Нийгэм
“Дулааны V цахилгаан станц” ОНӨТҮГ-ыг байгуулах асуудлыг хэлэлцэж баталлаа

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус IV хуралдаан боллоо. Хуралдааны эхэнд Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр хэлэлцэх асуудлыг танилцуулсны дагуу хуралдаанаар дараах 20 гаруй асуудлуудыг хэлэлцлээ. Тухайлбал, “Дулааны V цахилгаан станц” ОНӨТҮГ-ыг байгуулах асуудлыг хэлэлцэж баталлаа. Харин зарим асуудлыг төлөөлөгчдөөс гаргасан саналын дагуу хойшлуулав. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хийн түлшээр ажиллах тархмал эх үүсвэрийн дэд станц барих асуудлыг хэлэлцэж төлөөлөгчдийн зүгээс байршил өөрчлөх санал гаргасан тул хойшлууллаа.
Хуралдаанаар хэлэлцсэн асуудал:
- Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолын хэрэгжилт болон агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр зохион байгуулж буй арга хэмжээний талаарх танилцуулга
- Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэгт хог хаягдлаас үүсэх метан хийг устгах төслийг хэрэгжүүлэх тухай
- “Барилгын хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр” ОНӨААТҮГ-ыг байгуулж, дүрмийг батлах тухай
- “Нийслэлийн Соёлын төв өргөө” ОНӨТҮГ-ын зохион байгуулалтыг ОНӨААТҮГ болгон өөрчлөх тухай
- Барилга, байгууламжийг балансаас баланст шилжүүлэх тухай (Нийслэлийн соёлын төв өргөө А,В,Г корпусын барилга байгууламж)
- Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын талуудын 17 дугаар бага хурал (COP-17) зохион байгуулах зөвшөөрөл олгох тухай
- “Түлшний хяналтын газар” ОНӨААТҮГ-ыг байгуулж, дүрмийг батлах тухай
- Дулааны тавдугаар цахилгаан станц” ОНӨТҮГ-ыг байгуулж, дүрмийг батлах тухай
- Тогтоолд өөрчлөлт оруулах тухай (Тэргүүлэгчдийн 2014 оны 131)
- “Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журам” -ыг шинэчлэн батлах тухай
- Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах саналыг дэмжих тухай (Багахангай дүүрэгт 104.2 га газар)
- Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах саналыг дэмжих тухай (Багануур дүүрэгт 636 га газар)
- Газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай (Хан-Уул дүүрэг, Морингийн даваа 142 га газар)
- Төслийн хэрэгжилтийг хангах чиглэлээр авах арга хэмжээний тухай (Нийслэлийн Боловсролын газрын эзэмшлийн газрыг шилжүүлэх)
- Төслийн хэрэгжилтийг хангах чиглэлээр авах арга хэмжээний тухай (Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын эзэмшлийн газраас хэсэгчлэн шилжүүлэх)
- Барилга акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах тухай (Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, “Сувилал, сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны төв”)
- Барилга акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах тухай (Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны Өрхийн эрүүл мэндийн төвийн хуучин барилга)
- Барилга, байгууламжийг балансаас баланст шилжүүлэх тухай (“НОСК” ХК-ийн өмчлөлийн барилгын талаар)
- “Улаанбаатар түншлэл төв” ХХК-ийг байгуулж, дүрмийг батлах тухай
- Удирдах зөвлөл Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг томилох тухай
- Иргэний зөвлөлийн гишүүдийг чөлөөлж, томилох тухай
- Төрийн дээд шагналд тодорхойлж уламжлах тухай
- Сүм хийдийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийн хугацаа сунгуулах тухай

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.
-
Нийгэм5 цаг өмнө
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ
-
Нийгэм8 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 590 тохиолдол бүртгэгдлээ
-
Нийгэм7 цаг өмнө
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна
-
Нийгэм8 цаг өмнө
АТГ: “Үндэсний энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-ыг хянав
-
Нийгэм7 цаг өмнө
Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх шинжлэх ухаан, технологи, инновацын салбар зөвлөл хуралдлаа
-
Нийгэм7 цаг өмнө
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ
-
Улс төр8 цаг өмнө
Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцэв
-
Улс төр6 цаг өмнө
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа