Нийгэм
Улаанбаатар хот анх удаа авто замын сүлжээний мастер төлөвлөгөөтэй боллоо
Улаанбаатар хотын барилгажсан нутаг дэвсгэрийн хэмжээнд хотын төвийн хэсэг үндсэн байгууламж бүхий авто замын сүлжээтэй боловч сүлжээний нягтрал, хөдөлгөөний эрчим, уулзваруудын нэвтрүүлэх чадвах хангалтгүй, авто замын сүлжээний холбос замууд дутуу, уулзваруудын нэвтрүүлэх чадвар муу байдаг. Тиймээc Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөтэй уялдсан, эрчимтэй хөгжиж буй дагуул хот, тосгод, хүн амын нутагшилт, суурьшлын зохистой харилцаанд суурилсан хотын хөгжлийн дэмжсэн, зам тээврийн оновчтой сүлжээг төлөвлөн хөгжүүлэх шаардлагатай болсон. Харин Улаанбаатар хот түүхэндээ анх удаа “Нийслэлийн авто замын сүлжээг хөгжүүлэх дунд, урт хугацааны мастер төлөвлөгөө”-тэй болох зорилт тавьж, өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын захиалгаар Нийслэлийн Зураг төслийн хүрээлэн хийж гүйцэтгэн, Нийслэлийн засаг даргын орлогч П.Баярхүү ахлан ажилласан байна.
Бэлэн болсон авто замын мастер төлөвлөгөөг НАЗХГ-ын дарга Ж.Тогтохбаяр, Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүүд өчигдөр албан ёсоор хүлээлгэн өгчээ. Уг мастер төлөвлөгөөг НИТХ-аар батлуулах бөгөөд уг төсөл батлагдснаар Улаанбаатар хот түүхэнд анх удаа авто замын мастер төлөвлөгөөтэй болж байгаа юм. Тус судалгааны ажил нь Нийслэл ба Улаанбаатар хотын авто зам, тээврийн сүлжээнд гарч буй хүндрэл бэрхшээл, тулгарч буй асуудлуудыг анхдагч ба хоёрдогч эх үүсвэрээс судалж улмаар ард иргэд, төрийн ба мэргэжлийн байгууллагуудын төлөвлөлтийн хүсэл эрмэлзлэлүүдийг тодорхойлж төлөвлөлтийн ажлыг хийхэд шаардлагатай мэдээллийг бүрэн гүйцэд гаргаж ирэх зорилготой ажээ. Авто замын мастер төлөвлөгөөтэй болсноор төлөвлөлтгүй зам тавих, хашаа барих нөхцөл байдал арилж, гол, туслах гудамж замуудын холбогдсон байдал, авто замын хөдөлгөөн, замын байгууламж, газар ашиглалт сайжрах боломж бүрдэх юм. Дашрамд дурдахад энэхүү “Нийслэлийн авто замын сүлжээг хөгжүүлэх дунд, урт хугацааны мастер төлөвлөгөө” нь Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүүгийн өнгөрсөн хугацаанд хийсэн томоохон бодлогын түвшний ажлуудын нэг аж.
Нийгэм
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.
Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.
Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Улс төр20 цаг өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
-
Улс төр20 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Улс төр20 цаг өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Нийгэм19 цаг өмнө
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
-
Энтертайнмент10 цаг өмнө
Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ
-
Улс төр19 цаг өмнө
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө