Нийгэм
Сэлэнгэ аймгийн мал эмнэлгийн газар бүсийн лавлагаа лаборатори ашиглалтад орууллаа

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Сэлэнгэ аймгийн мал эмнэлгийн газарт 19 нэр төрлийн шаардлага хангасан, олон улсын стандартад нийцсэн мал эмнэлгийн итгэмжлэгдсэн биоаюулгүйн 2 дугаар зэрэглэлийн лаборатори ашиглалтад орлоо.
Лабораторийн нээлтэд УИХ-ын гишүүн, БСШУСБ-ын хорооны дарга Ч.Ундрам, аймгийн засаг дарга Н.Лхагвадорж, Буриад Улсын Засгийн газрын орлогч, Хөдөө аж ахуйн сайд Д.Д.Амгалан албаны бусад төлөөлөгчид, Мал эмнэлгийн ерөнхий газрын мал эмнэлгийн хяналт баталгаажуулалтын дарга Б.Батсүх, Улсын Мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн захирал Ө.Гэрэлмаа болон бусад албаны төлөөлөл, ахмад малын эмч, мэргэжилтнүүд оролцлоо.
Бүсийн лавлагаа лаборатори нь малын өвчинтэй тэмцэх чадавхыг нэмэгдүүлж, хүн амын хүнсний аюулгүй байдлыг хангахад чиглэсэн бодлогын хэрэгжилтийг хангах, гадаад худалдааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Нийгэм
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 552 болжээ


Нийгэм
Ухрах үйлдэл хийх үедээ хүүхэд мөргөж гэмтээсэн үйлдэлд мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна

Энэ оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Бага насны хүүхэд ухарч байгаа машины хаалганд цохиулаад толгойн баруун хэсэгтээ гэмтсэн” гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.
Уг мэдээллийг шалгахад урьдчилсан байдлаар иргэн Д нь ухрах үйлдэл хийх үедээ явган зорчигч бага насны хүүхэд Б-г мөргөж гэмтээсэн нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд тус хэргийн шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.
Мөн энэ сарын 06-ны өдөр Говь-Алтай аймгийн нутаг дэвсгэрт “Мотоциклын араар зорчиж явсан хүн унаж бэртсэн байна” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
Дуудлага мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад энэ оны гуравдугаар сарын 28-ны өдөр иргэн М нь Мустанг маркийн улсын дугааргүй мотоциклыг жолоодож яваад зогсоох үйлдэл хийх үед ардаа зорчиж явсан бага насны хүүхдийг унагааж, гэмтээсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод байна.
Энэ оны эхний 3 сарын байдлаар цагдаагийн байгууллагад хүүхэд өртсөн зам тээврийн осол 183 бүртгэгдсэн.
Үүний улмаас 11 хүүхэд амь насаа алдаж, 198 хүүхэд гэмтсэн харамсалтай тоон мэдээлэл бүртгэгдээд байна.
Иймд жолооч та хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, ухрах үйлдэл хийх үедээ замын хөдөлгөөний дүрэмд заасныг мөрдөх мөн 10 хүртэлх насны хүүхдийг мотоциклын арын суудалд тээвэрлэхгүй байж бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахаас урьдчилан сэргийлж, анхаарал, болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг сэрэмжлүүлж байна.
Нийгэм
Сүхбаатар дүүргийн XII хороонд шинээр баригдсан 166 дугаар сургууль үйл ажиллагаагаа эхлүүллээ

Сүхбаатар дүүргийн XII хороонд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр баригдсан 720 хүүхдийн суудалтай 166 дугаар сургууль ашиглалтад орлоо. Тус хороо нь улсын сургуульгүй бөгөөд 720 хүүхдийн суудалтай сургууль ашиглалтад орсноор 32-ын тойрог орчмын 1500 орчим хүүхдүүд тав тухтай сурч боловсрох боломжтой болж байна. Хамран сурах тойргийн дагуу дүүргийн XI, XII, XIII хорооны хүүхдүүд суралцах бөгөөд өнөөдрийн байдлаар 150 сурагч, 25 багш ажилтантайгаар үйл ажиллагаагаа эхлүүлээд байна.
166 дугаар сургууль нь дөрвөн блок бүхий зоорьтой, гурав давхар барилгад анги танхим, эрхлэгчийн өрөө, нягтлан, нийгмийн ажилтны өрөө, хурлын танхим, багш нарын өрөө, дуу хөгжмийн кабинет, соёлын танхим, спорт заал, дугуйлангийн өрөөтэй. Сургуулийн дулаан хангамжийг хийн баллонт зуухнаас хангах иж бүрэн төхөөрөмж суурилагдсан байна.
-
Нийгэм19 цаг өмнө
Нийслэлийн ногоон бүсийн ойн санд түймэр гарчээ
-
Нийгэм20 цаг өмнө
Нийтийн эзэмшлийн зам талбайд эмх цэгцгүй байршсан скүүтер, цахилгаан дугуйг цэгцэлнэ
-
Нийгэм19 цаг өмнө
УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц “20 минутын хот үзэл баримтлал”-ын төслийг танилцууллаа
-
Нийгэм21 цаг өмнө
ШУТИС-д сургалтын тоног төхөөрөмж, лабораторийг хүлээлгэн өгөв
-
Улс төр20 цаг өмнө
Л.Оюун-Эрдэнэ Хархорум хотын ерөнхий төлөвлөлт, бүтээн байгуулалтын төлөвлөгөөтэй газар дээр нь танилцлаа
-
Нийгэм21 цаг өмнө
“Хавдрын эсрэг үндэсний аян” Дорноговь аймагт нээлтээ хийлээ
-
Нийгэм20 цаг өмнө
“Монгол бичгийн цахим бичвэр-IV” улсын уралдаан баасан гарагт болно
-
Эдийн засаг22 цаг өмнө
Нүүрсний экспортын биет хэмжээ багасжээ