Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Улс төр

Ч.Улаан: Хүн бүр өөр өөрийнхөө “жороор” галзуурдаг

Нийтэлсэн

-

УИХ-ын гишүүн Ч.Улаантай ярилцлаа

-Сая 2019 оны төсвийн хуулийг хэлэлцэх үеэр нэг их муухай зүйл ил боллоо шү дээ. УИХ-ын гишүүд сайд нар төсвөөс санхүүждэг ЖДҮДС-гаас тэрбум тэрбумаар нь зээл авсан байна. Урьд нь ч гэсэн ийм жишиг байсан уу?

-Анх энэ санг бий болгоход оролцож, хуулийг нь санаачилж, төсвөөс хөрөнгө мөнгө зарж байсан хүн нь би. Энэ санг бий болгосон зорилго нь шинээр бизнес эрхэлж байгаа, хөл дээрээ зогсч амжаагүй, арилжааны банкны зээл авах шалгуурыг давж чадахгүй жижиг, шинэ аж ахуйнуудыг дэмжих явдал байсан. Түүнээс биш үйл ажиллагаа явуулаад хэвшчихсэн том акулуудыг барьцаагүй, бага хүүтэй, урт хугацааны зээлээр дэмжих бодлого байгаагүй. Эрх мэдэл бүхий хүмүүс өөрийнхөө албан тушаал, эрх мэдлээ ашиглаад энэ зээлийг авч байгаа нь хууль бус үйлдэл. Урьд нь ийм байгаагүй гэж би бодож байна.

-Байсан боловч ил гардаггүй л байсан юм биш үү? Сая нам доторхи бүлэг фракцийн тэмцлийн далимд л ил гарч ирэх шиг боллоо шүү дээ?

-Байсан байхыг үгүйсгэхгүй. Засгийн газар 40 гаруй сантай, сайд болгонд сан бий. Сангаа яаж зарцуулах нь тухайн сайдын эрх мэдлийн асуудал. Би бол зарчмын хувьд нэг л асуудлыг буруу явж байна гэж боддог. Ямар ч сан бай зээлийг Засгийн газар, яам өөрөө өгөх ёсгүй. Дандаа арилжааны банкаар дамжих ёстой. Нэгдүгээрт банк өөрөө эрсдлээ хариуцах ёстой. Хоёрдугаарт зээл өгдөг, авдаг тогтсон зарчим, шалгуур байх ёстой. Тэгээд улс төрийн нөлөөнөөс ангид, зөвхөн эдийн засгийн шалгуураар энэ зээлийг шийдэхийн тулд банкаар дамжих ёстой.  Харамсалтай нь ингэж яваагүй. Сайд эрх мэдэлтэн үүнийг захиран зарцуулж байгаа учраас тэнд янз бүрийн юм гарсан байхыг үгүсгэхгүй. Ер нь л үзэх хэрэгтэй. Онцгой анхаарал татсан сангууд ч бий шүү дээ. Тариалан эрхлэлтийг дэмжих сан дээр гэхэд 30 гаруй тэрбум төгрөгийн алдагдал, шамшигдал гараад тэр нь аудитаар тогтоогдчихсон “миний, чиний” гээд л явж байна. Тийм учраас би өмнө нь Засгийн газрын тусгай сангуудыг цэгцэлье гэдэг хууль боловсруулж хоёр ч удаа УИХ дээр ороод дэмжлэг аваагүй.

-Хэзээ?

-2013, 2014 онд. Засгийн газрын нэрийн өмнөөс хуулийн төсөл боловсруулаад, УИХ-ын хоёр бүлгээр яриад “Зөв зүйтэй юм байна” гээд явуулах гэхээр эцсийн мөчид сайд нар маань өөрсдөө дургүйцдэг. Яагаад гэвэл зарах мөнгөнийх нь эрх мэдэл байхгүй болчих гээд байна шүү дээ. Сайд сан байгуулж зээл өгдөг бол туйлын буруу. Засгийн газар ч өөрөө зээл өгөх ёсгүй. Ганцхан байж болох зүйл гэвэл тодорхой болзол, нөхцөлтэйгээр улсын төсвөөс орон нутгийн төсөвт зээл өгөх асуудал байж болно. Тэр бол төрийн сангаараа дамжаад явчихна.

-Сангаас зээл авсан гишүүдэд ямар хариуцлага тооцох вэ?

-Би тэрийг яаж мэдэх вэ. Хуулийнхан хуулийнхаа санкцийг үзэх ёстой. Ер нь бол болохгүй л юм хийчихсэн байгаа.

-Нэг сайдыг чөлөөлснөөр асуудлаар дуусах гээд байгаа юм биш үү? Эсвэл Засгийн газартай хариуцлага тооцох уу?

-Тэр талаар надад тодорхой мэдээлэл алга.

-Уг нь Засгийн газар кабинетийн зарчмаар ажиллах ёстой, Ерөнхий сайд хариуцлагаа хүлээдэг байх ёстой л гэдэг. Гэтэл өмнөх удаа Ж.Бат-Эрдэнэ сайдын ажлыг өгүүлсэн, одоо Б.Батзориг сайд. Ерөнхий сайд өөрөө хариуцлага хүлээхгүй үлдэх нь хэр ёс зүйтэй, хариуцлагатай үйлдэл гэж та бодож байна?

-Үнэхээр ёс зүйгүй, хууль бус юм хийчихсэн байвал хэн ч хариуцлагаас мултрах ёсгүй биз дээ. Манай Ерөнхий сайд чинь анх томилогдоод УИХ-ын индэр дээрээс хэлсэн үгэндээ “Ард түмний өмчийг төрийн хулгайчдаас хамгаална” гэсэн шүү дээ. Иймэрхүү явдал байна гэдгийг мэдрээд хэлсэн байлгүй дээ. Одоо тэр байр суурин дээр зогсч байгаа байлгүй л гэж бодож байна. Харъя.

-Гэхдээ хулгайч нь кабинет дотор нь сууж байж болдог юм уу? Өөрийнх нь томилсон хүн шүү дээ?

-Манайд чинь болохгүй юм гэж байхаа больчихсон юм биш үү. Бүх л юм болдог болчихсон юм биш үү.

-Бүр УИХ-аар дүүрэн хулгайчтай болчихсон юм биш үү?

-Ний нуугүй хэлэхэд би ч бас юу гэж нэрлэхээ мэдэхгүй л байна.

-Б.Батзориг сайд ганцаараа гишүүдэд мөнгө тараагаад өөрт нь ямар ашигтай юм. Засгийн газар гишүүдийг ЖДҮДС-ийн мөнгөөр авлигаддаг байсан байна гэж шүүмжлэгдээд байгаа шүү дээ. Хариуд нь төсвөө хэл амгүй батлуулдаг ч юм уу?

-Би бол үүнийг төсөвтэй нэг их холбож үзмээргүй байна. Төсөв батлаад өг, би жижиг дунд үйлдвэрээс зээл өгье гэдэг яриа хаана ч болоогүй байх. Төсөвтэй ч холбоогүй. Ер нь бол тэнд бага хүүтэй зээл байна гээд тийшээ их багагүй, том жижиггүй хошуурсан л хэрэг шүү дээ. Төсөв бол их том бодлогын асуудал. Төрийн бодлого. Тэгж бодож хүндэтгэлтэй, хариуцлагатай хандах ёстой. Түүнээс биш хэдэн хүн ярьж байгаад ийш тийш нь болгочихдог эзэнгүй хөрөнгө биш. Харамсалтай нь манайд тийм хандлага гараад байна. Бүр байнгын хорооныхоо удирдлагаас өгсүүлээд ийм байдлыг өөрөө үлгэрлээд, өөгшүүлээд яваад байгаа нь харамсалтай.

-Зээл өгсөн сайд бол яваад өглөө. Авсан сайдыг яах ёстой юм бэ? Я.Содбаатар сайдыг хэлж байна л даа…

-Хууль бус зүйл хийсэн бол хэн хэн нь л хариуцлага хүлээх ёстой шүү дээ. Шинэ, хуучин сайд гэдэг ялгаа байх ёсгүй.

-Шинэ хуучин гэдгээсээ илүү тэрний, энэний гэдгээсээ болоод байгаа юм биш үү? Я.Содбаатар нь У.Хүрэлсүхийн хүн юм байна, Б.Батзориг нь М.Энхболдын хүн юм гэж би хувьдаа ойлгосон..

-Асуудал бас бүрэн дуусчихаагүй байна. Байдал цаашаагаа яаж үргэлжлэх нь вэ, харъя. Бид нийгмийнхээ нүдэн дээр ил байгаа улс. Бидний үйл ажиллагааг ард түмэн харж байгаа. Тийм учраас хуулиа дагаж, зарчимтай ажиллах ёстой. Харъя.

-Ерөнхийлөгчийн “УИХ-ыг тараая” гэдэг санаачилгыг та аль өнцгөөс харж байна?

-УИХ тарахгүй шүү дээ. Тарах мехнаизм нь байхгүй. Яах вэ үйл ажиллагаагаа сайжруулаад, гажуудлаа засаад яваач гэдэг дохио өгч байгаа арга юм байна даа л гэж харж байна.

-Засгийн газар, Ерөнхий сайд нь ганхаад ирэнгүүт Ерөнхийлөгч анхаарлыг өөр тийш нь хандуулаад, УИХ-ын гишүүдийг буцаагаад дарамталчихав уу? Та нар ч гэсэн ариухан биш шүү гээд…

-Үгүй байлгүй дээ. Учир шалтгаан нь удахгүй тодорхой болох байлгүй. Далаад оны үед Дэн Сяопинээс манай нэг сурвалжлагч асуусан юм гэдэг. Парижийн коммуны түүхэн сургамжийг та юу гэж үзэж байна гэж. Тэгэхэд “Одоо хариулт өгөхөд арай л эрт байна даа” гэж хариулсан юм гэнэ лээ. Түүн шиг аливаа асуудалд бүрэн дүүрэн хариулт өгөхөд цаг хугацаа хэрэгтэй. Тийм учраас харья, үйл явц яаж өрнөхнөв. Дуусчихаагүй байна шүү дээ. Дөнгөж эхэлж байгаа юм болов уу л гэж бодож байна.

