Connect with us

Нийгэм

Архангай, Дундговь аймгууд тавдугаар сарын 1 хүртэл морин уралдаан зохион байгуулахгүй

Нийтэлсэн

-

Өчигдөр буюу нэгдүгээр сарын 29-ний Засгийн газрын хуралдаанаар хурдан морины уралдаан зохион байгуулахтай холбоотой шийдвэрийг орон нутгийн удирдлага хариуцах шийдвэр гаргасан. Тодруулбал, 2019 оны Засгийн газрын 57 дугаар тогтоол гарч байсан. Энэ хугацааг Засгийн газраас бус аймаг, орон нутгаас тогтоохоор шийдвэрлэлээ хэмээн Гэр бүл,  хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд танилцуулсан юм.

Тэгвэл орон нутгийн удирдлагууд эхнээсээ шийдвэрээ гаргаж эхэлжээ. Тухайлбал, Архангай, Дундговь аймгийн Засаг дарга нар тавдугаар сарын 1 хүртэл морин уралдаан зохион байгуулахыг хориглосон шийдвэр гаргасан байна.

Тодруулбал, 5 дугаар сарын 1 хүртэлх хугацаанд хурдан морины төрөл бүрийн уралдаан, бооцоот болон цолны мялаалга, найр, үсэргээ, сунгааны уралдаан зохион байгуулах, оролцохыг Засаг даргын захирамжаар түр хоригложээ.

Уг шийдвэрийг малчид, иргэд, ялангуяа уяачид, эцэг эхчүүдэд сурталчлан, өвөл, хаврын байгаль, цаг агаарын таагүй нөхцөлд морины уралдааны үед үүсэж болзошгүй сөрөг нөлөө, үр дагаврыг ойлгуулан таниулахыг Уяачдын холбоо, багийн засаг дарга нар,  холбогдох алба хаагчдад үүрэг болгосон байна.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Ойрын өдрүүдэд цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр маргааш буюу  08-нд баруун аймгуудын нутгаар, 09-нд нутгийн хойд хэсгээр, 10-нд нутгийн баруун хагаст, 11-нд нутгийн зүүн хагаст нойтон цас, цас орж, цасан шуурга, нутгийн өмнөд хэсгээр шороон шуургатай байхыг анхааруулж байна.

Иймд:

-Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр хүлээн авах,

-Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах;

-Хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, найдвартай харилцаа холбооны хэрэгсэлтэй байх,

– Дулаан хувцаслах, баталгаат зам, гүүр, гармаар гарах зорчих  зэргээр үүсэж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэр барих тендерийг өнөөдөр 16:00 цагт нээнэ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Улаанбаатар хот төдийгүй Монгол Улсад анх удаа хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэрийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барих тендерийг өнөөдөр 16:00 цагт нээнэ. Тус үйлдвэрийг Морингийн даваа болон Цагаан давааны төвлөрсөн хогийн цэгийг түшиглэн барих бөгөөд хог хаягдлын менежментийг сайжруулж, эдийн засгийн эргэлтэд оруулах, хөрс, орчны бохирдлоос сэргийлж, хүлэмжийн хийг бууруулахад чухал ач холбогдолтой. Жилд 300-400 мянган тонн хог шатааж, 24 МВт эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Морингийн давааны хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэр ашиглалтад орсноор зөвхөн түүнээс хойш цугларсан хатуу хог хаягдлыг бус сүүлийн таван жилд булсан хогийг цуглуулан шатааж, байгаль орчныг нөхөн сэргээнэ. Нийслэлийн удирдлагын баг ажлаа авсан даруйдаа Улаанбаатар хотын аливаа асуудлыг шийдэхэд тулгамдаж буй эрх зүйн гацаануудыг хамгийн түрүүнд шийдвэрлэхийг зорьсон. Улмаар төлөвлөлт, судалгааны ажилд ихээхэн анхаарлаа. Ингэж явсаар томоохон төсөл, хөтөлбөрүүдээ эхнээс нь эхлүүлэхэд бэлэн болсныг та бүхэндээ дуулгахад таатай байна” гэдгийг онцоллоо. Тус үйлдвэрийг 24 сарын хугацаанд барьж, ашиглалтад оруулах юм.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Х.Нямбаатар: Он дамжин хэрэгжихгүй удсан төслүүдийг цуцалж, сургууль, цэцэрлэг барих хөрөнгийг төвлөрүүлнэ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт нийслэлийн Засаг даргын 2025 оны “Эрх шилжүүлэх тухай” 19 захирамжаар нийт 106 төсөл, арга хэмжээний эрх шилжин ирсэн.

