Нийгэм
Халуун усны хязгаарлалт хийх хуваарь

2023-2024 оны халаалтын улирал 05 сарын 15-ны өдрөөр дуусч байгаатай холбогдуулан айл өрх, ААН, байгууллагын халаалтыг зогсоож ирэх оны халаалтын улирлыг саадгүй давах, өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хийгдэх ажлуудыг төлөвлөсөн хуваарийн дагуу эхлүүллээ.
Нийт 8 багц засварын ажил төлөвлөсөнөөс /төсөл хөтөлбөрөөс бусад/ эхний хэсгүүдийн засварын ажлууд эхэлж, зарим хороолол, хотхоныг хэрэглээний халуун усыг түр хугацаагаар хязгаарлана.
ЗОГСОЛТ №1 05/15 – 06/05-ныг хүртэл /20 хоног/ хязгаарлаж, шугам тоноглол болон хэрэглэгчийн дулааны оруулгад ээлжит засвар үйлчилгээ, нягтын шахалт туршилт хийн 06 дугаар сарын 05-нд төвийн шугамд холбож хэрэглээний халуун усаар хангана.
Хязгаарлагдах хэрэглэгчид: ДЦС-4 ТӨХК-ийн урд талын хэсэг, Эх газар ХХК, I,X хорооллын төв замын урд хэсэг Хархорин худалдааны төв, Эрин хороолол, Өнөр хороолол, Комплекс импорт ХХК, Голден парк -1,2 хотхон, Гермес төв, СБД-ийн 4-р хороо, Орбита эмнэлэг ХХК, СХД-ийн 27,29,37-р хороо, Москва хороолол, 1-р хорооллын ДДТ-124, СХД-ийн усан спорт сургалтын төв, СХД-ийн тохижилт үйлчилгээ ХХК, Троллейбусны депо, Натул клиник эмнэлэг, Содон хороолол, Ханын материал, Хилчин хотхон, Баянхошуу орчмын бүх хэрэглэгчид
СХД-ийн 18,29-р хороо, 10-р хорооллын төв замын хойно Хөрс авто сервис ХХК-иас зам дагуу баруун тийш Ач анагаах ухааны дээд сургууль хүртэлх хэсэг, Модернити автомотив ХХК, Талх чихэр ХК, Мэдээлэл холбооны сүлжээ ХК, Драгон төв, Сүү ХК, АПУ ХК, 12-р сургууль, Дашваанжил ХХК, БСБ дэлгүүр, Хишиг арвин индустриал ХХК Таван шар орчим
СБД-ийн 5-р хороо, Голомт хотхон, Наран туул зочид буудал, Энхтайван найрамдлын ордон, УБ их дэлгүүр, хотын төв 40,50 мянгатын хороолол, Барилгын политехник коллеж, БГД-ийн 2,16-р хороо, Hill side хотхон, Солонго лайн ХХК, Монгол эм импекс концерн ХХК, 6-р сургууль, 68-р цэцэрлэг, Шихихутаг их сургууль, Тунамал өргөө 39,40-р байр, 5-р хороолол орчмын хэрэглэгчид.
Доорхи линкээр хэрэглэгчид зогсолтын мэдээллийг дэлгэрэнгүй харах боломжтой.
Хэрэглэгч та дэлгэрэнгүй мэдээллийг шуурхай удирдлагын албаны Дуудлагын төвийн 7004-7005 тоот утсаар болон өөрий н харьяа орон сууцны контороос лавлана уу!

Нийгэм
Сэлэнгэ аймгийн Сант суманд цэргийн анги байгуулна

Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт Сэлэнгэ аймгийн Сант суманд ажиллалаа.
Энэ үеэр Сант сумын төв хэсэгт 1980 онд баригдаж, 2015 оноос хойш ашиглагдахаа больсон Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургуулийн хуучин барилгын одоогийн нөхцөл байдалтай танилцлаа.
Сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд огт ашиглагдаагүй, орхигдсон дээрх сургуулийн барилгыг сэргээн засварлан барилгын цэргийн анги, ахлагчийн сургууль байгуулахаар шийдвэрлэлээ.
Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, хөдөө орон нутагт ажлын байр бий болгох, орон нутгийн давуу тал, онцлогт түшиглэн газар тариалан эрхлэх боломжид дэмжлэг үзүүлэхэд Зэвсэгт хүчин хүч нэмж, орон нутгийн иргэдтэй хамтран ажиллахаар боллоо гэж Монгол Улсын Батлан хамгаалах яамнаас мэдээллээ.
Нийгэм
Сэлэнгэ аймгийн Ерөө сум дахь түймрийн голомтод салхитай байна