-Та хувьдаа юу гэж бодож байна. Ерөнхий сайд хариуцлага хүлээх ёстой юу?

-Хүлээх ёстой шүү дээ. Гэхдээ яаж хариуцлагаа хүлээх вэ гэдэг бас өөр. Хуулинд заасан эрэмбэ дараалал бас байна. Ажил хариуцсан сайдаа огцруулна гэдэг Засгийн газар хариуцлага хүлээж байгаа л нэг хэлбэр.

-Ийм “шүд сугалах” байдлаар цааш явахаа байя аа. Ерөнхий сайд нь сайд нарынхаа өмнөөс хариуцлага хүлээлэг байя гэж яриад байгаа биз дээ?

-Шүд сугалах биш юм л даа. Гаднаас нь нөлөөлж сайдыг огцруулж байгаа бол шуд сугаллаа гэнэ. Дотроосоо өөрөө чөлөөлөгдөж байгааг юу ч гэмээр юм бэ. Сэмэрч байна гэх үү?

-Утасны үзүүр хөвөрч эхэллээ гэж үү?

-Үзүүр нь ч юм уу, дундаасаа ч юм уу мэдэхгүй. Ямар ч байсан гаднын нөлөө орсонгүй. Өөрсдийнхөө үйл ажиллагаанд дүгнэлт хийгээд, хариуцлагаа өөрсдөө хүлээж байна гэж ойлгох ёстой. Зөв шүү дээ, тэгэх л ёстой. Дээд зэргийн ёс зүйтэй байж, хуулиа дээдэлж ажиллах ёстой.

-Өмнө нь “бандаашны” хэрэг мандахад бас арай ч ингэж ил цагаандаа гараагүй. Сая бол арай л хэтэрлээ шүү дээ. Жижиг дундаас зээл авсан УИХ-ын гишүүд нь “Тэр зээлийг чинь өдөрт нь буцаагаад өгчихнө” ч гэх шиг, нөгөө нь “Би зөв ашигласан, та нар буруу ашигласан” ч гэх шиг. Арай дэндүү ил цагаандаа гарч байна аа даа?

-Орос ардын нэг үг бий. Хүн бүхэн өөр өөрийнхөө жороор галзуурдаг /каждый по-своему с ума сходит/ гэж.

-Одоо манай парламент яг л тийм болчихоод байна шүү дээ?

-Их том донсолгоо, доргионы өмнө ийм үзэгдэл гардаг л юм байна л даа.

-Ямар донсолгооны тухай та ярьж байна?

-Хувьсгалт том өөрчлөлтийн тухай.

-Тийм зүйл болно гэж та бодож байна уу?

-Болно шүү дээ. Чи дандаа энэ хэвээрээ байна гэж бодож байна уу?

-Үгүй л дээ…

-Өөрчлөлт болно. Хэзээ, яаж вэ гэдэг нь өөр хэрэг.

-Хурдан унах тусмаа хурдан босдог ч гэдэг?

-Яг зөв. Энэ уналт нь ханангуутаа эргэж босдог, систем өөрөө сэргэдэг байхгүй юу. Тэр нь харин хэзээ, ямар арга замаар вэ гэдгийг хэлэхэд хэцүү. Зарим улсууд бол их амархан бодож байгаа. Ерөнхийлөгчтэй болоод нэг хатуу гараар удирдуулаад дороо сэргэнэ гэж. Байж болдог нэг л арга байх, гэхдээ юу л бол. Зарим нь нийгэм задраад буцаж нэгдэж байж сэргэнэ гэж байгаа. Бусад улс орнуудад тийм юм болж л байна. Задарчихаад буцаад нэгдэж чадахгүй байгаа улс орон ч байна. Украиныг хар, одоо бүр дампуурлаа зарлах гэж байна шүү дээ. Тийм учраас их эрсдэлтэй. Би бол нийгэм судлаач биш, эдийн засагч хүн. Тийм учраас эдийн засаг талаасаа асуудалд хандвал арай ойлгох нь дээр байдаг. Нийгэм судлаачид маань судалж байгаа байх аа.

-Сая баталсан төсвийн тухайд “76 жижиг тойргоос боллоо” л гэж бүгдээрээ хэлж байна. Ийм юм болно гэдгийг ч өмнө мэдэж болох л байсан. Тэгвэл яагаад 2016 онд ийм хуулийн баталчихсан юм бэ?

-Ер нь яагаад сонгууль болгоны дараа хуулиа өөрчилдөг юм. Чи эргээд хараарай. Сонгууль болгоны дараа хуулиа өөрчилсөн байгаа. Яагаад гэвэл сонгогдсон гишүүд өөрсдөө дахиж сонгогдохын тулд өөрсөддөө тааруулж хууль гаргадаг. Тэгээд л үр дүн нь өөр гардаг.

-Пропорционалийг хуулиндаа хийгээд, холимог системээр сонгууль явуулахад ч гэсэн үү?

-Тодорхой лидерүүд, намын удирдлагууд УИХ-д шууд сонгогдох боломжийг бий болгохын тулд л хийсэн шүү дээ. Одоо ч гэсэн гишүүд “Би тойргоо жаахан маллачихсан, дахиад сонгогдох магадлал байна” гэдэг л горьдлого тээж байгаа. Цаана нь улс орны хөгжил дэвшилд аль систем нь хэрэгтэй вэ гэдгийг өнөөдөр хэн нь бодож байгаа юм. Би бол бодохгүй байна л гэж харж байна.

-Ирэх 2020 оны сонгууль дахиад энэ жижиг 76-гаараа явах юм биш биз дээ? Хамгийн түрүүнд хийх ёстой ажил Сонгуулийн хуулийг өөрчлөх юм биш үү?

-Сонгуулийн ямар тогтолцоо оновчтой вэ? гэж асуувал би бас өөрийн гэсэн тодорхой байр суурьтай. Монгол Улсад олон мандаттай, томсгосон тойрог буюу порпоциональ систем илүү зохино гэж боддог. Монгол Улс 76 мандаттай нэг тойрог болоод сонгуульд оролцож байгаа субект бүр 76 хүртэл хүний нэр дэвшүүлэх эрхтэй, сонгогч нэг л хүний төлөө санал өгнө. Нэг их будилаад байх юм байхгүй. Хамгийн олон санал авсан эхний 76 хүн УИХ-д сонгогдоно. Сонгогчдын өгсөн саналын тоогоор аяандаа энэ 76 хүн чинь эрэмбэлэгдчихнэ. Тэгэхээр намууд өөрсдөө эрэмбэлдэг, намын дарга нар дээр доор нь оруулдаг юм байхгүй болно. Хувь хүн, сонгогч өөрөө шууд саналаа өгөх учраас Үндсэн хуулийн зөрчил ч гарахгүй. Хамгийн том ач холбогдол нь Монгол Улс нэгдмэл улс гэдэг Үндсэн хуулийнхаа концепцитэй илүү нийцнэ. Бүгдээрээ Монгол Улсынхаа төлөө санаа зовох нь байна шүү дээ. Жалга довны үзэл байхгүй болно. Хамгийн их хүлээгдэж байгаа том үр дүн гэвэл өнгө, мөнгөний нөлөөлөл байхгүй болно. 76 жижиг тойрог байхад өнгө мөнгөний нөлөө дээд зэргээр орно шүү. Тэр байтугай гадныхан тодорхой зорилгоор мөнгө зарах юм бол энэ УИХ-ыг өөрийнхөөрөө бүрдүүлэх бүрэн боломжтой. Нэг тойрогт нэг тэрбум төгрөг гаргая гэж бодоход хичнээн их мөнгө гаргах юм. Нэг том компани худалдаад авчихвал яах юм. Ийм эрсдэл байна. Олон ханлиг, мэнлиг байхдаа хоорондоо дайтаж байсан шиг жижиг тойргийн хүмүүс хоорондоо толхилцоод улсаа хөгжүүлэхгүй байна шүү дээ. Тийм учраас би сонгуулийн ийм тогтолцооны төлөө саналаа хэлдэг хүн. 2013-2014 оны үед Сонгуулийн хууль хэлэлцэж байхад нь ч хэлсэн, тоодоггүй юм.

-Жижиг 76 руу явж байх үед үү?

-Тийм. Монгол Улс 1992 оноос хойш сонгуулийн бүх тогтолцоог туршиж үзсэн. Ганцхан энэ тогтолцоог л ярихгүй байгаа. Яагаад гэхээр сонирхол нь маш явцуухан. Нэг тойргийн хэмжээнд биш, бүхэл бүтэн улсын хэмжээнд өрсөлдөнө гэхээр шинээр орж ирж байгаа, танигдаагүй хүмүүст боломж нь хаагдах гээд байхгүй юу. Тэрнээс нь болгоомжлоод үүнээс дайждаг. Уг нь бол парламент мэргэшсэн, чадвартай байх ёстой гэж бид ярьдаг биз дээ. Тэр онол номонд нийцэх хувилбар нь энэ.

-Сонгуулийн хуулийг АН эрх барьж байхдаа өөрчилсөн. Гэтэл сонгуулийн дүн тэдний эсрэг гарсан. 2016 оны УИХ-ын сонгуулийн ялалтыг танай намд хэн авчирсан юм бэ?

-Ардчилсан намын төр барьсан хугацааны алдаа биднийг ийм их том ялалтанд хүргэсэн байхгүй юу. Дотроо хуваагдаад засгаа унагаагаад л эхэлсэн шүү дээ. 25 жилийн дотор дөрвөн жилээ бүрэн дуусгасан хоёрхон Засгийн газар бий. 1992-1996 онд П.Жасрай гуайн Засгийн газар. 2000-2004 онд Н.Энхбаярын Засгийн газар. Энэ хугацаанд томоохон дорвитой асуудлуудыг шийдсэн байдаг юм. Жасрай гуай бол том эдийн засагч, бодлоготой эдийн засагч учраас бодлогоор жолоодож байсан. Н.Энхбаяр бол сайн зохион байгуулагч байсан, том эдийн засагч бол биш. Гэхдээ зөв бодлогоо тууштай дэмжиж, сайн зохион байгуулсан. Тэгээд тэрнээс хойшхи нь дээд тал нь гурав, доод тал нь хоёр удаа засгаа солиод явсан даа.

