Нийгэм
НАМЗХ-ын Ерөнхийлөгч хэн бэ? Г.Баттүшиг? Н.Учрал? О.Гэрэлт-Од?
21 жилийн түүхтэй НАМЗХ-ныхон ээлжит хурал ирэх сард болж, шинэ даргаа сонгох гээд тун ч анхаарлдын төвд байна. Нэгэн цагт энэ холбоог МАН-ын дарга нарыг бэлтгэх байгууллага ч гэж нэрлэдэг байлаа. Арга ч үгүй МАН-д нөлөө бүхий эрхмүүд энэ холбооноос төрөн гарсан, үндсэндээ МАН-ын “нөөц” кадр байгууллага. Хэдийгээр нэг гэсэн уналтанд ороод байгаа ч энэ байгууллагыг толгойлно гэдэг МАН-ын залуучуудын хувьд маш том амбицийн асуудал гэж хэлж болно. Тийм ч учраас анхаарал татах нь зүй. Зөвхөн залуус гэлтгүй МАН-ын лидерүүдийн хүч оролцоо, нөлөөлөл ч чухал, анхаарлыг нь ч татдаг том байгууллага.
Тухайлбал өдгөөгийн ерөнхийлөгч “Эрдэнэт” үйлдвэрийн дарга асан Ч.Ганзоригийн хүү УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг аав нь өөрийгөө залгамжлуулахаар лоббидсон ч гэсэн. Түүнийг НАМЗХ-ын 21 жилийн түүхэнд байгаагүй сул ерөнхийлөгч гэгдэж байгаагийн хувьд ч түүнийг өөрчлөх нь тодорхой. Тэгээд ч сонгуульт дөрвөн жилийн хугацаа дуусч байгаа. Тэгвэл түүний хувьд дөрвөн жилийн хугацаа нь дуусч байгаа юм.
Тиймээс НАМЗХ-ын дараагийн Ерөнхийлөгч хэн болох вэ гэдэг асуудал одоо ид яригдаж байна. Улстөрийн хүрээнд өрнөж буй яриагаар бол энэ суудалд Ерөнхий сайд асан Сү.Батболдын хүү Б.Баттүшиг, УИХ-ын гишүүн Н.Учрал, СХД-ийн ЖДҮ-ийг дэмжих төвийн захирал О.Гэрэлт-Од нарын нэр яригдаж байгаа гэнэ. Орчин цагийн өв залгамжлагч баян ханхүү гэдэг шиг Б.Баттүшигийг аавынх нь нэрээр олон нийт мэднэ. Басхүү аавынхаа нэрээр аавынхаа нэрээр Монголбанкны Бодлогын зөвлөлийн гишүүнээр томилогдон хэл амтайхан ажиллаж байсан. Монголын Үндэсний Олимпын Хорооны тэргүүн дэд Ерөнхийлөгч, “Скайтел группийн ТУЗ-ийн дарга, “И-Март”-ын эзэн гээд олон албан тушаалтай. Мэдээж хэрэг энэ бүхний ард аавынх нь тавьж өгсөн засмал зам зурайж байгааг ойлгож ядах юмгүй. Н.Учралын хувьд ч “Их Засаг”-ын Ням-Осорын хүү гэдгээрээ ч мөн олонд танигдсан. Бас л алтан халбага зууж төрсөн үе залгамжлагчдын нэг. Харин дунд нь “тоон дотор үсэг цохиж явна” гэдэг шиг О.Гэрэлт-Од гэж ямар нөхөр гараад ирэв гэж гайхаж магадгүй. Хэн нэгэн баяны юм уу улстөрчийн хүү лав биш. Сүүлийн үед ЖДҮ-г жинхэнэ утгаар гэх мэт юм цор цор гээд байх болсон олны танил бус залуу. Одоогоор түүний ард хэн байгаа, хэн лоббидож байгаа нь тодорхой биш.
Б.Баттүшигийн хувьд бол ойлгомжтой аав болон аавынх нь андуудын том дэмжлэг байгаа. Дээр нь Монголын тэргүүн баян “МАК”-ийн Б.Нямтайширийн ганц охин Н.Цэлмүүнтэй үерхэж байгаа болохоор магадгүй хадам ах Н.Номтойбаяр “зүтгүүлж” байгаа гэх таамаг байна. Ямар ч л гэсэн Монголын хоёр толгой баян гэр бүлийн дэмжлэг байгаа гээд ойлгочиход хилсдэхгүй.
УИХ-ын гишүүн Н.Учралын хувьд “Их Засаг”-ийн захирал аавынх нь зангараг бас байж л байгаа. Дээр нь Л.Оюун-Эрдэнэ тэр хоёрыг У.Хүрэлсүх улс төрд хөтөлж оруулж ирсэн. У.Хүрэлсүхийг Шадар сайдаар ажиллаж байхад нь зөвлөхийн үүрэг гүйцэтгэж байсан. ЗГХЭГ-ын дарга С.Оюун-Эрдэнэтэй хамт 2015 онд НАМЗХ-ноос Н.Номтойбаяр, Г.Тэмүүлэн нарт хөөгдөж гарч байсан удаатай. Ямартай ч Ерөнхий сайд У.Хүрэлсүх улс төрийн холын нүүдэл бодож НАМЗХ-ны ерөнхийлөгчид Н. Учралыг сойхоор хоорондоо хор найруулаад эхэлсэн гэх мэдээлэл байна.
Магадгүй түүнд НАМЗХ-ын Ерөнхийлөгч гэдэг УИХ-ын гишүүний суудлаас ч илүү чухал амттай харагдаж байж болох. Яагаад гэвэл ирэх сонгуульд НАМЗХ МАН-ын гол том хүчин түшиг нь байх учраас томоохон хөзрийг атгалаа л гэсэн үг. Ингээд бодохоор зөвхөн эдгээр залуусаас гадна ах нарынх нь томхон тоглолт энд өрнөж байгаа нь тодорхой.
Харин О.Гэрэлт-Од гэдэг хэний ч танил бус залуу юунд найдаж Ерөнхийлөгчид зүтгэж байгааг таах аргагүй. Нөгөө “Ардын хүүхэд ялж болдоггүй наадам уу” гэдэг шиг бор зүрхээрээ дайраад орно гэдэг арай л хэтэрхий эр зориг мэт. Нөгөө талаасаа сүүлийн үед НАМЗХ-ын нэр хүнд унах болсон, дээр нь улстөрчид, бизнесмэнүүд үе уламжлан “хаан ширээ”-г залгамжилдаг боллоо гэсэн шүүмжлэлийн дэргэд цав цагаан цаас шиг сонирхолтой кандидат. МАН-ын ачаар эрх мэдэлд хүрсэн, хөрөнгөжсөн улстөрчдийн хүүхдүүд өнөөдөр улс төр дэх нэр, нөлөөгөө улам томруулахын тулд НАМЗХ-гоор дамжин намаа атгахаар улайрч байна гэсэн дургүйцэл хаа сайгүй өрнөөд байгаа энэ үед жирийн нэгэн залуу хун тайж, өв залгамжлагч нартай өрсөлдөнө гэхээр сонин байгаа биз. Түүнээс гадна сүүлийн үед МАН-ын нэрийг навсайтал унагаж, олон нийтийг дургүйцлийг төрүүлээд байгаа ЖДҮ-гийн хэргийг өөрчлөё гэсэн лоозон тавиад байгаа нь хүмүүст таалагдаж, гэнэт гоц мөргөн гараад ирэхийг үгүйсгэх аргагүй. Ийм л нэгэн сонирхолтой таамаг өрнөж эхлээд байна, НАМЗХ-ын эргэн тойронд. Магадгүй хөшигний ард цусгүй тулаан өрнөж байгааг үгүйсгэх аргагүй биз ээ.
Нийгэм
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.
Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.
Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Улс төр20 цаг өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
-
Улс төр20 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Улс төр20 цаг өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Нийгэм19 цаг өмнө
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
-
Улс төр19 цаг өмнө
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө
-
Энтертайнмент10 цаг өмнө
Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