Энтертайнмент
“Cartoon Network” сувгаар сэдэвчилсэн зочид буудал 2019 онд нээгдэнэ

“The Powerpuff Girls”, “Adventure Time”, “We Bare Bears” зэрэг анимэйшн цувралуудаараа алдартай Cartoon Network суваг 2019 онд сэдэвчилсэн зочид буудлаа АНУ-ын Пенсильвани мужийн Ланкастер хотноо нээхээр болжээ.
Нийт 3 га талбайг хамрах уг зочид буудал нь 165 өрөөтэй бөгөөд бүхэлдээ Cartoon Network-ийн ертөнцөд ирсэн мэт бодит мэдрэмж төрүүлэхүйц тохижилттой байх ажээ. Түүнчлэн усан сан, тоглоомын парк, кафе, ресторанаас гадна том хэмжээний амфитеатр буюу задгай театр байхыг ч компанийн зүгээс онцоллоо.
Cartoon Network сувгийн ерөнхийлөгч Кристина Миллер “Дизайн, технологи болон анимэйшнийг төгс хослуулан үлгэрийн баатруудаа амилуулахыг зорьж байна” хэмээн ярилаа. Үүнээс гадна Cartoon Network суваг Бали арал дээр сэдэвчилсэн паркаа 2020 онд нээхээр төлөвлөн ажиллаж байгаа юм.
Эх сурвалж: buro247.mn

Энтертайнмент
Монгол Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно

МҮБХ болон “Эвт Монгол” клубээс санаачлан Завхан аймгийн Идэр сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл, Завхан аймгийн Засаг даргын тамгын газар, Идэр сумын Засаг даргын тамгын газар хамтран түмэн олноо “Хамбын бор”, “Урт гарт” хэмээн алдаршсан Монгол улсын арслан Маамын Лхагвын нэрэмжит улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан 2025 оны дөрөвдүгээр сарын 19-ны өдөр Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдана.
Үзэгчдээс супер азтан тодруулж автомашин бэлэглэнэ. Урт гарт хэмээн алдаршсан Монгол улсын арслан Маамын Лхагва нь 1931 оны улсын баяр наадмаар 9 давж үзүүрлэн улсын заан, 1933 онд 10 давж түрүүлэн улсын арслан цол мөн 1939 онд 512 бөхөөс 8 даван үзүүрлэсэн хүчтэн байв.
Тэрбээр 1929-1946 онуудад Улсын баяр наадамд 11 удаа шөвгөрсөн бөгөөд 1039 оны 11 сард хилс хэргээр баригдан хоригдож 1946 онд Улс хувьсгалын 25 жилийн ойн наадмын өмнө суллагдан барилдаж 5 даван шөвгөрч байжээ.
Энтертайнмент
Б.Отгонтуяа БНСУ-ын бөхийг цэвэр яллаа

Энтертайнмент
Монгол Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно

МҮБХ ба “Эвт Монгол” клубээс санаачлан Завхан аймгийн Идэр сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл, Завхан аймгийн Засаг даргын тамгын газар, Идэр сумын Засаг даргын тамгын газар хамтран түмэн олноо “Хамбын бор”, “Урт гарт” хэмээн алдаршсан Монгол Улсын арслан Маамын Лхагвын нэрэмжит улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдааныг 2025.04.19-ний өдөр Монгол бөхийн өргөөнд зохион байгуулахаар товлолоо.
Урт гарт хэмээн алдаршсан Монгол улсын арслан Маамын Лхагва нь 1931 оны улсын баяр наадмаар 9 давж үзүүрлэн улсын заан, 1933 онд 10 давж түрүүлэн улсын арслан цол мөн 1939 онд 512 бөхөөс 8 даван үзүүрлэсэн хүчтэн байв.
Тус барилдааныг зохион байгуулагчдын зүгээс үзэгчдэд зориулж олон гэнэтийн бэлэг бэлдэж байгаагийн дотор супер азтан тодруулж автомашин бэлэглэхээр болжээ.