Эдийн засаг
“Түмэн шувуут” Исламын бизнесийн холбоотой хамтран ажиллана
“Түмэн шувуут” ХК 2021-2022 оноос эхлэн малын бордоо, махны экспортын чиглэлээр төсөл хэрэгжүүлэхээр болсон байна. Энэхүү төсөлд хамтран ажиллах саналыг Исламын бизнесийн холбоо тус компанид тавьжээ. Хоёр тал хамтран ажиллах гэрээг энэ оны тавдугаар сард үзэглэх бөгөөд түүнээс өмнө гэрээний бэлтгэх ажлыг хангах зорилгоор өнөөдөр санамж бичигт гарын үсэг зурлаа.
“Түмэн шувуут” ХК-ийн үүсгэн байгуулагч Л.Эрхэмбаяр энэ тухай “Исламын бизнесийн холбоо халал аргаар мах бэлтгэх үйлдвэрийг байгуулах, малыг мал эмнэлэг хорио цээрийн бүсэд бордож, гарал үүслийг тодорхой болгож, мах бэлтгэх чиглэлээр бидэнтэй хамтран ажиллах санал тавьсан. Хамтын ажиллагаа амжилттай болбол 2021-2022 онд хэрэгжүүлж эхлэхээр төлөвлөсөн Мал бордож, мах экспортлох төслийн цаг хугацаа наашилж, 2019-2020 оноос хэрэгжиж эхлэх боломжтой” гэлээ.
Дундад Азийн халал аргаар бэлтгэсэн хонины махыг хэрэглэдэг улсуудыг нэгтгэсэн Исламын бизнесийн холбооны төлөөлөгч Худоёров Дониер Тошпулотович “Халал аргаар бэлтгэсэн мах, махан бүтээгдэхүүний тал дээр хамтран ажиллах боломжтой компаниудыг нь судлахад хамгийн тохиромжтой нь “Түмэн шувуут” ХК гэж тодорхойлогдсон. Уг компани нь шувууны, тэжээлийн аж ахуй, газар тариалангийн нөөц боломжтой учраас хамтран ажиллахаар эрмэлзэж байна” хэмээв.
Санамж бичгийн хүрээнд Монголын тал буюу “Түмэн шувуут” ХК Мал бордож, мах экспортлох төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг нарийвчлан боловсруулж, танилцуулах үүргийг хүлээж буй бол Исламын бизнесийн холбоо нь хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэх, Арабын орнуудтай гэрээ хийж, мэдээллээ нэгтгэх, хөрөнгө оруулалтын судалгааны ажлаа хийх юм.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.