Эдийн засаг
НӨАТ: Супер азтан нэг тодорчээ
Нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ)-ын урамшууллын сугалааны тохирлын шууд нэвтрүүлэг өчигдөр буюу (2024.07.17) шинэчлэгдсэн журмын дагуу ebarimt аппликэйшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд явагдаж, супер азтан нэг тодорлоо. Супер азтан 5-30 сая төгрөгийн эзэн болж байгаа юм.
Энэ удаагийн тохиролд 2024 оны зургадугаар сарын 1-30-ны өдрийн хооронд худалдан авалт хийж, 2024 оны долдугаар сарын 16-ны өдрийн 23:59 цагаас өмнө НӨАТ-ын баримтаа цахим төлбөрийн системд бүртгүүлсэн 49 473 380 баримт хамрагджээ. Үүнээс дараах азтанууд тодорсон байна.
- 8 орон таарсан 1 азтан, 5-30 сая
- 7 орон таарсан 4 азтан, 500,000- 10 сая
- 6 орон таарсан 41 азтан, 100,000- 5 сая
- 5 орон таарсан 427 азтан, 60,000-500,000
- 4 орон таарсан 4455 азтан, 40,000-100,000
- 3 орон таарсан 44266 азтан, 30,000-60,000 төгрөг тус, тус хожжээ.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.