Нийгэм
MN Tower: бизнесийн ашигтай бүсэд өмчийн оффистой болоорой
- MNTOWER– ҮНЭ ЦЭНТЭЙ БАЙРШИЛ
- MN TOWER- ТӨЛБӨРИЙН ТААТАЙ НӨХЦӨЛ
- MNTOWER– ЖИЛИЙН 10-15% ТҮРЭЭСИЙН АШИГТАЙ БЭЛЭН БИЗНЕС
- MN TOWER– ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВҮҮД
MNTOWER– ҮНЭ ЦЭНТЭЙ БАЙРШИЛ
Чингэлтэй дүүрэг, Эрх чөлөөний талбайн баруун талд байрлах MN TOWER нь Улаанбаатар хотын төв цэгээс 1км зайд Засгийн газрын ордон, яам, тамгын газар болон томоохон албан байгууллагуудтай зэрэгцэн орших ба таны алтан цагийг хэмнэх, бизнесийн цар хүрээг өргөжүүлэх ашигтай байрлалтай.
Ирээдүйд өсөн нэмэгдэх үнэ цэнтэй байршилтай
MN TOWER-ын цонхоор харагдах их хотын нийслэл Улаанбаатар
MN TOWER- ТӨЛБӨРИЙН ТААТАЙ НӨХЦӨЛ:
Эрхэм бизнесмен танд зориулсан Хотын А бүсэд эрх чөлөөний талбайн баруун талд байрлалтай 100% ашиглалтад орсон Өндөр зэрэглэлийн MN TOWER оффисоос сонголтоо хийгээд жилийн 1,5% хүүтэй тусгай зээлээр худалдан авахыг урьж байна.
Бизнесмен та салбартаа тэргүүлэгч банкны урт хугацааны 1.5% хүүтэй зээлд хамрагдах боломжтой.
MN TOWER– ЖИЛИЙН 10-15% ТҮРЭЭСИЙН АШИГТАЙ БЭЛЭН БИЗНЕС
Эрхэм та Улаанбаатар хотын бизнесийн ашигтай бүсэд Эрх чөлөөний талбайн баруун талд байрлах өндөр зэрэглэлийн 31-400м2 оффис, үйлчилгээний талбайгаас сонголтоо хийгээд жилийн 10-15% түрээсийн цэвэр ашиг олох бүрэн боломжтой.
Та худалдаж авсан оффисоо түрээслүүлэх бүрэн боломжтой.
MNTOWER– ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВҮҮД:
MN TOWER нь 1-6 давхартаа үйлчилгээний зориулалттай бөгөөд та болон танай хамт олны амжилттай бизнесээ явуулах хэрэгцээнд зориулсан Голомт банк, Unitel, ТOM N TOMS, “Централ капитал” ББСБ, Нотариат, “CU”, уран зургийн галерей, дээд зэрэглэлийн “Mongolian hot pot” ресторан зэргээс гадна түрээслэгч, худалдан авагчдын хүүхдүүд хөнгөлөлттэй болон үнэ төлбөргүй хамрагдах боломжтой Солонгосын хөрөнгө оруулалттай WORLD KIDS хүүхдийн тоглоомын төвийг үйлчилгээний хэсэгт онцгойлон бүрдүүлсэн.
250 хүртэлх хүний багтаамжтай “Mongolian hot pot” ресторан
Солонгосын хөрөнгө оруулалттай World kids-Тоглоомын өрөө
1-р давхартаа TOM N TOMS кофе шоптой
Таны бизнесийг зогсолтгүй явуулах Голомт банк
Эрхэм таны хэрэгцээнд зориулсан CU хүнсний салбар байрлаж байна.
MN TOWER-ОНЦЛОХ ОФФИС:
Эрхэм танд ирээдүйд үнэ цэнэ нь улам нэмэгдэх өндөр зэрэглэлийн оффисын 31-400м.кв талбайнуудаас санал болгож байна.
Эрхэм танд зориулсан цэлгэр саруулхан 31м.кв оффисын талбайг танилцуулж байна.
Зөвхөн танд зориулсан их хотыг хүссэнээрээ тольдон харах боломжтой саруулхан том цонхтой талбайг санал болгож байна.
Эрхэм танд зориулсан 60м.кв оффисын талбай ганцхан үлдлээ.
Эрхэм танд зориулсан 83м.кв оффисын талбай ганцхан үлдлээ.
Эрхэм танд зориулсан 100м.кв оффисын талбай ганцхан үлдлээ.
Эрхэм танд улаанбаатар хотын төвд бизнесийн ашигтай бүсэд байрлалтай МН тауэр өндөр зэрэглэлийн оффисыг санал болгож байна.
Дэлхийд чанар стандартаар тэргүүлэгч брэндүүдээр тоноглосон.
Хаяг: ЧД, 5-р хороо, MN TOWER, 18 давхар, Улаанбаатар пропертиз ХХК
Facebook: https://www.facebook.com/Ubpropertiesll/
Утас: 77009919-2
Web site: https://mntower.mn/
Нийгэм
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.
Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.
2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.
Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:
• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.
• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.
• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.
• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.
• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.
Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.
Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.