Нийгэм
“Магнит Импорт” компанийн хуурай хольцын үйлдвэрийг нүүлгэн шилжүүлнэ

Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа “Магнит Импорт” компанийн хуурай хольцын үйлдвэрийн талаар иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу өнөөдөр нийслэлийн Хяналт шалгалтын газар болон холбогдох бусад албаныхан байршил дээр нь ажиллалаа. Тус үйлдвэр орон сууцны бүсэд байрладаг. Ойр орчимдоо дуу чимээ, тоос шорооны бохирдол ихээр үүсгэж байгаа учир зөрчилд үндэслэн нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авахаар боллоо.
Энэ үеэр нийслэлийн Хяналт шалгалтын газрын дарга С.Энхбаяр “НХШГ-аас гаргасан удирдамжийн дагуу нийслэлийн Хот байгуулалт, хотын стандартын газар, нийслэлийн Байгаль орчны газар, нийслэлийн Хөдөлмөр, халамжийн газраас хамтран иргэдээс ирсэн гомдолд үндэслэн хяналт шалгалт хийж байна. Шалгалтаар тус бүсэд хуурай хольцын үйлдвэрлэл явуулж буй “Магнит Импорт” компанийн үйл ажиллагаа орон сууцны бүсэд нийцэхгүй байгааг тогтоолоо. 2016 оны НИТХ-ын тогтоолоор тус бүсийг орон сууцны зориулалттай байхаар баталсан тул уг үйлдвэрийг нүүлгэн шилжүүлэх арга хэмжээг зайлшгүй авна. Тухайн үйлдвэрийн үйл ажиллагаанаас үүдэлтэйгээр тоосжилт ихэсч, ойр орчмын оршин суугчдын амьдрах орчинд сөрөг нөлөө үзүүлж байна. Шалгалтын дүнг НХШГ-ын Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж, нийслэлийн Засаг даргад танилцуулах бөгөөд уг үйлдвэрийг зохих бүсэд шилжүүлэхэд дэмжлэг үзүүлэх талаар шийдвэр гаргахаар ажиллана” гэв.
“Магнит Импорт” компанийн хуурай хольцын үйлдвэр нь 2023 онд Хот байгуулалт, хотын стандартын газраас долоон давхар үйлчилгээний зориулалттай орон сууц барих зөвшөөрөл авсан. Гэсэн хэдий ч зөвшөөрлийг зориулалтын бусаар ашиглах буюу үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулж байгаа нь тогтоогдсон байна. Цаашид тухайн байршилд зөвхөн үйлчилгээний орон сууц барих зөвшөөрөл олгох юм.

Нийгэм
Ховд голд живж байсан хүүгийн амийг аварсан О.Сүлдийг “Шударга журам” медалиар шагнажээ

Түүнийг Ерөнхийлөгчийн зарлигаар “Шударга журам” медалиар шагнасныг ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Ховд аймагт ажиллах үеэрээ гардуулан өглөө.
Дэслэгч О.Сүлд нь тухайн үед 18 настай байсан бөгөөд өдгөө Ховд аймгийн Зэвсэгт хүчний 123 дугаар ангид буудлагын зэвсэг галт хэрэгслийн инженерээр ажилладаг.
Амийг нь аварсан хүү төгсөх ангийн оюутан, түүнээс хойш нөхөрлөж, гэр бүлийн найзууд болжээ.
Нийгэм
АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 68 гомдол, мэдээллийг хянан шалгав

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2025 оны 4 дүгээр сарын 7-11-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 1013 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 693 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 320 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.
Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 68 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 20 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ. Өргөдөл, гомдол, мэдээллийн хяналт шалгалтаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан хориглолт, хязгаарлалтыг зөрчсөн 3 албан тушаалтанд хариуцлага тооцуулахаар албан бичиг хүргүүллээ.
Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 4 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгав.
Нийгэм
Дэлхийн хотуудын хамтын ажиллагааны олон улсын хурал эхэллээ

БНХАУ-ын Чөндү хотноо дэлхийн хотуудын хамтын ажиллагааны олон улсын хурал эхэллээ.
Тус олон улсын хурал хоёр өдөр үргэлжлэх бөгөөд 30 гаруй улсын 35 хотын төлөөлөл болон олон улсын байгууллагын төлөөлөл зэрэг 200 гаруй хүн оролцож байна.
Энэ удаагийн хурлыг “Хамтран ажиллаж,хамтдаа хөгжицгөөе” уриан дор зохион байгуулж байна. 35 хотын төлөөлөл технологийн шинэчлэл ба хотын ногоон хөгжил, бүтээн байгуулалтын чиглэлээр дэлхийн хотууд хэрхэн харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлж байгаа талаар хэлэлцэж, харилцан туршлага солилцож байна.
Мөн энэ үеэр хотын дарга, удирдлагын дугуй ширээний уулзалт, сэдэвчилсэн уулзалт, Сычуань мужийн брэнд бүтээгдэхүүний үзэсгэлэн зэрэг арга хэмжээ болно.
Сэдэвчилсэн уулзалтын хүрээнд нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр “Найрамдалт хотуудын хамтын ажиллагаа ба хөгжил 2025” дэд хуралд оролцож байна.
-
Нийгэм8 цаг өмнө
Ховд голд живж байсан хүүгийн амийг аварсан О.Сүлдийг “Шударга журам” медалиар шагнажээ
-
Нийгэм14 цаг өмнө
“Барилга, дэд бүтцийн салбарын стандартын хэрэгжилт хяналт шалгалтын тогтолцоо” хэлэлцүүлэг эхэллээ
-
Нийгэм12 цаг өмнө
“Хүүхдэд аюулгүй цахим орчин” аяны удирдамж батлагдлаа
-
Улс төр10 цаг өмнө
Б.Жавхлан: Нүүрсний экспорт 1.9 сая тонноор нэмэгдэж валютын нөөц 5.2 сая ам.доллар боллоо
-
Нийгэм12 цаг өмнө
НӨАТ-ын сугалаанаас 46 666 иргэн азтан болжээ
-
Эдийн засаг11 цаг өмнө
Уул уурхай олборлолт 857.6 тэрбум төгрөгөөр өсжээ
-
Улс төр11 цаг өмнө
Засгийн газар хуралдаж байна
-
Улс төр15 цаг өмнө
ХЗБХ: Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах саналыг дэмжлээ