Нийгэм
Шинэ Зуунмод хотын инженерийн байгууламжийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина

Улаанбаатар хот газар нутгаа 31 мянган га-гаар тэлж, анхны дагуул хот болох Шинэ Зуунмод хотын инженерийн дэд бүтцийн ажлыг эхлүүлсэн.
Энэ бүтээн байгуулалтын хүрээнд 128.5 км авто зам, 250 МВт цахилгаан, 465 МВт дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай дулааны цахилгаан станц болон хоногт 20 мянган шоо метр бохир усыг цэвэрлэх хүчин чадалтай цэвэрлэх байгууламжийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барих юм.
Ингэхдээ хэсэгчилсэн төлөвлөлтийн дагуу тендер зохион байгуулахаар төлөвлөж байгааг хотын дарга Х.Нямбаатар “UB Opportunity” хөрөнгө оруулалтын чуулга уулзалтын үеэр онцоллоо.
Мөн тэрбээр “1954 онд Улаанбаатар хотод 500 мянган хүн амтай байхаар төлөвлөлт хийж байсан. Тухайн үед хотын захад арьс шир боловсруулах үйлдвэрийг байгуулсан хэдий ч өдгөө хэт төвлөрлийн улмаас хотын төв хэсэгтээ байрших болсон. Иймээс арьс шир боловсруулах үйлдвэрийг Эмээлт рүү шилжүүлэхээр төлөвлөн ТЭЗҮ-ийг боловсруулж дууссан бөгөөд зураг төслийг нь хийж байна. Ийнхүү 539 га талбайг хамрах Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн дэд бүтцийг шийдвэрлэх хүрээнд 24 МВт эрчим хүч, 106 МВт дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай дулааны цахилгаан станц болон хоногт 8000 шоо метр бохир усыг цэвэрлэх хүчин чадалтай цэвэрлэх байгууламжийг барихаар төлөвлөж байна. Төсөл хэрэгжсэнээр жилд 7.5 сая арьс шир, 3 мянган тонн ноос, 5800 тонн ноолуур, 25 мянган тонн мах, 8 мянган тонн дайвар түүхий эд боловсруулах боломж бүрдэх юм. Мөн 5600 тогтвортой ажлын байрыг шинээр бий болгож буй” хэмээв.
Танилцуулгын төгсгөлд хөрөнгө оруулагчдын зүгээс сонирхож буй төсөл, хөтөлбөрүүдийн талаар тодруулж, хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа уламжиллаа.

Нийгэм
Санал өгөөгүй тохиолдолд ногдол ашиг шууд таны данс руу шилжинэ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны ногдол ашгийн үлдэгдлийг хэрхэн хүлээн авах тухай санал асуулга явагдаж байна.
1072 хувьцааны ногдол ашгийн үлдэгдлийг ямар хэлбэрээр хүлээн авах тухай санал асуулгад E-Mongolia вэб порталаар нэвтэрч, санал асуулгад идэвхтэй оролцоорой.
Саналыг 2025 оны 04 дүгээр сарын 04-09-ний өдрүүдэд хүлээн авах ба та энэ хугацаанд саналаа өөрчлөх боломжтой!
Харин 2025 оны 4 дүгээр сарын 10–16-ны өдрүүдэд таны өгсөн саналд үндэслэн баталгаажуулалт хийх юм.
Санамж: Санал өгөөгүй тохиолдолд ногдол ашиг шууд таны данс руу шилжинэ.
Нийгэм
О.Энхбаатар: Өвөр гүнтийн замыг шинэчлэхээр 3 удаа тендер зарласан боловч ААН-үүд оролцоогүй

Энэ онд нийслэлийн хэмжээнд 36 байршилд 74 км авто замыг засаж, шинэчилнэ.
Энэ хүрээнд нийслэлийн гол гудамж, замуудыг засаж, шинэчлэх юм. Тухайлбал, Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны өргөн чөлөө зэрэг олон жилийн насжилттай гол гудамж, замуудыг засна.
Мөн 2014 онд ашиглалтад оруулсан Өвөр гүнтийн 5 км замыг шинэчилнэ. Тодруулбал, тус замын нүхэн эвдрэл, үерийн шуудууг сэргээх, тэмдэг, тэмдэглэгээ хийх зэрэг ажлыг жил бүр хийдэг. Харин энэ жил тус замд их засвар хийнэ гэдгийг НХЗГ-ын Засвар арчлалтын хяналтын хэлтсийн дарга О.Энхбаатар хэллээ.
Тэрбээр “Өвөр гүнтийн замыг шинэчлэх замын жагсаалтад оруулж, их засварын ажлын тендерийг гурван удаа зарласан. Гэвч оролцогч байхгүйн улмаас одоог хүртэл гүйцэтгэгч нь шалгараагүй байна. Энэ зам нь хаврын шар усны үер, уруйн үер болон иргэд, аж ахуйн нэгжийн зөвшөөрөлгүй орц, гарц гарган үерийн шуудууг таглах зэрэг үйлдлээс болж байнга эвдэрдэг. Энэ жил мөн шинэчлэхээр дөрөв дэх удаагийн тендерийг зарлаад байна” гэлээ.
Нийгэм
Хөдөлгөөнт “ХУРДАН” цэг нийслэлийн алслагдсан бүсэд ажиллана

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар нь урин дулааны улиралд хөдөлгөөнт “ХУРДАН” цэгийг нийслэлийн алслагдсан бүсүүд болон хүн амын төвлөрөл ихтэй томоохон зах, худалдааны төвүүдийн гадна талбайд байрлуулж, төрийн үйлчилгээг түргэн шуурхай, хүндрэл чирэгдэлгүй авах боломжийг бүрдүүлдэг.
Хөдөлгөөнт “ХУРДАН” цэг:
Даваа гарагт:
Хан-Уул дүүрэг, 24-р хороо, Хүннү молл худалдааны төвийн гадна талбайд
Мягмар, Лхагва гарагт:
Сүхбаатар дүүрэг, 3-р хороо, Саруул худалдааны төвийн гадна талбайд
Пүрэв, Баасан гарагт:
Сонгинохайрхан дүүрэг, 37-р хороо, Содон хорооллын гадна талбайд тус тус байрлана.
Та бүхэн хөдөлгөөнт “ХУРДАН” цэгээс төрийн 43 байгууллагын 478 үйлчилгээг харьяалал харгалзахгүй аваарай гэж Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газраас мэдээллээ.
-
Нийгэм2 цаг өмнө
Төв аймаг бүх сумандаа киоск машинтай анхны аймаг болжээ
-
Нийгэм1 цаг өмнө
Хөдөлгөөнт “ХУРДАН” цэг нийслэлийн алслагдсан бүсэд ажиллана
-
Нийгэм1 цаг өмнө
Өнөөдөр дараах байршилд цахилгаан хязгаарлана
-
Нийгэм1 цаг өмнө
Хүүхэд нохойд хазуулах тохиолдол нэмэгдэх хандлагатай байна
-
Энтертайнмент2 цаг өмнө
“Дүнхуан соёл Улаанбаатарт” үзэсгэлэнг нээв
-
Нийгэм18 минут өмнө
О.Энхбаатар: Өвөр гүнтийн замыг шинэчлэхээр 3 удаа тендер зарласан боловч ААН-үүд оролцоогүй
-
Нийгэм6 минут өмнө
Санал өгөөгүй тохиолдолд ногдол ашиг шууд таны данс руу шилжинэ