Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК ачаа тээврийн “С” төрлийн зорчих зөвшөөрлийг нээлттэй, ил тод болгосон
УИХ-ын чуулганы дөрөвдүгээр сарын 18-ны хуралдааны үеэр улс хоорондын ачаа тээврийн “С” төрлийн зорчих зөвшөөрлийг худалдан борлуулж буй талаар мэдэгдсэн. Засгийн газрын тогтоолын дагуу “С” төрлийн зорчих зөвшөөрөл олгогч аж ахуйн нэгжийн хувьд дээрх мэдээлэлд албан ёсны хариу тайлбарыг хүргүүлж байна.
Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 362 дугаар тогтоолын дагуу ачаа тээврийн хил нэвтрэх “С” төрлийн зорчих зөвшөөрлийн бичиг олгох эрхийг олборлолтын үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгжүүдэд шилжүүлсэн. Тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2023 оны нэгдүгээр улирлаас эхлэн Гашуунсухайт хилийн боомтоор (улирал тутам 4,680 ширхэг), 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс Ханги хилийн боомтоор (улирал тутам 500 ширхэг) улс хоорондын байнгын ачаа тээвэрлэлтийг гүйцэтгэх “С” төрлийн зорчих зөвшөөрлийн бичгийг хуваарилан олгох ажлыг зохион байгуулан ажиллаж байна.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьд 2022 оны 10 дугаар сараас Засгийн газраас тогтоосон Онцгой дэглэмийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд борлуулалт, тээвэрлэлт, экспорт, худалдан авалттай холбоотой бүх мэдээллийг олон нийтэд нээлттэй, ил тод болгон ажиллаж байна. Тухайлбал “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас ямар аж ахуйн нэгж, хэдэн “С” төрлийн зорчих зөвшөөрөл авсан, ямар шалгуур хангасан, шалгуур хангаагүй тээврийн хэрэгслийн жагсаалт зэрэг бүх мэдээллийг компанийн цахим хуудас /ett.mn/-д нээлттэй, ил тод байршуулсан.
Мэдээлэл нээлттэй болсноор компанийн ашиг орлого нэмэгдсэн, авлига, хээл хахуулийн асуудлыг таслан зогсоосон. Иймд “С” төрлийн зорчих зөвшөөрлийг худалдан борлуулдаг гэх мэдээлэл нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-д хамааралгүй, үндэслэлгүй болохыг үүгээр мэдэгдэж байна.
ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ ХК
Эдийн засаг
Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна
Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна
Эдийн засаг
ГЕГ: Он гарснаас хойш нийт 3426.2 сая ам.долларын бараа, түүхий эд импортолжээ
Импортоор нийт 3426.2 сая ам.долларын бараа, түүхий эд оруулсан нь 2023 оны мөн үеэс 765.9 сая ам.доллараар буюу 28.8 хувиар өссөн байна.
Импортоор нийлүүлэгдсэн барааны 96.5 хувийг валютын төлбөртэй худалдаа, 0.8 хувийг гадаадын зээлийн хөрөнгөөр нийлүүлсэн бараа, 1.1 хувийг гадаадын тусламжийн бараа, 1.3 хувийг гадаадын хөрөнгө оруулалтаар нийлүүлсэн бараа, 0.3 хувийг төлбөрт зориулсан бараа эзэлж байна.
Импортоор нийлүүлэгдсэн барааны нийт дүнд машин механик тоног төхөөрөмж ба эд анги, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг 690.5 сая ам.доллар буюу 20.2 хувь, эрдэс бүтээгдэхүүн 833.9 сая ам.доллар буюу 24.3 хувь (үүний дотор нефтийн бүтээгдэхүүн 738.2 сая ам.доллар буюу 88.5 хувь), мал амьтан, ургамлын гаралтай бүтээгдэхүүн, хүнсний зүйл 342.9 сая ам.доллар буюу 49.8 хувь, авто агаарын тээврийн хэрэгсэл тэдгээрийн эд анги 747.5 сая ам.доллар буюу 21.8 хувь, үндсэн төмөрлөг болон түүгээр хийсэн бүтээгдэхүүн 262.5 сая ам.доллар буюу 7.7 хувь, химийн болон түүнтэй холбоотой үйлдвэрийн бүтээгдэхүүн 176.2 сая ам. доллар буюу 5.1 хувийг тус тус эзэлж, эдгээр бүтээгдэхүүнд нийт дүнгийн 86.2 хувь ногдож байна.
Манай улс дэлхийн 137 орноос гарал үүсэлтэй бараа импортлосноос БНХАУ-д 38.2 хувь; ОХУ-д 27.0 хувь; Япон-д 10.7 хувь; БНСУ-д 4.0 хувь; АНУ-д 3.7 хувь тус тус ногдож байгаа нь нийт импортын дүнгийн 83.5 хувийг эзэлж байна гэж Гаалийн Ерөнхий газраас мэдээллээ.
Эдийн засаг
Монголбанк 4 дүгээр сард 850.7 кг үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 4 дүгээр сард 850,7 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 4.3 тонн үнэт металл худалдан авлаа.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 19.6 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 357.5 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 04 дүгээр сард алт худалдаж авах дундаж үнэ 252,256.24 төгрөг байв гэж Монголбанкнаас мэдээллээ.