Нийгэм
Иргэдийн гомдлыг хиймэл оюунд суурилсан технологиор шийдвэрлэнэ

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү өнөөдөр Засгийн газрын иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд ажиллалаа.
Энэ үеэр тэрбээр иргэдийн санал гомдлыг хиймэл оюунд суурилсан технологиор шийдэх боломжийн талаар хөндлөө.
Ц.Баатархүү сайд “ Иргэд 11-11 төвөөс гадна яам, нийслэл рүү хандаж, санал гомдлоо илэрхийлдэг биш нэг газарт хандсан бол тэрхүү гомдлыг шийдвэрлэх цахим шийдлийн талаар өнөөдөр санал солилцлоо.
Бид иргэдийн хэлсэн гомдлыг шийдвэрлэсэн эсэхийг эргэн мэдэгдэх холбоог сайжруулах тал дээр Засгийн газар болон 11-11 төвтэй хамтран ажиллаж байна. Төрийн үйлчилгээ цахимжсан хэдий ч төрд байгаа мэдээллийг дараагийн төрийн байгууллага, иргэнээс нэхдэг байдал хэвээр байна. Иймд бид 11 дүгээр сарын 22 өдөр төрийн мэдээлэл солилцооны ХУР систем, танилт нэвтрэлтийн ДАН системийн ард ажилладаг мэдээллийн технологийн мэргэжилтнүүдтэй уулзаж, асуудлыг шийдвэрлэх уулзалтыг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Тухайлбал, иргэн ямар нэгэн лавлагаа авахад гар утас руу нь “Төрийн байгууллагаас таны тухай мэдээлэл лавлагааг авах гэж байна. Та зөвшөөрөх үү” гэсэн мэдэгдэл ирнэ. Иргэн зөвшөөрвөл төрд буй мэдээллийг авч, тухайн иргэнийг заавал биеэр ирүүлдэг байдлыг халах юм” хэмээн онцоллоо.
Тус төвд тулгамдаж буй хэд хэдэн асуудал байна. Тодруулбал, иргэдийн санал гомдол авч буй системээ хөгжүүлж, нэгдсэн нэг стандартад оруулах, тайлан боловсруулалтад анхаарч, тухайн асуудлыг хариуцсан дарга нарын цахим шуудан, утасны дугаарт автоматаар холбох, хувийн хэвшлийн хөгжүүлсэн хиймэл оюунд суурьтай технологиудыг ашиглах тухай хөндлөө.
Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвийн дарга Г.Одгарав “Иргэдээс ирсэн санал, гомдол, хүсэлт, өргөдлийн тайлан мэдээллийг боловсруулахад асуудал бий. Үүнд шинэ технологийг нэвтрүүлчихээд алхам тутамд хөгжүүлэлт хийдэггүйгээс болоод ашиглаж чаддаггүй. Тиймээс хамтран ажилласан систем хөгжүүлэгч компаниудаа шахаад ажиллаж байна” гэж ярив.
ЦХИХХЯ-ны Цахим хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Бат-Өлзий “Дэлхийн банктай хамтран 2025 оноос “Ухаалаг засаг 2” төслийн хүрээнд 11-11 төв дээр ирсэн мэдээллийг хиймэл оюунд суурилсан технологиор шийдэж, дүн шинжилгээ хийж, тухайн гомдол яагаад үүсэв, шийдвэрлэлтийн явцын талаарх мэдээллийг хянах самбар дээр харуулах, хариуцсан дарга нартай шууд холбохоор ажиллаж байна. Ийм нөхцөл бүрдчихвэл Ерөнхий сайд өглөө бүр боловсруулж, эрэмбэлсэн тухайн мэдээллийг харж, сайд нартаа үүрэг чиглэл өгөх нөхцөл бүрдэх боломжтой” хэмээн онцоллоо.
Харин “И-Монгол академи”-ийн захирал Б.Мягмарнаран “Сүүлийн үед эрүүл мэндийн байгууллагатай холбоо гомдол их ирж байна. Эмчид үзүүлдэг цагийг цахимаар өгөхгүй байна гэх гомдолууд олширлоо. Гэтэл бодит байдал дээр эмнэлгүүд өөрсдөө ачааллаа дийлэхээ болиод ирэхээрээ цахимаар цаг өгөхөө больчихдог. Үүнийг иргэд ойлгохгүй И-Монгол ажиллахгүй байна гэдэг” хэмээн ярив.
11-11 төвд ирсэн мэдээллийг боловсруулж, зөвхөн тоо хараад шийдэл гаргах хэцүү. Цаад учир шалтгааныг нь зөв тодорхойлоход технологийн шийдэл ашиглах юм. Эхний ээлжинд өргөдөл, санал, гомдол, хүсэлтээ ялгаж, холбогдох албан тушаалтанд хурдан хугацаанд хүргэхийг зорьж буй. Энэ мэт тулгамдаж буй асуудлаа нээлттэй ярьж, үр дүн гаргахад анхаарч ажиллаж байна.
Тус төв нь 10 операторын орон тоотой ч найман хүн ажилладаг. Төрийн үйл ажиллагаатай холбоотой иргэдийн санал, гомдол, хүсэлт, өргөдлийг 11-11 утас, цахим шуудан, киоск, дуут шуудан, фэйсбүүк, аппликейшн, вэб хуудсаар авахаас гадна иргэд биечлэн ирж өгдөг. 21 хоногийн статистикаас харахад нийт 8042 иргэн хандсанаас 7500 нь утсаар, үлдсэн нь бусад сувгаар санал, гомдлоо өгчээ. Цаашид иргэдээс ирсэн дээрх мэдээллийг боловсруулж, түргэн шуурхай шийдвэрлэхэд түлхэц болох алхамуудыг дэвшилтэд технологид суурилан хийхээр зорьж байна гэж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.

Нийгэм
Ховд голд живж байсан хүүгийн амийг аварсан О.Сүлдийг “Шударга журам” медалиар шагнажээ

Түүнийг Ерөнхийлөгчийн зарлигаар “Шударга журам” медалиар шагнасныг ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Ховд аймагт ажиллах үеэрээ гардуулан өглөө.
Дэслэгч О.Сүлд нь тухайн үед 18 настай байсан бөгөөд өдгөө Ховд аймгийн Зэвсэгт хүчний 123 дугаар ангид буудлагын зэвсэг галт хэрэгслийн инженерээр ажилладаг.
Амийг нь аварсан хүү төгсөх ангийн оюутан, түүнээс хойш нөхөрлөж, гэр бүлийн найзууд болжээ.
Нийгэм
АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 68 гомдол, мэдээллийг хянан шалгав

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2025 оны 4 дүгээр сарын 7-11-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 1013 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 693 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 320 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.
Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 68 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 20 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ. Өргөдөл, гомдол, мэдээллийн хяналт шалгалтаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан хориглолт, хязгаарлалтыг зөрчсөн 3 албан тушаалтанд хариуцлага тооцуулахаар албан бичиг хүргүүллээ.
Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 4 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгав.
Нийгэм
Дэлхийн хотуудын хамтын ажиллагааны олон улсын хурал эхэллээ

БНХАУ-ын Чөндү хотноо дэлхийн хотуудын хамтын ажиллагааны олон улсын хурал эхэллээ.
Тус олон улсын хурал хоёр өдөр үргэлжлэх бөгөөд 30 гаруй улсын 35 хотын төлөөлөл болон олон улсын байгууллагын төлөөлөл зэрэг 200 гаруй хүн оролцож байна.
Энэ удаагийн хурлыг “Хамтран ажиллаж,хамтдаа хөгжицгөөе” уриан дор зохион байгуулж байна. 35 хотын төлөөлөл технологийн шинэчлэл ба хотын ногоон хөгжил, бүтээн байгуулалтын чиглэлээр дэлхийн хотууд хэрхэн харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлж байгаа талаар хэлэлцэж, харилцан туршлага солилцож байна.
Мөн энэ үеэр хотын дарга, удирдлагын дугуй ширээний уулзалт, сэдэвчилсэн уулзалт, Сычуань мужийн брэнд бүтээгдэхүүний үзэсгэлэн зэрэг арга хэмжээ болно.
Сэдэвчилсэн уулзалтын хүрээнд нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр “Найрамдалт хотуудын хамтын ажиллагаа ба хөгжил 2025” дэд хуралд оролцож байна.
-
Нийгэм7 цаг өмнө
“Барилга, дэд бүтцийн салбарын стандартын хэрэгжилт хяналт шалгалтын тогтолцоо” хэлэлцүүлэг эхэллээ
-
Нийгэм7 цаг өмнө
Эдүтэн цахим систем интернэтгүй орчинд ажиллах боломжтой болно
-
Улс төр8 цаг өмнө
ХЗБХ: Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах саналыг дэмжлээ
-
Нийгэм5 цаг өмнө
“Хүүхдэд аюулгүй цахим орчин” аяны удирдамж батлагдлаа
-
Улс төр4 цаг өмнө
Засгийн газар хуралдаж байна
-
Нийгэм8 цаг өмнө
СБД-ийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 91 ТҮЦ-ийг нүүлгээд байна
-
Нийгэм5 цаг өмнө
НӨАТ-ын сугалаанаас 46 666 иргэн азтан болжээ
-
Эдийн засаг4 цаг өмнө
Уул уурхай олборлолт 857.6 тэрбум төгрөгөөр өсжээ