Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Улс төр

Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтуяа: Асрахуй, сувилахуйн асуудлаар эрх зүйн болон тогтолцооны томоохон шинэчлэл хэрэгтэй

Нийтэлсэн

-

Улсын Их Хурлын гишүүн, Асрах үйлчилгээний эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр судалж, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн гишүүн Д.Энхтуяа (2024.10.24) Төв аймгийн Батсүмбэр сум дахь Ахмад настны үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Асрахуй сувилахуйн үйлчилгээ, тогтолцоог олон улсын жишигт хүргэж, залуу нас, бүхий л амьдралаа улс орныхоо хөгжил дэвшилд зориулсан ахмад настнуудаа хүний ёсоор, сэтгэл дүүрэн, хангалуун сайхан амьдруулахын төлөө тэр тогтолцоо бүхий л хүчин чадлаараа ажилладаг байх ёстой гэж үзэж буйгаа тэрбээр энэ үеэр илэрхийлсэн юм.

Монгол Улсын халамжийн салбарын ууган байгууллага болох Ахмад настны үндэсний төв 1924 онд маршал Х.Чойбалсангийн санаачилгаар Өнчин ядуусыг асрах газар нэртэйгээр байгуулагдсан бөгөөд энэ онд 100 жилийн ойгоо тэмдэглэжээ. Нийтдээ 250 асрамжлуулагч хүлээн авах хүчин чадалтай хоёр байртай энэ төвд эдүгээ 175 өндөр настан амьдарч байгаагийн 90 гаруй нь эмчилгээ шаардлагатай хүмүүс бөгөөд тэдний тэн хагас нь хэвтрийн хөгшид байна. Жил тутам асрамжлуулагчдын 15-20 нь бурхны орныг зорьж, мөн тооны хүмүүс ирдгийг төвийн захирал Л.Эрдэнэхүү танилцуулсан юм. Хуульд заасны дагуу тус төвд асран хамгаалах хүнгүй, ганц бие, байнгын эмчилгээ, асаргаа шаардлагатай болон хөгжлийн бэрхшээлтэй ахмад настнуудыг хүлээн авч байрлуулан, хоол, хувцас, эрүүл мэнд, асаргаа сувилгаа, нөхөн сэргээх, сэтгэл зүйн болон соёлын үйлчилгээ үзүүлдэг байна. Төв 127 орон тоотой боловч өнөөдрийн байдлаар 110 хүн ажиллаж байгаа юм. Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтуяа хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, асрамжлуулагчдын ая тухыг хангах, хүний нөөцөө бэхжүүлэх талаар идэвх чармайлттай, үр дүнтэй ажиллаж байгаа Л.Эрдэнэхүү захиралд баяр хүргээд, асрамж, халамжийн үйлчилгээг цаашид боловсронгуй болгох талаар санал солилцов.

Ахмад настны үндэсний төвд асрамжлуулж байгаа иргэдийн тэтгэврийн 70 хувийг төрийн санд төвлөрүүлж, 30 хувийг өөрт нь өгдөг байснаа 2012 оноос төрийн санд 30 хувийг авч, өөрт нь 70 хувийг олгодог болсон байна. Төрийн санд төвлөрүүлж буй асрамжлуулагчдын тэтгэврийн 30 хувийг үндсэндээ өөрт нь зориулдаг буюу өндөр өртөгтэй эмчилгээ, мэс заслын төлбөрийг төлөх, нутаг орондоо очоод ирэх замын зардлыг олгох, туслах аж ахуйд ажиллуулах зэрэгт зарцуулахаар журамласан аж. Ахмад настанд өөрт нь олгох тэтгэврийн 70 хувийг картаар олгодог болсон бөгөөд өөрөө бие дааж тэтгэврээ захиран зарцуулах чадваргүй хүмүүсийнхийг төвийн нярав, нийгмийн ажилтан зэрэг бүрэлдэхүүнтэй комисс өөрсдийнх нь санал, захиалгад үндэслэн зарцуулж, худалдан авалт бүрийн E-Barimt-ын төлбөрийн хуудсыг хавсаргадаг юм байна. Батсүмбэрийн Баянгол-3 дугаар баг хүнсний гурван дэлгүүртэй бөгөөд ахмад настнуудын захиалгаар хийх худалдан авалтыг эдгээр дэлгүүрээс сар сараар ээлжлэх зэргээр орон нутагтайгаа хамтран ажиллаж иржээ.

