Нийгэм
“Харьж явна гэж хэлээд л охин маань холбоо тасарсан”

Хүүхдийн ордонд чуулганд оролцоно хэмээн энэ сарын 11-ний өдөр гэрээсээ гарсан 17 настай охин алга болжээ. Ар гэрийнхэн нь охиныг хайгаад найм дахь хоногтойгоо золгож байна. Охины ээж Л.Ганпүрэвтэй холбогдоход “Яах учраа олохгүй байна. Шар махтайгаа хатна гэдэг л энэ байх” хэмээн хоолой зангируулан өгүүлж байсан юм. Түүнээс цөөн асуултад хариулт авлаа.
-Таны охин хэдний өдөр алга болсон бэ?
-Дөрөвдүгээр сарын 11-ний өглөө Хүүхдийн ордонд чуулганд урилгаар оролцоно гээд гэрээсээ гараад холбоо тасарчихлаа. Миний охин гэрээсээ гарахдаа хар пальто, сурагчийн дүрэмт хувцастайгаа гарсан. Чуулган нь 14.40 гэж тарсан. Чуулганаа тараад цаг агаар тогтуун байсан болохоор ангийнхаа хоёр хүүхэд болон анги даасан багштайгаа хамт нэг буудал алхаж байна гэж надтай ярихдаа хэлсэн. Удалгүй багш нь над руу яриад н.Алтанцэцэгийг автобусанд суулгасан шүү гэсэн. Охин маань надтай утсаар холбоотой байдаг болохоор 16.40 цагт залгахад “Охин нь автобусанд суусан, гэр рүүгээ явж байна. Дарь эхийн Ганцын буудал дээр явж байна” гэж ярьсан. Орой ажлаа тарж ирээд охиноо гэртээ ирсэн байх гэж бодсон чинь байхгүй байсан. Санаа зовоод утас руу нь залгатал утас нь холбогдохгүй, фэйсбүүктээ ч орж ирэхгүй байсан. Гэтэл өнөөдөр манай гэр бүлийн гурван хүн рүү охины маань фэйсбүүкээс нэг цаг минутад ижил утгатай чат бичсэн.
–Ямар утгатай чат байв?
-Өчигдөр/2019.04.17/ 13.43 цагт манай ах, дүү, аавыг хамт байхад охины маань фэйсбүүк хаягаас “Удахгүй очлоо” гэсэн утгатай чат бичсэн байсан. Яг нэг цаг минутад зэрэг ижилхэн утгатай чат бичсэн. Хичнээн хурдан бичдэг байлаа ч нэг хүн гурван зэрэг чат бичихгүй биз дээ. Энэ талаар цагдаагийн байцаагчид мэдэгдсэн байгаа.
–Охин тань өмнө нь олон хоног алга болж байсан удаа бий юу?
-Миний охин төлөв даруухан хүүхэд. Хичээл номдоо ч их сайн. Дөнгөж 17-хон настай. Өмнө нь ганц хоёр удаа л 21.00 цаг хүртэл оройтож байсан. Түүнээс биш гадуур хонож өнжөөд явах хүмүүжилтэй охин биш.
–Хамгийн сүүлд хамт байсан найзуудтай нь холбогдож үзэв үү? Юу гэж байх юм.
-Мэдээж хамгийн түрүүнд л асуусан. Нийлдэг найзууд, ангийн хүүхдүүдээс нь ганц хүүхэд ч үлдээлгүй асуусан. Чуулган тараад тус тусдаа явсан болохоор мэдэхгүй гэж байна лээ. Ангийнх нь дотно нийлдэг найз нь эмнэлэгт хэвтсэн байсан учраас ямар ч мэдээлэлгүй байсан. Тухайн өдөр охины маань сэтгэл санааны байдал энгийн өдрүүдийнх шиг байсан учраас анхаарал татахаар зан араншин гаргаагүй гэсэн. Би гэртээ харих замдаа л ямар нэгэн муу зүйлтэй учирсан гэж хардаж байна. Хамгийн сүүлд 16.30 цагт автобусанд явж байна гэхэд нь цаана нь автобусны буудал зарлах нь сонсогдож байсан. Харьж явна гээд л холбоо тасарсан.
–Өнгөрсөн өдрүүдэд тантай ерөөсөө холбоо бариагүй юу?
-Өчигдрийг хүртэл надтай холбоо бариагүй. Утас нь ч залгахаар холбогдохгүй байсан. Гэтэл охин минь 2019.04.14-ний 13.44 цагт над руу танихгүй утаснаас залгаад “Ээж ээ, охин нь очиж байна. Та Сансарын колонк дээр охиноо ирээд авчих” гэж ярьсан. Хоолойны өнгө нь зангираад нэг л зовиуртай сонсогдож байсан. Би цаг алдалгүй колонк дээр очоод, нөгөө утас руу залгатал жоохон хүүхэд утас аваад “Саарал хувцастай охин намайг утсаараа ганц яриулчих гэхээр нь яриулсан. Тэгээд тэр охин яваад өгсөн” гэсэн. Гадны нөлөө байгаа юм болов уу гэж хардаад байна. Над руу өөрөөр нь яриулаад, хүний утас гуйгаад ярьгэж дарамталсан ч юм билүү. Үздэг хардаг хүнээр ч их явлаа. Нэг ижилхэн л юм хэлээд байна. Хүний нөлөөнд, дарамтад байна. Битүү газар амьсгаа нь давчуу байгаад байна гээд байгаа. Эгч нь бүр шар махтайгаа хатаж дууслаа.
–Хэрэг аль дүүргийн цагдаагийн хэлтэс дээр шалгагдаж байгаа вэ?
-Харьяалал нь Сүхбаатар дүүрэг. Гэхдээ манай гэр бүлийнхэн цагдаагийн бүх дүүргийн хэлтэст хандсан байгаа. Хэрэв миний охиныг харсан хүн байвал 90091686 дугаарт холбогдож мэдээлэл өгнө үү хэмээн хүсч байна.

Нийгэм
Авлигын дөрвөн хэргийг шүүхэд шилжүүлжээ

Прокурорын байгууллага 2025 оны 04 дүгээр сарын 14-нөөс 18-ны өдрийг хүртэл хугацаанд 254 хүнд холбогдох 208 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ. Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 83, Өмчлөх эрхийн эсрэг 58, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 39, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 13, Хүрээлэн байгаа орчны эсрэг 6, Авлигын 4, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 3, Хүний амьд явах эрхийн эсрэг 2 хэрэг байна.
Шүүхэд шилжүүлсэн хүмүүсийн дийлэнх буюу 44.9 хувь нь 31-44, 31.5 хувь нь 18-30, 18.9 хувь нь 45-аас дээш, 4.7 хувь нь 18 хүртэлх насны иргэд байна. Үүнээс 90.1 хувь нь эрэгтэй, 9.9. хувь нь эмэгтэй, 53.5 хувь нь тодорхой эрхэлсэн ажилгүй байна.
Шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал
Нийслэлийн прокурорын газраас Сүхбаатар дүүргийн дугаар цэцэрлэгийн албан тушаалтан О.О, М.Б нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд,
Автотээврийн үндэсний төв төрийн өмчит үйлдвэрийн газрын албан тушаалтан П.Б, Д.Ө нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, мэргэшсэн жолоочийн шалгалт өгсөн иргэдийг тэнцүүлж, бусдад давуу байдал бий болгосон, хахууль авсан, Б.О нь иргэдийг шалгалтад тэнцүүлэх зорилгоор хахууль өгсөн хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.4 дүгээр зүйлийн 3 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Б” ХХК нь химийн хорт болон аюултай бодисын жагсаалтад багтсан бодисыг хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан, хадгалсан, тээвэрлэсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйлийн 1, 3 /Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхэд,
Архангай аймгийн прокурорын газраас сумын Засаг даргын тамгын газрын мэргэжилтэн А.А эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, ажил гүйцэтгэх компанийн өмнөөс худалдан авах ажиллагааг зохион байгуулж, давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд,
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын прокурорын газраас тус сум дахь гаалийн газрын албан тушаалтан Ц.Н, Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн цэргийн дугаар ангийн албан тушаалтан З.Т нар нь тусгай зөвшөөрөлгүй, иргэн Б.Б-ийн авч явсан 480.8 кг гоёл чимэглэлийн чулуу, амьтны яс зэрэг эд зүйлсийг Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх зөвшөөрөл олгож, бусдад давуу байдал бий болгосон, хахууль авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.4 дүгээр зүйлийн 1 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус сум дахь сум дундын шүүхэд шилжүүллээ.
Нийгэм
Нийслэлийн МАН-ын 100 жилийн ойд зориулсан хүчит 128 бөхийн барилдаан болно

Нийслэл хүрээнд 1923 онд хотын бие даасан захиргаа байгуулах, хотын захиргааны дүрэм боловсруулах тусгай комисс байгуулах тухай МАН-ын Төв хороо, ардын Засгийн газар шийдвэр гаргаж “Монгол Улсын хотын түр захиргааны дүрэм”-ийн төслийг боловсруулан батлуулжээ.
Улмаар 1925 оны 4-р сарын 27-ны өдөр жанжин Д.Сүхбаатарын клубт нийслэлийн Монгол ардын намын хороо буюу Улаанбаатар хотын Намын хорооны Анхдугаар бүгд хурал хуралдаж, дарга тэргүүлэгчдээ сонгон байгуулагдаж байжээ. Анхны даргаар нь Б.Шийтэр томилогдож байсан бол одоо Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар ажиллаж байна.
Энэ онд Нийслэлийн МАН-ын 100 жилийн түүхт ой тохиож байна. Тус ойн хүрээнд 2025 оны 4-р сарын 26-ны өдөр Улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдана.
Түрүү бөх 10 сая, үзүүр бөх 8 сая төгрөгийн бай шагналтай аж.
Нийгэм
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 688 тохиолдол бүртгэгджээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс Улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Тус өвчний лабораториор батлагдсан тохиолдол 688 бүртгэгдснээс 158 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол 3 нь гэрээр эмчлүүлж байна. Одоогийн байдлаар сэжигтэй 38 тохиолдол бүртгэгдээд байгаа бол хавьтал болсон нийт 11539 тохиолдол бүртгэгджээ.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой юм.
Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе. Тодруулах, лавлах зүйл байвал 89016199, 75 103 100 утсанд хандана уу.
-
Энтертайнмент22 цаг өмнө
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлж байна
-
Нийгэм22 цаг өмнө
Улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүллээ
-
Нийгэм22 цаг өмнө
Архангай аймгийн ахмадын хорооны барилгыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болжээ
-
Улс төр3 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ
-
Нийгэм2 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 688 тохиолдол бүртгэгджээ
-
Эдийн засаг3 цаг өмнө
Шивээхүрэн боомтоор 758 мянган тонн нүүрс экспортолжээ
-
Улс төр3 цаг өмнө
Согтуу эмэгтэй 3.75 хувийн согтолттой, жолоодох эрхийн үнэмлэхгүй байжээ
-
Нийгэм3 цаг өмнө
Гал түймэртэй холбоотой дуудлага, мэдээлэл нэмэгдэж байна