Нийгэм
“Эрүүдэн шүүхийн эсрэг конвенц”-ыг хэрэгжүүлэхэд чиглэсэн ажлуудыг үнэлэх хэлэлцүүлэг боллоо
2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг хорооны 81 дүгээр чуулганаар Монгол Улсын “Эрүүдэн шүүхийн эсрэг конвенц”-ыг хэрэгжүүлэхэд чиглэсэн ажлуудыг үнэлэх хэлэлцүүлэг болж, Монгол Улс энэхүү конвенцын тав дахь удаагийн илтгэлээ танилцууллаа. Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаад харилцааны яам (Женев дэх Байнгын төлөөлөгчийн газар), Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Улсын ерөнхий прокурорын газар, Авлигатай тэмцэх газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Гадаадын иргэн, харьяатын газрын төлөөлөгчид орж ажиллан, ээлжит илтгэлээ амжилттай хэлэлцүүллээ.
Авлигатай тэмцэх газрын дэд дарга, эрхэлсэн комиссар Г.Азжаргал эрүүдэн шүүлтийн талаарх тодорхойлолтыг шинэчлэх, цагдан хорих байрны эрүүл ахуйн орчинг сайжруулах, эмзэг бүлгийн хүн амд үзүүлэх дэмжлэгийг нэмэгдүүлэх зэрэг хууль эрх зүйн тогтолцоог олон улсын хүний эрхийн стандартад нийцүүлэх чиглэлээр Монгол Улсын авч хэрэгжүүлж буй хүчин чармайлтыг танилцуулж, авлигын замаар олсон хөрөнгийг төрийн өмчит аж ахуйн нэгжүүдэд буцаан шилжүүлсэн бөгөөд нийт 13.9 тэрбум ам.долларын үнэлгээтэй авлигын улмаас хулгайлагдсан хөрөнгийг гадаадаас буцаан аваад байгааг онцлон тэмдэглэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Улсын Ерөнхий Прокурорын шийдвэрээр Авлигатай тэмцэх газрын эрх хэмжээнд эрүү шүүлтийн бүх хэлбэрийг мөрдөн шалгах үүрэг хүлээлгэсэн. 2017-2024 оны хооронд 31 хүнд холбогдох 15 эрүүдэн шүүлтэд хамаарах хэрэг бүртгэгдсэн байна. Одоогийн байдлаар энэ төрлийн 15 хэрэг шүүхээр эцэслэгдэн бүрэн шийдвэрлэгдсэн бөгөөд 8 хэрэг мөрдөн шалгах шатандаа байгаа. 11 хүнд хорих ял оноосон бол 17 хүн хохирогч гэж тогтоогдсон талаар танилцуулав.
Чуулганы үеэр Монгол Улс хүний эрхийг хамгаалахад чиглэсэн үндэсний хэмжээний хэд хэдэн санаачилгыг хэрэгжүүлж буйгаа мэдэгдсэн. Тухайлбал, Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх үндэсний механизмыг байгуулах ажлыг эхлүүлж, эмзэг бүлгийн иргэдэд шүүхийн үнэ төлбөргүй тусламж үзүүлэх хууль эрх зүйн орчныг 2013 онд баталсан хуулийн хүрээнд өргөжүүлж байна. Үүнээс гадна Монгол Улс иргэний болон улс төрийн эрхийн тухай Олон Улсын пактын хоёрдугаар нэмэлт протоколд нэгдсэнээр цаазын ялыг бүрэн халсан нь хүний эрхийн салбарт томоохон алхам болсон юм.
НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг хорооноос хоригдогчдын хууль ёсны эрхийг хангах, тухайлбал, хууль зүйн зөвлөгөө, эмнэлгийн үйлчилгээ авах боломжийг нэмэгдүүлэх шаардлагатайг дурдсан байна. Мөн Монгол Улсад ажиглалтын болон хяналтын механизмын бие даасан байдлыг сайжруулах, хохирогчдод нөхөн төлбөр олгох ажлыг өргөжүүлэх, хууль сахиулагчдын хүний эрхийн талаарх сургалтыг сайжруулах зөвлөмжийг өгчээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.
Нийгэм
Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
Нийгэм
Хог шатсан дуудлага нэмэгдэх хандлагатай байна
Он гарснаас хойш нийслэлийн хэмжээнд гал түймрийн 1700 гаруй дуудлага бүртгэгдэж, үүнээс 17 хувийг хогийн цэг, хогийн суваг шатсан дуудлага мэдээлэл эзэлж байна.
Сүүлийн өдрүүдэд энэ төрлийн дуудлага нэмэгдэх хандлагатай байна.
Иймд хогийн суваг, хогийн цэгт ил гал гаргахгүй, тамхины ишийг бүрэн унтрааж, аюулгүй байдлаа хангахыг Нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.
-
Нийгэм6 цаг өмнө
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
-
Улс төр9 цаг өмнө
“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаарх хяналтын сонсгол боллоо
-
Улс төр8 цаг өмнө
Мал аж ахуйн салбарын нэмүү өртөг, хүртээмжтэй хөгжлийг дэмжих санамж бичиг байгууллаа
-
Дэлхий дахинд7 цаг өмнө
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
-
Нийгэм7 цаг өмнө
Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
-
Нийгэм8 цаг өмнө
Нийслэлийн хэмжээнд хүүхдийн амбулаториуд уртасгасан цагаар ажиллаж байна
-
Нийгэм7 цаг өмнө
Сонгинохайрхан дүүргийн 75 өрхийн цахилгааны монтажийг шинэчиллээ
-
Нийгэм7 цаг өмнө
Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