-С.Баяр танай намын хувьд хэн байсан бэ? Их том стратегич л гэж ярьдаг шүү дээ?

-С.Баяр бол ирээд явсан л хүн шүү дээ. 2008 оны сонгуулийг ялалтанд хүргэх үндэс нь С.Баяр байсан. Нам дотор өөрчлөлт хийгээд, таван төгөлдөршлөө зарлаад явахаар ард түмэнд нэг итгэл, горьдлого бий болсон л байхгүй юу. Зарим хүнд хариуцлага тооцоод, зарим нэг дэд сайдыг огцруулаад. Ингэхээр чинь “Энэ нам чинь нээрээ зөв явж байна” гэсэн горьдлого төрнө өө дөө. Сонгуульд ялалт байгуулсан ч ялалтынхаа үр дүнг үзэлгүй өөрөө дундаас нь хаячихаад алга болсон. Бие нь ч муу байсан байх. Стандарт бус Засгийн газар гэж юм байгуулж, бүр буруудуулж өгөөд явсан даа.

-Одоо МАН дотор 32-ын хоёр бүлэг бий болчихоод байна. У.Хүрэлсүх гэдэг хүн ингэж намаа хагалан бутарган байж намын дарга, Ерөнхий сайд болох хэрэг байсан юм уу? Үүнээсээ болоод Засгийн газар нь ч тогтворгүй…

-Өмнө нь ч тийм л байсан. У.Хүрэлсүхийн Засгийн газрыг байгуулах үед бодитой 32:33-ын бүлэг байсан шүү дээ. Тэгэхээр өмнөх Засгийн газрын үед ч байсан л байгаа биз. Хоёр туйл л байсан байна шүү дээ.

-Тэгвэл энэ намыг нэгдмэл цул болгоход юу хэрэгтэй юм? У.Хүрэлсүх нь жижигдээд байна уу, М.Энхболд нь томдоод байна уу?

-Нам гэдэг чинь нэг цогц систем байхгүй юу. Энэ системийг эрүүлжүүлэх их том, цогц арга хэмжээ байх ёстой юм л даа. Мэдээж үүн дээр намын даргын үүрэг асар өндөр. Шийдвэрлэх үүрэгтэй оролцох ёстой байсан. Одоогоор цэгцэрч амжаагүй л байна л даа. Систем нь өмнө нь бас айхтар задарчихаж. Энэ бүгдийг үндсээр нь засахгүй бол улам л явуургүй болж байна.

-Хэзээнээс эхэлж энэ нам задарсан юм бэ?

-Хамгийн бодитой хуваагдал гэвэл нэг нам хоёр болж задарсныг л хэлнэ дээ.

-2009 он гэхээр арван жил энэ хэвээр явсан байх нь. Одоо энэ намыг эргэж нэгтгэх бололцоотой уу?

-Байхгүй. Байхгүй гэдгийг бид харлаа шүү дээ. 2012 оны сонгуульд тусдаа ороод юу боллоо. 2016 оны сонгуульд нэгдэж орьё гээд бараг бүтдэгийн даваан дээр бүтэхээ больсон. Одоо бол тийм яриа дахиж явахгүй. Харин нам дотроо бол нэгдэх л ёстой шүү дээ. Түүнд бол цаг хугацаа хүлээгээд, хойшоо, урагшаа хараад байх шаардлагагүй. Өнөөдрийн байгаа түвшиндээ л асуудлуудаа шийдээд явах ёстой. Тэгэхгүй бол 2020 онд бид дахиад дүнгээ тавиулна. Зөв бодлого гаргах хэрэгтэй, бодлого дээрээ нэгдэх хэрэгтэй, бодитой ажиллах хэрэгтэй. Хамгийн гол нь ойлголцол хэрэгтэй.

-Намын дотоод ойлголцол энэ 64 хүнээс болдог гэж үү? Намын удирдлага, лидерийн хүлээн зөвшөөрөгдөх байдал дутагдаад байгаа юм биш үү?

-Ер нь бол системийг нэгтгэхэд лидерийн манлайлал чухал. Лидерээ дагаж систем нэгддэг, онолын хувьд тийм. Хэнд ч гэсэн бодлого байгаа, хэнд ч гэсэн зорилго байгаа. Зорилгоо хэрэгжүүлэхийн тулд системийг нэгтгэх чадвар хэрэгтэй.

-Удирдах чадвар уу?

-Тийм. Хүмүүс янз бүр байна. Хүмүүсийг нэгтгэдэг хүн байна, задалдаг хүн байна, ямар ч өөрчлөлт гаргаж чаддагүй ч хүн байна. Эдний л нэг байхгүй юу.

-Яагаад хүлээн зөвшөөрөгдөж чадахгүй вэ гэдгийг нь бараг таамаглаж байна л даа. У.Хүрэлсүх бол яалт ч үгүй өөр намын оролцоотойгоор намын дарга, Ерөнхий сайд болсон хүн шүү дээ?

-Ерөнхий сайд болсон гэвэл сөрөг хүчин, Ерөнхийлөгч дэмжсэн байх. Намын дарга болгохыг бол намын гишүүд өөрсдөө шийдсэн шүү дээ. Өөр гаднын нөлөө ороогүй байх гэж бодож байна.

-Та Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулж байсан үеийг санаж байна уу? Шадар сайдыгаа /У.Хүрэлсүхийг/ тагнаж чагнасан, Ерөнхий сайд нь үүрэг өгсөн гээд?

-Тийм яриа байсан. Гэхдээ тэрийг нотлоогүй. Аль аль талаасаа нотлоогүй. Тагнасан нь үнэн гэж нотлоогүй, тагнаагүй юмаа гэж бас үгүйсгээгүй. Тийм учраас хүн бүхэн өөр өөрийнхөө аргументаар дүгнэлт хийж байгааг буруутгах арга алга даа.

-Парламентад хамгийн олон жил суусан туршлагатай улстөрчдийн нэг нь та. Дээр нь Д.Лүндээжанцан, Д.Тэрбишдагва, Ц.Нямдорж гээд цөөхөн гишүүд байна. Ц.Нямдорж гишүүний хувьд яалт ч үгүй өөрийнх нь ашиг сонирхол бүхий асуудал дээр хашгирч, зандарч байгаад аваад гардаг. Бусдынх нь үг харин хэт олонхи дунд дарагдаад нэг л сонсогдохгүй байх шиг. Боловсон зан гэх үү, эсвэл олныгоо аялдан дагалдаад байна уу?

-Бас ч магадгүй. Ая эвийг хардаг, зөөлөн тал нь давамгайлаад байгаа тал бий байх аа. Түрэмгийлдэг, хүчээр тулгадаг зан чанар бидэнд байхгүй юм даа. Ухуулах, ухааруулах, таниулах тал нь давамгайлчихаад байгаа юм уу даа. Тэгээд ч өнөөдөр нийгэм, хүмүүс тийм зарчимч хатуу шаардлагыг хүлээж авах чадваргүй болчихсон байна. Октябрын хувьсгал гарч байх үед усан цэргүүдийн дунд нэг уриа гарсан байна. Хувьсгалт усан цэрэг болгон өөрөө өөртөө дарга юмаа /каждый революционный моряк сам себе командир/ гээд бүх офицерүүдээ буудаж алсан. Түүн шиг одоо бол бүгд л Ерөнхий сайд, бүгд Сангийн сайд болчихсон байна шүү дээ.

-Парламентын залгамж чанар гэдэг хүнээр дамждаг юм байна гэдэг бол яалт ч үгүй энэ удаагийн УИХ-аас харлаа л даа. Парламент муу байна, өмнөх шийдвэрүүдээсээ ухарлаа, буцлаа, төрийн залгамж чанар алга л гэдэг. 60-70 хувь нь шинэчлэгдээд, цоо шинэ хүмүүс гараад ирэхээр чинь оргүй хоосноос боссонтой ялгаа алга. Элдсэн дээр байшин барина гэдэг шиг л юм болж байна. Тэгэхээр парламентын залгамж чанарыг хадгалахад хуулийн зохицуулалт чухал уу, хүний хүчин зүйл чухал уу?

-Аль аль нь л чухал байх. Сонгуулийн хууль өөрөө ийм гажигтай, хэтэрхий жижигхэн хүрээнд асуудлыг авч үзэж байгаа учраас их том гажуудал гарсан. 40-50 гишүүн шинээр орж ирж байна шүү дээ. Томсгосон тойргоор явсан бол нийгмийн байр суурь илүү зөв тусна. Тэгэхээр сонгуулийн систем айхтар нөлөөтэй байгаа биз.

-2000 оны сонгуулийн дараа парламент ямар байсан бэ? Үүнээс дор байсан уу?

-Эдийн засгийн чадавхийн хувьд бол өнөөдрийнхөөс хүнд байсан. Системийнх нь хувьд аваад үзвэл хамаагүй дээр байсан.  Бид 72-уулаа байсан. Гэхдээ хэзээ ч нам дотроо 35, 36-гаараа хуваагдаж байгаагүй. Дээрээс нь тэр үеийн 76 чинь жинхэнэ ажлын төлөө ухаанаа уралдуулдаг байсан. Асуудалд ажил хэрэгч, зарчимч, шүүмжлэлтэй ханддаг. Сайд нарыг бол болгож тавьдаг байлаа. Ажил шаарддаг, үнэлдэг, дүгнэдэг. Гишүүдийн чадвар ч их өндөр байсан.

-Өмнөх парламентаас үлдсэн нь олон байсан уу?

