Нийгэм
Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 42 гомдол, мэдээллийг хянан шалгав
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2024 оны есдүгээр сарын 9-13-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 453 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 231 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 222 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.
Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 42 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 12 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ гэж АТГ-аас мэдээллээ.
Нийгэм
Эрэн хайх, аврах ажиллагаанд нисгэгчгүй нисдэг төхөөрөмж ашиглах хээрийн дадлага сургууль хийлээ
Нийгэм
Ууланд алхахгүй байхыг зөвлөж байна
Хүйтний улиралд дархан цаазат газрын үнэт зүйлс болох зэрлэг амьтдын идээшлэх, бэлчээрлэх талбайг хамгаалах зорилгоор 2024 оны 11 дүгээр сарын 2-10-ны өдрийг дуустал мэргэжлийн байгууллагууд зэрлэгшсэн нохой, муур үргээх, туух ажлыг зохион байгуулж байгаа тул иргэд, оршин суугчид, аялагчдыг ууланд гарахгүй байхыг анхааруулж байна.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд дархан цаазат газарт нохой дагуулж явах хориотой тул газар ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд ашиглалтын талбайд нохой тэжээхгүй, үржүүлэхгүй байхыг анхааруулж байна.
Богдхан уулын Зайсан, Чандмань, Богино, Хүүш, Арцат, Нүхт, Жаргалант, Түргэн, Хүрэлтогоот, Чулуутын амд удаан хугацаагаар үүрлээд буй зэрлэгшсэн нохойг барих, үргээх, устгах, хөөж туух тул тухайн орчинд амьдарч буй иргэд оршин суугчид болон тус өдрүүдэд ууланд аялах, алхахаар төлөвлөж буй иргэд аялагчдыг хөдөлгөөнөө зохицуулахыг анхааруулж байна гэж Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас мэдээллээ.
Нийгэм
Засгийн газрын ордон руу явдаг автобусны чиглэлийг зогсоолоо
Өвлийн улирал эхэлсэнтэй холбоотойгоор үндсэн чиглэлүүдэд автобус нэмэх олон нийтийн санал хүсэлтийг үндэслэн Засгийн газрын ордон руу явдаг АТ:1, АТ:2, АТ:3 чиглэлийг өнөөдрөөс буюу энэ сарын 8-наас зогсоохоор боллоо.
Тодруулбал, нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор Төрийн ордонд ажилладаг 1400 албан хаагчийг нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлэхийг уриалж дараах гурван чиглэлд автобус үйлчилж байсан юм.
- АТ:1 “Засгийн газрын ордон – Гэрэлт хотхон – Зайсан”
- АТ:2 “Засгийн газрын ордон – Ривер гарден – Хан хилсс”
- АТ:3 “Засгийн газрын ордон – Энканто – Хүннү 2222 хороолол”
НИЙТИЙН ТЭЭВРИЙН БОДЛОГЫН ГАЗАР