Нийгэм
БНСУ-д 2018 онд очиж эрүүл мэндийн үйлчилгээ авсан 380,000 жуулчдын 3.7% нь монголчууд байжээ
БНСУ-д өнгөрсөн 2018 онд эрүүл мэндийн үйлчилгээ авахаар ирсэн гадны иргэдийн тоо 380,000-д хүрсэн нь түүхэнд байгаагүй өндөр үзүүлэлтэд тооцогдож байна.
Тус улсын Эрүүл мэндийн яамнаас гаргасан тооцооллоор сүүлийн 10 жилийн хугацаанд гадаадын нийт хоёр сая гаруй иргэн эмчилгээ хийлгэхээр БНСУ-д зочилжээ.
Үүнээс 378,967 хүн зөвхөн 2018 онд эрүүл мэндийн аялал жуулчлалаар БНСУ-ыг зорьсон нь өмнөх оноосоо 17.8 хувиар өссөн үзүүлэлт аж. Энэ тоо ирэх жилүүдэд ч үргэлжлэн өсөх хандлагатай байгааг дурджээ.
БНСУ анх 2009 онд гадаад орны иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж эхэлсэн аж. Энэ цагаас хойш эрүүл мэндийн жуулчдын тоо жил тутам 20 гаруй хувиар нэмэгдсээр ирснийг онцолжээ.
Тухайн үед 139 улсын иргэн эрүүл мэндийн үйлчилгээ авахаар Солонгост ирдэг байсан бол энэ тоо 2018 онд 190 улс болж нэмэгдсэн нь бараг л дэлхийн ихэнх улсын иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээгээ хүргэж буйг илтгэж байна.
Эрүүл мэндийн үйлчилгээ авахаар хамгийн олноор ирж буй жуулчдын 2018 оны үзүүлэлтийг улсаар нь ангилбал:
БНХАУ-ын 118,310 иргэн буюу 31.2 хувийг,
АНУ-ын иргэд 11.9 хувийг,
Япон улсын иргэд 11.2 хувийг,
ОХУ-ын иргэд 7.2 хувийг,
Монгол Улсын иргэд 3.7 хувийг тус тус эзэлжээ.
Дээрх хүмүүсийн 19.4 хувь нь дотрын эмчилгээ, 14.4 хувь нь гоо сайхны мэс засал, 13.7 хувь нь арьсны эмчилгээ хийлгэсэн бол 8.9 хувь нь эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан гэсэн тооцоо гарсан байна.
Эх сурвалж: KoreaTimes
Нийгэм
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.
Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.
Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Улс төр20 цаг өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
-
Улс төр20 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Улс төр20 цаг өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Нийгэм19 цаг өмнө
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
-
Улс төр19 цаг өмнө
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө
-
Энтертайнмент10 цаг өмнө
Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