-АН 50 суудалтай байгаад дөрөвхөн үлдсэн шүү дээ. Манайх 25-уулаа байгаад 72-уулаа болсон. Шинээр тавиад хүн орж ирсэн гэсэн үг. Гэхдээ тэр үеийн парламентад өнөөдрийнхийг бодвол их чадвартай кадрууд орж ирсэн л дээ. Төрд ажилласан туршлагатай, боловсролтой, эрдэмтэй, нуруутай, хамгийн гол нь сахилгатай, зарчимтай улсууд байж. Их ажил хэрэгч, чадвар нь давамгай парламент байсан шүү.

-Яахав, нэг намынх л юм даа. Тийм үү?

-Түүгээрээ бол өнөөдрийнхтэй адилхан. Өнөөдөр 65-уулаа байна, тэр үед 72-уулаа байлаа. Гэхдээ тэр үед нам нэгдмэл цул байсан шүү. Өнөөдөр бол хамгийн багадаа хоёр хуваагдчихсан л байна.

-Одоогийн манай Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр маань их ойролцоо имижтэй. Жаахан поп талдаа. Боловсролын хувьд арай л гологдоод байх шиг санагддаг. Та санал нийлэх үү?

-Би 1985 онд Намын төв хороонд ирснээс хойш улс төрийн ажил хийсэн хүн. Намын ажил гэдэг чинь ерөөсөө хүнтэй ажиллах л байхгүй юу. Хүмүүсээ, нийгмээ, гишүүдээ манлайлж ажиллах тэр арга барил, шалгуураар дамжсан хүн. Тэр шалгуураар аваад үзэхэд өнөөдөр сэтгэлд хүрэхгүй юм их байна аа. Чамлагдаж байна. Би бол байнгын өөрийгөө чамлаж ирсэн хүн. Гэтэл би чамлаж байна гэхээр байдал өөр л болж байна аа даа. Ер нь боловсрол, мэдлэг,туршлага гэдэг бол төрийн хүнд зайлшгүй байх ёстой чанар юм. Хүний нүд нээгддэг байхгүй юу.

1992 онд 38-тай анх сайдаар томилогдож байлаа. Аав минь надад захиж байсан. Чи ч их л хариуцлагатай ажилд очлоо доо. Цаана чинь хэдэн сайн хүн бий, тэднээс л их үлгэр жишээ авдаг юм шүү гэж. Гомбосүрэн гуай, Ж. Энхбаярын аав Жадамбаа генерал, Жигжид сайд, Өөлд гуайн нэрийг хэлээд “Энэ улсуудаас л их үлгэр жишээ авч, сайн сураарай” гэсэн. Үнэхээр тэр улсуудаас маш их юм сурсан. Хүнийг төлөвшүүлэхэд удирдаж байгаа хүний манлайлал их нөлөөлдөг, ноён нурууг нь босгож өгдөг. Тэр шинж чанар ямар нэг хэмжээгээр бидэнд байгаа. Дараа үеийхэн маань түүнийг уламжилж авсан уу гэвэл тийм биш л байна л даа. За тэгээд өнөөдрөө муулаад, өнгөрснөө магтаад эхлэхээр хүн хөгширч, хоцрогдож яваагийн шинж юм гэсээн. /инээв/

-У.Хүрэлсүхийн хувьд чамлахааргүй, хорь шахам жилийн улс төрийн туршлага байна аа. Даанч тэр хүнд удирдагчийн цараа алга аа л гэж харагддаг. Тэрийг нь ч мэдсээр байж Ерөнхий сайд, намын дарга болгосон шүү дээ?

-Ерөнхий сайд, намын дарга болгоход саналаа өгсөн хүн бүрт өөрийн гэсэн шалтгаан байсан л байх. Би ч гэсэн өөрийн гэсэн бодолтой л байсан. Чуулган дээр ч хэлж байсан. Энэ нийгмийн бүх муу муухайг засаад сайжруулчихна, өргөс авсан юм шиг болгочихно гэж бодохгүй байна. Гэхдээ өнөөдөр болохгүй байгаа юмтай, үзсээр харсаар байтал гажуудчихсан, хууль зөрчсөн зүйлтэй тэмцэж чадах хүн юм даа гэдэг чанараар нь би дэмжиж байгаа гэж хэлсэн. Зоригтой өөрчлөлт хийж, хуучныг задалж чадах байх аа л гэж бодсон. Өнөөдөр ч тэр хүлээлт хэвээрээ л байгаа.

-Нээрээ юу?

-Найдаж л байна. Би бол үргэлж шинэчлэлийн талд байдаг хүн шүү дээ. “Элсний 13”-аас эхлээд л цоллуулаад явсан. Юмыг сайжруулахын төлөө л явдаг. Ямар ч зүйл дээр “Үүнээс илүү сайн болгож болохгүй байсан уу” гэдэг асуултыг байнга өөртөө тавьдаг. Илүү байж болох боломжийг бид алдсан л байдаг. 25 жил бид зах зээлд шилжлээ, үүнээс илүү байж болох боломж байсан уу? Байсан. Наад зах нь бидэнтэй хамт шилжсэн улс орнуудыг хар, биднээс тасраалд явчихсан байна. Тэгэхээр бид тэр боломжийг ашиглаж чадаагүй л байхгүй юу.

-Яг үнэндээ Ж.Эрдэнэбатын Засгийн газар юунаас болж огцорсон юм бэ?

-УИХ-ын 65 суудал гэдэг чинь парламентын 80 хувь шүү дээ. Ганцхан жилийн дараа Ерөнхийлөгчийн сонгуулиар хэдэн хувь болов. Энэ хугацаанд бид ард түмнийхээ итгэлийг даасангүй, байгаа капиталаа 30 хувь хүртэл алдсан. Яг энэ янзаараа яваад 2020 онд очих юм бол бидэнд капитал үлдэхгүй. Энэ бол миний тооцоо. Тийм учраас өөрчлөх ёстой, шинэчлэх ёстой, итгэл төрүүлсэн арга хэмжээнүүдээ хийх ёстой гэдэг байр сууринаас би Засгийн газрыг огцрох ёстой гэж үзсэн.

-У.Хүрэлсүхийн ард бас нэг том “чиргүүл” байх шиг байна аа, М.Энхболд гэдэг хүн. Намын даргаа өгчихсөн ч гэсэн УИХ-ын даргын суудалдаа хэвээр үлдчихсэн, энд нэг 32 хүн барьчихаад хөдөлгөдөггүй. Тэрнээс болж байна уу?

-Тийм юм байгаа. Манайд нэг дутагдал байна. Төрийн албыг авч чаддаг, өгч чаддаггүй. Мөнхөд авчихсан юм шиг боддог. Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй. Байх үедээ сайн ажилла, өгөх үед нь өгсөн шиг өг. Ийм зарчим байх ёстой шүү дээ. Тэр нь манайд байхгүй.

-Их хурлын даргыг нь авчихаж болдоггүй юм уу?

-Нэг хүнээс авах өгөхдөө ч биш байх аа. Чи ч өөрөө сая хэллээ. Бодитой бас нэг 32 хүн барьчихаад суугаад байна гэж. Тэгэхээр тэдэнтэйгээ мөргөлдөх хэрэг гарна биз дээ. 33:32-оороо цаг үргэлж мөргөлдөөд байвал энэ нам чинь юу болох вэ? Хэн нь ч ялахгүй л байна шүү дээ.

-Тэгвэл энэ байдлаас гарах өөр арга зам байна уу?

-Арга зам байгаа, заавал байгаа. Ямар ч тохиолдолд арга зам байдаг. Тэрийг бид олох нь гол.

-Хэрвээ энэ удаад Засгийн газар бүхлээрээ огцроход хүрвэл яах вэ?

-Тэгвэл дахиад л нэг засаг гарна даа. Тэгээд дараа нь яах вэ гэдгээ л бодох ёстой. Нөгөө 32 нь эргээд гарах уу? Оюутан байхад ярьдаг байлаа. Капитализм гэж юу вэ? гэхээр “цөөнх нь олонхио мөлждөг нийгэм” гэдэг. Социализм тэгвэл юу юм гэхээр “наобород” гэсэн гэж байгаа юм. Олонхи нь цөөнхөө мөлжих нь л дээ. Түүн шиг ингээд л ээлжлээд байх юм уу? Оновчтой гарц биш л болов уу.

-Тэгвэл та МАН яасхийж энэ сонгуулийн хугацааг дуусгаасай гэж хүсч байна?

-Яг ний нуугүй хэлэхэд нам нэг нэгдмэл бодлого явуулаад, сахилга хариуцлагаа дээшлүүлээд, талцаж хэрэлдэлгүйгээр улс орныхоо хөгжилд бодитой юм хийгээд, энэ ард түмэнд “Зөв дөө, ингэж л ажиллах ёстой юм шүү дээ. Үүн лүү л зүтгэж байгаа юм байна” гэдэг жаахан горьдлого төрүүлээд ирэх сонгуультай золгоосой гэж бодож байна.

-Их бодитой юм хийгээд байх хугацаа үлдсэн юм уу?

-Тун бага үлдсэн. Итгэл гэж хэлэхгүй байна шүү дээ. “За яах вэ, ийм юм хийж магадгүй дээ, энэ нь зөв юм даа, үр дүнг нь үзчих юмсан” гэдэг горьдлого төрүүлэх тухай л ярьж байна. Ийм сайхан юм хийчихсэн шүү гэдэг үнэлгээг хэн ч авахгүй, аль ч нам нь авахгүй. Тэр хугацаа дууссан. Тийм нэг итгэл найдварын оч гялалзуулаад очвол нэг удаа дэмжлэг хүлээх боломж бий юм болов уу л гэж бодож байна. Яг ний нуугүй хэлэхэд МАН ирэх 2020 оны сонгуульд ялаасай гэж би бодож байна. Ялахын тулд ядаж тийм горьдлоготой очих ёстой.

-Яагаад МАН ялаасай гэж. Миний хувьд МАН аль хэдийн дүнгээ тавиулчихсан гэж бодож байна?

