Нийгэм
Х.Болормаа: Дүүргийн төсөвт тодорхой хэмжээний мөнгө суулгаж чадсан нь хүүхдүүдийнхээ төлөө хийж буй хөрөнгө оруулалт

Нийслэлийн Сүхбаатар дүүрэг 138 мянга гаруй хүн амтай бөгөөд түүний 40 гаруй мянга нь 0-16 насны хүүхэд багачууд байдаг гэсэн тооцоо бий. Түүнчлэн тус дүүргийн хүүхэд, багачуудын сурч, хөгжих таатай орчинг бүрдүүлэх чиглэлээр 2016-2019 онд дүүргийн төсвийн хөрөнгөөр нийт 14 сургууль, 33 цэцэрлэгт засвар, сургалтын тоног төхөөрөмжийг сайжруулах ажлыг хийж гүйцэтгээд байгаа юм байна.
Өнөөдрийн байдлаар Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын сургуульд хамрагдалт 100, сургуулийн өмнөх боловсролын хамрагдалт 87 хувьтай байна гэсэн тооцоо мөн гарчээ.
Тэгвэл Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас санаачлан хэрэгжүүлж буй “Иргэн төвтэй дүүрэг” аяны хүрээнд “Хүүхэд хөгжил-хамгаалал” чуулганыг өнөөдөр Монголын хүүхдийн ордонд зохион байгууллаа.
Энэхүү чуулган нь хүүхэд, багачуудын оролцоог нэмэгдүүлэх, тэдний өмнө тулгамдаж буй асуудлыг хамтдаа шийдвэрлэх, арга замыг тодорхойлох, хүүхдийн эрх, хөгжил, хамгаалалд нийгэмд үүрэг хүлээж буй хүн бүрийн санаа, бодлыг тусгах зорилготойг зохион байгуулагчид онцолсон юм.Тус анхдугаар чуулганд дүүргийн төрийн болон төрийн бус ерөнхий боловсролын сургуулийн ахлах, дунд ангийн 18 мянга гаруй хүүхдээс сурлага, урлаг, спортын салбарт хамт олноо манлайлсан 500 хүүхэд болон хүүхэдтэй ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагын шийдвэр гаргах түвшний хүмүүс оролцож, “Хүүхэд хөгжил-хамгаалал”-ын чиглэлээр хийж хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаагаа танилцуулсан юм.
Мөн чуулганд оролцогчид чуулганы эцэст хамтран уриалга гаргаж, холбогдох байгууллага бүр бодлогын баримт бичигтээ тусган ажиллах юм.Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа “Энэхүү анх удаа зохион байгуулагдаж буй чуулганаар дамжуулан бид хүүхдийн юу хүсэж, мөрөөдөж, боддогийг сонсож, тэдний хүсэл саналыг дараа дараачийн ажилдаа тусгаж, дэмжих зорилготойгоор зохион байгуулж байгаа юм.
Бидний зүгээс нийгмийн өмнө тулгамдаад буй хүүхэд хамгааллын чиглэлийн асуудалтай холбогдуулан хүүхдийг эрх үүргээ ухамсарласан иргэн болгон төлөвшүүлэхэд нийгмийн бүх шатныхны оролцоог ханган ажиллаж байна.
Тухайлбал, өнгөрсөн онд хүүхэд хамгааллын чиглэлээр ирсэн 333 дуудлага мэдээлэлд 1-20 дугаар хорооны хамтарсан баг ажиллаж, 80 гаруй хүүхдэд хамгааллын үйлчилгээ үзүүлсэн. Цаашид ч мөн хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй тус баг, хамт олны үйл ажиллагааг идэвхжүүлж, дэмжлэг үзүүлэх зорилгоор дүүргийн төсөвт тодорхой хэмжээний хөрөнгийг суулгаж чадсан нь хүүхдүүдийнхээ төлөө хийж буй хөрөнгө оруулалт юм.
Мөн “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагатай хамтран дүүргийн 16,17-р хорооны эмзэг бүлгийн, хөгжлийн бэрхшээлтэй 150 хүүхдийг эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ, эрүүлжүүлэх үйл ажиллагаанд хамруулаад байна.
Үүнээс гадна дүүргийн хүүхэд багачуудын эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр хэд хэдэн аяныг өрнүүлж, эрүүл мэндийн байгууллагын үзлэг оношилгоонд хамруулж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангахад чиглэсэн ажлуудыг хэрэгжүүлээд байна” хэмээлээ.

Нийгэм
Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөмжийг байршууллаа

Нийтийн тээврийн үйлчилгээг иргэдэд илүү хялбар, шуурхай, хүртээмжтэй хүргэх зорилгоор Улаанбаатар хотын 100 байршилд карт цэнэглэгч киоск төхөөрөмжийг байршууллаа.
Үүнээс гадна нийтийн тээврээр төлбөрийн өөр олон сонголтоор зорчих боломжтой. Тодруулбал,
- UBCARD аппликейшн ашиглан картаа цэнэглэх,
- Номин, Emart, CU сүлжээ дэлгүүрээр картаа цэнэглүүлэх,
- Гар утсаараа цэнэглэх,
- Нийтийн тээврийн автобусанд бүх төрлийн банкны картаа уншуулж, төлбөр төлөх боломж бүрдсэн.
UBCARD аппликейшн ашиглан карт цэнэглэх заавар:
Мөн Umoney карттай зорчигч та дараах хаягаар зочлон, дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой.
Нийгэм
Авлигын дөрвөн хэргийг шүүхэд шилжүүлжээ

Прокурорын байгууллага 2025 оны 04 дүгээр сарын 14-нөөс 18-ны өдрийг хүртэл хугацаанд 254 хүнд холбогдох 208 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ. Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 83, Өмчлөх эрхийн эсрэг 58, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 39, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 13, Хүрээлэн байгаа орчны эсрэг 6, Авлигын 4, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 3, Хүний амьд явах эрхийн эсрэг 2 хэрэг байна.
Шүүхэд шилжүүлсэн хүмүүсийн дийлэнх буюу 44.9 хувь нь 31-44, 31.5 хувь нь 18-30, 18.9 хувь нь 45-аас дээш, 4.7 хувь нь 18 хүртэлх насны иргэд байна. Үүнээс 90.1 хувь нь эрэгтэй, 9.9. хувь нь эмэгтэй, 53.5 хувь нь тодорхой эрхэлсэн ажилгүй байна.
Шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал
Нийслэлийн прокурорын газраас Сүхбаатар дүүргийн дугаар цэцэрлэгийн албан тушаалтан О.О, М.Б нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд,
Автотээврийн үндэсний төв төрийн өмчит үйлдвэрийн газрын албан тушаалтан П.Б, Д.Ө нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, мэргэшсэн жолоочийн шалгалт өгсөн иргэдийг тэнцүүлж, бусдад давуу байдал бий болгосон, хахууль авсан, Б.О нь иргэдийг шалгалтад тэнцүүлэх зорилгоор хахууль өгсөн хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.4 дүгээр зүйлийн 3 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Б” ХХК нь химийн хорт болон аюултай бодисын жагсаалтад багтсан бодисыг хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан, хадгалсан, тээвэрлэсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйлийн 1, 3 /Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхэд,
Архангай аймгийн прокурорын газраас сумын Засаг даргын тамгын газрын мэргэжилтэн А.А эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, ажил гүйцэтгэх компанийн өмнөөс худалдан авах ажиллагааг зохион байгуулж, давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд,
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын прокурорын газраас тус сум дахь гаалийн газрын албан тушаалтан Ц.Н, Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн цэргийн дугаар ангийн албан тушаалтан З.Т нар нь тусгай зөвшөөрөлгүй, иргэн Б.Б-ийн авч явсан 480.8 кг гоёл чимэглэлийн чулуу, амьтны яс зэрэг эд зүйлсийг Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх зөвшөөрөл олгож, бусдад давуу байдал бий болгосон, хахууль авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.4 дүгээр зүйлийн 1 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус сум дахь сум дундын шүүхэд шилжүүллээ.
Нийгэм
Нийслэлийн МАН-ын 100 жилийн ойд зориулсан хүчит 128 бөхийн барилдаан болно

Нийслэл хүрээнд 1923 онд хотын бие даасан захиргаа байгуулах, хотын захиргааны дүрэм боловсруулах тусгай комисс байгуулах тухай МАН-ын Төв хороо, ардын Засгийн газар шийдвэр гаргаж “Монгол Улсын хотын түр захиргааны дүрэм”-ийн төслийг боловсруулан батлуулжээ.
Улмаар 1925 оны 4-р сарын 27-ны өдөр жанжин Д.Сүхбаатарын клубт нийслэлийн Монгол ардын намын хороо буюу Улаанбаатар хотын Намын хорооны Анхдугаар бүгд хурал хуралдаж, дарга тэргүүлэгчдээ сонгон байгуулагдаж байжээ. Анхны даргаар нь Б.Шийтэр томилогдож байсан бол одоо Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар ажиллаж байна.
Энэ онд Нийслэлийн МАН-ын 100 жилийн түүхт ой тохиож байна. Тус ойн хүрээнд 2025 оны 4-р сарын 26-ны өдөр Улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдана.
Түрүү бөх 10 сая, үзүүр бөх 8 сая төгрөгийн бай шагналтай аж.
-
Улс төр6 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ
-
Нийгэм5 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 688 тохиолдол бүртгэгджээ
-
Эдийн засаг6 цаг өмнө
Шивээхүрэн боомтоор 758 мянган тонн нүүрс экспортолжээ
-
Улс төр6 цаг өмнө
Согтуу эмэгтэй 3.75 хувийн согтолттой, жолоодох эрхийн үнэмлэхгүй байжээ
-
Нийгэм6 цаг өмнө
Гал түймэртэй холбоотой дуудлага, мэдээлэл нэмэгдэж байна
-
Улс төр6 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын байнгын хороод
-
Нийгэм3 цаг өмнө
Авлигын дөрвөн хэргийг шүүхэд шилжүүлжээ
-
Нийгэм5 цаг өмнө
АТГ: Нийтийн албанд томилогдох 767 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав