Эдийн засаг
Монголын хөгжилд Канад сангаас 13.8 тэрбум төгрөгийг зарцуулсан гэв
Өнөөдөр Монгол Улс дахь Канад улсын Элчин сайдын яамнаас Канад сангийн талаар иргэдэд нээлттэй мэдээлэл өгөх өдөрлөг боллоо. Тус сан Монгол Улсад 1997 онд байгуулдсанаас хойш тогтмол үйл ажиллагаа явуулж байна.
Нийт 22 жилийн хугацаанд нийт 426 төсөлд 13.8 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ.
Канад сан ирэх дөрөвдүгээр сараас иргэдээс төслүүд хүлээн авч эхлэх аж. Санхүүжилт авахыг хүссэн төсөл нь дөрвөн сараас хоёр жил хүртэлх хугацаанд үргэлжлэх боломжтой, ашгийн бус, жендерийн тэгш байдлыг хангасан, байгаль орчинд ээлтэй, иргэдэд үр өгөөжтэй байх зэрэг шалгуур тавигдах юм байна.
Өнгөрсөн жилүүдэд Канад сангаас санхүүжилт авч, хэрэгжсэн төслүүдийн 62.5 хувь нь орон нутгийн хөгжлийг дэмжсэн төслүүд байжээ. Мөн давхардсан тоогоор зургаан сая орчим хүн уг төслүүдийн үр өгөөжийг хүртсэнээс олонхи нь хүүхэд, эмэгтэйчүүд юм байна.
Канад сангийн зорилго нь хөгжиж буй орнуудын тогтвортой хөгжлийг дэмжиж, ядуурлыг бууруулах, аюулгүй шударга, дэвшилттэй нийгэм байгуулахад хувь нэмрээ оруулахад чиглэдэг аж.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.