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Сэлэнгэ аймагт гарсан ойн түймрийн голомтод унтраах ажиллагааг удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллаж байна. Сэлэнгэ аймгийн Ерөө сум Буурагчин 2 дугаар баг “Хан-Хэнтий” тусгай хамгаалалт бүхий нутаг дэвсгэр “Майн-Зоо” гэдэг газар 2025.04.29-ны өдрийн 10:40 цагт ойн түймэр гарч, түймрийг унтраахаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа Э.Энхбаяраар ахлуулсан Онцгой байдлын байгууллагын нийт алба хаагчид, мэргэжлийн анги, нутгийн иргэд ажиллаж байна.
Нэмэлтээр нийслэлийн Онцгой байдлын газраас дэд хурандаа Э.Буянтогтохоор ахлуулсан алба хаагчдыг 2025.05.01-ны өдрийн хоёр нисдэг тэргээр түймрийн голомтод хүргэж, унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.
Түймэрт урьдчилсан байдлаар 1897 га талбай өртсөн.
Сэлэнгэ аймгийн Ерөө сум дахь түймрийн голомтод салхитай байгаа тухай мэдээлэл ирүүллээ.
Нийгэм
Монгол мэргэжилтнүүд Бутан Улсад гутлын сургалт зохион байгуулав

Бутан Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчукийн урилгаар Монгол Улсын “Хос Аз” ХХК-ийн мэргэжилтнүүд тус улсад үндэсний гутал урлах сургалт зохион байгуулжээ.
“Хос Аз” ХХК-ийн бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн захирал З.Ананд, загвар зохион бүтээгч Б.Ахмарал, технологич инженер Б.Бэхбат нар тус улсын үндэсний уламжлалт гутал болох “цоглам” гутлын загвар, технологийг сайжруулан боловсруулжээ. Улмаар Бутан Улсын залуучуудад “цоглам” гутал урлах тусгай сургалтыг нийслэл Тимпү хотод 2025 оны дөрөвдүгээр сарын 14-28-ны өдрүүдэд зохион байгуулсан байна.
Сургалтаар гутлын технологи заахаас гадна, загварын шийдэл, машин тоног төхөөрөмжүүд дээр ажиллах зарчим, гутал үйлдвэрлэлийн дамжлага дарааллыг эзэмшүүлэн, орчин үеийн хэрэглээнд нийцүүлэх боломжуудыг танилцуулжээ. Монгол мэргэжилтнүүд Бутан Улсын залуучуудад гутлын сургалт явуулж, мэргэжлийн гэрчилгээ олгосны зэрэгцээ цаашид олон чиглэлээр хамтран ажиллах талаар харилцан тохиролцсон байна.
Сургалтыг зохион байгуулагчдын зүгээс энэхүү арга хэмжээ нь зөвхөн мэдлэг, туршлага хуваалцахаар зогсохгүй хоёр орны соёлын гүүр болж, үндэсний өвийг хадгалах, түгээн дэлгэрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буйг онцолсон байна.
-
Нийгэм23 цаг өмнө
2025 оны I ээлжийн цэрэг татлагыг нийслэлд тавдугаар сарын 2, 3, 4-нд зохион байгуулна
-
Нийгэм23 цаг өмнө
Хоёр настай хүүхэд моринд өшиглүүлж гэмтжээ
-
Нийгэм23 цаг өмнө
Багануур дүүрэг рүү нийтийн тээврийн автобус үйлчилж эхэллээ
-
Нийгэм5 цаг өмнө
Хөх болон уушгиний хорт хавдартай өвчтөнүүдэд өндөр үр дүнтэй Швейцар эмийг тавдугаар сард нэвтрүүлнэ
-
Нийгэм5 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 1035 болжээ
-
Нийгэм5 цаг өмнө
“Баруун сэлбэ” үйлчилгээний төвийн 1222 ам метр талбайг нийслэлийн өмчид буцаан авлаа
-
Нийгэм4 цаг өмнө
Монгол мэргэжилтнүүд Бутан Улсад гутлын сургалт зохион байгуулав
-
Улс төр1 цаг өмнө
Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаан болов