-Яагаад гэвэл 1992 оны сонгуулиас хойш нэг ч нам дараагаар хоёр сонгуульд ялаагүй. Дандаа АН, МАН гэж яваа. Үүнээс болоод улс орныг хөгжүүлэх бодлого дөрвөн жил болгон өөрчлөгдөөд байна. Үүнээс болоод Монгол Улс хөгжихгүй байна. Өмнөхөө үгүйсгээд л байран дээрээ үсчээд байгаа. Ядаж хоёр сонгууль дараалан нэг нам бодлогоо тууштай явуулбал эхний дөрвөн жилд энэ хүнд байдлуудаа засаад, зөв чиг рүү нь хандуулаад дараагийн дөрвөн жилд нь тэрнийхээ үр дүнг баталгажуулчих юм даа л гэж бодож байна.

-Тэгвэл ерөөсөө Назарбаев шиг найман жил болгочихвол яасан юм?

-Ер нь манайд бол магадгүй тэр нь ч таарч мэднэ. Гэхдээ чадваргүй төр гараад ирчихвэл найман жил зовно шүү дээ. Тэгэхээр бас хэцүү биз. Тэгэхээр хугацаандаа биш байх нь. Үйл ажиллагаагаа л сайжруулах ёстой. Япон улс яагаад ийм хурдан хөгжиж Азийн бар болсон юм бэ? Японы либерал ардчилсан нам 27 жил төр барьсан, тэр хугацаанд суга явсан. Манайх бол дөрвөн жилээр өөрчлөгдөөд өмнөхөө үгүйсгээд л явж байна. Одоо бүр “Анх удаагаа ийм юм боллоо, тийм зүйл хийлээ” гэж ярьдаг болсон байна шүү дээ. Анх удаа сонгогдсон улсад чинь бүх юм анх удаагаа л сонсогдоно биз дээ. 25 жил суучихсан мань мэтийн “бугнууд” арай ч тэгж хэлэхгүй байгаа биз дээ. Өмнө нь бид сайн, мууг нь үзээд туулчихсан л байхгүй юу. Ер нь нэг нуруу алдахгүй л байх ёстой юм даа. Нуруугүй хүн чинь л зарчимгүй байгаа юм шүү дээ. Бусдыг аялдан дагалдсан, урсгалаараа явж байдаг, өнөөдрийг өнгөрөөсөн хүн болдог. Намхан ч гэсэн нуруутай, дээр нь чигийн зөв, сэтгэлийн зөв хоёр байвал урагшаа явна даа.

-Тийм нуруутай хүн мөн үү, танай намын дарга? Х.Баттулгын хувьд яалт ч үгүй ард түмэн сонгоод гаргаад ирсэн учраас та бид хоёрт хэлэх үг алга.

-За даа, үнийг хэлэхэд хэцүү.

-Генсек байхдаа бол болж байсан байх, тийм үү?

-Болж байсан ч гэж хэлэх улс бий, болоогүй ч гэж хэлэх улс ч бий. Наад зах нь “хэзээ нам хоёр хуваагдсан бэ” гээд л асууна шүү дээ.

-У.Хүрэлсүхийг генсек байхад уу?

-Тийм.

-Яг үнэндээ 90 жилийн түүхтэй, 20 хэдэн жил төр барьчихсан намд У.Хүрэлсүхээс илүү намын дарга олдоогүй гэж үү?

-230-240 мянган хүн дотор зөндөө л чадвартай хүн байгаа шүү дээ. Тэрийг шударгаар өрсөлдүүлэн гаргаж ирээд итгэл хүлээлгэдэг зарчим өнөөдөр алдагдсан байна. Боловсон хүчний бодлого алга.

-Хэзээнээс вэ?

-Ялангуяа сүүлийн арван жилийн дотор. Ер нь алдагдах нь бол ерэн оноос хойш л алдагдсан л даа.

-МАН ялаасай гэхдээ та МАН АН-аас илүү гэдэг утгаар хэлээгүй биз дээ?

-Ер нь бол би тэр утгаар нь хэлж байна. Төрийн ажлыг аваад явах чадамж туршлагын хувьд би өнөөдрийн түвшинд МАН нь илүү гэж бодож байгаа.

-Сүүлийн 2-3 жилд тэгж харагдахгүй л байна даа?

-Надад хамгаалах үг алга. Миний санаанд хүрэхгүй байгаа олон юмны нэг. Үүнийгээ юугаар зөвтгөх вэ гэхээр 240 мянган гишүүн дотор бид биш юм гэхэд биднээс илүү аваад явчих олон хүн байгаа шүү л гэж байна.

-Дахиад ийм 65 хүн сонгоод удирдуулна гэдэг бидэнд ч бас хэцүү л дээ?

-Сайн юм бүхний үр хөврөл дандаа өмнөх үедээ бий болдог. Муугийнх нь ч адилхан. Тэгэхээр бид сайн юмны үр хөврөлыг тарьж байна уу, муу юмны үр хөврөлийг тарьж байна уу? Ямар үр тарина тийм л ургац авна. Ер нь Засгийн газруудын үйл ажиллагаа, чадавхийг хараад байхад дандаа л уруудаад яваад байгаа шүү дээ.

-Намтай л холбоотой гэдэг шүү дээ?

-Нам гэдэг чинь хэн юм. Удирдлагынх нь чадавхиар л үнэлж дүгнэдэг шүү дээ. Тэгэхээр намын удирдлагууд л тийм байдал руу явуулж байна, ний нуугүй ярихад. Намын удирдлагууд өөрсдөө манлайлалгүй, үлгэрлэлгүй, өөрөө бодлогогүй, зарчимгүй, алсын хараагүй байна. Ойрын гэрэлтэй машин хурдалж чадах уу?

-Зүгээр У.Хүрэлсүхийг чуулганы танхимд Г.Баярсайхан гишүүнийг цохиж унагааж байхад нь та нар яагаад энэ хүнийхээ царааг хараагүй, таниагүй юм бэ?

-Нийгэмд нэг хүний гүйцэтгэх үүрэг өндөр. Нийгэмд хүний гүйцэтгэх үүрэг, зарчим бас үе үеэрээ өөр. Магадгүй тодорхой хугацаанд хуучныг зоригтой эвдэх хүн хэрэгтэй үе байсан байж болно шүү дээ.

-Эвдэлсэн үү, үргэлжлүүлсэн үү?

-Одоо ингээд юм ил гараад явж байгаа чинь эвдэлж байгаа хэрэг биш үү? Юмыг аль аль талаас нь харах хэрэгтэй л дээ. Идээ бээр нь хурдан хагарвал хатиг амархан эдгэдэг биз дээ. Идээ бээр задарч байгааг муу гэж хэлж болохгүй. Сайн уу, муу юу аль нь вэ гэдгийг тодорхой хугацааны дараа дүгнэх хэрэгтэй. Тийм байх аа. Та нар чухам юу гэж боддог юм.

-Ингэхэд Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжиж гарын үсэг зурсан гишүүд дотор та бий юу?

-Байхгүй. Яагаад гэвэл би хамгийн хариуцлагатай олон асуудал дээр гарын үсэг зурсан хүн. Тийм учраас миний гарын үсэг дээд зэргийн хариуцлагатай байх ёстой гэдгийг ойлгодог, ухамсарладаг.

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

Дэлгэрэнгүй ...
Сэтгэгдэл үлдээх

Хариулах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Улс төр

Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Сандра Шуфани болон Канадын ГХЯ-ны Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг хариуцсан худалдааны Ерөнхий төлөөлөгч Пол Топпил, Blackberry компанийн төлөөлөл Мааз Ясин нарыг хүлээн авч уулзлаа.

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү “Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хиймэл оюун, их өгөгдөл зэрэг дэвшилтэт технологийг бусад салбарт нэвтрүүлэх, инновац, гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих, хүний нөөцийг чадавхжуулах зэрэг үндэсний хэмжээний томоохон ач холбогдолтой арга хэмжээ, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр тусгасан. Мөн Кибер аюулгүй байдал, цахим хөгжилд ихэд анхаарч, эрсдэлийн түвшнийг тодорхойлохоор олон байгууллагатай хамтран ажиллаж байна. Мэдээллийн технологийн хүний нөөцийг чадавхжуулах шаардлага их байгаа тул кибер аюулгүй байдлын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэхэд Канадын их, дээд сургуулиудтай хамтрах, хамтарсан хөтөлбөрийг МУИС, ШУТИС дээр түшиглэн байгуулах чиглэлээр хамтран ажиллахыг хүсэж байна. Түүнчлэн цахим эдийн засгийг хөгжүүлэхэд анхаарч, Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, инновацид түшиглэсэн бараа бүтээгдэхүүнийг экспортлох нөхцөлийг бүрдүүлж, УИХ-аас хууль баталсан. Цаашид энэ салбарт хамгийн ээлтэй улс болохыг зорьж байна. 2027 онд Үндэсний хиймэл дагуулаа хөөргөж, сансрын эдийн засгийг хөгжүүлэх амбицтай байна. Мөн дрон туршилтын бүс байгуулах бэлтгэл ажилдаа орсон” хэмээн ярилаа.

Талууд хоёр улсын программ хангамж үйлдвэрлэгч хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ялангуяа үүлэн тооцоолол чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Хиймэл оюун, их өгөгдөл, машин сургалт гэх мэт орчин үеийн технологийг төрийн үйлчилгээнд ашиглах талаар xамтарсан төсөл хэрэгжүүлэх боломжийг судлан үзэхээ сайд Ц.Баатархүү илэрхийлэв.

Канадын ГХЯ-ны Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг хариуцсан худалдааны Ерөнхий төлөөлөгч Пол Топпил “Канадын Засгийн газраас хоёр жилийн өмнө Энэтхэг, Номхон далайн бүс нутаг руу чиглэсэн стратегиа зарласан. Энэ хүрээнд тус бүс нутаг дахь улсуудтай харилцаагаа өргөжүүлэхийг хүсэж байна. Цахим аюулгүй байдал ардчилсан улсуудын хувьд олон сорилтыг дагуулж байна. Энэ чиглэлд Монгол Улсын Засгийн газартай хамтарч ажиллахдаа таатай байх болно. Мөн манай улсын Blackberry компани энэ чиглэлд найдвартай, дэвшилтэт технологийг Засгийн газруудад санал болгож байна” гэж онцоллоо.

