Нийгэм
Б.Баатархүү: Нийслэлд эхний гурван сарын хугацаанд гэмт хэргийн гаралт 16.4 хувиар буурсан
ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүүгээс гэмт хэргийн гаралт буурсан талаар тодрууллаа.
-Улсын хэмжээнд эхний гурван сарын байдлаар гэмт хэргийн гаралт өмнөх оны мөн үетэй харьцуулахад буурсан гэсэн үзүүлэлттэй байгаа юм байна. Энэ талаар тодруулахгүй юу?
-Улсын хэмжээнд 2019 оны нэгдүгээр улиралд 58,959 гомдол мэдээлэл хүлээн авч шалгаснаас гэмт хэргийн шинжтэй нь 17,031 буюу нийт өргөдөл гомдлын 32.8 хувийг эзэлж байна.
Улсын хэмжээнд нэгдүгээр улирлын байдлаар 9,905 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Нийт гэмт хэргийн 67.3 хувь нь Улаанбаатар хотод, 32.4 хувь нь орон нутагт, үлдсэн нь бусад газарт үйлдэгджээ.
Үүнээс харахад нийт гэмт хэргийн гаралтын 67.3 хувийг Улаанбаатар хотод үйлдэгдсэн хэрэг эзэлж байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 1,309 гэмт хэргээр буюу 16.4 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
-Нийслэлд гэмт хэргийн гаралт буурахад нөлөөлсөн хүчин зүйл юу байв?
-Цагдаагийн байгууллагад бүртгэгддэг нийт гэмт хэргийн 30 орчим хувийг хулгай, 25 орчим хувийг хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг, 20 гаруй хувийг зам тээврийн ослын хэрэг эзэлдэг. Энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, бууруулах чиглэлээр цагдаагийн байгууллагаас томоохон арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн.
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр нэг, хоёрдугаар сард сургалт зохион байгуулсан. Үр дүнд нь хулгайн гэмт хэрэг өндөр хувиар буурсан. Гуравдугаар сард олон баяр давхцдаг. Тиймээс энэ сард “Нэг хором” аяныг зохион байгуулсан. Энэ аяны нөлөөгөөр хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг өмнөх оны мөн үетэй харьцуулахад улсын хэмжээнд 18 хувиар буурсан эерэг үр дүн харагдаж байгаа.
Хулгай, зам тээвэр, хүний халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил, арга хэмжээг зохион байгуулсны дүнд буурч байгаа. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн байгууллагын дэмжлэгтэйгээр энэ аяныг зохион байгуулснаар эерэг үр дүнд хүрч байна.
Нийслэл хотын онцлог гэвэл халаасны хулгайн гэмт хэрэг буурсан. НЦГ-ын Мөрдөн байцаах газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн маань нийтийн тээврийн хэрэгсэл, олон нийтийн газар, эрүүл мэндийн газар, томоохон худалдааны төвүүдэд хяналтаа сайжруулсантай холбоотой.
Улаанбаатар хотод гэмт хэрэг буурсан нь тодорхой төрлийн гэмт хэрэг рүү чиглэсэн цохилт, арга хэмжээн зохион байгуулсантай холбоотой гэж харж байгаа.
-Аль нэг төрлийн гэмт хэрэг рүү чиглэсэн арга хэмжээ зохион байгуулахад цагдаагийн алба хаагчдын ачаалал хэр нэмэгддэг вэ?
-Хэрэг буурна, шалгах хэрэг багасна гэдэг нь ачаалал хөнгөрнө гэсэн үг. Гэхдээ цагдаагийн алба хаагч өндөр ачаалалтай ажилладаг. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил гэдэг нь дан ганц цагдаагийн байгууллагын ажил биш нийт ард иргэд, ААН, төрийн болон ТББ-ын үүрэг байдаг. Энэ хүрээнд цагдаагийн байгууллагаас төрийн болон ТББ, хэвлэл мэдээлэл, иргэдийн туслалцаатай ажил, арга хэмжээг зохион байгуулснаар үр дүнд хүрч байгаа.
-“Нэг хором” аян зөвхөн өнгөрсөн сард зохион байгуулагдсанаар дуусч байгаа уу. Цаашид үргэлжлүүлэх үү?
-“Нэг хором” аян маань цаашид зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлд үргэлжилнэ. Жолооч нар нэг хормын уур бухимдлаа бариагүйгээс осол аваар гаргадаг. Үүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажил, арга хэмжээ явагдаж байна.
Мөн дөрөвдүгээр сарын 15-наас байгаль орчны эсрэг хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ явагдаж байгаа.
“Орон нутгийн зам хөдөлгөөний аюулгүй байдал” арга хэмжээ тавдугаар сард явагдана. Дулааны улирал эхэлж байгаатай холбоотой хотоос гадагшлах хөдөлгөөн нэмэгддэг. Үүнийг дагаад орон нутгийн замд гардаг ослын улмаас өмч хөрөнгө, амь насаараа хохирох явдал нэмэгддэг.
“Нэг хором” арга хэмжээ нь хотын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар руу чиглэгдэнэ гэж ойлгож болно. Хүлээцтэй байснаар асуудал шийдэгдэх боломж бий. Энэ чиглэлээр ТЦА-аас “Нэг хором” арга хэмжээг хөдөлгөөнд оролцогчдын дунд зохион байгуулж байна.
-Хэрэг гарсан хойно нь биш гарахаас өмнө урьчилан сэргийлж, соён гэгээрүүлснээр гэмт хэргийн гаралт багассан гэж дүгнэж болох уу?
-Яг энэ нь цагдаагийн байгууллагаас баримталж байгаа бодлого. Маш их хөрөнгө мөнгө, цаг хугацаа, хүч зарцуулж байж хэргийг шалгаж, илрүүлдэг. Харин урьдчилан сэргийлж чадсанаар тэр болгоныг хэмнэх боломжтой юм.
Урьдчилан сэргийлэх ажилд иргэд, олон нийтийн дэмжлэг туйлаас хэрэгтэй. Энэ чиглэлд бидэнтэй хамтарч ажиллаж буй олон нийт, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, төрийн болон төрийн бус байгууллагынхандаа талархсанаа илэрхийлье
Нийгэм
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.
Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.
Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Улс төр20 цаг өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
-
Улс төр20 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Улс төр20 цаг өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Нийгэм19 цаг өмнө
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
-
Улс төр19 цаг өмнө
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө
-
Энтертайнмент10 цаг өмнө
Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