Асрамжлуулж буй ахмад настнууд нэг сараас 20 жил хүртэлх хугацаанд тус төвд амьдарч байгаа аж. Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтуяа асрамжлуулагчдын зарим өрөөгөөр зочилж, ахмад настнуудтай уулзан, ахуй байдлыг нь асууж ярилцсан юм. Мөн төвийн албан хаагчид, асрагч нар, мэргэжилтнүүдтэй ч уулзаж, ажиллах нөхцөл, нийгмийн баталгаа болон бусад зүйлийг асууж лавлав. Түүнтэй уулзаж товч тодруулга авлаа.

-Асрах үйлчилгээний эрх зүйн орчныг бүрдүүлэх ажлын хэсгийн үйл ажиллагааны талаар товч мэдээлэл өгнө үү.

-Улсын Их Хурлын даргын 2024 оны 100 дугаар захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг асрах үйлчилгээний нөхцөл байдалтай танилцах, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг судлах, зохицуулалтын хэрэгцээ, шаардлагын талаар нягтлах ажлыг хийж байна. Энэ ажлын хүрээнд бид “Асралт хүүхдүүд” хүүхдийн, мөн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн зэрэг улсын болон хувийн асрамжийн газруудтай танилцсан. Өнөөдөр Батсүмбэрийн Ахмад настны үндэсний төвд ажиллалаа. Манай улсад өнөөдөр асрахуй, сувилахуйн асуудлаар эрх зүйн болон тогтолцооны томоохон шинэчлэл хэрэгтэй байна. Эмнэлгүүдэд гэхэд л асрагч гэдэг албан тушаал эрэмбэ дарааллын хамгийн сүүлд бичигдэж, хамгийн бага цалин хөлс авдаг хүмүүс байдаг шүү дээ. Гэтэл өндөр хөгжилтэй орнуудад эсрэгээрээ, эмчилдгээсээ илүү асардаг, сувилдаг хүмүүсийн хөдөлмөр өндрөөр үнэлэгддэг. Тэгэхээр энэ талаарх хууль тогтоомжид өөрчлөлт, нэмэлт оруулаад орхих бус бие даасан хууль баталж, сүүлийн 30 жил үндсэндээ ач холбогдол нь бараг байхгүй болчихсон асран сувилахуйн үйлчилгээний үндсэн өөрчлөлтийг эхлүүлэх нь зүйтэй гэж бид үзэж байгаа юм. Үүний тулд тал бүрийн судалгаа, үнэлгээг хийж байна. Мөн бид Улсын Их Хурлын Тамгын газрын дэргэдэх Судалгааны хүрээлэнд өндөр хөгжсөн улс орнуудад асрахуйн үйлчилгээ ямар журмаар явагддаг, яаж санхүүждэг, хяналт, зохицуулалт нь ямар байдаг зэрэг судалгаа хийлгэхээр захиалга өгөөд байгаа. Мэргэжлийн яам, агентлаг, холбогдох байгууллагуудаас бас санал авч байна.

-Ахмад настны үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Төвийн орчин нөхцөл, ажил байдал ямар байна вэ?

-Батсүмбэрийн Ахмад настны үндэсний төвд би өмнө нь ирж байсан. Өнөөдөр дахин ирэхэд орчин нөхцөл, үйлчилгээ, үйл ажиллагаа харьцангуй сайжирсан байна. Хамгийн гол нь маршал Х.Чойбалсангийн үеийн буюу одоогоос 100 жилийн тэртээх өнчин, ядуусыг тэтгэх гэдэг тэр сэтгэхүй өөрчлөгдөөгүй, яг хэвээрээ байгаад байна. Ердөө л орон гэргүй, асрах хүнгүй, хэцүү амьдралтай хүмүүсийг авчирдаг байх тэр зарчим хуульд хүртэл яг хэвээрээ байгаа юм. Энэ сэтгэхүйг өөрчилж, төр, хувийн хэвшлийн түншлэлээр ахмад настнуудыг зохих түвшинд нь хангалуун, сайхан байлгадаг, тав тухтай амьдруулдаг асрахуйн үйлчилгээний газруудыг бий болгох эрх зүйн орчныг бүрдүүлэх ёстой. Бүх насаараа улс орондоо, төрдөө зүтгэсэн ахмад настнууд маань ингэж амьдрахад хангалттай хүрэлцэхүйц нийгмийн даатгалын шимтгэлийг хуримтлуулчихсан байгаа шүү дээ. Өөрөөр хэлбэл, ахмад настны асрахуйн тогтолцоонд нийгмийн даатгалын үүрэг оролцоог ч бас уялдуулах нь зүйтэй. Би энэхүү ахмадыг асрахуйн асуудлаар нэлээд судалгаа хийсэн, Германд оюутан байхдаа энэ чиглэлээр ажиллаж байсны хувьд өнөөгийн Монголын настнуудын нөхцөл байдал харамсмаар хүнд хэцүү байна гэж хэлнэ. Бид ахмад настнуудаа үндсэндээ гэрийн хорионд байлгадаг гэхэд хилсдэхгүй. Хаалттай хаалганы цаана ахмад настнууд үл хайхрах, зүй бус харьцах, мөнгө төгрөгөөр хохироох, нийгмээс тасалж ганцаардуулах зэрэг олон төрлийн хүчирхийлэлд амьдарч байна. Албан ёсны судалгаагаар манай ахмад настнуудын 60-аас дээш хувь нь сэтгэл санааны болон бие махбодын хүчирхийлэлд өртдөг гэсэн дүн гарсан байна лээ. Энэ бол үнэхээр эмзэглэмээр тоо. Тэгэхээр эрх зүйн болон бодит үйл ажиллагааны өөрчлөлтийг цаг алдалгүй эхлүүлж, бодитой үр дүн гаргаж ажиллахыг бид зорьж байна.

-Ахмад настнаа, эцэг эхээ асрах талаар таны ярьж буй сэтгэхүйн реформд нийгмийн сэтгэлгээ бэлэн байгаа болов уу?

-Манай монголчууд эцэг, эхээ асран хайрлах, ачлал буяныг нь хариулах талаар маш өндөр хүмүүжил соёлтой, уламжлалт сэтгэлгээтэй ард түмэн шүү дээ. Үүнд би огтхон ч эргэлзэхгүй байна. Гэвч гэр бүлийн судалгаануудыг харж байхад, манай орчин үеийн гэр бүлүүд харьцангуй цөөн хүүхэдтэй болчихсон, нийгэм, цаг үеийн болон хувь хүний учир шалтгаанаар эцэг эхээ харж халамжилж чадахгүй байх тохиолдол аажмаар нэмэгдэх хандлагатай байна. Мэдээж, нийгмийг донсолгох хэмжээнд хүрчихсэн асуудал биш ч гэлээ ахмад настнаа асрамжлан халамжлах эрэлт хэрэгцээ хүссэн ч, эс хүссэн ч байсаар байх болно. Тэгээд ч энэ ахмадыг асрахуйн асуудал бол зөвхөн үр хүүхдийн ухамсар, үүрэг хариуцлагад хамаатай асуудал гэж үзэж болохгүй. Хүн гэдэг хүнээр л дутдаг. Өөр хоорондоо уулзаж учрах, нийгмийн харилцаанд орж, идэвхтэй, хөдөлгөөнтэй амьдрах хэрэгцээ маш их байдаг байна. Ийм эрэлтхэрэгцээнийхээ эрхээр аав, ээжүүд асрамжийн газар, хөгжлийн төвүүдэд өөрсдийн сонирхлоор очих тохиолдол их байдаг юм билээ. Энэ мэт олон асуудлыг асрах үйлчилгээний эрх зүйн орчныг бүрдүүлэхдээ авч үзэх, харгалзах шаардлагатай учир судалгаа, үнэлгээг үр дүнтэй хийхэд онцгой анхаарал хандуулж байна.

 

Дэлгэрэнгүй ...

Улс төр

“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын түүх судлалыг дэмжих тухай зарлиг гаргана

Нийтэлсэн

-

Нийтэлч

Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг бүх нийтээр ёслон тэмдэглэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны зарлигийн дагуу “Монгол бахархлын өдөр” арван долоодугаар жарны Модон луу жилийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн буюу 2024 оны 11 дүгээр сарын 2-ны Бямба гарагт тохионо.

Их эзэн Чингис хааны мэндэлсний 862 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан энэ Бямба гарагт жанжин Д.Сүхбаатарын талбайд Монгол Улсын Төрийн далбааг мандуулж, Их эзэн Чингис хааны алтан сургааль, айлдвараас сонордуулан, Төрийн тугийг цэнгүүлнэ.

Мөн энэ өдөр Монгол Улсын түүх судлалыг дэмжих тухай Ерөнхийлөгчийн зарлигт гарын үсэг зурах, гардуулах ёслолын үйл ажиллагаа болно.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт Монголын түүх судлал, олон улсын монгол судлалыг дэмжих, Монголын түүхийн иж бүрэн 30 боть номыг эмхэтгэн хэвлүүлэх, олон нийтийн түүхийн боловсролыг дэмжих, дээшлүүлэх цогц арга хэмжээг тусгана гэдгийг Ерөнхийлөгчийн Боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлогын зөвлөх Ч.Лодойравсал тэмдэглэв.