Канад Улс нь мэдээллийн технологийн салбарт үндэстэн дамнасан компаниуд болон үндэсний хэмжээний олон компаниудтай. Тэдгээр компаниудыг дэмжин хөгжүүлэх чиглэлээр арвин туршлагатай аж.

“Blackberry” компанийн төлөөлөгч Мааз Ясин “Blackberry компани аюулгүй харилцаа холбоо, цахим аюулгүй байдлын чиглэлд анхаарч ажиллаж байна. Бизнесийнхээ үйл ажиллагааг цахим аюулгүй байдлыг хангахад чиглүүлж, дэвшилтэт технологийг хөгжүүлсэн. Энэхүү технологийг АНУ, GREAT 7, НАТО-тай хамтран ажиллаж байна. Улмаар Азийн цахим хөгжлийг түүчээлэгч улсуудтай хамтрахыг зорьж байна. Ингэхдээ Засгийн газруудад дата мэдээллийн бие даасан байдлыг санал болгож байгаа юм” гэж ярилаа гэж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй ...

Улс төр

Мал аж ахуйн салбарын нэмүү өртөг, хүртээмжтэй хөгжлийг дэмжих санамж бичиг байгууллаа

Нийтэлсэн

-

Нийтэлч

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон БНСУ-ын “Глобал Сивик Шэйринг” Олон улсын байгууллага Монгол Улсад мал аж ахуйн салбарын мэргэжилтэн, ажиллах хүчнийг чадавхжуулах замаар үйлдвэрлэлийн чанар, бүтээмжийг сайжруулах, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх нөхцөл боломжийг бүрдүүлэх, мал аж ахуйн үйлдвэрлэлийн нэмүү өртгийн сүлжээг бэхжүүлэх, хүртээмжтэй хөгжлийг дэмжихэд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

“Глобал Сивик Шэйринг” байгууллага нь 2002 оноос Монгол Улсад орон нутгийн хөгжлийн үйл ажиллагаа явуулж “Малын банк” зээлийн хөтөлбөр, “Өвс, тэжээлийн фонд” тусламжийн хөтөлбөр, “Орон нутгийн удирдагч иргэн бэлтгэх сургалт” төсөл, “Хоршооны засаглалыг бэхжүүлэх замаар өрхийн орлогыг нэмэгдүүлэх” төсөл зэрэг мал аж ахуйн хөгжлийн урт болон дунд хугацааны төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж ирсэн юм. Тус байгууллага 2021 оноос БНСУ-ын КОЙКА байгууллагын таван сая ам.долларын буцалтгүй санхүүжилттэй “Хүртээмжтэй мал аж ахуй” төслийг хэрэгжүүлж байна.

“Хүртээмжтэй мал аж ахуй” төсөл нь мал аж ахуйн үйлдвэрлэлийн бодлогын орчинг сайжруулах, хоршооны үйл ажиллагааг засаглалын болон үйл ажиллагааны түвшинд дэмжих, мал аж ахуй эрхлэгчид болон тус салбарын мэргэжилтэн, төрийн албан хаагчдыг чадавхжуулах замаар үйлдвэрлэлийн чанар, бүтээмжийг дээшлүүлэх, өртгийн сүлжээг бэхжүүлэх зорилгоор 2021-2035 онд хэрэгжихээр урт хугацаанд төлөвлөгдсөн. 2021-2025 онд хэрэгжих эхний үе шатны төсөл нь дөрөв дэх жилдээ хэрэгжиж байна.

“Хүртээмжтэй мал аж ахуй” төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд сүүний үхрийн эрчимжсэн аж ахуйг хөгжүүлэх мастер төлөвлөгөөг боловсруулж эхний хувилбарыг бэлэн болгосон юм. “Глобал Сивик Шэйринг” Олон улсын байгууллагын Монгол дахь салбарын захирал Жу Хёнь Жү “Тус мастер төлөвлөгөө нь батлагдаж, хэрэгжсэнээр Нийслэл хот орчмын эрчимжсэн мал аж ахуйг шинжлэх ухааны үндэслэлтэй, системтэй хөгжүүлэх боломж бүрдэж малын эрүүл мэнд, үржлийн бүртгэл, мэдээлэлд суурилсан үйлдвэрлэлийн төлөвлөлт хийх, мал аж ахуйн гаралтай хүнсний чанар, гарц сайжрах болох, орон нутгийн онцлог үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн кластерийн сонгомол жишээ болох юм” хэмээн байр сууриа илэрхийллээ. ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн “Төслийг үр дүнтэй хэрэгжүүлэх, мал аж ахуйн салбарын нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, салбарын мэргэжилтнүүдийг чадавхжуулахад яамны зүгээс дэмжиж ажиллах болно” хэмээн онцоллоо гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй ...

Улс төр

“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаарх хяналтын сонсгол боллоо

Нийтэлсэн

-

Нийтэлч

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооноос 2024 оны 11 дүгээр сарын 20-нд хүний эрх, эрх чөлөөг хамгаалахтай холбоотой “Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт” хяналтын сонсголыг зохион байгууллаа. Хяналтын сонсголыг Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг даргалсан бөгөөд Байнгын хорооны гишүүдийн 54.5 хувийн ирцтэйгээр 10 цаг 48 минутад эхлэв.

Хяналтын сонсголыг П.Сайнзориг гишүүн нээж, үг хэлэхдээ холбогдох хуулийн дагуу ирцийг танилцуулж, энэ удаагийн хяналтын сонсголын зорилго, дараалал, дэгийг дэлгэрэнгүй танилцуулсан юм. Дараа нь эрүүдэн шүүлт, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийг хангахтай холбоотой асуудлаар холбогдох чиг үүргийн байгууллагын дүгнэлт, мэдээллийг сонслоо.

Эхлээд Хүний эрхийн Үндэсний Комиссоос эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх эрхтэй холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилт, төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд хийсэн дүгнэлтийг тус Комиссын дарга Д.Сүнжид танилцуулсан.

Тус Комисст эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх эрхийн зөрчлийн талаар 2020 онд 47, 2021 онд 27, 2022 онд 15, 2023 онд 60, 2024 онд 48 гомдол, мэдээлэл ирсэн байна. 2023, 2024 оны нийт 108 гомдол, мэдээллийн 55 нь цагдаагийн байгууллагын алба хаагчтай, 4 нь прокурортой, 3 нь Авлигатай тэмцэх газрын мөрдөгчтэй, 1 нь шүүгчтэй, 45 нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын алба хаагчтай холбоотой байсан бөгөөд хуульд заасан шалгах ажиллагаа явуулж, гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй байж болзошгүй 34 гомдлыг Авлигатай тэмцэх газарт, 3 гомдлыг Цагдаагийн ерөнхий газарт шилжүүлжээ. 2016-2023 оны хооронд эрүү шүүлт тулгах 14 гэмт хэргийг шүүхээр шийдвэрлэсэн бөгөөд нийт гомдол, мэдээлэлтэй харьцуулахад шийдвэрлэлт хангалтгүй байгааг Д.Сүнжид дарга тэмдэглэсэн юм.

Бие махбодь болон сэтгэл санааг шаналган зовоох хэлбэрээр тодорхой төрлийн зэвсэг, хэрэгсэл ашиглан янз бүрийн үйлдлээр эрүү шүүлт явуулдаг талаар танилцуулгад дурдав. Хэрцгий, хүнлэг бус, хүний нэр төрийг доромжлон харьцах, шийтгэхтэй холбоотой нөхцөл байдлын талаарх мэдээлэлдээ хорих анги, цагдан хорих байр, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн нөхцөл байдлын талаар болон цэргийн анги, байгууллага дахь дүрмийн бус харьцааны талаарх Комиссын дүгнэлтийг танилцуулав. Үргэлжлүүлэн эрүү шүүлтийн хохирогч хамгаалал, нөхөн төлбөрийн талаарх олон улсын болон дотоодын эрх зүйн зохицуулалтуудыг танилцуулсан юм. Монгол Улсын хувьд хохирогчдыг хамгаалах, хохирол нөхөн төлүүлэх, эрүүл мэнд, нийгэм, сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх, нийгмийн амьдралд эргэн ороход дэмжлэг үзүүлэх эрх зүйн орчин дутмаг гэв. Хохирлоо нөхөн төлүүлэхэд цаг хугацаа зарцуулах, процессын олон үе шатыг дамжих, ач холбогдол бүхий нотлох баримтыг гаргуулан авах явцад олон саад бэрхшээл тулгардаг байна. Д.Сүнжид дарга танилцуулгынхаа төгсгөлд урьдчилан сэргийлэх сургалт, үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, нөхцөл байдлын талаарх дүгнэлт, зөвлөмжийг дэлгэрэнгүй танилцуулсан.

Дараа нь Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт болон Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сангийн талаар танилцууллаа. Монгол Улс олон улсын хүний эрхийн тогтолцооны өмнө Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт, Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцоор үүрэг хүлээдэг бол энэ харилцааг дотооддоо Үндсэн хууль, Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар зохицуулдаг. Тэрбээр эрх зүйн орчны талаар дэлгэрэнгүй танилцуулаад, үргэлжлүүлэн цагдаагийн байгууллагын мэдүүлэг авах өрөөний нөхцөл байдал, хоригдсон этгээдийн эрх чөлөөг нь хязгаарласантай холбоотойгоор суурь эрх зүйн баталгаагаар хангагдаж буй байдлын талаар болон Эрүүгийн хууль дахь нөхөн төлбөр олгох зохицуулалтын хэрэгжилтийн талаар дэлгэрэнгүй танилцууллаа.

Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т заасны дагуу Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сангийн эх үүсвэр нь эрүүгийн торгох ялыг биелүүлсний 60 хувь, төрөөс олгосон нөхөн төлбөрийг гэм буруутай төлбөр төлөгчөөс нөхөн төлүүлсэн мөнгөн хөрөнгөөс бүрддэг байна. Уг санд 2012 оноос хойш нийт 31.4 тэрбум төгрөгийг төвлөрүүлжээ. Дээрх хууль болон журмын дагуу 2012-2024 онд Хууль зүй, дотоод хэргийн сайдын 30 удаагийн тушаалаар 516 хохирогч иргэнд 3.2 тэрбум төгрөгийн нөхөн төлбөрийг Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сангаас олгосон ч Эрүүгийн хуулийн эрүү шүүлт тулгах зүйл ангиар шүүхээр шийдвэрлэгдэж, Тусгай сангийн тухай хуульд заасан “Зарим төрлийн гэмт хэргийн хохирогчид төрөөс нөхөн төлбөр олгох журам”-ын дагуу хохирол авсан тохиолдол байхгүй гэв. Санд 2012-2017 онд 78.5 сая төгрөг, 2018 онд 102.7 сая төгрөг, 2019 онд 155.9 сая төгрөг, 2020 онд 128.3 сая төгрөг, 2021 онд 218.6 сая төгрөг, 2022 онд 205.8 сая төгрөг, 2023 оны 134.7 сая төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын байдлаар 100.1 сая төгрөг, нийт 1.2  тэрбум төгрөгийг төвлөрүүлээд байгаа аж.

Улсын ерөнхий прокурорын орлогч прокурор М.Чинбат эрүү шүүлт тулгах гэмт хэргийн шийдвэрлэлт, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хүний эрхийг хангах чиглэлээр хийсэн ажлынхаа талаарх мэдээллийг танилцуулав. Тус байгууллагаас холбогдох сургалт, хэлэлцүүлгийг зохион байгуулах, гарын авлага, зөвлөмж, зурагт хуудас тараах, видео, контент бэлтгэн олон нийтийн сүлжээгээр түгээх, эрүү шүүлт тулгах гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлтийн байдал шалтгаан нөхцөлийг нь судалж дүгнэх хууль тогтоомжийн хэрэгжилтийг судлан шалгах ажлуудыг тогтмол хийж иржээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд 2020 онд хүнийг гэмт хэрэгт сэжиглэх үндэслэл илэрсэн тохиолдолд гэрчийн мэдүүлэг авахгүй байх, гэрчийн мэдүүлэг авсан бол яллах ажиллагаанд нотлох баримтаар үнэлэхгүй байх зөвлөмжийг гаргаж хэрэгжилтийг нь хангуулан ажилласан гэлээ. Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх зөвлөлөөс 2023 онд эрүү шүүлт тулгах гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлтийн байдал, шалтгаан нөхцөлийн талаар хавсарга судалгааг хийжээ. 2020-2022 онд улсын хэмжээнд үйлдэгдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг судалж, хүний эрхийн зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх ажил арга хэмжээний талаар зөвлөмж гаргаж, харьяа нэгж, прокурорын газрууд үйл ажиллагаандаа ашиглаж байгаа аж. Холбогдох судалгааны дүн, илэрсэн зөрчил, анхаарах асуудлын талаар нийт прокуроруудад сургалт зохион байгуулж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Улсын дээд шүүхийн тайлбарыг зөв ойлгож хэрэглэх талаар хэлэлцүүлэг зохион явуулжээ.

Прокурорын байгууллага 2022 онд улсын хэмжээнд ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих ажлынхаа хүрээнд цагдан хорих байр хорих ангиудыг техникийн хяналт хамгаалалтыг шалгасан байна. Энэ хүрээнд хорих анги, цагдан хорих байранд ашиглагдаж байгаа дүрс бичлэгийн төхөөрөмж ашиглалтын шаардлага хангахгүй, зарим өрөө тасалгаа, зорчих бүсийг камерын хяналтад оруулаагүй зэрэг зөрчил илэрч, холбогдох арга хэмжээг авсан гэв.

Улсын хэмжээнд 2017 оны сүүлийн хагасаас 2024 оны эхний IX сарын байдлаар гэмт хэргийн шинжтэй нийт 603 мянган гомдол, мэдээлэл хүлээн авч шалгасны 478 нь эрүү шүүлт тулгах гэмт хэргийн талаар байжээ. Үүний 67 хувийг прокурор мөрдөгчийн саналыг үндэслэн, хэрэг нээхээс татгалзсан бол 150 гомдлын дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн гэв. Дээрх хугацаанд 196 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулснаас 83.2 хувийг хааж, 2.5 хувийг нэгтгэж, 18 хэрэг буюу 9.2 хувьд нь эрүүгийн хэрэг үүсгэж, шийдвэрлэсэн. 10 хэрэг хэрэг бүртгэлтийн шатад шалгагдаж байгаа гэх мэдээллийг өгөв.

Эрүүгийн хуулийн 21 дүгээр бүлэг буюу Хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэрэгт тооцож, тус бүлэгт хуульчилсан, гэмт хэргийн шинжийг “бусдын бие махбод, сэтгэл санааг шаналган зовоосон” гэж конвенцод зааснаас өөр байдлаар тодорхойлсноор гэмт хэргийн субъект болон хохирогчийг явцуу хүрээнд тодорхойлох нөхцөлийг бүрдүүлсэн хэмээн Улсын ерөнхий прокурорын орлогч прокурор М.Чинбат танилцуулгынхаа үеэр онцоллоо. Иймд Конвенцын орчуулгыг агуулгын хувьд дахин нягталж үзэх, Эрүүгийн хуульд заасан, эрүү шүүлт тулгах гэмт хэргийн шинжийг Конвенцын тодорхойлолтод бүрэн нийцүүлэх, тусгай ангийн зохих бүлэгт хуульчлах, мөрдөн шалгах эрх бүхий байгууллага, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын мэдүүлэг авах өрөөний хүртээмжийг нэмэгдүүлэх, мэдүүлэг авах өрөөнд тавигдах шаардлагыг бүрэн хангуулахад чиглэсэн зорилтот арга хэмжээг авах шаардлагатай хэмээв.

Улсын дээд шүүхээс энэ төрлийн гэмт хэргийн шүүхийн шийдвэрлэлт ба гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэл тогтоох, нөхөн төлүүлэх талаарх хууль тогтоомжийн хэрэглээ, шүүхийн практикийн талаар танилцуулсан. Шүүхийн шийдвэрийн нэгдсэн санд эрүү шүүлт тулгах гэмт хэргийн талаарх Анхан шатны шүүхийн 14 тогтоол, Давж заалдах шатны шүүхийн 14 магадлал, Хяналтын шатны шүүхийн 4 тогтоол сүүлийн 5 жилийн хугацаанд бүртгэгджээ. Энэ төрлийн гэмт хэрэгт торгох ялыг 8 тохиолдолд, 1-2 жил хорих ялыг 4 тохиолдолд оногдуулсан бол хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар 1 тохиолдолд сольж, 2 тохиолдолд эрх хасах нэмэлт ял оногдуулжээ. Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхим хариуцсан ахлах референт М.Хатанзориг үргэлжлүүлэн гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэл тогтоох, нөхөн төлүүлэх талаарх хууль тогтоомжийн хэрэглээ, шүүхийн практикийн талаар дэлгэрэнгүй танилцуулав.

Зэвсэгт хүчний нэгтгэл, анги байгууллагуудад хүний эрх, эрх чөлөөг зөрчих, дүрмийн бус харилцааны талаар гаргасан гомдол, мэдээллийн шийдвэрлэлт болон авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, хошууч генерал С.Ганбямба танилцуулав. Цэргийн алба хаагч болон иргэдээс 2020 онд 11967, 2021 онд 10168, 2022 онд 13308, 2023 онд 7655, 2024 оны III улирлын байдлаар 6152 буюу нийт 49250 өргөдөл, гомдол Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, төрлийн цэргийн командлал, Барилга-Инженерийн цэргийн удирдах газар, харьяа нэгтгэл, анги, салбар, байгууллагад гаргасан байна.

Зэвсэгт хүчний хэмжээнд 2020-2024 онд иргэдээс 49250 өргөдөл, гомдол ирүүлснээс 48544 өргөдлийг шийдвэрлэн өргөдөл, гомдол гаргагчид хуулийн хугацаанд нь хариуг хүргүүлж, 690 өргөдлийг харьяаллын дагуу бусад байгууллагад шилжүүлж, 16 өргөдлийг хуулийн хугацаанд шийдвэрлэхээр ажиллаж байгаа гэв. Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабт сүүлийн 5 жилийн байдлаар буюу 2020-2024 онд иргэдээс хүний эрх, эрх чөлөө, дүрмийн бус харилцааны талаар 25 өргөдөл, гомдол ирүүлснээс 19-ийг хуулийн хугацаанд нь шийдвэрлэн, 3 өргөдлийг бусад байгууллагад шилжүүлсэн бол 3 өргөдөл хуулийн хугацаанд хянагдаж байгаа гэлээ. Иргэдээс хүний эрх, эрх чөлөө, дүрмийн бус харилцааны талаар гаргасан өргөдөл, гомдол, мэдээлэл нь нийт өргөдөл, гомдол, мэдээллийн 0.05 хувийг эзэлж байгаа юм байна. Зэвсэгт хүчний нэгтгэл, анги байгууллагуудад хүний эрх, эрх чөлөөг зөрчих, дүрмийн бус харилцааг бууруулах талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар тэрбээр мэдээллээ үргэлжүүлж, цаашид анхаарах, авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналаа танилцуулсан.

Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул төрөлжсөн асрамжийн газарт амьдарч буй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхдийн эрхийн хэрэгжилт, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл танилцуулав. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд хэвтэн эмчлүүлэгчид болон байнгын асруулагчдын эрхийн хэрэгжилтийн талаар Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат танилцуулсан.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1.4-т заасны дагуу сонсголд оролцогч Х.Бат-Ялалт, М.Хувьцагаан, Л.Нямзундуй, Б.Оюундэлгэр, Н.Бадамзул, н.Даваасүрэн, О.Шинэбаяр, н.Баярмаа, Б.Бямбасүрэн, Ж.Занаа, С.Шаарийбуу, н.Сарантуяа, н.Ганболд, Г.Баяртогтох, Т.Хүрэлбат нарын 40 гаруй иргэн санал, мэдээллээ танилцуулж, хоёр оролцогчоос бичгээр ирүүлсэн мэдээллийг П.Сайнзориг гишүүн уншиж танилцуулсан юм. Дараа нь хяналтын сонсголд оролцож буй Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан, Ц.Сандаг-Очир, Г.Ганбаатар, Х.Баасанжаргал, Ж.Баярмаа, О.Номинчимэг, М.Нарантуяа-Нара, С.Эрдэнэболд, П.Сайнзориг нар асуулт асууж, Хууль зүй, дотоод хэргийн сайд болон сонсголд оролцогч төрийн байгууллага, оролцогчдоос хариулт, тайлбар, мэдээлэл авсан юм.

Дараа нь Улсын Их Хурлын гишүүд хяналтын сонсголтой холбогдуулан үг хэлсэн. Д.Цогтбаатар гишүүн эрүүдэн шүүлтэд өртсөн гэдгээ илэрхийлж буй олон иргэн энэ танхимд байгаа нь харамсалтай хэмээгээд Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо тасралтгүй ажиллах шалтгаан гэлээ. Мөн тэрбээр хэн нэгнийг хилсээр хэлмэгдүүлсэн албан тушаалтнуудад хатуу хариуцлага тооцдог болох, нас барсан нэгнийг цагаатгадаг шиг энэ төрлийн гэмт хэргийг илэрсэн цагт нь гэм буруутныг тогтоодог байх эрх зүйн зохицуулалтыг бий болгох нь зүйтэй гэдэг санал хэлсэн. Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал сонсголын зохион байгуулалттай холбоотой санал хэлсэн. Мөн ээжийнхээ хамт хорих байранд байдаг 2 хүртэлх насны хүүхдүүдийн эрхийг хангахтай холбоотой, Эрүүгийн хууль дахь нөхөн төлбөр олгох зохицуулалтыг шуурхай болгох шаардлага, хууль сахиулах байгууллагуудын төсвийг зохих хэмжээнд хуваарилах шаардлагын талаар санал хэлсэн. Г.Ганбаатар гишүүн, ажил үүргээ гүйцэтгэх явцдаа хүний эрхийн зөрчил гаргасан албан тушаалтнуудын мэдээллийг бүртгэн сан үүсгэх, Хүний эрхийн Үндэсний Комиссын бие даасан байдлыг бэхжүүлэх, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг олон нийтийн оролцоотойгоор шинэчлэх, Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэн батлах, хэвлэлийн эрх чөлөөний асуудлыг бэхжүүлэх, мөрдөн байцаах өрөөний техникийн чанарыг анхаарах, гадаад улсад байгаа Монгол Улсын иргэний хууль ёсны эрх ашгийг хамгаалах асуудалд анхаарах зэрэг асуудлаар байр сууриа илэрхийллээ. Эрүү шүүлтэд өртсөн, хилс хэрэгт хэлмэгдсэн иргэдэд олгох нөхөн төлбөрийн талаар, мөн энэ төрлийн зөрчил үйлдсэн албан тушаалтанд хуулийн хатуу хариуцлага хүлээлгэх, өөр албан тушаалд шилжүүлэн томилдог явдлыг таслан зогсоох шаардлагын талаар М.Нарантуяа-Нара, Ц.Сандаг-Очир, Ж.Баярмаа нарын гишүүд хэлж, байр сууриа илэрхийлж байв.

Түүнчлэн холбогдох төрийн байгууллагуудын төлөөлөл бүхий ажлын хэсэг байгуулж, эрүү шүүлтэд өртсөн, төрийн буруутай үйл ажиллагаа, шийдвэрээс үүдэн гомдолтой байгаа иргэдийн асуудлыг шийдвэрлэх ажлын хэсэг байгуулах саналыг Ц.Сандаг-Очир гишүүн хэлж байв. Дав.Цогтбаатар гишүүн иргэдийн гомдол, мэдээллийг шуурхай шийдвэрлэдэг байх санал хэлсэн бол С.Эрдэнэболд гишүүн хүний эрхийг хангах, хамгаалахад шаардлагатай санхүүжилтийг төсөвт тусгуулах чиглэлээр онцгой анхаарал хандуулж ажиллахаа илэрхийлсэн.

“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт” хяналтын сонсголын дараа Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулж, Хууль зүйн байнгын хороо, улмаар Улсын Их Хурлаар хэлэлцүүлэх боломжтой хэмээн үзэж буйгаа сонсгол даргалагч П.Сайнзориг гишүүн хэлээд, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нөхөн төлбөрийн талаарх зохицуулалтыг боловсронгуй болгох, Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцын орчуулгыг нягталж, дотоодын хууль тогтоолуудыг нийцүүлэх шаардлагын талаар байр сууриа илэрхийлсэн юм. Түүнчлэн улс төрд нөлөө бүхий этгээдүүд энэ төрлийн гэмт хэрэгт нөлөөлөх байдлаар оролцсон нь тогтоогдвол өндөр хариуцлага хүлээлгэдэг эрх зүйн зохицуулалттай болгоход холбогдох талууд санаачилгатай ажиллахыг уриалсан.

Төгсгөлд нь тэрбээр “Уулын мод урттай, богинотой гэдэгчлэн хууль сахиулах байгууллагын зарим албан тушаалтан, алба хаагч бусдад эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий ханддаг ч нөгөө талд нь шударга албан хаагч олон байдгийг санах нь зүйтэй. Монгол Улс хүний эрхийг дээдэлсэн, ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэхээр зорьж байгаа. Хүний эрх, эрх чөлөө нь өнөөгийн Монгол Улсын хамгийн үнэ цэнтэй зүйл, тусгаар тогтнол, аюулгүй байдлын баталгаа юм. Бид бие биедээ хүндэтгэлтэй байж, хуулийн хүрээнд харилцдаг, хэн нэгэнд хүчээр гэмт хэрэг тулгадаггүй байх, эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байвал олон бэрхшээл шийдэгдэнэ. Энэ төрлийн гэмт хэргийн үеэр нэр төр гэдэг ойлголтыг орхигдуулдаг, ярьдаггүй. Үүнд бас анхаарал хандуулах шаардлагатайг өнөөдөр олон хүн хэллээ. Хяналтын сонсголд оролцсон 70 гаруй иргэний 40 гаруй нь хүсэлт, мэдээллээ хэлж, идэвхтэй оролцлоо. Холбогдох төрийн байгууллагууд тодорхой мэдээллүүд танилцуулсан нь олон нийтийн мэдэх эрхийг хангасан гэж үзэж байна” гээд нийт оролцогчдод талархал илэрхийлээд хяналтын сонсгол өндөрлөж байгааг мэдэгдэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм3 цаг өмнө

О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой

Нийгэм3 цаг өмнө

“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ

Улс төр3 цаг өмнө

Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ

Бусад21 цаг өмнө

Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана

Нийгэм1 өдөр өмнө

Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө

Дэлхий дахинд1 өдөр өмнө

Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ

Нийгэм1 өдөр өмнө

Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны цахим бүртгэл эхэллээ

Нийгэм1 өдөр өмнө

Хог шатсан дуудлага нэмэгдэх хандлагатай байна

Нийгэм1 өдөр өмнө

Сонгинохайрхан дүүргийн 75 өрхийн цахилгааны монтажийг шинэчиллээ

Нийгэм1 өдөр өмнө

Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ

Улс төр1 өдөр өмнө

Мал аж ахуйн салбарын нэмүү өртөг, хүртээмжтэй хөгжлийг дэмжих санамж бичиг байгууллаа

Нийгэм1 өдөр өмнө

Нийслэлийн хэмжээнд хүүхдийн амбулаториуд уртасгасан цагаар ажиллаж байна

Улс төр1 өдөр өмнө

“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаарх хяналтын сонсгол боллоо

Улс төр2 өдөр өмнө

Ж.Баясгалан: Өндөр настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд халамж авахаасаа илүү боломж олдвол хөдөлмөрлөхийг хүсдэг

Улс төр2 өдөр өмнө

“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

Улс төр2 өдөр өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа

Улс төр2 өдөр өмнө

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дүрмийг шинэчлэн баталлаа

Нийгэм2 өдөр өмнө

Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ

Улс төр2 өдөр өмнө

Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хорооны ээлжит хуралдаан болов

Нийгэм2 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм2 өдөр өмнө

“Эрүүдэн шүүхийн эсрэг конвенц”-ыг хэрэгжүүлэхэд чиглэсэн ажлуудыг үнэлэх хэлэлцүүлэг боллоо

Нийгэм2 өдөр өмнө

Иргэдийн гомдлыг хиймэл оюунд суурилсан технологиор шийдвэрлэнэ

Улс төр2 өдөр өмнө

Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахтай холбоотой хяналтын сонсгол өнөөдөр болно

Улс төр2 өдөр өмнө

ТББХ: “Үндсэн хуулиа дээдлэн залах тухай” УИХ-ын тогтоолын төслийг батлахыг дэмжлээ

Нийгэм3 өдөр өмнө

Улаанбаатарын анхны дагуул хот Шинэ Зуунмодыг бүтээн байгуулна

Нийгэм3 өдөр өмнө

Автомашины гаалийн мэдүүлгийг хүлээн авагчид зориулж цаасаар хэвлэх ажлыг зогсоож, цахимд шилжүүлнэ

Нийгэм3 өдөр өмнө

“Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө” 100 ортой гэр цэцэрлэг ашиглалтад ороход бэлэн боллоо

Нийгэм3 өдөр өмнө

Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх

Энтертайнмент3 өдөр өмнө

С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо

Нийгэм3 өдөр өмнө

АТГ: Гэмт хэргийн шинжтэй 43 өргөдөл, гомдлыг хүлээн авав

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм2 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг6 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад11 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим