Нийгэм
Монгол хүний үнэлэмжийг монгол хүн л үгүйсгэдэг
Глобалчлагдаж буй энэ эринд улс үндэстэн өөрийн үнэт зүйлийг тодотгосноор тусгаар улс болон оршин тогтноно. “Монголчуудын үнэт зүйл” эрдэм шинжилгээний хурал өнөөдөр /2019.4.17/ болсон бөгөөд энэ үеэр Монголчуудын үнэт зүйлийн талаар эрдэмтдийн байр суурийг сонслоо.
СОЁЛ УРЛАГ МОНГОЛЫН МОНГОЛООР НЬ АВЧ ҮЛДЭНЭ
СУИС-ийн захирал, доктор, профессор Э.Сонинтогос
-Судалгаагаар монголчуудын үнэт зүйлийн номер нэг зүйл нь гэр бүл гэж гарлаа. Аз жаргалтай гэр бүлд, амар тайван амьдрах нь чухал зүйл. Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал, дэлхий даяар маш хурдан хувьсан өөрчлөгдөж байгаа байдал, даяарчлалын үр дүнд улс үндэстэн бүрийн гэр бүлийн үнэ цэнэ хувьсан өөрчлөгдөж байгаагаас улс үндэстэн бүр гэр бүлийн үнэлэмжид анхаарах шаардлагатай болсон. Монголчууд гэр бүлийн үнэ цэнийг нэгдүгээрт эрэмбэлж байгаа нь ээж, ааваа хүндэтгэж ирсэн соёл нөлөөлж байгаа юм. Үнэт зүйлээ нэгдмэл байдлаар тодорхойлж чадахгүй бол тусгаар тогтнолыг мөнхөд хадгалахад хэцүү. Өөрчлөгдөж буй, глобалчлагдаж буй энэ зуунд Монголыг Монголоор нь авч үлдэх зүйл нь үнэт зүйл. Үнэт зүйлийг илэрхийлдэг, тодорхойлдог зүйл нь урлаг соёл. Эдгээр зүйл нь Монголчуудыг зуун зуунд авч явах юм.
Монголчууд соёл, оюуны ухамсартай хүмүүс
Доктор, профессор С.Дулам
Улс үндэсний үнэлэмжийг цагаан толгойн үсгээр жагсаасан байдаг. Үүнд гэр бүл, улс төр, соёл, оюун санаа зэрэг олон зүйл багтана. Манайх шиг арвин түүх, соёлтой оронд энэ жагсаалт маш их байх боломжтой. Соёл урлаг судлалын хүрээлэнгээс явуулсан социологийн судалгаа явуулсан байдаг. Судалгаанд хүн амын тархалт, боловсрол, орлогын бүх түвшний 1500 хүнийг оролцуулсан. Соёлын үнэт зүйлээс монгол хэлийг 97 хувь нь чухал гэж үзсэн. Монгол хувцсыг 96.8 хувь нь чухал гэж үзсэн байна. Эндээс монгол хүн эх хэл, соёлоо хамгийн үнэт зүйл гэж үзэж байгаа нь маш эерэг зүйл. Мөн эндээс Монголчууд соёл оюуны ухамсартай хүмүүс гэж дүгнэж болно.
Америкчуудыг эрх чөлөөний ухамсартай, Францчуудыг урлаг,уран сайхны ухамсартай, Хятадуудыг үндэсний түүхийн ухамсартай гэдэг. Харин Монголчууд соёл оюуны ухамсартай ард түмэн.
Мөн судалгаагаар соёлын үнэт зүйлийг өвлүүлж, төлөвшүүлэхэд гэр бүлийн хүмүүжил чухал гэж маш олон хүн хариулсан байсан.
МОНГОЛ ХҮНИЙ ҮНЭЛЭМЖИЙГ МОНГОЛ ХҮН ҮГҮЙ ХИЙЖ БАЙНА
Доктор, профессор, МУИС-ийн философи, шашин судлалын тэнхмийн багш Р.Дарьхүү
-СУИС-иас 2018 онд явуулсан “Монголчуудын үнэт зүйл” социологийн судалгаагаар бидэнд оюун санааны нэгдэл дутагдаж байна. Үүнийг ёс суртахууны үнэт зүйлээс олох боломжтой. Мөн өөрсдөө ухаанаа зарахын оронд гаднын хүмүүсийг даган дуурайж байгаа нь монгол хүний үнэт зүйл алдагдахад нөлөөлж байна. Монголчуудын үнэт зүйлийн хамгийн дээд зүйл нь ёс суртахуун. Монгол хүний үнэлэмжийг монгол хүн үгүй хийж байна. Гадаад эрдэмтэн хэлж байна гэвэл хүлээж аваад, монгол эрдэмтэн хэлж байна гэвэл тэр юугаа мэддэг юм бэ гэж хүлээж авдаг болсон байна. Мөн хувь хүн өөрийнхөө үнэ цэнийг сайн ухамсарлах хэрэгтэй байна. Хувь хүн нэр төрөө эрхэмлэдэг, шударга, хөдөлмөрч байснаар үнэ цэнэ нь сайжирна.
Нийгэм
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.
Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.
Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Улс төр21 цаг өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
-
Нийгэм19 цаг өмнө
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
-
Улс төр21 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Улс төр21 цаг өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Улс төр19 цаг өмнө
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө
-
Энтертайнмент10 цаг өмнө
Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