Уг 106 төсөл, арга хэмжээний захиалагчийн хяналт тавих байгууллагууд руу албан бичгээр хандаж, өнөөдрийн байдлаар нийт 69 зураг төсөв, ажлын даалгавар хүлээн авч, гурван төсөл, арга хэмжээний зураг төсөв, ажлын даалгаврыг захиалагчид буцаан тендер шалгаруулалтыг зарлаад байна.

Зураг төсөв, ажлын даалгавар, техникийн тодорхойлолтгүй он дамжих 9, шинэ 32 нийт 41 төсөл, арга хэмжээ байгааг нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Д.Батцэцэг нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр танилцууллаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Төсөв батлуулах болохоор төсвөө тавиулах гэж улайрдаг ч ажлаа хийж чадахгүй бол хариуцлагаа хүлээ. Худалдан авах ажиллагааны эрх шилжин авсан байгууллагууд шинэ төслүүдэд ямар шалтгаанаар тендер зарлаж чадахгүй байгаагаа тайлбарлаж, он дамжих удаан хүлээгдсэн төслүүдийг гүйцэтгэж чадахгүй бол ажлыг эрэмбэлж буцаан татах хэрэгтэй. Сургууль, цэцэрлэг гээд хэрэгтэй төслүүд рүү хөрөнгийг оруул. Мөн техникийн тодорхойлолтоо гаргахгүй, шинэ тендерүүдийг яагаад зарлахгүй удаж байгаа шалтгаанаа тайлбарлаж чадахгүй, хугацаатай үүрэг даалгавар өгөхөд үүрэг даалгаврыг биелүүлэхгүй бол сахилгын шийтгэл ногдуулна. Жишээлбэл, автобус III баазыг барина гээд аль 2018 онд 13 компанид тендерийн ажлыг 13 хувааж өгсөн. Одоо бүгд цаасны компаниуд боллоо. Ганц бааз барих гэж 6, 7 жил болно гэж байхгүй. Ажил хийхгүй компаниудын гэрээг цуцлуул. Цүнхний компаниуд тендерт ордог байдлыг болиулж, борлуулалтын дүн, компаниудын шалгуурыг сайжруулах нь зөв. Сургууль, цэцэрлэг барихдаа хугацаа завшиж, ашиглалтад оруулахгүй удаадаг компаниуд мөн байна. Авлигажсан тендерээс болж хөрөнгө оруулалтын ажлуудыг гацаадаг компаниудыг цэгцэлж, шаардлагатай бол хар жагсаалтад оруулах, худалдан авах ажиллагаанд оруулахгүй” гэдгийг хэллээ.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм2 өдөр өмнө

Ойрын өдрүүдэд цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна

Эдийн засаг2 өдөр өмнө

Мөнгөний бодлогын хүүг хоёр нэгжээр нэмж, өр, орлогын харьцааг шинэчлэн тогтоолоо

Эдийн засаг2 өдөр өмнө

Монголбанк: Хоёрдугаар сард 645.1 кг үнэт металл худалдан авлаа

Нийгэм2 өдөр өмнө

Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэр барих тендерийг өнөөдөр 16:00 цагт нээнэ

Энтертайнмент2 өдөр өмнө

Өнөөдрөөс төрийн өмчийн бүх музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ

Нийгэм3 өдөр өмнө

Х.Нямбаатар: Он дамжин хэрэгжихгүй удсан төслүүдийг цуцалж, сургууль, цэцэрлэг барих хөрөнгийг төвлөрүүлнэ

Нийгэм3 өдөр өмнө

Сар шинийн өдрүүдэд инженер хангамжийн байгууллагууд бэлэн байдалд ажиллалаа

Нийгэм3 өдөр өмнө

Монголын баг тамирчид “Турин 2025” тусгай олимпын өвлийн наадамд оролцоно

Нийгэм3 өдөр өмнө

Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлт 80 гаруй хувьтай үргэлжилж, 1067 нэгж талбарыг цэвэрлэж, ариутгалаа

Нийгэм3 өдөр өмнө

56 сая төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэлүүд алдагдсан хэргийг илрүүлжээ

Улс төр3 өдөр өмнө

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Япон, Монголын Найрамдлын нийгэмлэгүүдийн хүндэтгэлийн хүлээн авалтад оролцов

Улс төр1 долоо хоног өмнө

Шинэ Зеланд Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайдын айлчлал эхэллээ

Нийгэм1 долоо хоног өмнө

Сар шинийн өдрүүдэд нийслэл хотод 1230 алба хаагч гудамж замд хөдөлгөөн зохицуулалт, хяналт шалгалт хийнэ

Улс төр1 долоо хоног өмнө

Төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ

Нийгэм1 долоо хоног өмнө

5000 төгрөгийн хураамж төлдөг болсноос хойш хотоос гарах орон нутгийн дугаартай тээврийн хэрэгслийн тоо нэмэгдэж байна

Нийгэм1 долоо хоног өмнө

Улаанбаатар хотод 2025 онд 41 байршилд авто замыг шинэчилнэ

Нийгэм1 долоо хоног өмнө

Сар шинийн бөхийн барилдаан өнөөдөр 13.00 цагт эхэлнэ

Нийгэм1 долоо хоног өмнө

“Дулааны V цахилгаан станц” ОНӨТҮГ-ыг байгуулах асуудлыг хэлэлцэж баталлаа

Нийгэм1 долоо хоног өмнө

Монгол-Оросын хамтарсан 3-р сургуулиас улаанбурханы сэжигтэй тохиодол илэрчээ

Нийгэм1 долоо хоног өмнө

Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа өнөөдөр дуусна

Нийгэм1 долоо хоног өмнө

Цагаан сараар 5 хоног амарна

Нийгэм2 долоо хоног өмнө

ХСҮТ-д бөөр шилжүүлэх суулгах мэс заслыг нутагшуулна

Нийгэм2 долоо хоног өмнө

Сонгино тариалагчидтай “АТАР-4 аян”-ы хүрээнд танилцуулга уулзалт хийв

Нийгэм2 долоо хоног өмнө

Нэр бүхий 42 хувьцаат компани нийт 1,043.2 тэрбум төгрөгийн ногдол ашгийг олгохоор шийдвэрлэжээ

Нийгэм2 долоо хоног өмнө

О.Мишээл: Хоногт 3000-3500 тонн түлш борлуулалтад гаргаж байна

Бусад2 долоо хоног өмнө

Төрийн байгууллагын нэрийг ашиглаж, залилан хийсэн этгээдийг цагдаагийн байгууллагаар шалгуулж байна

Нийгэм2 долоо хоног өмнө

Ногдол ашиг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ

Нийгэм2 долоо хоног өмнө

“Улаанбаатар хот 2040” хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг дүүргийн иргэдэд танилцуулж дууслаа

Нийгэм2 долоо хоног өмнө

ГССҮТ-ийн эмч нар цээжний дурангийн мэс засал эмчилгээг орон нутагт нэвтрүүллээ

Улс төр2 долоо хоног өмнө

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан БНХАУ-ын БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жао Лөжитэй уулзлаа

Сав шим