Нийгэм
“Хувийн сургуулиудад бололцоотой айлын хүүхдүүд сурдаг төдийгүй улсаас нэмж санхүүжилт өгснөөр тэгш бус байдлыг үүсгэж байна”

Дэлхийн хэмжээнд дунд сургууль төгссөн хүмүүс 49 хувийг эзэлдэг. 2013-2017 оны хооронд бага орлоготой улсуудын 18 хувь нь дунд сургууль төгссөн. Харин бага сургууль төгсөгчдийн тоо дэлхийн хэмжээнд зогсонги байдалтай байгаа төдийгүй Боловсролын тэгш, хүртээмжтэй байдлыг олгох нь чухал асуудал гэдгийг “Хана хэрэм бус гүүр барих нь” боловсролын дэлхийн тайлангийн танилцуулгын үеэр судлаачид онцоллоо.
ЮНЕСКО нь 2016 оноос хойш Боловсролын хяналт шинжилгээний дэлхийн тайланг улс орондоо танилцуулж байхыг гишүүн улс орнуудад уриалж байгаа аж.
Дүрвэгсдийн хүүхдүүдийн боловсролын асуудал хоцрогдож, хүнд нөхцөл байдалд байнаТиймд хамгийн чухлаар яригдах асуудал бол нүүдэлчин амьдралын хэв маягт боловсролын тогтолцоог нийцүүлэх явдал чухал байна. Нүүдэлч малчдын ажлын онцлог улирлын онцлогт боловсролын асуудлыг нийцүүлж байж малчдын хүүхдүүд боловсролд хамрагдана.
Дотуур байрыг төлбөртэй болгох үеэр хүүхдээ сургахаа больж, зургаан настангуудыг нэгдүгээр ангид авдаг болоход боловсролын үнэ цэнийг хараахан ойлгохгүй эцэг эхчүүд нь хүүхдээ сургахаа болих жишээтэй. Эдгээр байдал хүртэл өөрөө нийгмийн олон асуудлыг араасаа дагуулж ирсэн. Боловсролын бодлого бусад салбаруудын бодлоготой холбоотой гэдгийг энэ удаагийн тайлан харууллаа.v
Монголын боловсролын чанарын судалгааны үр дүн болон зарим хийгдсэн олон улсын судалгаанаас харахад чанарын ялгаа их гарч байна. Суманд хамгийн бага, аймагт дунд, хотод арай дээгүүр чанартай боловсролын v их гарч байна. Суманд хамгийн бага, аймагт дунд, хотод арай дээгүүр чанартай боловсролын тогтолцоо бий болчихоод байна.
Шууд хэлэхэд манай улсын боловсролын тогтолцоо “Чи сумын төвд, малчны хүүхэд болж төрсөн учраас чанар багатай боловсрол эзэмшиж байна” гээд байна.
Тэгэхээр өнөөдөр Монголын боловсролын бодлогын хамгийн том шийдэл нь яаж улсын төрийн өмчийн сургуулиудын чанарыг тэгшитгэх вэ гэдэг асуудал. Сумын сургуулиудад юу хэрэгтэй байгааг мэдэх хэрэгтэй. Суманд оюуны чадавхгүй, муу хүүхдүүд төрөөгүй. Боловсролын тэгш бус байдал бодлого, санхүүжилтийн алдаанаас үүдэлтэй. Тэр утгаараа өнөөдөр Монгол Улс боловсролын бодлого, санхүүжилтээ эргэж харах цаг болсон.
Тухайлбал, Эдийн засгийн ухааны доктор, профессор Б.Отгонтөгс багш хийсэн тойм судалгаагаараа дамжуулан Монголын боловсролын салбар тэгш бус байдлыг үүсгэж байна гэж хэлсэн. Үүний нотолгоо нь хувийн сургуулиудад нэг хүүхдэд ногдох хувьсах зардал, үдийн цайны зардлыг нь өгч байна. Энэ байдал өөрөө тэгш бус байдлыг гүнзгийрүүлж байна. Өөрөөр хэлбэл Монголын хувийн сургуулиудад амьдралын бололцоотой айлын хүүхдүүд сурдаг төдийгүй нэмж санхүүжилт өгснөөр тэгш бус байдлыг үүсгэж байна.
Ялангуяа Кембрижийн гурван сургуульд ердийн ЕБС-иас 30 дахин их санхүүжилт өгдөг гэсэн тоо баримтыг БСШУЯ-наас өгсөн.
Одоо эргэж хараад чанар нь муу байгаа сургуулиуддаа санхүүжилт өгч, багшийн боловсролыг нь дээшлүүлж, аймгийн удирдлагуудыг нь ажиллуулдаг байх нэн шаардлагатай” хэмээн хэлсэн юм.

Нийгэм
Авлигын дөрвөн хэргийг шүүхэд шилжүүлжээ

Прокурорын байгууллага 2025 оны 04 дүгээр сарын 14-нөөс 18-ны өдрийг хүртэл хугацаанд 254 хүнд холбогдох 208 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ. Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 83, Өмчлөх эрхийн эсрэг 58, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 39, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 13, Хүрээлэн байгаа орчны эсрэг 6, Авлигын 4, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 3, Хүний амьд явах эрхийн эсрэг 2 хэрэг байна.
Шүүхэд шилжүүлсэн хүмүүсийн дийлэнх буюу 44.9 хувь нь 31-44, 31.5 хувь нь 18-30, 18.9 хувь нь 45-аас дээш, 4.7 хувь нь 18 хүртэлх насны иргэд байна. Үүнээс 90.1 хувь нь эрэгтэй, 9.9. хувь нь эмэгтэй, 53.5 хувь нь тодорхой эрхэлсэн ажилгүй байна.
Шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал
Нийслэлийн прокурорын газраас Сүхбаатар дүүргийн дугаар цэцэрлэгийн албан тушаалтан О.О, М.Б нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд,
Автотээврийн үндэсний төв төрийн өмчит үйлдвэрийн газрын албан тушаалтан П.Б, Д.Ө нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, мэргэшсэн жолоочийн шалгалт өгсөн иргэдийг тэнцүүлж, бусдад давуу байдал бий болгосон, хахууль авсан, Б.О нь иргэдийг шалгалтад тэнцүүлэх зорилгоор хахууль өгсөн хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.4 дүгээр зүйлийн 3 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Б” ХХК нь химийн хорт болон аюултай бодисын жагсаалтад багтсан бодисыг хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан, хадгалсан, тээвэрлэсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйлийн 1, 3 /Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхэд,
Архангай аймгийн прокурорын газраас сумын Засаг даргын тамгын газрын мэргэжилтэн А.А эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, ажил гүйцэтгэх компанийн өмнөөс худалдан авах ажиллагааг зохион байгуулж, давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд,
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын прокурорын газраас тус сум дахь гаалийн газрын албан тушаалтан Ц.Н, Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн цэргийн дугаар ангийн албан тушаалтан З.Т нар нь тусгай зөвшөөрөлгүй, иргэн Б.Б-ийн авч явсан 480.8 кг гоёл чимэглэлийн чулуу, амьтны яс зэрэг эд зүйлсийг Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх зөвшөөрөл олгож, бусдад давуу байдал бий болгосон, хахууль авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.4 дүгээр зүйлийн 1 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус сум дахь сум дундын шүүхэд шилжүүллээ.
Нийгэм
Нийслэлийн МАН-ын 100 жилийн ойд зориулсан хүчит 128 бөхийн барилдаан болно

Нийслэл хүрээнд 1923 онд хотын бие даасан захиргаа байгуулах, хотын захиргааны дүрэм боловсруулах тусгай комисс байгуулах тухай МАН-ын Төв хороо, ардын Засгийн газар шийдвэр гаргаж “Монгол Улсын хотын түр захиргааны дүрэм”-ийн төслийг боловсруулан батлуулжээ.
Улмаар 1925 оны 4-р сарын 27-ны өдөр жанжин Д.Сүхбаатарын клубт нийслэлийн Монгол ардын намын хороо буюу Улаанбаатар хотын Намын хорооны Анхдугаар бүгд хурал хуралдаж, дарга тэргүүлэгчдээ сонгон байгуулагдаж байжээ. Анхны даргаар нь Б.Шийтэр томилогдож байсан бол одоо Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар ажиллаж байна.
Энэ онд Нийслэлийн МАН-ын 100 жилийн түүхт ой тохиож байна. Тус ойн хүрээнд 2025 оны 4-р сарын 26-ны өдөр Улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдана.
Түрүү бөх 10 сая, үзүүр бөх 8 сая төгрөгийн бай шагналтай аж.
Нийгэм
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 688 тохиолдол бүртгэгджээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс Улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Тус өвчний лабораториор батлагдсан тохиолдол 688 бүртгэгдснээс 158 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол 3 нь гэрээр эмчлүүлж байна. Одоогийн байдлаар сэжигтэй 38 тохиолдол бүртгэгдээд байгаа бол хавьтал болсон нийт 11539 тохиолдол бүртгэгджээ.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой юм.
Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе. Тодруулах, лавлах зүйл байвал 89016199, 75 103 100 утсанд хандана уу.
-
Энтертайнмент22 цаг өмнө
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлж байна
-
Нийгэм22 цаг өмнө
Улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүллээ
-
Нийгэм22 цаг өмнө
Архангай аймгийн ахмадын хорооны барилгыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болжээ
-
Улс төр3 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ
-
Нийгэм2 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 688 тохиолдол бүртгэгджээ
-
Эдийн засаг3 цаг өмнө
Шивээхүрэн боомтоор 758 мянган тонн нүүрс экспортолжээ
-
Улс төр3 цаг өмнө
Согтуу эмэгтэй 3.75 хувийн согтолттой, жолоодох эрхийн үнэмлэхгүй байжээ
-
Нийгэм3 цаг өмнө
Гал түймэртэй холбоотой дуудлага, мэдээлэл нэмэгдэж байна