Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Нийгэм

Хүүхдийн эмч, сувилагчдын хүрэлцээ муу байна

Нийтэлсэн

-

УИХ-ын гишүүн, ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар 12 дугаар сарын 19-нд эрүүл мэндийн салбарын цахимжилтийн асуудлаар Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвд ажиллалаа. Уулзалтын эхэнд тус төвийн дарга Ж.Сувд эрүүл мэндийн салбарт хийж хэрэгжүүлж буй ажлын талаар мэдээлэл өгөв.

 Тодруулбал,

  • Чингэлтэй дүүргийн 4-р хороонд Нэгдсэн эмнэлгийн өргөтгөлийн барилга улсын төсвөөр баригдаж байгаа бөгөөд ирэх оны 12-р сард ашиглалтад орно.
  • Мөн тус дүүргийн 14-р хороонд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Эрт илрүүлгийн оношлогооны төвийн барилгын ажлыг 2023 оноос эхлүүлж, энэ сард ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
  • Түүнчлэн Чингэлтэй дүүргийн 13-р хороонд Хайлааст салбар амбулаторийн барилга сар шинийн баярын үеэр ашиглалтад орох аж.

Гэвч дээрх барилгууд ашиглалтад ороход тоног төхөөрөмж, хүний нөөцийн асуудал тулгамдаж байгааг онцоллоо.

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан ирэх гуравдугаар сард ашиглалтад орох төвийн тоног төхөөрөмжийг ЭМЯ-наас шийдэж өгөхөөр болов. Ингэхдээ нэн тэргүүнд хэрэгцээтэй тоног төхөөрөмжийн бодит тооцоо, шаардлагатай хүний нөөцийн жагсаалтыг гаргаж өгөхийг үүрэг болгов.

Харин УИХ-ын гишүүн, ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү сүүлийн үед Монгол Улс ч гэлтгүй дэлхийн дахинд эмнэлгийн байгууллагууд руу чиглэсэн кибер халдлага нэмэгдэж байна. Чингэлтэй болон Сүхбаатар дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүний хувьд энэ тал дээр онцгойлон анхаарч ажиллаж байна. Иймд эхний ээлжинд эмнэлгүүд кибер аюулгүй байдлын аудит хийлгэх шаардлагатай. ЦХИХХЯ-ны дэргэдэх Кибер халдлага зөрчилтэй тэмцэх нийтийн төвийн мэргэжилтнүүдээр аудит хийлгэж, эрсдэлийг нь тодорхойлуулна. Хоёрдугаарт, эрүүл мэндийн цахимжилтын тал дээр ЭМЯ, ЦХИХХЯ хамтран ажиллана. Цахим систем гацах, серверүүдийн асуудлыг харилцан ойлголцож, нэгдсэн шийдэлд хүрнэ” гэдгийг онцлов.

Чингэлтэй дүүргийн 10-р хороонд АХБ, ЭМЯ, НЗДТГ, ЧДЗДТГ-аас “Эмзэг бүлгийн иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийг 2022 оноос эхлүүлсэн. Барилгын ажил 2025-2027 онуудад үргэлжлэх юм.

Харин томуугийн улиралтай холбоотойгоор Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвд хүүхдийн эмч, сувилагчдын хүрэлцээ муу, хүүхдийн хоёр тасагтай ч хүрэлцдэггүй байна. Тиймээс ид ачааллын үед Уламжлалтын тасгаа хааж, оронд нь хүүхдийн тасгийн үйлчилгээ үзүүлж эхэлсэн. Улмаар хүүхэд эмчлэх нийт хүчин чадал нэмэгдэж, 150 ортой болсон ч ачаалал буурахгүй байна.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

“Улаанбаатарын мөнгөн шөнө-2024” тоглолт төв талбайд 12 дугаар сарын 31-ний 21:00-00:00 цагт болно

Нийтэлсэн

-

Нийтэлч

Нийслэлээс жил бүрийн шинэ жилийн баярын өдрүүдэд, 9 дүүрэг болон Д.Сүхбаатарын талбайд иргэд, олон нийтэд зориулсан олон төрлийн үйл ажиллагаа зохион байгуулдаг.

Мөн 2001 оноос хойш жил бүр он солигдох мөчид иргэд Д.Сүхбаатарын талбайд цуглаж, хамтдаа шинэ оноо угтдаг болсон бөгөөд цугларсан иргэдэд зориулан “Улаанбаатарын мөнгөн шөнө-2024” урлагийн тоглолтыг зохион байгуулж ирсэн.

Энэ уламжлалын дагуу “Улаанбаатарын мөнгөн шөнө-2024” баярын тоглолтыг Д.Сүхбаатарын талбайн төв тайзнаа 12 дугаар сарын 31-ний 21:00-00:00 цагийн хооронд зохион байгуулна.

Шинэ жилийн баярын нэгдсэн тоглолтоос гадна төв талбайд тус өдрийн 18:00-24:00 цагийн хооронд дулаан тохилог дулаан асарт урлагийн тоглолт, худалдаа үйлчилгээ эрхлэх, халуун хоолны явуулын цэгүүд ажиллаж, иргэд олон нийтэд хүргэнэ. Худалдаа, үйлчилгээ эрхэлж буй газруудад улсын (ахлах) байцаагч, албан хаагчид хяналт тавьж, хүнсний аюулгүй байдлыг хангуулж ажиллахаас гадна эмнэлгийн яаралтай тусламжийн баг бэлэн байдлыг ханган ажиллах юм.

Олон нийтийн үйл ажиллагааг хамарсан арга хэмжээний үеэр бага насны хүүхдийг төөрөхөөс урьдчилан сэргийлэн хүүхэд хамгааллын хөдөлгөөнт үйлчилгээ буюу шар хантаазтай мэргэжилтнүүд ажиллаж эрсдэлд өртсөн, эцэг эх асран хамгаалагчаасаа төөрсөн хүүхдийг нийслэлийн Соёлын төв өргөөний 1 давхар 104 тоотод түр байршуулах, хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх, эцэг, эхэд нь хүлээлгэж өгөх юм.

Мөн иргэд олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүднээс болзошгүй гал түймрийн аюулаас хамгаалах онцгой байдлын 70 алба хаагч гал унтраах зориулалтын 2 автомашинтай, он солигдох мөчид ёслолын буудлага хийх үеийн аюулгүй байдлыг хангуулан хамгаалалт, зохицуулалтын ажлыг хийж гүйцэтгэх юм. Д.Сүхбаатарын талбай болон баг тойруугаар 107, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр цагдаагийн 485 алба хаагч гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангаж ажиллана.

Түүнчлэн “Улаанбаатарын мөнгөн шөнө-2024” баярын тоглолт, шинэ жилийн баярын үйл ажиллагааны дараа 18 их багтаамжийн автобус Д.Сүхбаатарын талбайн баруун, зүүн болон урд зогсоолуудаас 18 чиглэлд Шархад, Офицеруудын ордон, Жанжин клуб, Улиастай, Сэлбэ амралт, Толгойт, Улаанчулуут, Орбит, Зүүн салаа, Баруун салаа, 5 шар, Зайсан, Нисэх, Яармаг, 3,4 хороолол, Хайлааст, Чингэлтэй /Зүрх уул/, Баянхошуу чиглэлд үнэ төлбөргүй үйлчилнэ.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Багануурын 50МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станц төвийн системд 4,776 МВт эрчим хүч нийлүүлээд байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Багануур дүүргийн нэгдүгээр хорооны нутагт байрлах 50мвт хүчин чадалтай 200мвт.цаг багтаамжтай батарей хуримтлуурын станц энэ сарын 5-ны өдрөөс эхлэн төвийн бүсийн нэгдсэн системд эрчим хүч нийлүүлж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар тус станц төвийн системд 4,776 МВт эрчим хүч нийлүүлээд байна. Ингэснээр өдөрт дунджаар 25.000 айл өрхийг оргил ачааллын үед цахилгааны хязгаарлалтаас сэргийлж байна. Өөрөөр хэлбэл таван аймгийн цахилгааны хэрэглээг хангах хэмжээний эрчим хүч нийлүүлж байна гэсэн үг юм.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Нам төрийн санхүүжилт олгох, төрөөс үзүүлэх шууд бус дэмжлэгийг шийдвэрлэх, тайлагнахтай холбоотой журам батлав

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 27 дугаар хуралдаанаар Улс төрийн намд төрийн санхүүжилт олгох, дэмжлэг үзүүлэх, намын санхүүгийн болон үйл ажиллагааны тайлангийн ил тод байдлыг хангах, тайлагнах, мэдээлэх харилцааг зохицуулсан журам баталлаа.
Улс төрийн намын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэгт “Намд төрийн санхүүжилт олгох, төрөөс үзүүлэх шууд бус дэмжлэгийг шийдвэрлэх, намын санхүүгийн тайлан болон үйл ажиллагааны товч тайланг хянах, дүгнэлт гаргах, тайлагнах, нийтэд мэдээлэх, намын баримт бичиг, мэдээллийг цахим хуудсанд байршуулах, шинэчлэх, хариуцлага тооцохтой холбоотой журмыг энэ хуульд нийцүүлэн төрийн аудитын байгууллагын саналыг харгалзан сонгуулийн төв байгууллага батална.” гэж заасны дагуу Үндэсний аудитын газар болон улс төрийн нам, иргэний нийгмийн байгууллагууд, олон нийтээс санал авч уг журмын төслийг боловсруулсан юм. Тухайлбал, Сонгуулийн ерөнхий хорооны m-election.mn цахим хуудаст журмын төслийг 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн 30 хоногийн хугацаанд байршуулж, эрх болон хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх бүлгийн хүрээд дэх хэлэлцүүлгийг 2024 оны 10 дугаар сарын 16, 24-ний өдөр 11 дүгээр сарын 4-ний өдрүүдэд тус тус зохион байгуулсан. Хэлэлцүүлэгт 27 намын 60 гаруй гишүүн оролцож саналаа өгчээ. Үндэсний аудитын газраас 26 санал ирснийг журмын төсөлд тусгасан байна.
Түүнчлэн Улс төрийн намын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.6 дахь хэсэгт “Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага намын санхүүгийн тайлангийн бүтэц, агуулга, хөрөнгө, орлого, зарлагын ангиллыг тодорхойлон тайлагнах журмыг сонгуулийн төв байгууллагатай хамтран энэ хуульд нийцүүлэн батална.” гэж заасны дагуу Сангийн сайд, Сонгуулийн ерөнхий хорооны хамтарсан тушаалаар “Улс төрийн намын санхүүгийн тайлангийн бүтэц, тайлагнах журам”-ыг батлав.
Дээрх журмуудыг албажуулсны дараа Сонгуулийн ерөнхий хорооны цахим сайтад нийтэлнэ.
2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр баталсан Улс төрийн намын тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах хуульд “Нам өөрийн дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтыг Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-тай нийцүүлэх арга хэмжээг 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор авч хэрэгжүүлэх бөгөөд уг өөрчлөлтийг Улсын дээд шүүхэд 30 хоногийн дотор хүргүүлнэ.” гэж заасан. Нам дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтыг хуульд нийцүүлж, бүртгүүлэх хугацааг хойшлуулсан нь Улс төрийн намын тухай хуулийн бусад зохицуулалтыг хойшлуулах үндэслэл болохгүй бөгөөд хуулийн хэрэгжилтийг бүрэн хангах зорилгоор холбогдох журмуудыг ийнхүү баталж байгаа юм.
Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм7 өдөр өмнө

“Улаанбаатарын мөнгөн шөнө-2024” тоглолт төв талбайд 12 дугаар сарын 31-ний 21:00-00:00 цагт болно

Улс төр7 өдөр өмнө

ЗГ: Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт хөрөнгө оруулалт хийсэн, санхүүгийн дэмжлэг, хандив олгосон албан татвар төлөгч ААН байгууллагад хөнгөлөлт үзүүлнэ

Улс төр7 өдөр өмнө

ЗГ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дараагийн мега төслүүдийн хэрэгжилтэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо

Нийгэм7 өдөр өмнө

Багануурын 50МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станц төвийн системд 4,776 МВт эрчим хүч нийлүүлээд байна

Нийгэм7 өдөр өмнө

Нам төрийн санхүүжилт олгох, төрөөс үзүүлэх шууд бус дэмжлэгийг шийдвэрлэх, тайлагнахтай холбоотой журам батлав

Нийгэм7 өдөр өмнө

Баярын өдрүүдэд ажиллах зах, худалдааны төвийн цагийн хуваарь

Улс төр7 өдөр өмнө

Ахмад настны тухай хуулийг хэрэгжүүлэх эрх зүйн актууд батлагдлаа

Нийгэм7 өдөр өмнө

Дотуур байранд амьдрах хүүхдийн хоол, ЕБС-ийн үдийн хоолны түүхий эдийн зардлыг 1000-2000 төгрөгөөр нэмлээ

Нийгэм7 өдөр өмнө

Шинэ жилийн баяраар 00:30 цагт нийтийн тээврийн 18 чиглэлд иргэд үнэ төлбөргүй үйлчлүүлнэ

Нийгэм7 өдөр өмнө

Өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 40 дуудлага бүртгэгджээ

Нийгэм7 өдөр өмнө

Шинэ жилийн баярын өдрүүдээр ерөнхий эргүүл, хариуцлагатай жижүүр ажиллана

Нийгэм1 долоо хоног өмнө

БНСУ-д онгоцны ослын улмаас нас барсан хүний тоо 124-т хүрчээ

Нийгэм1 долоо хоног өмнө

Бөөрөлжүүтийн цахилгаан станц төвийн нэгдсэн системд эрчим хүч нийлүүлж эхэллээ

Нийгэм1 долоо хоног өмнө

Цахилгаан хэрэгслийнхээ дундаж хэрэглээг тооцож, тог-оо тохируулъя

Нийгэм1 долоо хоног өмнө

Зам, талбайн цас, мөс цэвэрлэж байна

Нийгэм1 долоо хоног өмнө

“Улаанбаатарын Мөнгөн шөнө” баярын цэнгүүн өндөрлөхөд 18 чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ

Нийгэм1 долоо хоног өмнө

Цахилгаан хэрэгслийнхээ дундаж хэрэглээг тооцож, Тог-оо тохируулъя”

Нийгэм1 долоо хоног өмнө

Роботууд хүний стрессийн түвшинд тулгуурлан хариу үйлдэл хийнэ

Нийгэм1 долоо хоног өмнө

Нийслэлийн 55 дугаар сургуульд цахилгаан шат суурилуулах төсөл хэрэгжүүлнэ

Улс төр1 долоо хоног өмнө

Утааны асуудлаарх Ерөнхий хяналтын сонсголд оролцох иргэдийг бүртгэж эхэллээ

Нийгэм1 долоо хоног өмнө

Нийслэлийн ЗДТГ-ын даргаар Д.Амгаланг томиллоо

Улс төр2 долоо хоног өмнө

С.Одонтуяа: Байгаль орчин, уур амьсгалын салбарт 28 төсөл, хөтөлбөр хэрэгжиж байна

Улс төр2 долоо хоног өмнө

Засгийн газрын хуралдаан болж байна

Нийгэм2 долоо хоног өмнө

Дрон туршилтын бүсүүд байгуулахаар болов

Улс төр2 долоо хоног өмнө

Иргэдээ чадавхжуулж байж, Кибер аюулгүй байдал хангагдана

Дэлхий дахинд2 долоо хоног өмнө

АНУ-ын хөлөг онгоцноос авдаг төлбөрөө бууруулахгүй бол Панамын сувгийг эргүүлж авна гэж мэдэгдэв

Нийгэм2 долоо хоног өмнө

Сураггүй болсон иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

Нийгэм2 долоо хоног өмнө

Бага насны хүүхдүүдийн дунд менингококкт халдвар бүртгэгдлээ

Нийгэм2 долоо хоног өмнө

Улс төрийн намуудын анхааралд

Нийгэм2 долоо хоног өмнө

Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 82 гомдол, мэдээллийг шалгаж байна

Сав шим