Эдийн засаг
Тереза Мэй Засгийн газрынхаа гишүүдийн дэмжлэгийг алджээ
Их Британи Европын Холбооны /ЕХ/ бүрэлдэхүүнээс гарахтай /Brexit/ холбоотойгоор хямралын нөхцөл байдал үүссэний улмаас тус улсын Ерөнхий сайд Тереза Мэй сайд нарын танхимынхаа бараг бүх гишүүдийн дэмжлэгийг алдсан байна. Энэ тухай “The Daily Telegraph” сонинд Их Британийн Засгийн газар дахь эх сурвалжийн мэдээллээс иш татан бичжээ.
Тус сонинд мэдээлснээр, хэрэв ЕХ-той хамтран ажиллах гэрээ байгуулахгүйгээр тус холбооноос гарахыг Их Британийн парламент дэмжихгүй бол Мэйг долдугаар сард багтаан огцруулахыг Засгийн газрын гишүүд дэмжиж байгаа аж. “Сайд нарын танхимд Мэйг дэмжиж байгаа ердөө хоёр гишүүн бий. Үлдсэн нь түүний удирдах чадварт итгэх итгэлээ алдсан. Консерватив намын шинэ тэргүүн Brexit-ийн асуудлаарх дараагийн хэлэлцээг хийх ёстой гэж тэд үзэж байгаа” гэж эх сурвалж онцлон хэлсэн байна.
Их Британийн парламент “Brexit”-ийн нөхцөлийн талаар Брюссельтэй байгуулсан гэрээг батлах эсэхийг гуравдугаар сарын 12-нд дахин хэлэлцэж, санал хураана. Энэ санал хураалтад Мэй ялагдах төлөвтэй байна. Хэрэв уг гэрээг батлахгүй бол гэрээ байгуулахгүйгээр буюу “хатуу нөхцөлтэйгөөр” “Brexit”-ийг хэрэгжүүлэх асуудлыг парламентын гишүүд ирэх долоо хоног гэхэд хэлэлцэж магадгүй. “Хатуу нөхцөлтэйгөөр” ЕХ-ноос гарахыг дэмжихгүй бол тэд “Brexit”-ийн хугацааг хойшлуулах асуудлыг судлах хэрэгтэй болох бөгөөд энэ нь Мэйн байр суурийг бүр мөсөн сулруулна гэж тус сонинд бичжээ.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.