Нийгэм
Шороон шуурга ихэссэн нь цөлжилттэй холбоотой гэв
Хаврын тэнгэр ааштайг сануулан, өглөөдөө цэлмэг байсан Улаанбаатарт 13.00 цагаас шороогоор шуурч эхэллээ.
Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан мэдээгээр салхины хүч секундэд 12-14 метр хүрч байгаа аж. Хэдийгээр шуурганы хүч аюултай төвшинд хүрээгүй ч гадаа явахад нүд нүүргүй шуурч байна.
Шуурга говийн аймгуудад ч болж буй юм. Тухайлбал, зарим газруудад салхины хүч секундэд 14-16 метр хүрч буй ажээ. Шороон шуурга ихсэх нь уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт ихэссэнтэй холбоотой гэж үзэх нь бий.
Нийгэм
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Бямбажаргал тэргүүтэй төлөөлөгчид ГИХГ-т ажиллалаа
Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Бямбажаргал, Ажлын албаны дарга Д. Ариунболд нар Гадаадын иргэн, харьяатын газарт ажиллалаа.
Гадаадын иргэн, харьяатын газар нь Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллага бөгөөд ГИХГ-ын дарга Н. Ууганбаяр Монгол Улсад оршиж сууж буй гадаадын иргэдийн тоон мэдээ, зөрчил шалган шийдвэрлэлт, иргэний харьяаллын асуудлаар мэдээлэл өгч, цахим үйлчилгээ, үйлчилгээний нэгдсэн системийн талаар танилцуулав. Мөн мэдээллийн аюулгүй байдлыг хангах, хувийн мэдээллийг хамгаалах, виз, зөвшөөрөл олголтын хяналтыг сайжруулах чиглэлээр цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцсон юм.
Гадаадын иргэн, харьяатын газрын виз, оршин суух зөвшөөрлийн үйлчилгээ 2024 онд бүрэн цахимжиж, гадаадын иргэн, түүнийг уригч иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад хүргэх үйлчилгээний хүндрэл багасаж, чанар, хүртээмж нэмэгдсэн эерэг өөрчлөлт, үр дүн гарч байна. Үүнийг дагаад программ хангамж, мэдээллийн аюулгүй байдлын хамгаалалтыг сайжруулах, шинэ үеийн хиймэл оюун ухаан дээр суурилсан системийг хөгжүүлэх, аливаа төрлийн халдлага, эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулах нь дараагийн том зорилт болж байгааг Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н. Ууганбаяр онцлов.
Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Бямбажаргал иргэдэд үзүүлэх үйлчилгээгээ цахимжуулах нь аялал жуулчлалыг нэмэгдүүлэх, эдийн засагт оруулах үр өгөөж талаасаа сайн боловч нөгөө талаасаа бодит эрсдэлийг дагуулж болзошгүй тул цаашид системийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангах, гадаадын иргэдийн хяналтыг сайжруулах чиглэлд анхаарч ажиллахыг чиглэл болгов. Мөн хоёр байгууллага хоорондын цахим системүүдийг холбож, мэдээлэл солилцох, мэдээллийн аюулгүй байдлыг хангах зэрэг бүхий л чиглэлээр дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа илэрхийллээ гэж Гадаадын иргэн, харьяатын газраас мэдээллээ.
Нийгэм
“Өвлөгдөн үлдэх газар нутаг-Онон-Балжийн байгалийн цогцолборт газар” төсөл 15 жилийн хугацаанд хэрэгжинэ
Онон-Балжийн байгалийн цогцолборт газрын биологийн олон янз байдал, өвөрмөц экосистем, соёлын өвийг тогтвортой хамгаалах зорилгоор “Өвлөгдөн үлдэх газар нутаг-Онон-Балжийн байгалийн цогцолборт газар” төсөл хөтөлбөрийг 15 жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр болсон билээ.
Энэхүү хөтөлбөр нь газар нутгийг хамгаалахдаа нийгэм, эдийн засгийн хөгжлийг хамтад нь бүрдүүлэх “загвар” бүхий тусгай хамгаалалттай газрыг бий болгохоор зорьж байна.
Тус төслийг Legacy Landscapes Fund (LLF), The Nature Conservancy (TNC) болон WWF-Mongolia буюу Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар хамтран хэрэгжүүлэх бөгөөд төслийн “Эхлэлийн семинар”-ыг зохион байгууллаа.
Энэхүү төсөл хөтөлбөр нь 15 жилийн хугацаанд 198 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг орон нутгийн тогтвортой хөгжил, тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийг сайжруулах, байгаль хамгаалахад дэмжлэг үзүүлэх зорилготой “Өнө мөнхийн Монгол” байгаль хамгааллын байнгын санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд LLF-ийн оруулж буй хувь нэмэр юм гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
Хүчтэй шуурсны улмаас амбаарын дээвэр хууларч, гэр дээр унажээ
Ховд аймгийн Жаргалант сумын Хайрхан багт 11 дүгээр сарын 12-ны 11:00 цагийн орчимд 18-24м/с хүчтэй шуурга шуурсны улмаас амбаарын дээвэр хууларч, гэр дээр унажээ.
Энэ тухай дуудлагыг 12:00 цагт хүлээн авсан аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн С-ийн эзэмшлийн 3х4 метрийн хэмжээтэй амбаарын дээвэр хууларч, 6 ханатай гэр дээр унасан байжээ.
Алба хаагчид ажиллаж, аюулгүй болгосон гэж ОБЕГ-аас мэдээллээ.
-
Нийгэм21 цаг өмнө
Д.Пүрэвсүрэн: Эрчим хүчний хараат байдлаас гарах арга зам нь сэргээгдэх эрчим хүчийг эдийн засгийн эргэлтэд оруулах явдал
-
Нийгэм21 цаг өмнө
“Интермед” эмнэлэгт шалгалт хийж байна
-
Улс төр21 цаг өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцож байна
-
Нийгэм3 цаг өмнө
“Өвлөгдөн үлдэх газар нутаг-Онон-Балжийн байгалийн цогцолборт газар” төсөл 15 жилийн хугацаанд хэрэгжинэ
-
Улс төр7 цаг өмнө
ТББХ: “Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн батлахыг дэмжлээ
-
Нийгэм5 цаг өмнө
Авто болон явган замыг зөвшөөрөлгүй сэтэлсэн зөрчлүүдийг шалгаж байна
-
Нийгэм5 цаг өмнө
Хүчтэй шуурсны улмаас амбаарын дээвэр хууларч, гэр дээр унажээ
-
Улс төр5 цаг өмнө
А.Ундраа: Дотоод орчны бохирдлыг бууруулах зохицуулалтыг салбар бүрийн хуульд тусгах шаардлагатай