Мөн өдөр Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одон гардуулах ёслолын ажиллагаа болж, төр, засгийн тэргүүн, төрийн өндөр албан тушаалтнууд, “Чингис хаан” одонт эрхмүүд, ёслолд уригдсан хүндэт зочид, иргэд Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлнэ.

Түүнчлэн “Монгол бахархлын өдөр”-т зориулсан чансаа өндөр 128 бөхийн барилдааныг уламжлал ёсоор зохион байгуулж, түрүүлсэн бөхөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Чингис хаан” шилжин явах цомыг анх удаа гардуулах юм.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Богд хааны Ордон музейд тууль хайлна

Дэлгэрэнгүй ...

Улс төр

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мүн-д “Чингис хаан” одон хүртээнэ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган, төрийн дээд шагнал “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг БНСУ-ын иргэн, НҮБ-ын наймдахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн-д хүртээхээр боллоо. Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар нар мэдээлэл өглөө.

Бан Ги Мүн нь АНУ-ын эрдэмтэн Жак Уэтерфордын дараа “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртэж байгаа хоёр дахь гадаад хүн болж байна.

“Чингис хаан” одонд нэр дэвшүүлэх, шагнах журам”-д “Улс түмний эв нэгдэл, хөгжил цэцэглэлт, хүн төрөлхтөний амар амгалан байдлыг бэхжүүлэх болон Монгол Улс гадаад орнуудтай тогтоосон харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, дэлхий дахинд Монгол Улсын нэр хүндийг өргөн сурталчлах, тус улсын эдийн засаг, нийгэм, оюун санааны хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан гадаад орны төр, нийгмийн зүтгэлтэн, иргэн”-ийг шагнаж болохоор заасан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, “Монгол бахархлын өдөр” буюу 2024 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Төрийн ордонд гардуулна.

Бан Ги Мүн-ий Монгол Улс, БНСУ-ын харилцаанд оруулсан хувь нэмэр  

Монгол Улс, БНСУ-ын харилцаа, хамтын ажиллагаа “Стратегийн түншлэл”-ийн түвшинд гүнзгийрэн хөгжих үндэс суурийг тавьж, хамтын ажиллагааг баяжуулан хөгжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан юм.

Тэрбээр 2004-2006 онд БНСУ-ын Гадаад хэрэг, худалдааны сайдаар ажиллаж байхдаа БНСУ-ын Ерөнхийлөгч Ну Мү Хёны 2006 онд Монгол Улсад хийсэн төрийн айлчлалыг хэрэгжүүлсэн.

Айлчлалын дүнд:

  • 1999 онд тунхагласан Монгол Улс, БНСУ-ын “бие биеэ нөхсөн хамтын ажиллагааны зарчим”-д тулгуурласан харилцааг “Сайн хөршийн, найрамдал, хамтын ажиллагааны түншлэл” болгон шат ахиулан хөгжүүлэхээр тохирсон,
  • Хоёр улсын хамтын ажиллагааг мэдээлэл, харилцаа холбоо, эрчим хүч, барилга, зам, тээврийн салбарт өргөжүүлж, яам, байгууллага хоорондын харилцаа холбоо бэхэжсэн,
  • Хоёр улсын Засгийн газар хооронд “Нийгмийн хамгааллын тухай хэлэлцээр” байгуулсан нь өнөөг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж, хоёр улсад оршин суугаа монгол, солонгос иргэдийн эрх ашгийг хамгаалах, иргэдийн солилцоог эрчимжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан юм.

Бан Ги Мүн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа 2009 оны 07 дугаар сарын 26-28-ны өдрүүдэд анх удаа Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн.    

Энэ айлчлал Монгол Улс, НҮБ-ын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж, НҮБ бол Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдал, хөгжил цэцэглэлтийн  баталгаа болохыг дэлхий дахинд нотлон харуулж, улс төр, эдийн засаг, хүмүүнлэгийн салбарын харилцааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр болсон юм.

Мөн ардчилсан тогтолцоо, зах зээлийн эдийн засагт амжилттай шилжсэн манай улсын туршлага болон Мянганы хөгжлийн зорилтуудад суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого хэрэгжүүлж байсан төр, засгийн үйл ажиллагаа, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсын оруулсан хувь нэмрийг олон улсад таниулсан түүхтэй.

Хүнсний хангамжийг сайжруулах, санхүүгийн хямралыг даван туулах, төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх зэрэг чиглэлээр Монгол, НҮБ-ын хамтын ажиллагааг улам эрчимжүүлсэн юм.

Бан Ги Мүн “Монгол Улс нь ардчилсан тогтолцоо, зах зээлийн эдийн засагт амжилттай шилжсэн, Мянганы хөгжлийн зорилтуудад суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого боловсруулан хэрэгжүүлж буй үлгэр жишээ цөөхөн орны нэг” гэж үнэлсэн.

Энэ нь манай улсын төр, засгаас явуулж буй бодлого, үйл ажиллагааг сайшаасан, олон улсын түвшинд таниулах ач холбогдолтой байлаа.

Манай улс Мянганы хөгжлийн зорилтуудын дийлэнхийг амжилттай хэрэгжүүлсэн. Найман зорилгоос гадна Хүний эрхийг баталгаажуулах, ардчилсан засаглалыг хөгжүүлэх тухай 9 дүгээр зорилгыг нэмж батлан хэрэгжүүлээд байна.

Бан Ги Мүн айлчлалынхаа үеэр:

  • “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицохуй” сэдвээр лекц уншсан нь уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг үр дагаврыг багасгах, шинэ нөхцөл байдалд дасан зохицох чиглэлээр НҮБ-тай хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхэд томоохон түлхэц болсон,
  • Зэвсэгт хүчний энхийг дэмжих сургалтын төвд зочилж, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд хувь нэмрээ оруулж буй Монгол Улс, хүлээсэн үүргээ нэр төртэй, сахилга баттай гүйцэтгэж буй цэнхэр дуулгатнуудад НҮБ бүх талын дэмжлэг үзүүлэхээ нотолсон,
  • Улаанбаатар хот дахь “Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төв”-ийг нээж, Монгол Улс далайд гарцгүй орнуудад тулгарч буй бэрхшээлийг шийдвэрлэх талаар олон улсын хамтын нийгэмлэгт манлайлах үүрэгтэй оролцох үндэс суурийг тавьсан. Дамжин өнгөрөх тээврийн үр ашигтай тогтолцоо бий болгох, зардлыг бууруулах, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах, амьжиргааны түвшинг дээшлүүлэх чиглэлээр энэ төвийг НҮБ бүх талаар дэмжиж, туслахаа мэдэгдсэн.

Монгол Улс НҮБ-д элссэний 50 жилийн ойг тохиолдуулан илгээсэн мэндчилгээндээ, “Монгол Улс ямагт НҮБ-ын идэвхтэй гишүүн байсаар ирсэн. Олон улсын 140 гэрээ, конвецид нэгдэн орж, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг идэвхтэй ажиллаж байна. Нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй бүс болгон зарлаж, жил бүр зэвсэг хураах долоон хоногийг тэмдэглэн өнгөрүүлэхэд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг. Дэлхий дахины энх тайван, аюулгүй байдлын төлөө оруулж байгаа хувь нэмрийг өндөр үнэлж байна. Монгол Улс ардчилсан нийгэмд энх тайван замаар дэвшин орсонд бид бахархдаг” гэж онцолж байлаа.

Бан Ги Мүн-ий санаачилсан болон тэргүүлдэг төрийн бус байгууллагууд уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, сэргээгдэх эрчим хүч зэрэг чиглэлээр манай улсад хэрэгжүүлдэг төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлж, хамтран ажиллаж байна.

Тухайлбал “Ногоон хөгжлийн сан” 470 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж үзүүлж, “Global green growth” институт нь 100 гаруй сая ам.долларын буцалтгүй тусламжаар хөтөлбөр хэрэгжүүлж байгаа юм.

“Илүү сайхан ирээдүйн төлөөх Бан Ги Мүн” сан нь АНУ-ын Стэнфорд их сургуультай хамтран Улаанбаатар хотноо 2003, 2004 онд “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ”-г зохион байгуулж, Тогтвортой хөгжлийн зорилтод хүрэх, олон улсын хамтын нийгэмлэгийн үйл хэрэгт хувь нэмэр оруулахын төлөөх Монгол Улсын хүч чармайлтыг идэвхтэй дэмжиж ирсэн юм.

Мөн “Азийн төлөөх Боао форум”-ын тэргүүний хувиар 2019 онд Улаанбаатар хотноо болсон Боао форумын бага хуралд оролцсон бөгөөд “Илүү сайхан ирээдүйн төлөөх Бан Ги Мүн” сан “Солонгос, Монголын ирээдүйн стратеги” форумыг 2023 онд Сөүл хотноо, 2024 онд Улаанбаатар хотноо зохион байгуулахад  дэмжиж оролцжээ.

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн  /2007-2016/

Нэгдсэн Үндэстний Байгууллагын найм дахь, Ази, Номхон далайн орнуудаас сонгогдсон хоёрдахь  Ерөнхий нарийн бичгийн дарга.

Бан Ги Мүний анхны томоохон санаачилгуудын нэг нь 2007 оны Уур амьсгалын өөрчлөлтийн дээд хэмжээний уулзалт юм. Түүний дипломат хичээл зүтгэл, хүчин чармайлтын үр дүнд уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхийн улс орнуудын анхаарлын төвд орсон.

Тэрбээр уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг төр, засгийн тэргүүнүүдийг улс төрийн зориг гаргахыг уриалж, ирээдүй хойч үе, олон тэрбум хүний амьдрал, хүсэл тэмүүлэл тэдний гарт байгааг сануулж байсан удаатай.

Энэ нь биеллээ олж, 2020 оноос хүлэмжийн хийн ялгарлыг багасгаж, агаар дахь нүүрсхүчлийн хийг бууруулах замаар дэлхийн цаг агаарын дулаарлыг зогсоох зорилготой “Парисын хэлэлцээр” батлагдсан юм.

190 гаруй орон, түүний дотор Монгол Улс хүлээн зөвшөөрч, 2016 оны 04 дүгээр сарын 22-нд гарын үсэг зурсан энэ хэлэлцээр дэлхийн хамтын нийгэмлэгийн эв санааны нэгдлийг харуулсан, том урам, зориг өгсөн үйл явдал болж байлаа.

Мянганы хөгжлийн зорилтуудын хэрэгжилтэд анхаарсан

  • Мянганы хөгжлийн зорилтуудын асуудлаарх дээд хэмжээний уулзалт, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дээд хэмжээний уулзалтыг Ерөнхий нарийн бичгийн даргаар ажилласан хугацааныхаа сүүлийн жил хүртэл зохион байгуулсан. Энэ хүч чармайлтын дүнд Мянганы хөгжлийн зорилтуудын ихэнхийг хэрэгжүүлэхэд томоохон ахиц дэвшил гаргаж чадсан,
  • Дэлхийн хамгийн ядуу, хамгийн эмзэг бүлгийн хүмүүст дуу хоолойгоо хүргэж, НҮБ-ыг бэхжүүлэхийн тулд гүүр нь байхыг эрмэлзэж ирсэн,
  • Африк тив болон эмэгтэйчүүд, хүүхдийн эрүүл мэндийн дэлхийн шинэ стратегид 60 тэрбум гаруй ам.долларын хандив босгож чадсан. 2008 оны хүнс, эрчим хүч, эдийн засгийн хямралын оргил үед хөгжиж буй орнуудад нэг их наяд ам.долларын санхүүжилт олгохыг Их-20-д уриалж, олон улсын хариу арга хэмжээг удирдан чиглүүлэх, эмзэг бүлэг, ядуу хүмүүсийг хамгаалахын төлөө хүчин зүтгэсэн,

НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааг бэхжүүлсэн

  • Өвөрмөц дипломат арга барил, гүйцэтгэсэн үүргээрээ даян дэлхийн амар амгалан байдал, эв нэгдлийг илэрхийлсэн,
  • НҮБ-ын 120,000 цэнхэр дуулгатны нөлөөллийг сайжруулахад чиглэсэн санаачилга, үйл ажиллагааг дэмжих зэрэг багц арга хэмжээ хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн,
  • Зэвсэг хураах асуудлаарх төлөвлөгөө, Зэвсэг хураах бага хурлыг гацаанаас гаргах хүчин чармайлт, Фүкүшима атомын цахилгаан станцад болсон эмгэнэлт явдлын дараах цөмийн аюулгүй байдалд дахин анхаарал хандуулах замаар зэвсэг хураах асуудлыг шинэчлэхийг эрмэлзсэн.

