Нийгэм
Улаанбаатарт ирээд буцаагүй хөдөө орон нутгийн дугаартай 49.3 мянган автомашин байна
Энэ оны есдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 23-ны өдрийн байдлаар нийслэлийн товчоодоор нийт 1,058,514 тээврийн хэрэгсэл орж, 705,968 тээврийн хэрэгсэл гарсан байна.
Үүнээс Улаанбаатар хотын дугаартай тээврийн хэрэгсэл 867 мянга, хөдөө орон нутгийн дугаартай тээврийн хэрэгсэл 182.7 мянга нэвтэрсэн бол Улаанбаатар хотын дугаартай 572,791, хөдөө орон нутгийн дугаартай 133,177 тээврийн хэрэгсэл хотоос гарчээ.
Харин нийслэлийн товчоодоор буцаж гараагүй хөдөө орон нутгийн дугаартай 49,337 тээврийн хэрэгсэл хотод байна.
Нийгэм
Ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын цахим үйлчилгээг сайжруулах төсөл хэрэгжиж байна
Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац нь эдийн засгийн өсөлтийг дэмжих замаар ядуурлыг бууруулах зорилтын хүрээнд II компакт гэрээг байгуулсан.
Монголын Мянганы сорилтын сангийн хөрөнгө оруулалтаар Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийг 2021-2026 онд хэрэгжүүлж байна. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд “Ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын хэрэглэгчдэд үзүүлэх үйлчилгээг сайжруулах” төслийн оролцогч талуудын уулзалтыг өнөөдөр Улаанбаатар хотноо зохион байгууллаа. Тус уулзалтыг нээж, Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин үг хэлэв.
Уулзалтын үр дүнд усны салбарын тогтвортой байдлыг хангах зорилтын хүрээнд ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын хэрэглэгчдэд үзүүлэх үйлчилгээг сайжруулж, иргэдийн төлбөр төлөх эрмэлзлийг нэмэгдүүлэх, цогц цахим систем хөгжүүлэх зорилготой.
Түүнчлэн эдгээр системийг хэрэглээнд нэвтрүүлснээр нийслэлийн иргэдийн өдөр тутмын ажлыг илүү хялбарчлах, бүтээмжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой төдийгүй Улаанбаатар хотын хэмжээнд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй хувийн байгууллагуудыг нэгдсэн стандартын дагуу үйлчилгээ үзүүлэх, хэрэглэгчдийг өрхийн усны хэрэглээ, төлбөр, усны хязгаарлалт болон бусад үйлчилгээтэй холбоотой мэдээллийг цаг тухайд нь өгөх боломж бүрдэх юм.
Нийгэм
Ховд аймагт газар хөдөллөө
Ховд аймгийн Мянгад сумын нутагт өнөөдөр буюу 2024 оны аравдугаар сарын 30-ны 03:21:13 цагт газар хөдөллөө.
Газар хөдлөлт 3.9 магнитудын хүчтэй байлаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Нийгэм
Улсын онцгой комиссын салбар дундын мэдээллийн системийг хөгжүүлэх хэлэлцүүлэг боллоо
Улсын онцгой комиссын салбар дундын мэдээллийн системийг хөгжүүлэх ажлын хүрээнд оролцогч байгууллагуудад танилцуулах хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.
Тус системийг хөгжүүлснээр гамшиг, онцгой байдлын үед гарсан халдварт өвчин, гамшигтай тэмцэх, хариу арга хэмжээ үзүүлэх бүхий л үйл ажиллагааны үед онц байдлын үеийн удирдлагад шаардлагатай бодит мэдээ, мэдээллийг цаг тухайд нь танилцуулах, удирдан зохион байгуулах, шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх ач холбогдолтой юм.
Хэлэлцүүлэгт ЗГХЭГ, ЦХИХХЯ, ЭМЯ, Боловсролын яам, Зам, тээврийн яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, ОБЕГ, ХХЕГ, ТЕГ, ГЕГ, УБЕГ, ЦЕГ, Гадаадын иргэн харьяатын газар, ЭМДЕГ, Эрүүл мэндийн хөгжлийн төв, ХӨСҮТ, Нийслэлийн эрүүл мэндийн газар, НЭМҮТ, “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ, “Автотээврийн үндэсний төв”, “Санхүүгийн мэдээллийн технологийн төв”-ийн холбогдох албан тушаалтнууд оролцлоо.
Улсын онцгой комиссын салбар дундын мэдээллийн системтэй болсноор халдварт өвчний дэгдэлт болон тандалт бусад арга хэмжээний талаар салбар дундын мэдээлэл солилцох, хөл хорио тогтоосон үед хот дотор болон хот хооронд зорчих тээврийн хэрэгсэлд зөвшөөрөл олгох, эрүүл мэндийн, асуумж судалгаа авах, хилээр нэвтрэх зорчигч, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хяналт тавих, болзошгүй үйл явдлын үед олон талт эх сурвалж ашиглан мэдээ, мэдээлэл солилцох, эрсдэлийн үнэлгээ хийх боломж бүрдэх юм гэж ОБЕГ-аас мэдээллээ.
-
Улс төр11 цаг өмнө
Тусгай замын автобусны UBRT болон уулзвар, гарцын нэвтрэх хөдөлгөөнийг нэмэгдүүлэх “20/90” төслийг 2025 онд хэрэгжүүлнэ
-
Улс төр6 цаг өмнө
“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын түүх судлалыг дэмжих тухай зарлиг гаргана
-
Улс төр11 цаг өмнө
Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
-
Дэлхий дахинд9 цаг өмнө
Хавайн аралд 14.5 см орчим зузаан цас орсон байна
-
Улс төр7 цаг өмнө
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мүн-д “Чингис хаан” одон хүртээнэ
-
Нийгэм6 цаг өмнө
Ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын цахим үйлчилгээг сайжруулах төсөл хэрэгжиж байна
-
Нийгэм11 цаг өмнө
Улсын онцгой комиссын салбар дундын мэдээллийн системийг хөгжүүлэх хэлэлцүүлэг боллоо
-
Нийгэм6 цаг өмнө
Ховд аймагт газар хөдөллөө