Эдийн засаг
“Худалдаа хөгжлийн банк” ХК 2023 оны цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилна
“Худадаа хөгжлийн банк” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн дугаар 25 тоот тогтоолоор компанийн 2023 оны цэвэр ашгаас нийт хувьцаа эзэмшигчдэд ноглол ашиг хуваарилахаар боллоо.
Нэгж хувьцаанд 1,033.00 (нэг мянга гучин гурав) төгрөгөөр тооцож ногдол ашиг хуваарилна.
Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах өдрийг банкны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтоож, ногдол ашгийг эрх бүхий зохицуулагч байгууллагаас зөвшөөрөл хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор “ҮЦТХТ” ХХК-иар дамжуулан олгохоо мэдэгдлээ хэмээн Монголын Хөрөнгийн Биржээс мэдээллээ.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.