Нийгэм
Сонгино тариалагчидтай “АТАР-4 аян”-ы хүрээнд танилцуулга уулзалт хийв

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйдвэрийн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас бөөрөнхий сонгино тариалагчид болон импортлогч, таваарын сонгино, үр нийлүүлэгч, техникийн дилерүүд, зөвлөх үйлчилгээ үзүүлэгч хоршоологчдод “АТАР-4” Тариалангийн тогтвортой хөгжлийн аяны хүрээнд мэдээлэл өгч, салбарын оролцогчдын саналыг сонслоо.
Энэ үеэр Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйг хослуулан хөгжүүлж, хөдөө аж ахуйг эдийн засгийн тулгуур салбар болгох зорилгоор Засгийн газраас хэрэгжүүлж буй “АТАР-4 аян”-ны хүрээнд сонино тариалагчдад ямар шинэ боломж нээгдэж, хэрхэн дэмжлэг үзүүлэх талаар танилцуулав. Монгол Улс жилдээ гадаад улсуудаас 5 сая ам.долларын үнэ бүхий 25 мянга орчим тонн сонгино, сармис импортоор авч хэрэглэдэг. Дотоодын тариалагчид мөн 24 мянга орчим тонныг зах зээлд нийлүүлдэг байна. “АТАР-4 аян”-ы хүрээнд сонгины сорт, үрийг чанаржуулж, тариалагчид, тээвэр, худалдаа, үйлдвэрлэгчид гэсэн нэгдсэн сүлжээ бий болгосноор Монгол Улс дотоодын хэрэгцээгээ хангах зорилт тавиад байгаа юм. “Сонгины кластер” хэмээн нэрлэж буй уг нэгдсэн тогтолцоог үүсгэснээр хүнсний аюулгүй байдлаа хангаж, экспортын баримжаатай хүнсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх юм.
Тэгвэл уулзалтад оролцогчдын зүгээс хэдийгээр сүүлийн 4 жилд дотоодын сонгино тариалалт 2 дахин өссөн ч анхаарах асуудлууд байгааг хэлсэн юм. Тухайлбал, сонгины тариалалтад шаардлагатай техник, тоног төхөөрөмжийн татварын хөнгөлөлтүүдийг үргэлжлүүлэх, импортоор орж ирж буй үрийн чанарт тавих хяналтаа сайжруулах, өөрийн орны онцлогтоо тохирсон борлуулалтын нэгдсэн сүлжээ бий болгох зэрэг асуудлаа дэвшүүлэв.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.
-
Нийгэм5 цаг өмнө
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ
-
Нийгэм8 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 590 тохиолдол бүртгэгдлээ
-
Нийгэм7 цаг өмнө
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна
-
Нийгэм8 цаг өмнө
АТГ: “Үндэсний энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-ыг хянав
-
Нийгэм7 цаг өмнө
Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх шинжлэх ухаан, технологи, инновацын салбар зөвлөл хуралдлаа
-
Нийгэм7 цаг өмнө
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ
-
Улс төр8 цаг өмнө
Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцэв
-
Улс төр6 цаг өмнө
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа