Нийгэм
МИАТ: Олон улсын нислэгүүдийн хуваарьт өөрчлөлт орлоо
Улаанбаатар хотод их хэмжээний цас орж, шуурч байгаагаас шалтгаалан үзэгдэх орчин хязгаарлагдаж, Чингис Хаан олон улсын нисэх буудал хүрэх хурдны замын зорчих хөдөлгөөн хаагдсаны улмаас 2024 оны гуравдугаар сарын 27-ны өдрийн олон улсын нислэгүүдийн хуваарьт цагт дараах өөрчлөлт орж байгааг үүгээр мэдэгдэж байна.
– Улаанбаатар-Франкфурт чиглэлийн ОМ137 аяллын нислэг Чингис Хаан ОУНБ-аас 12:00 цагт хөөрч, Франкфурт хотод 14:20 цагт бууна.
– Франкфурт-Улаанбаатар чиглэлийн ОМ138 аяллын нислэг Франкфурт хотоос 15:50 цагт хөөрч Чингис Хаан ОУНБ-д гуравдугаар сарын 28-ны 07:00 цагт бууна.
– Улаанбаатар-Сөүл чиглэлийн ОМ301 аяллын нислэг Чингис Хаан ОУНБ-аас 9:30 цагт хөөрч, Инчён ОУНБ-д 13:50 цагт бууна.
– Сөүл-Улаанбаатар чиглэлийн ОМ302 аяллын нислэг Инчён ОУНБ-аас 16:20 цагт хөөрч, Чингис Хаан ОУНБ-д 19:05 цагт бууна.
– Улаанбаатар-Бээжин чиглэлийн ОМ223 аяллын нислэг Чингис Хаан ОУНБ-аас 9:40 цагт хөөрч, Бээжин хотод 11:55 цагт бууна.
– Бээжин-Улаанбаатар чиглэлийн ОМ224 аяллын нислэг Бээжин хотоос 12:55 цагт хөөрч, Чингис Хаан ОУНБ-д 15:10 цагт бууна.
– Улаанбаатар-Токио чиглэлийн ОМ501 аяллын нислэг Чингис Хаан ОУНБ-аас 10:00 цагт хөөрч, Нарита ОУНБ-д 15:35 цагт бууна.
– Токио-Улаанбаатар чиглэлийн ОМ502 аяллын нислэг Нарита ОУНБ-аас 16:35 цагт хөөрч, Чингис Хаан ОУНБ-д 21:40 цагт буухаар тус тус төлөвлөж байна.
Авто замын зорчих хэсэгт хальтаргаа, гулгаа ихээр үүссэн тул зорчигч Та бүхэн замын түгжрэлийг тооцон анхаарал болгоомжтой явахыг зөвлөж байна.
МИАТ ТӨХК
Нийгэм
Г.Буяндорж нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар Г.Буяндорж, Э.Хурцаа, Ч.Ууганбаяр, Д.Батжаргал нарт холбогдох хэргийг прокурорын эсэргүүцэл, шүүгдэгч Г.Буяндоржийн өмгөөлөгч Х.Гантулга, Л.Намнансүрэн, Ч.Ууганбаярын өмгөөлөгч Э.Эрдэнэбулган, хохирогч, иргэний хариуцагч “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн өмгөөлөгч Э.Туул болон хохирогч С.Билэгт нарын гаргасан гомдлыг үндэслэн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхийг 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хэлэлцлээ.
Прокурорын эсэргүүцэл, шүүгдэгч болон хохирогч нарын өмгөөлөгчдийн гаргасан гомдол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах үндэслэлд хамаарч байх тул хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв гэж Монгол Улсын Дээд шүүхээс мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл, Төв аймагт гарсан ой, хээрийн гал түймрийг бүрэн унтраалаа
Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ, Төв аймгийн Жаргалант суманд өчигдөр буюу тавдугаар сарын 8-нд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа.
Дээрх түймрүүдэд урьдчилсан байдлаар 22 га талбай өртөж шатсан байна.
Улсын хэмжээнд он гарсаар тавдугаар сарын 8-ны байдлаар Булган, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Архангай, Увс 10 аймгийн 28 суманд 56 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдэж, гал түймэрт урьдчилсан байдлаар нийт 504.913 га талбай, 5 гэр, 4 хашаа саравч, 19 толгой бог мал өртлөө.
Харин ой, хээрийн түймрийн аюулаас нэг байшин 15 гэр, 7 хашаа, саравч, 200 толгой малыг авран хамгааллаа гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг өргөн барина
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны тавдугаар сарын 8-нд болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Үндэсний баялгийн сангийн тухай хуульд “Хуримтлалын сан” газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг иргэн бүрд тэгш, шударга хүртээх зорилгоор эрүүл мэнд, боловсрол, орон сууцны зориулалтаар дэмжлэг үзүүлэхээр заасныг хэрэгжүүлэх зорилгоор Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг боловсруулж Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд танилцуулж хэлэлцүүллээ. Тус төслийг ирэх долоо хоногт УИХ-д өргөн барина.
Уг хууль нь төрөөс иргэдийг орон сууцжуулах зорилгоор орон сууц хөгжүүлэх үйл ажиллагааг санхүүжүүлэх, орон сууцны сан байгуулах, хөрөнгө бүрдүүлэх, удирдах, зарцуулах, гүйцэтгэлд хяналт тавихтай холбоотой харилцааг зохицуулна.
Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төсөл зургаан бүлэг, 21 зүйлтэй, Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуультай харшлах зүйлгүй. Хууль батлагдсанаар орон сууцжуулах үйл ажиллагааг нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангах, санхүүжилтийн эх үүсвэрийг зах зээлийн зарчимд нийцүүлэн тогтвортой нэмэгдүүлж, хүртээмжийг дээшлүүлэх, бага, дунд орлоготой зорилтот бүлгийг түрээсийн, түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцаар хангах эрх зүйн орчин бүрдэнэ гэж үзэж байна.
Орон сууцны тооллогын 2022 оны дүнгээс харахад манай улсын 941,547 өрхийн 32.1 хувь нь буюу 302,237 нь инженерийн дэд бүтэцтэй орон сууцанд амьдардаг бол 29.7 хувь буюу 279,639 өрх инженерийн дэд бүтцийн бүрэн хангамжгүй байшин хороололд, 38.2 хувь буюу 359,671 нь гэр сууцанд амьдарч байна.
Нийслэлийн 50.1 хувь буюу 216,989 өрх гэр хорооллын бүсэд инженерийн дэд бүтцийн хангамжгүй байшин болон гэр сууцанд амьдарч байгаа нь Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлын 75 орчим хувийг бүрдүүлж байна. Иймд Улаанбаатар хотын иргэдийг эрүүл аюулгүй орчинд амьдруулж, үр бүтээмжтэй ажиллаж, сурч боловсрох нөхцөлийг бүрдүүлэхэд нэн тэргүүний авч хэрэгжүүлэх арга хэмжээг энэ иргэдийн орон сууцжуулах, өрхийн орлого, амьжиргааны түвшнийг дээшлүүлэх, хөдөө, орон нутагт шилжин суурьшихад нь орон сууцны дэмжлэг үзүүлэхэд анхаарал хандуулах шаардлагатай байна.
-
Улс төр18 цаг өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
-
Нийгэм19 цаг өмнө
Олон улс, улсын чанартай авто замуудын засвар арчлалтын ажил үргэлжилж байна
-
Улс төр19 цаг өмнө
Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийг эрчимжүүлэх шийдвэрүүдийг гаргалаа
-
Нийгэм22 цаг өмнө
“Сонгуулийн боловсрол” клубийн ээлжит уулзалт болов
-
Улс төр21 цаг өмнө
УИХ-ын Тамгын газар, Азийн сан хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх Санамж бичиг байгууллаа
-
Улс төр21 цаг өмнө
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ки Мүн талархлын захидал ирүүлжээ
-
Нийгэм19 цаг өмнө
Автобусны 19 шинэ буудал ашиглалтад орлоо
-
Нийгэм19 цаг өмнө
Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг өргөн барина