НҮБ-д шинэчлэл хийсэн  

  • НҮБ-ын Ёс зүйн албыг бэхжүүлж, байгууллагаа ил тод, үр дүнтэй, үр өгөөжтэй болгоход чиглэсэн арга хэмжээ, тэр дундаа санхүүгийн ил тод байдлын шаардлагуудыг нэмэх, бизнесийн үйл ажиллагаа, үйлчилгээний нөхцөлийг уялдуулах зэрэг дэс дараатай арга хэмжээ авсан,
  • Эмэгтэйчүүдийн эрх, жендэрийн тэгш байдлын төлөө олон ажил, санаачилга дэвшүүлж ажилласан. Ялангуяа НҮБ-ын хүрээнд удирдах албан тушаалд ажиллаж буй эмэгтэйчүүдийн тоог 40 гаруй хувиар нэмэгдүүлж, байгууллагын түүхэнд хамгийн өндөр түвшинд хүргэжээ.

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг:

  1.  2005 онд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат
  2. 2006 онд Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шарав
  3. 2009 онд Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн
  4. 2010 онд төр, нийгмийн зүтгэлтэн, Шинжлэх ухааны гавьяат ажилтан Р.Гончигдорж
  5. 2011 онд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди
  6. 2012 онд УИХ-ын дарга асан, гавьяат эдийн засагч Д.Дэмбэрэл
  7. 2013 онд Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Содном
  8. 2014 онд нэрт эрдэмтэн, физикч, академич Х.Намсрай
  9. 2015 онд Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч Г.Мэнд-Ооёо
  10. 2016 онд Монгол Улсын гавьяат жүжигчин, дуурийн дуулаач Г.Ариунбаатар
  11. 2017 онд Монгол Улсын гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар, Олимпын аварга Н.Түвшинбаяр
  12. 2019 онд The Hu хамтлаг
  13. 2021 онд сансрын нисгэгч, хошууч генерал Ж.Гүррагчаа
  14. 2021 онд Монгол Улсын Зэвсэгт хүчин
  15. 2022 онд Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич, доктор, профессор Д.Доржготов, АНУ-ын эрдэмтэн, доктор, профессор Жак Уэтерфорд
  16. 2023 онд Монгол Улсын филармонийн Морин хуурын чуулгад хүртээжээ.
Дэлгэрэнгүй ...

Улс төр

Тусгай замын автобусны UBRT болон уулзвар, гарцын нэвтрэх хөдөлгөөнийг нэмэгдүүлэх “20/90” төслийг 2025 онд хэрэгжүүлнэ

Нийтэлсэн

-

Нийтэлч

20 минутын хот Үндэсний хорооны хоёрдугаар хуралдаан аравдугаар сарын 29-нд болж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр, Монгол Улсын сайд, Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн нар оролцлоо.
2025 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн тусгай замын автобус буюу UBRT төслийн нэгдүгээр үе шат болон УБ хотын түгжрэл үүсгэдэг гол найман уулзвар гарцуудын хөдөлгөөний урсгалыг сайжруулаx зорилго бүxий “20/90” төслийн танилцуулгуудыг хорооны гишүүд хэлэлцэж дэмжлээ. UBRT төслийн эхний чиглэлийг Буянт-Ухаагаас Яармагаар дайрч, хотын төв хэсэг рүү хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.

Нийслэлийн Засаг дарга X.Нямбаатар Толгойтоос Амгалан xүртэлx Энxтайвны өргөн чөлөө дагуу 17.7 км “Метро шугам-1” төслийн явц болон авто замын түгжрэлийн шалтгаан болж буй тулгамдсан асуудлуудыг яаралтай шийдвэрлэх Авто тээврийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл зэрэг эрх зүйн орчинд зайлшгүй хийх өөрчлөлтүүдийг хуралдаанд танилцуулав.
Үндэсний хороо нь 2025 оны зургадугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эxлэх Хот, тосгоны эрx зүйн байдлын туxай хуулийг хэрэгжүүлэх бэлтгэлийг хангаx, нийслэл Улаанбаатар хот, улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгонуудын цаашдын хөгжлийг xүнд ээлтэй, төрийн бүx үйлчилгээг 20 минутад авдаг болоx нөxцөлийг бүрдүүлсэн, ногоон xот болгоx xэтийн зорилгод чиглэсэн томооxон төсөл хөтөлбөрүүдийг боловсруулж, олон салбарын оролцоо, ойлголцол, уялдааг ханган ажиллахад голлон анхаарч ажиллаж байна.
Ерөнxий сайд Л.Оюун-Эрдэнэ “20 минутын хот” концепцийг хэрэгжүүлэх, энэ хүрээнд хийгдэх бүтээн байгуулалтын төслүүд 2024-2028 оны Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт чухал байр суурь эзэлж байгааг онцлоод өнөөдрийн xурлаар танилцуулсан төсөл, хөтөлбөрүүдийг дэмжиж байна, үр дүн гарна гэдэгт итгэлтэй байна гэлээ. Үндэсний хороо гишүүд асуудал бүрийг цогцоор харж, яам болон нийслэлийн хамтын ажиллагаа, төр, хувийн хэвшлийн уялдаа, оролцоог хангаж нягт хамтарч ажиллаxыг даалгалаа.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм6 цаг өмнө

Ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын цахим үйлчилгээг сайжруулах төсөл хэрэгжиж байна

Нийгэм6 цаг өмнө

Ховд аймагт газар хөдөллөө

Улс төр6 цаг өмнө

“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын түүх судлалыг дэмжих тухай зарлиг гаргана

Улс төр7 цаг өмнө

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мүн-д “Чингис хаан” одон хүртээнэ

Дэлхий дахинд9 цаг өмнө

Хавайн аралд 14.5 см орчим зузаан цас орсон байна

Улс төр11 цаг өмнө

Тусгай замын автобусны UBRT болон уулзвар, гарцын нэвтрэх хөдөлгөөнийг нэмэгдүүлэх “20/90” төслийг 2025 онд хэрэгжүүлнэ

Нийгэм11 цаг өмнө

Улсын онцгой комиссын салбар дундын мэдээллийн системийг хөгжүүлэх хэлэлцүүлэг боллоо

Улс төр11 цаг өмнө

Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө

Улс төр1 өдөр өмнө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев-т бараалхлаа

Нийгэм1 өдөр өмнө

Мэлхийт хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

Улс төр1 өдөр өмнө

Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Эдийн засаг1 өдөр өмнө

2024 оны III улирлын НӨАТ-ын урамшууллын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ

Нийгэм1 өдөр өмнө

Улиастайн эцэст нийтийн эзэмшлийн зам талбайг тохижууллаа

Улс төр1 өдөр өмнө

Мал, амьтны өвчнийг эрт оношлох лабораториудыг чадавхжуулна

Нийгэм1 өдөр өмнө

Нийгмийн хамгааллын цахим шилжилт болон хиймэл оюун ухааны туршлагаас судаллаа

Энтертайнмент1 өдөр өмнө

Чингис хаан үндэсний музей өвлийн цагийн хуваарьт шилжлээ

Нийгэм1 өдөр өмнө

Орон нутгийн зарим тээврийн хэрэгсэл энэ сарыг дуустал Драгоноос тээвэрлэлт гүйцэтгэнэ

Улс төр1 өдөр өмнө

Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаев төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Нийгэм5 өдөр өмнө

Улаанбаатарт ирээд буцаагүй хөдөө орон нутгийн дугаартай 49.3 мянган автомашин байна

Нийгэм5 өдөр өмнө

Хүний эмийн зөвлөлийн хурал боллоо

Улс төр5 өдөр өмнө

Техникийн хамтын ажиллагааны төслийн үндсэн баримт бичигт гарын үсэг зурлаа

Улс төр5 өдөр өмнө

“Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд 6500 гаруй хоршоо байгуулагджээ

Улс төр5 өдөр өмнө

ТБХ: Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцлээ

Дэлхий дахинд5 өдөр өмнө

Өмнөд Африкийн Зүүн Кейпид үргэлжлэн орсон хүчтэй аадар борооны улмаас хот үерт автжээ

Улс төр5 өдөр өмнө

НББХ: Ирэх оны төсвийн тухай хуулиудын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явууллаа

Нийгэм5 өдөр өмнө

“Ирээдүйн хотын иргэд” төслөөр 240 сурагч төрийн байгууллагуудтай танилцаад байна

Нийгэм5 өдөр өмнө

НҮБ-тай хамтран Гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих төслийг хэрэгжүүлж байна

Нийгэм5 өдөр өмнө

Боловсролын цахим мэдээллийн сан бүрдүүлэх, ажиллуулах журмын төслийг хэлэлцүүлэв

Улс төр5 өдөр өмнө

Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтуяа: Асрахуй, сувилахуйн асуудлаар эрх зүйн болон тогтолцооны томоохон шинэчлэл хэрэгтэй

Нийгэм1 долоо хоног өмнө

11 дүгээр сарын 8-наас импортоор орж ирсэн автомашинд Улаанбаатар хотын серитэй дугаар олгохгүй

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг4 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр5 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм2 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм2 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм4 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм4 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад5 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг6 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм7 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг9 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад10 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад11 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм11 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим