Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Улс төр

Х.Бадамсүрэн: Эрдэнэт үйлдвэрт үйлдвэрлэл, эдийн засгийн шинэчлэлийг уламжлал, шинэчлэлийн зарчмаар хэрэгжүүлнэ

Нийтэлсэн

-

Монгол Улсын эдийн засгийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсаар ирсэн Эрдэнэт үйлдвэр та бидний анхаарлын төвд байнга байдаг онц чухал объект. Энэ ч утгаараа тус үйлдвэрийн талаар яригддаг аливаа асуудлаар үнэн бодит мэдээлэл авахыг, гол эх сурвалжуудын тайлбарыг олон нийт цаг ямагт хүсдэг. Иймд сүүлийн үед үйл явдлын халуун цэг болж байгаа тус үйлдвэрийн талаарх мэдээллийг уншигчдадаа хүргэхээр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал, Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, Техникийн шинжлэх ухааны доктор (Sc.D) Х.Бадамсүрэнтэй уулзаж ярилцлаа.

“БИ УУЛ УУРХАЙН САЛБАРЫН ХҮН, ТӨРИЙН XYH”
-Бадамсүрэн гэдэг хувь хүн талаасаа ч, таны удирдаж буй Эрдэнэт үйлдвэр ч ялгаагүй сүү-лийн хоёр cap үйл явдлын халуун цэг, дуулиан шуугиан дунд байлаа. Одоо үйлдвэрийн статус өөрчлөгдөж, Төрийн өмчит үйлдвэрийн газар болчихлоо. Хэдийгээр ийм өөрчлөлтүүд хийгдсэн ч Та энэ том айлыг үргэлжлүүлэн удирдахаар томилогдсонд баяр хүргэе ээ.

-Баярлалаа.

-Үнэнийг хэлэхэд, үйлдвэрийн статус өөрчлөгдөх шийдвэр гарахтай зэрэгцээд Таныг бас солигдох нь гэсэн яриа хөөрөө олон нийт төдийгүй салбарынхан дунд өрнөсөн. Гэхдээ ийм зүйл болсонгүй. Хамгийн гол нь, Эрдэнэт үйлдвэрийг сүүлийн хоёр жил дараалан түүхэндээ бичигдээгүй өндөр үр ашиг, үйлдвэрлэл, эдийн засгийн дээд үзүүлэлттэй удирдсан, мөн уул уурхайн салбар дахь мэдлэг, туршлагыг тань Засгийн газар, Ерөнхий сайд үнэлсэн болов уу гэж харж байна?

– Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр өнгөрсөн гуравдугаар сард “Эрдэнэт үйлдвэр” ХХК статусын хувьд өөрчлөгдөж, ТӨҮГ боллоо. Засгийн газар намайг үргэлжлүүлэн ажиллуулахаар шийдвэрлэлээ. Энэ нь миний мэргэжил, мэдлэг, уул уурхайн салбарт ажилласан дадлага, туршлага болон Эрдэнэт үйлдвэрийг сүүлийн хоёр жил амаргүй хугацаанд удирдсан ажлын үр дүнг харгалзаж, шийдвэр гаргасан байх.

Ер нь үйлдвэрийн үйл ажиллагааг хэвийн жигд, тасралтгүй явуулах, тулгамдсан асуудлуудыг үе шаттайгаар шийдвэрлэхэд онцгойлон анхаарч ажиллаж байна даа. Миний хувьд тасралтгүй, байнгын ажиллагаатай энэ том үйлдвэрийг мэргэжлийн болон зохион байгуулалтын өндөр түвшинд удирдаж, технологийн горим, ажлын хариуцлага, сахилга дэг журам, тэрчлэн ам, ажлын нэгдлийг ханган ажиллах нь өмнөө тавьсан зорилтоо хэрэгжүүлж, зорилгодоо хүрэх үндэс болно гэж үздэг.

Энэ нь ч өнгөрсөн жил үйлдвэр маань 40 жилийн түүхэндээ үйлдвэрлэл, эдийн засгийн хамгийн өндөр үр ашигтай ажиллах гол хөшүүрэг боллоо. Мэдээж уурхайчид хамт олны минь хичээл зүтгэл, бүтээлч үйл ажиллагаатай салшгүй холбоотой. Манай хамт олон 2017, 2018 онд үйлдвэрлэлийн төлөвлөгөөт бүх үзүүлэлтийг 102-152 хувиар биелүүлсэн.

Хүдэр дэх зэсийн агуулга 2018 онд үйлдвэрийн 40 жилийн хугацаанд хамгийн бага буюу 0.480 хувь байхад зэсийн металл авалтыг 89.49 хувьд хүргэж, түүхэн дээд үзүүлэлт тогтоосон. Түүнчлэн 2019 оны нэгдүгээр улирлын үйлдвэрлэлийн төлөвлөгөөт бүх үзүүлэлтийг 100-113 хувиар биелүүлээд, ажиллаж байна.

Эрдэнэт үйлдвэр нь 2016 онд 184 тэрбум, 2017 онд 580 тэрбум, 2018 онд 655 тэрбум төгрөгийг улс, орон нутгийн төсөвт тус тус төвлөрүүлсэн. Мөн энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 251 тэрбум төгрөг төсөвт оруулаад байна.

Өнгөрсөн 2018 онд борлуулалтын орлого 2.0 их наяд төгрөгт хүрсэн нь 40 жилийн түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт байлаа. Үйл ажиллагааны үр дүнтэйгээ уялдуулан ажилтнуудынхаа цалин, урамшууллын санг 2017 онд 10-20 хувиар хоёр удаа, 2018 онд 15 хүртэл хувиар нэмлээ. Цаашид бидэнд хийх ажил их бий. Vlpax тавдугаар сарын 1-нээс үйлдвэрийн хэмжээнд бүтээн байгуулалтын олон ажлууд эхэлнэ. Энэ том ажлын угтал болгож, баялаг бүтээгч уурхайчдынхаа цалинг нэмэхээр үндэслэл тооцоо, судалгаа гаргаж байна.

-Та ингэхэд хэний хүн бэ?

-Намайг Хоохорын Бадамсүрэн гэдэг шүү дээ. / инээв/

-Уучлаарай, арай өөр утгаар гэх үү дээ. Албан тушаалд очиход ч юм уу, ер нь л бүх зүйлд дэмжлэггүй хүн явдаггүй болсон цаг юм биш үү?

-Ойлгож байна аа. Таны асуултад хариулахын тулд өөрийнхөө талаар хэдэн үг хэлэх ёстой юм болов уу. Би уул уурхайн инженер-маркшейдер мэргэжилтэй хүн. ЗХУ-ын Эрхүү хотын Политехникийн дээд сургуулийг төгсөж, уул уурхайн салбартай хувь заяагаа холбосон доо.

Дараа нь ОХУ-ын Өнгөт металлургийн яамны дэргэдэх Удирдах ажилтны мэргэжил дээшлүүлэх институтийн Удирдлагын дээд курсийг дүүргэсэн. Мөн АНУ-ын Колорадо мужийн Боулдер хотын эдийн засгийн дээд сургуульд англи хэл. эдийн засаг, удирдлагын чиглэлээр, АНУ-ын Денвер хотын. “The bridge International” сургуульд бизнесийн англи хэлний чиглэлээр тус тус мэргэжил дээшлүүлсэн.

1999 онд ОХУ-ын Москва хотын Уул уурхайн их сургуульд Техникийн ухааны докторын /Ph.D/, 2004 онд мөн сургуульд Техникийн шинжлэх ухааны докторын /Sc.D/ зэрэг хамгаалсан.

Геологи, уул уурхайн үйлдвэрийн яаманд мэргэжилтнээр ажил хөдөлмөрийн гараагаа эхэлж, уул уурхайн салбарт тасралтгүй 32 жил, түүний дотор төрийн яаманд 12 жил, УИХ-ын гишүүнээр сонгогдон дөрвөн жил ажиллалаа. Уул уурхайн үйлдвэрлэлд 15 дахь жилдээ ажиллаж байна даа. Ингээд бодохоор би төрийн бодлогоор бэлтгэгдсэн уул уурхайн салбарын хүн, төрийн хүн.

-Засгийн газар болон Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын хурлаар Эрдэнэт үйлдвэрийн асуудал ороод удаагүй байна. Ямар асуудал хөндөгдсөн бэ. Та олон нийтэд тодорхой мэдээлэл өгөх үү?

-Монгол Улсын Засгийн газрын 2019 оны гуравдугаар сарын 21-ний өдрийн хурал-даанаар Эрдэнэт үйлдвэрийн дүрмийг баталж, Төрийн өмчит үйлдвэрийн газар болгосон. Мөн Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын хурлаар зохион байгуулалтын бүтэц, 2019 оны үйлдвэрлэл, эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшинг баталж өглөө.

Эрдэнэт үйлдвэр маань алсын хараа, эрхэм зорилго, ирээдүйн хөгжлийн үндсэн чиглэлээ хэрэгжүүлэхэд ажлын уялдаа холбоо нь хангагдсан, оновчтой, боломжийн зохион байгуулалтын бүтэц, 2019 оны үйлдвэрлэл, эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшинг баталж өглөө.

Эрдэнэт үйлдвэр маань алсын хараа, эрхэм зорилго, ирээдүйн хөгжлийн үндсэн чиглэлээ хэрэгжүүлэхэд ажлын уялдаа холбоо нь хангагдсан, оновчтой, боломжийн зохион байгуулалт бүхий шинэ бүтэцтэй боллоо. Батлагдсан бүтцийн дагуу зохион байгуулалтын ажлууд хийгдэж дууслаа. Эрдэнэт үйлдвэрийн 2019 оны үйлдвэрлэл, эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшинг өнгөрсөн оныхоос бууруулалгүй, хүрсэн түвшингээ хадгалахаар батлуулаад ажиллаж байна.

-Яг энэ асуудалтай холбогдоод олны анхаарлыг татсан олон асуулт хөврөх шинжтэй. Бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдлөө. Ер нь халаа сэлгээ хэр хийгдэх вэ. Ингэхэд улс төрийнхний зүгээс шахалт, дарамт ирж байна уу?

-Зөвхөн томилгоо гэлтгүй, үйлдвэрийн үйл ажиллагаатай холбогдуулан энд тэндээс дарамт шахалт үзүүлдэг асуудал байхгүй дээ. Энэ удаагийн томилгоонд харин ч улс төрийн болон төр засгийн шахалт байгаагүй ээ. Удирдах ажилтныг томилохдоо мэргэжил, мэргэшсэн. байдал, тухайн хамт олон дундаа хүлээн зөвшөөрөгдөх, ёс зүйтэй байх, ажилдаа хандах хандлага, хариуцлага зэргийг гол шалгуур болгосон. Ер нь бол мерит зарчим баримталсан.

Тэгээд ч уул уурхайн үйлдвэрийн онцлог гэж бий. Эрдэнэт үйлдвэрийн нийт ажилтан, ажилчдын нас харьцангуй залуужиж байна. Нийт ажилтны 65 орчим хувь нь 40 хүртэл насныхан байх жишээтэй. Баг, хамт олны хувьд хүнээ сургах, дадлагажуулах, залгамж халаагаа бэлдэхэд бодлоготой ажиллах ёстой.

Баг болж ажиллах, баг бүрүүлэх гэдгийг би ергөн утгаар нь хардаг. Энэ үйлдвэрт ажиллаж байгаа 6,500 гаруй ажилтан, ажилчид бүгд л миний багийнхан. Тиймээс батлагдсан бүтцийн хүрээнд боловсон хүчний дотоод нөөц бололцоогоо ашиглан мэргэжлийн, дадлага туршлагатай, ажлаа мэддэг, зөв хүмүүсийг бүх шатанд томилсон гэж ойлгож байгаа.

Залуучуудад нэг талаас карьер өсөх боломж олгож, нөгөө талаас ачаа, хариуцлага үүрүүлэх хэрэгтэй. Хамгийн гол нь, цаашид бид улам эрч хүчтэй, үр бүтээлтэй, хүнд сурталгүй, цэгц шударга ажиллах нь чухал. Эрдэнэт үйлдвэрт Монголчууд хайртай.

Энэ үйлдвэртэй ажил амьдралаа холбоно гэдэг хүн бүхэнд тохиогоод байх хувь заяа биш учраас уурхайчид, хамт олон маань энэ сайхан үйлдвэрээ нүдний цөцгий мэт хайрлаж эрхэмлэдэг байгаасай. Бүхий л талаараа үүрэг хариуцлагаа өндөрт ухамсарлаж, хичээж ажиллаасай гэж боддог.

-Эрдэнэт үйлдвэрийг хамтарсан үйлдвэр байхад Орос мэргэжилтнүүд олноороо байсан. Эдүгээ 100 хувь үндэсний үйлдвэр боллоо. Орос мэргэжилтнүүд таны баг хамт олон дунд одоо бий юу?

-Уул уурхайн энэ том үйлдвэрийг барьж байгуулах, өдий зэрэгт хүргэхэд яах аргагүй ЗХУ-ын Засгийн газар, оросын ард түмний дэмжлэг туслалцаа их байсан. Тэр ч утгаараа өнөөг хүртэл Орос мэргэжилтнүүд маань ажиллаж байгаа. 300 орчим хүн бий. Үйлдвэрийн дэргэд орос цэцэрлэг, сургууль, эмнэлэг ажиллаж байна. Бид аль ч цаг үед орос ах нар, анд нөхдөө мартах учиргүй.

-Эрдэнэт үйлдвэрийг ТӨҮГ болгосноор шахааны бизнес цэцэглэнэ гэх яриа байна. Энэ талаар та ямар тайлбар өгөх вэ?

-ТӨҮГ болсноор шахааны бизнес цэцэглэнэ гэсэн хардлага, яриа хөөрөө байх шиг байна. Худалдан авалт, хангамжтай холбоотой мэдээлэл уг нь ил тод байгаа шүү дээ. 2019 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн байдлаар 130 гаруй гэрээ байгуулагдаж, 93 орчим сая ам.долларын үнийн дүн бүхий худалдан авалт хийгээд байна. Эдгээр ажлууд бүгд “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн дагуу зохион байгуулагдаж байгаа.

Худалдан авалтын үйл ажиллагаа буюу тендер шалгаруулалт хуулийн хүрээнд олон нийтэд нээлттэй. Бүх тендерийн урилгыг өдөр тутмын сонин хэвлэлд нийтлэхийн зэрэгцээ Эрдэнэт үйлдвэрийн www.erdenetmc.mn цахим хуудсанд байршуулдаг тул сонирхсон хүнд оролцох боломж бий. Ер нь төрд шилжихээр муу болчихно гэж юу байхав, төр муу менежер гэдэгтээ би санал нийлдэггүй хүн. Үүнийг үйл ажиллагаагаараа харуулна.

АРБИТРЫН ШИЙДВЭР ҮЙЛДВЭРТ ХАТУУ ТУСАЖ БАЙСАН
-Тантай уулзчихаад Стандарт банкны асуудлыг хөндөхгүй байж болохгүй байх аа. Үйлдвэр удирдаж байгаа цаг хугацаанд тань хамгийн хүнд асуудал Стандарт банктай холбоотой өр төлбөр мэдээж байсан биз ээ. Элдэв хардлага, сэрдлэг дунд яваа ч гэлээ тус банкны өр төлбөрийн ард гарчихлаа?

-Эрдэнэт үйлдвэртэй холбоотой нэлээд дуулиан шуугиан тарьсан асуудал бол яах аргагүй Стандарт банкны хэрэг байлаа. Намайг энд томилогдож ирэх үед л толгойны өвчин болсон амаргүй, маш ярвигтай асуудал байсан даа. Олон улсын Арбитрын шүүхээс гаргасан шийдвэр нь үйлдвэрт үнэхээр хатуу тусч байв. Английн хууль тогтоомж чанга юм.

Энэ төлбөр тооцоог хийхгүй бол үйлдвэрийн мөнгөн урсгалыг царцаах, үндсэн хөрөнгийг битүүмжлэх, үйлдвэрийн удирдлагын үйл ажиллагааг хязгаарлах, хорих цагдах гээд эрсдэл дагуулсан олон асуудал үүсэх байлаа. Стандарт банкны зүгээс өр төлбөрийг гуравдагч этгээдэд зарах асуудлыг хүртэл хөндөж байсан юм билээ. Ийм нөхцөл байдал үүсвэл Эрдэнэт үйлдвэрт маш их аюул, эрсдэл нүүрлэх байсан.

Үйлдвэртэй харилцдаг компаниудад “Бидний болон тэдгээр компанийн үйл ажиллагааг хязгаарлах, царцаах тухай Английн Арбитрын шүүхээс шийдвэр гүйцэтгэлийн бичиг хүргэгдсэн” байдаг. Энэ бол аюулын дохио байлаа. Тиймээс хурдан, яаралтай арга хэмжээ авахаас өөр арга зам байгаагүй.

Хамгийн гол нь үйлдвэртээ хор хохирол багатайгаар, улс орныхоо нэр хүндэд сөрөг үр дагавар гаргахгүйгээр шийдвэрлэхийн төлөө л дээр дооргүй ажилласан. Юуны түрүүнд хоног тутам өсөн нэмэгдэж байгаа хүүг зогсоох, Олон улсын Арбитрын шүүхээр шийдэгдсэн мөнгөн дүнг багасгах асуудлаар олон cap хөөцөлдөж явсны эцэст бид хүү торгууль, алданги нийлээд 115 сая орчим ам долларын төлбөр яригдаж байсныг бараг гурав дахин бууруулж, 40 сая ам.доллар төлөөд ер төлбөр, хүү торгуулийг бүрэн хаалаа.

Эрдэнэт үйлдвэр гадаад талдаа ер төлбөргүй болж, бид нэр төрөө цэвэрлэж чадсан. Хамгийн гол нь бид энэ өр төлбөрийг төлөөгүй бол ямар эрсдэл үүсэх байсан бэ гэдгийг манай ард түмэн ойлгоно байх аа. Эрсдэл Монголын төрд ч, Эрдэнэт үйлдвэрт ч байсан. Түүнээс л бид улс орноо, үйлдвэрээ хамгаалсан хэрэг.

-Ингэхэд “Ocean Partners” гэж ямар учиртай компани юм бэ. Яг 40 сая ам доллар төлсөн үү, эсвэл зэсийн баяжмалаар төлбөр хийчхэв үү гээд элдэв хардлагаар чамгүй нүдүүллээ. Та бүхний зүгээс дор нь хариу тайлбар өгөөгүй. Учиртай л байсан биз?

-Энэ асуудалд маш нухацтай хандах хэрэгтэй байв. Стандарт банканд 40 сая ам.доллар төлөгдмөгц тухайн банкны зүгээс шууд хариу өгөх боломж байдаггүй юм билээ. Ямар ч гадаад төлбөр тооцоонд тодорхой хугацаа шаарддаг. Их нарийн, олон шат дамжлагатай юм. Энэ зарчмаар л процесс өрнөсөн.

Эрдэнэт үйлдвэрийн тухайд 10 гаруй трейдер компанитай харилцдаг, Тэдний нэг “Ocean Partners” нь дэлхийн зах зээл дээр ашигт малтмалын гаралтай бүтээгдэхүүний худалдаанд дээгүүрт эрэмбэлэгддэг томоохон трейдэр компани юм. Эрдэнэт үйлдвэртэй олон жил хамтран ажилласан түүхтэй. Ер нь үйлдвэрийн үйл ажиллагаа тогтвортой байх нь трейдэр компаниудад ч хэрэгтэй тэр л зарчмаар ажилласан. “Ocean Partners” зуучлал үзүүлсэндээ ямарваа нэг хөлс, шан харамж огт аваагүй ээ.

-Эрдэнэт үйлдвэрийн Эрсдэлийн сангийн талаар та тодорхой мэдээлэл өгөх үү. Энэ сангаас Ш.Батхүү гэдэг хүний өрийг төлснөөр үйлдвэрийн цаашдын үйл ажиллагаанд хүндрэл учрахгүй байгаа?

-Эрдэнэт үйлдвэр Стандарт банктай холбоотой хэрэг маргааны улмаас төлж болзошгүй ер төлбөрийн нөөц санг 2016 онд анх байгуулсан. Ингэхдээ KPMG олон улсын аудитын байгууллагын зөвлөмжийг баримталсан. Мөн 2017 онд нөөц санг нэмэгдүүлсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу хоног тутамд хүүгийн зардал нэмэгдэж байсан тул нөөц сангийн тооцооллыг 2018 оны эцэст дахин шинэчилсэн.

Ийнхүү “Болзошгүй ер төлбөрийн нөөц” буюу эрсдэлийн сангаас 40 сая ам.доллар төллөө. Ийм сан байгуулж компанийн зардал, хүлцэх хариуцлагыг зохих хугацаанд нь хамааруулан бүртгэж байсан нь том дун бүхий алдагдал нэг дор хүлээх эрсдэлийг бууруулсан юм.

Өөрөөр хэлбэл, татварын дараах хуримтлагдсан ашгаас нөөц сан байгуулсан тул энэ сангаас төлсөн төлбөр Эрдэнэт үйлдвэрээс төсөвт төлөх татварын хэмжээг бууруулаагүй болно. Энэ төлбөр Эрдэнэт үйлдвэрийн хэвийн үйл ажиллагаанд ямар нэгэн хүндрэл учруулахгүй. Үйлдвэр маань одоо ч, цаашдаа ч хэвийн ажиллана.

-Эрсдэлийн сангаас өр төлбөрийг барагдуулчихдаг юм байж. Эргээд Ш.Батхүү нарын хүмүүсээс мөнгөө яаж олж авах вэ. Улсын мөнгөөр хувийн бизнесмэний ерийг дарчихлаа гэсэн шүүмжлэл маш их байна.

-Стандарт банканд төлсөн мөнгөө буруутай этгээдүүдээс олж авахын төлөө үйлдвэр ажиллаж байна, ажиллах ч болно. Төр өмч хөрөнгөө хамгаалах ёстой. Өмнө нь Эрдэнэт үйлдвэрийн 51 хувь төрийн өмч байсан бол одоо 100 хувь төрийнх боллоо. Тэр тусмаа өмч хөрөнгийн хадгалалт, хамгаалалтыг илүү сайжруулж, хариуцлагажуулах учиртай.

Ш.Батхүү нарын Эрдэнэт үйлдвэрт учруулсан хохирол, тус үйлдвэрээс гаргасан зардлыг бодитоор тооцож, нэхэмжлэх ажлуудыг хийж байна. Гэм буруутай этгээдүүдийн эд хөрөнгийг судлан тогтоох, битүүмжлэх, Эрдэнэт үйлдвэрийг хохирол, зардлаа олж авахад хууль хяналтын байгууллагууд тусална гэдэгт найдаж байна. Засгийн газар, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар ч өмчөө хамгаалж, дэмжлэг үзүүлж хамтран ажиллаж байгаа.

-Өртэй хүн өөдөлдөггүй, өттэй мал таргалдаггүй гэж монголчууд ярьдаг даа. Эрдэнэт үйлдвэртэй холбоотой шүүхийн маргаантай өөр асуудлууд ч бий гэлцдэг. Одоо байдал яг ямар байна вэ. Энэ талаар илүү тодорхой мэдээлэл өгөх үү?

-Намайг ажил хүлээж авах үед Эрдэнэт үйлдвэртэй холбоотой Арбитрын хэд хэдэн хэрэг маргаан үүссэн байсан. Эдгээр асуудлыг үндсэндээ шийдвэрлэж дууслаа.

Тухайлбал, MRI trading AG компанитай 2005, 2009 онд тус тус байгуулсан зэсийн баяжмал нийлүүлэх гэрээний үүргээ Эрдэнэт үйлдвэр биелүүлээгүй гэсэн үндэслэлээр манайхыг 2008 онд Лондоны олон улсын Арбитрын шүүхэд өгсөн нь айлын талд шийдвэрлэгдсэн.

Энэ бол 8.34 сая ам долларын нэхэмжлэлтэй хэрэг л дээ. Английн шүүх энэ мөнгийг гаргуулахын тулд Эрдэнэт үйлдвэрийн гадаад дахь хөрөнгө дансыг битүүмжлэх захирамж гаргасан. Түүгээр ч зогсохгүй трейдер компаниудаас Эрдэнэт үйлдвэрт төлөх байсан 22.7 сая ам.долларыг гадаадын банкууд дээр 2017 оны нэгдүгээр сард шууд царцаасан.

Ингэж үйлдвэрийн үйл ажиллагаанд хохирол учруулах аюул нүүрлэсэн тул манай зүгээс яаралтай арга хэмжээ авч, хэлцэл хийж, өр төлбөрийг 590 мянган ам доллараар бууруулан, 7.75 сая ам.доллар төлж уг хэргийг хаасан.

Яг үүнтэй адил нөхцөл байдал Стандарт банкин дээр үүссэн л дээ. Бидэнд өмнө нь том сургамж байсан, хэрвээ төлөхгүй бол дээрх байдал давтагдах байсан учраас л бид яаравчилсан хэрэг.

Мөн л 20 гаран жил яригдсан “Балхашмыс” компаниас авах 20 сая ам.долларын өрийн асуудал байв. Хэлцэл хийж, хуваарь гаргаж шаргуу хөөцөлдсөний үр дүнд холбогдох компаниас мөнгөө бүрэн авч дууслаа. Бид энэ 20 сая ам.долларыг эргээд улс эх оронд, үйлдвэрт үр ашгаа өгөх ажил, төсөл, тодорхой бүтээн байгуулалтад зарцуулна. “Балхашмыс” компанитай холбоотой олон жил хуримтлагдсан өрийн асуудлыг шийдэхэд Гадаад харилцааны яам зохих дэмжлэг, туслалцаа үзүүлсэн гэдгийг зориуд тэмдэглэж хэлье.

Ер нь бол олон арван жил яригдсан, олны хараа сонорт хүрсэн, ялангуяа мөнгөтэй холбоотой асуудлыг нэг тийш нь болгоход ярих ч зүйл байна. Хэлэхгүй азнах ч цаг үе гэж байна. Гэрээ хэлцлээр хүлээсэн үүрэг ч гэж байдаг. Яриа хөөрөөг үр дүнтэй болгохын тулд зарим үед ам хэлээ хамхих ч шаардлага гарч байсан.

Ийм л нөхцөл байдлын улмаас Эрдэнэт үйлдвэртэй холбоо бүхий шүүхийн маргаантай, олон жил ужгирч сунжирсан, арбитрын нэхэмжлэлтэй хэргүүдийн талаар товч хариултыг хэвлэл мэдээллийнхэнд өгч байв. Зарим үед хариулахгүй ч байсан тохиолдол бий. Улс орны эрх ашиг, Эрдэнэт үйлдвэр шиг том компанид бизнесийн нууц гэж байдгийг манай хэвлэл мэдээллийнхэн ойлгож байсан байх аа.

Харин одоо гадаад талдаа өр авлагын асуудлуудыг Эрдэнэт үйлдвэр бүрэн цэгцэлж дууслаа. Авлага ч үгүй, өр ч үгүй боллоо. Тиймээс цаг нь болсон гэж үзэн, таны асуултад тодорхой тоо баримттай, илэн далангүй ярилаа.

ҮЙЛДВЭРИЙН НАСЖИЛТЫГ 20 ЖИЛЭЭР УРТАСГАХ БОЛОМЖ БҮРДҮҮЛЛЭЭ
-Хэл ам, хар сэр дагуулсан асуудлуудад тодорхой тайлбар өгсөнд баярлалаа. Одоо харин ярилцлагаа Эрдэнэт үйлдвэрийн ирээдүй рүү чиглүүлье. Ойрын болон хэтийн зорилго, 3орилтууд, ямар бодлого чиглэл баримталж ажиллаж байна вэ?

-Стратегийн ач холбогдолтой энэ том үйлдвэрийг удирдаж байгаа хүний хувьд бодлогын асуудлаа ард түмэнтэйгээ хуваалцах ёстой байх аа.

Аливаа асуудлаар хаа хаанаа үнэн зөв мэдээлэлтэй, цэгцтэй ойлголттой байх явдал чухал. Тэгж байж л улс орны эдийн засагт чухал нөлөөтэй үйлдвэрийн талаар монголчууд маань үнэн зөв ойлголттой, нэгдсэн байр суурьтай болно. Эрдэнэт үйлдвэртэй амьдрал, хувь заяагаа холбосон ажилтан, ажилчид маань ирээдүйдээ итгэлтэй байх болно гэж бодож байна.

Уурхайчид бид үйлдвэрийнхээ өнөөгийн үйл ажиллагааг сайн явуулахын зэрэгцээ алс ирээдүйдээ онцгой анхаарах шаардлага байгаа. Тиймээс ч үйлдвэрээ хөгжүүлэх 15 жилийн үндсэн чиглэлийг гаргасан. Энэ үндсэн чиглэлээ тав, таван жилээр төлөвлөлөө. Томоохон 5-6 төсөл хэрэгжүүлнэ. Эдгээр төсөл нь бүтээгдэхүүний өртөг зардлыг бууруулах, үр ашгийг нэмэгдүүлэх, эцсийн дүндээ үйлдвэрийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд чиглэх юм. Энэ ажлуудаа бизнес төлөвлөгөөнд нарийвчлан тусгаад хэрэгжүүлээд эхэлсэн.

2019 он бол төслүүдээ эхлүүлэх, хийж хэрэгжүүлэх онцгой жил. Нийтдээ 410 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлууд энэ жил хийгдэнэ. Тавдугаар сарын 1-нээс Эрдэнэт үйлдвэр бүтээн байгуулалтын ажлуудаа эхлүүлэх гэж байна. Ингэхдээ Орхон аймгийн удирдлагуудтай ярилцаж, орон нутагт нэг зэрэг эдгээр ажлын нээлтээ хийхээр тохирсон. Монгол орон маань эргэх дөрвөн цагийн улиралтай, эрс тэс уур амьсгалтай.

Жилийн бараг талаас илүү нь хүйтэн сэрүүний улирал байдаг. Тиймээс үйлдвэрийн хэмжээнд хийгдэх их засвар, өргөтгөл шинэчлэл, томоохон төслүүдээ урин дулааны улиралдаа багтаан хийж амжуулах, ахиулах зорилгоор бэлтгэлээ хангаж байна. Ингэснээр бид арваннэгдүгээр cap хүртэлх урин дулааны богинохон цаг хугацаанд амжиж үр ашигтай ажиллах, зарим төлөвлөгөөт ажлаа дуусгах боломж бүрдэнэ.

-Хоногийн 24 цаг тасралтгүй ажилладаг үйлдвэрийн хувьд техник, тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагаа чухал үүрэгтэй болов уу. Ер нь тоног төхөөрөмжийн шинэчлэл хийж чадав уу?

-Үйлдвэр маань 41 дэх жилдээ ажиллаж байна. Анх байгуулагдахад нь хамгийн шилдэг, тэргүүний техник, технологи ашигласан байдаг. Техник, тоног төхөөрөмжүүд цагийн уртад элэгдэж, насжилт өндөр болжээ. Хоёр жилийн өмнө намайг ажлаа хүлээн авахад үйлдвэрийн хэмжээнд ашиглаж байгаа нийт техник, тоног төхөөрөмжийн 60-80 хувийг шинэчлэх шаардлагатай болсон нь тулгамдсан асуудлын нэг байлаа. Бид нарийвчилсан дүн шинжилгээ хийж, шинэчлэн сайжруулах, солих ажлыг бодлоготой, үе шаттайгаар хийж байна.

Өнгөрсөн 2017-2018 онд техник, тоног төхөөрөмжийн шинэчлэлтэд 151 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг өөрийн хөрөнгөөс хийж, цех нэгжүүдийнхээ тоног төхөөрөмжийн 10-20 хувийг шинэчиллээ. Үүний үр дүнд техник, тоног төхөөрөмжийн насжилт багасаж, тэр хэрээр үйлдвэрийн найдвартай ажиллагаа дээшилсэн. Цаашид энэ ажил төлөвлөгөөний дагуу, үе шаттайгаар үргэлжилнэ.

-Үйлдвэрийн хэмжээнд хэрэгжүүлэх томоохон төслүүдийн талаар дурдлаа. Тухайлбал, ямар чиглэлээр төслүүд хэрэгжүүлэх вэ?

-Хэрэгжүүлэх төслүүд ихэвчлэн бүтээмжийг дээшлүүлэх, зардал бууруулахад чиглэнэ. Эрдэнэт үйлдвэрийг илүү үр ашигтай ажиллуулахын тулд үндсэн чиглэлийнхээ хүрээнд хэд хэдэн томоохон төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөсний дагуу тодорхой ажлуудыг эхлүүлээд байна.

Нэгдүгээрт, Эрдэс баялгийн нөөц өсгөх төсөл. Уул уурхайн үйлдвэрлэлийн оршин тогтнохын үндэс нь нөөц баялаг юм. Манай геологичид 2017-2018 онд геологи хайгуулын ажлыг эрчимтэй хийлээ. Хүдрийн нөөц нэмэгдүүлэх өрөмдлөг үргэлжилж байна. Геологи хайгуулын ажил нь “Эрдэнэтийн-Овоо” ордын хүрээ хязгаарт төдийгүй түүнийг тойрсон 60 км-ийн радиуст явагдаж, сансрын зураглал, агаарын, геофизикийн олон төрлийн судалгаанаас гадна геохими болон геологийн тандан судалгааны ажлуудыг өргөн цар хүрээтэй хийж байна.

Ингэснээр уурхай цаашид тогтвортой ажиллах, нөөц баялгийг бүрэн дүүрэн ашиглах боломж бүрдэх учиртай. Бид геологи хайгуулын ажлын хөрөнгө оруулалтыг 2016 онтой харьцуулахад 2017 онд хоёр дахин, 2018 онд 3.2 дахин нэмэгдүүлж, 67 мянган тууш метр өрөмдлөгийн ажил хийсний үр дүнд “Эрдэнэтийн Овоо” ордын ашиглалтын хугацааг 20 орчим жилээр нэмэгдүүлж, үйлдвэр маань наанадаж 60 жил ажиллах боломж бүрдэж байна.

Хоёрдугаарт, Ил уурхайд мөчлөгт урсгалт тээврийн технологийг нэвтрүүлэх төсөл. Энэ төслийг хэрэгжүүлснээр автотээврийн зай хоёр дахин багасгана. Хүдэр олборлох өртгийг 20 хүртэл хувиар бууруулж, жилд 20 орчим сая ам.долларын хэмнэлт гарна.

“Эрдэнэтийн Овоо” ордын ашиглалтын хугацааг 20 орчим жилээр нэмэгдүүлж, үйлдвэр маань наанадаж 60 жил ажиллах боломж бүрдэж байна.

Гуравдугаарт, Баяжуулах үйлдвэрийн өргөтгөл, шинэчлэлийн төсөл. Энэ төсөл хэрэгжсэнээр хүдэр бэлтгэх, хөвүүлэн баяжуулах хэсгийн олон тооны бага хүчин чадалтай техник, тоног төхөөрөмжүүдийг өндөр хүчин чадалтай орчин үеийн техник, тоног төхөөрөмжөөр сольж, сүүлийн үеийн технологийг нэвтрүүлнэ. Ингэснээр хүдэр боловсруулах өртөг зардлыг 10 хүртэл хувиар бууруулахаар тооцож байна.

Дөрөвдүгээрт, Засвар механикийн заводыг өргөтгөн шинэчлэх төсөл. Энэ төслийн хүрээнд уг заводыг импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр өргөтгөж, цар хүрээг нь тэлж ажиллуулна. Ер нь бид Засвар механикийн заводыг Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд төдийгүй Монгол Улсын Засвар механикийн завод болгох хэмжээнд өргөжүүлэхээр зорьж, шинэчлэх ажлыг хийнэ. Уул уурхай, эрчим хүч, барилга зэрэг аж үйлдвэрийн болон хөдөө аж ахуй салбарын хэрэглэгчдэд зориулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн төлөө байна.

Тавдугаарт, Уусган баяжуулах технологиор катодын зэс үйлдвэрлэх төсөл. Эрдэнэт үйлдвэр исэлдсэн болон ядуу агуулгатай хүдрийг тусад нь овоолго үүсгэн хадгалдаг. Мөн цаашид н ийм хүдэр гарна. Баяжуулах үйлдвэрт уламжлалт технологиор боловсруулдаггүй хүдрийг ашиглан уусган баяжуулах аргаар нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн катодын зэс үйлдвэрлэх үндэслэл тооцоо хийгдэж байна. Хамгийн сүүлийн үеийн, байгаль орчинд халгүй технологи ашиглахаар төлөвлөж байна. Энэ бол нөөц баялгаа иж бүрэн ашиглах чиглэлээр хийгдэх ажил. Үнэлэмж өндөртэй эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, үр ашгийг нэмэгдүүлэх боломжийг эрж хайж, судалж байна.

Зургаадугаарт, Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төсөл. Эрдэнэт үйлдвэрийн зэсийн баяжмалыг хайлуулан боловсруулж, катодын зэс гаргах үйлдвэрийн төслийг салбарын яамны Техникийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж батлуулсан. Иймээс зэсийн баяжмалыг хайлуулан боловсруулж, катодын зэс гаргах үйлдвэрийн төсөл хэрэгжүүлэхээр үндсэн чиглэлдээ тусгасан.

Уг төслийг хэрэгжүүлснээр нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспортын бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээг нэмэгдүүлэх боломжтой. Энэ төслийг хэрэгжүүлэхэд хүндрэл учруулж байгаа үндсэн асуудал нь дагалдан гарах хүхрийн хүчлийн асуудал. Зарчмын хувьд бол элемент хүхэр, фосфорын бордоо, гипс үйлдвэрлэх замаар шийдвэрлэх боломжит хувилбарууд бий. Эдгээрээс хамгийн үр ашигтай байх, хэрэгжүүлж болох хувилбарын сонголтын талаар судалгаа, тооцооны ажил хийгдэж байна.

Эдгээр төслүүдийг хэрэгжүүлснээр 1,000 гаруй ажлын байр шинээр бий болох боломжтой юм.

-Эрдэнэт үйлдвэрийн хүдэр олборлолт, боловсруулалтын хэмжээ өсөж байна уу. Тулгамдаж буй асуудал бий юу?

-“Эрдэнэтийн-Овоо” ордыг үндсэндээ 40 гаруй жил ашиглачихлаа. Уурхай маань жилээс жилд гүнзгийрч, уул-геологийн нөхцөл хүндэрч байна. Хүдрийн агуулга буурч, хатуулаг нь нэмэгдэж байна. Мөн хүдрийн хаягдал, бохирдол өсөх хандлагатай байгаа. Энэ нь өртөг зардлыг нэмэгдүүлэх хүчин зүйлс болж байна. Эдгээр тулгамдсан асуудлыг бид техник технологийнхоо шинэчлэлтээр шийднэ.

Нэгэнтээ боловсруулах хүдрийн агуулга буурч байгаа нь баяжуулах фабрикийн үзүүлэлтүүдэд сөргөөр нөлөөлнө. Иймээс баяжуулах фабрикийн техник технологийг шинэчлэх шаардлага ажил амьдралаас урган гарч байна. Магадгүй хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлага ч гарах байх.

-Эрдэнэт үйлдвэр хэр үр ашигтай ажиллах нь дэлхийн зах зээл дээрх зэсийн үнээс хамааралтай байдаг. Энэхүү гадаад зах зээлийн орчин та бүхний ажилд хэрхэн нөлөөлдөг вэ?

-Дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ тогтворгүй байна. Тухайлбал, бид 2019 онд улсын төсөвт тусгагдсаны дагуу нэг тонн зэсийн үнийг 6,272 ам.доллар байхаар төлөвлөсөн. Энэ оны нэгдүгээр улирлын дунджаар дэлхийн зах зээл дээрх зэсийн үнэ бидний төлөвлөсөн хэмжээнээс 50 гаруй ам.доллароор доогуур байлаа.

Энэ нь өртөг зардлаа хямгадаж ажиллах, арвилан хэмнэлтийн бодлогыг тууштай явуулах зайлшгүй шаардлагатайг сануулж байна. Тэр ч утгаараа бид үйлдвэрлэл, эдийн засгийн шинэчлэлийг эхлүүлж байна. Энэхүү шинэчлэлийг хийхдээ уламжлал шинэчлэлийн зарчим баримталж, цех, нэгж бүрийн онцлогт тохируулна.

Шинэчлэлт өөрчлөлт хийснээр цех, нэгжийн бие даасан байдал дээшилнэ. Мэдээж ажлын уялдаа холбоо сайжирна. Өртөг, зардал буурна гэж тооцож байна. Эрдэнэт үйлдвэр 24 цагийн турш нэг минут ч зогсох ёсгүй, тасралтгүй уйл ажиллагаатай үйлдвэр. Тиймээс ч бидний хийж байгаа өргөтгөл шинэчлэл, шинэ төслүүдийн ажил үйлдвэрлэлийн ажлыг зогсоохгүйгээр, хэвийн ажиллагааг алдагдуулахгүйгээр хийгдэх ёстой. Үүний тулд бид аюулгүй ажиллагааг хангаж, хөдөлмөр хамгааллын асуудалд онцгой анхаарах учиртай.

Ер нь ажилтан бүр сахилга, дэг журмыг өндөр хэмжээнд баримталж, хариуцсан ажилдаа эзний ёсоор хандаж, бүх түвшинд хариуцлагыг өндөржүүлэх, санаа зорилго нэг байх, ёс зүйтэй байх гээд олон асуудал бий. Энэ бүхнийг бүтээлчээр эрчимтэй, зөв зүйтэй хэрэгжүүлж чадсанаар бид өмнөө тавьсан зорилго, зорилтуудаа хэрэгжүүлж, том сорилтуудыг даван туулах болно.

-Эрдэнэт үйлдвэрийн амжилт, ололт, бэрхшээлийн талаар та бид хоёр дэлгэрэнгүй ярилцлаа. Энэ том үйлдвэрийн цаашдын хувь заяаг авч явахад та ямар зарчим баримтлах вэ?

-Үйлдвэрийн үйл ажиллагаа нэг минут, секунд ч зогсох, тасрах учиргүй. Тиймээс энэ тасралтгүй үйл ажиллагааг мэргэжлийн өндөр түвшинд удирдаж, аливаа асуудалд инженерийн ухаанаар хандаж, оновчтой шийдэл гарган ажиллах нь юу юунаас чухал. Цаашид техник, технологи, байгаль орчин, мөнгө санхүүгийн болон боловсон хүчин, хүний нөөцийн талаар баримтлах тогтвортой хөгжлийн цогц бодлогоо үр дүнтэй хэрэгжүүлнэ.

Эдгээр бодлогууд нь хоорондоо харилцан уялдаатай, нэгнээ дэмжсэн байдлаар хэрэгжих юм. Бид эдгээр бодлогоо гарын таван хурууны бодлого гэж байгаа. Манай хамт олон 2018 онд гаргасан ололт амжилтдаа тулгуурлан 2019 оны ажлаа дажгүй сайн эхэлж, оны эхнээс техник, технологи, үйлдвэрлэлийн болон эдийн засгийн бүх үзүүлэлтийг 100-гаас дээш хувиар биелүүлэн ажиллаж байна.

Уурхайчид бид хичээж ажилласнаар өнгөрсөн 2018 онд түүхэн дээд амжилтууд тогтоосон. Энэ амжилтаа бататгах амаргүй. Гэхдээ монголчуудын ярьдгаар эзэн хичээвэл заяа түших биз ээ.

Үйлдвэр, хамт олны маань ирээдүй тодорхой, гэрэлтэй, өөдрөг сайхан байгааг онцолмоор байна. Манай уурхайчид дөчин жилийн түүхтэй, жаран жилийн ирээдүйтэй үйлдвэрийнхээ хөгжил дэвшлийн төлөө итгэл төгс ажиллаж, зүтгэж байна даа.

-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа.

Дэлгэрэнгүй ...
Сэтгэгдэл үлдээх

Хариулах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Улс төр

Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Сандра Шуфани болон Канадын ГХЯ-ны Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг хариуцсан худалдааны Ерөнхий төлөөлөгч Пол Топпил, Blackberry компанийн төлөөлөл Мааз Ясин нарыг хүлээн авч уулзлаа.

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү “Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хиймэл оюун, их өгөгдөл зэрэг дэвшилтэт технологийг бусад салбарт нэвтрүүлэх, инновац, гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих, хүний нөөцийг чадавхжуулах зэрэг үндэсний хэмжээний томоохон ач холбогдолтой арга хэмжээ, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр тусгасан. Мөн Кибер аюулгүй байдал, цахим хөгжилд ихэд анхаарч, эрсдэлийн түвшнийг тодорхойлохоор олон байгууллагатай хамтран ажиллаж байна. Мэдээллийн технологийн хүний нөөцийг чадавхжуулах шаардлага их байгаа тул кибер аюулгүй байдлын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэхэд Канадын их, дээд сургуулиудтай хамтрах, хамтарсан хөтөлбөрийг МУИС, ШУТИС дээр түшиглэн байгуулах чиглэлээр хамтран ажиллахыг хүсэж байна. Түүнчлэн цахим эдийн засгийг хөгжүүлэхэд анхаарч, Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, инновацид түшиглэсэн бараа бүтээгдэхүүнийг экспортлох нөхцөлийг бүрдүүлж, УИХ-аас хууль баталсан. Цаашид энэ салбарт хамгийн ээлтэй улс болохыг зорьж байна. 2027 онд Үндэсний хиймэл дагуулаа хөөргөж, сансрын эдийн засгийг хөгжүүлэх амбицтай байна. Мөн дрон туршилтын бүс байгуулах бэлтгэл ажилдаа орсон” хэмээн ярилаа.

Талууд хоёр улсын программ хангамж үйлдвэрлэгч хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ялангуяа үүлэн тооцоолол чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Хиймэл оюун, их өгөгдөл, машин сургалт гэх мэт орчин үеийн технологийг төрийн үйлчилгээнд ашиглах талаар xамтарсан төсөл хэрэгжүүлэх боломжийг судлан үзэхээ сайд Ц.Баатархүү илэрхийлэв.

Канадын ГХЯ-ны Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг хариуцсан худалдааны Ерөнхий төлөөлөгч Пол Топпил “Канадын Засгийн газраас хоёр жилийн өмнө Энэтхэг, Номхон далайн бүс нутаг руу чиглэсэн стратегиа зарласан. Энэ хүрээнд тус бүс нутаг дахь улсуудтай харилцаагаа өргөжүүлэхийг хүсэж байна. Цахим аюулгүй байдал ардчилсан улсуудын хувьд олон сорилтыг дагуулж байна. Энэ чиглэлд Монгол Улсын Засгийн газартай хамтарч ажиллахдаа таатай байх болно. Мөн манай улсын Blackberry компани энэ чиглэлд найдвартай, дэвшилтэт технологийг Засгийн газруудад санал болгож байна” гэж онцоллоо.

Канад Улс нь мэдээллийн технологийн салбарт үндэстэн дамнасан компаниуд болон үндэсний хэмжээний олон компаниудтай. Тэдгээр компаниудыг дэмжин хөгжүүлэх чиглэлээр арвин туршлагатай аж.

“Blackberry” компанийн төлөөлөгч Мааз Ясин “Blackberry компани аюулгүй харилцаа холбоо, цахим аюулгүй байдлын чиглэлд анхаарч ажиллаж байна. Бизнесийнхээ үйл ажиллагааг цахим аюулгүй байдлыг хангахад чиглүүлж, дэвшилтэт технологийг хөгжүүлсэн. Энэхүү технологийг АНУ, GREAT 7, НАТО-тай хамтран ажиллаж байна. Улмаар Азийн цахим хөгжлийг түүчээлэгч улсуудтай хамтрахыг зорьж байна. Ингэхдээ Засгийн газруудад дата мэдээллийн бие даасан байдлыг санал болгож байгаа юм” гэж ярилаа гэж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй ...

Улс төр

Мал аж ахуйн салбарын нэмүү өртөг, хүртээмжтэй хөгжлийг дэмжих санамж бичиг байгууллаа

Нийтэлсэн

-

Нийтэлч

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон БНСУ-ын “Глобал Сивик Шэйринг” Олон улсын байгууллага Монгол Улсад мал аж ахуйн салбарын мэргэжилтэн, ажиллах хүчнийг чадавхжуулах замаар үйлдвэрлэлийн чанар, бүтээмжийг сайжруулах, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх нөхцөл боломжийг бүрдүүлэх, мал аж ахуйн үйлдвэрлэлийн нэмүү өртгийн сүлжээг бэхжүүлэх, хүртээмжтэй хөгжлийг дэмжихэд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

“Глобал Сивик Шэйринг” байгууллага нь 2002 оноос Монгол Улсад орон нутгийн хөгжлийн үйл ажиллагаа явуулж “Малын банк” зээлийн хөтөлбөр, “Өвс, тэжээлийн фонд” тусламжийн хөтөлбөр, “Орон нутгийн удирдагч иргэн бэлтгэх сургалт” төсөл, “Хоршооны засаглалыг бэхжүүлэх замаар өрхийн орлогыг нэмэгдүүлэх” төсөл зэрэг мал аж ахуйн хөгжлийн урт болон дунд хугацааны төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж ирсэн юм. Тус байгууллага 2021 оноос БНСУ-ын КОЙКА байгууллагын таван сая ам.долларын буцалтгүй санхүүжилттэй “Хүртээмжтэй мал аж ахуй” төслийг хэрэгжүүлж байна.

“Хүртээмжтэй мал аж ахуй” төсөл нь мал аж ахуйн үйлдвэрлэлийн бодлогын орчинг сайжруулах, хоршооны үйл ажиллагааг засаглалын болон үйл ажиллагааны түвшинд дэмжих, мал аж ахуй эрхлэгчид болон тус салбарын мэргэжилтэн, төрийн албан хаагчдыг чадавхжуулах замаар үйлдвэрлэлийн чанар, бүтээмжийг дээшлүүлэх, өртгийн сүлжээг бэхжүүлэх зорилгоор 2021-2035 онд хэрэгжихээр урт хугацаанд төлөвлөгдсөн. 2021-2025 онд хэрэгжих эхний үе шатны төсөл нь дөрөв дэх жилдээ хэрэгжиж байна.

“Хүртээмжтэй мал аж ахуй” төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд сүүний үхрийн эрчимжсэн аж ахуйг хөгжүүлэх мастер төлөвлөгөөг боловсруулж эхний хувилбарыг бэлэн болгосон юм. “Глобал Сивик Шэйринг” Олон улсын байгууллагын Монгол дахь салбарын захирал Жу Хёнь Жү “Тус мастер төлөвлөгөө нь батлагдаж, хэрэгжсэнээр Нийслэл хот орчмын эрчимжсэн мал аж ахуйг шинжлэх ухааны үндэслэлтэй, системтэй хөгжүүлэх боломж бүрдэж малын эрүүл мэнд, үржлийн бүртгэл, мэдээлэлд суурилсан үйлдвэрлэлийн төлөвлөлт хийх, мал аж ахуйн гаралтай хүнсний чанар, гарц сайжрах болох, орон нутгийн онцлог үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн кластерийн сонгомол жишээ болох юм” хэмээн байр сууриа илэрхийллээ. ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн “Төслийг үр дүнтэй хэрэгжүүлэх, мал аж ахуйн салбарын нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, салбарын мэргэжилтнүүдийг чадавхжуулахад яамны зүгээс дэмжиж ажиллах болно” хэмээн онцоллоо гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй ...

Улс төр

“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаарх хяналтын сонсгол боллоо

Нийтэлсэн

-

Нийтэлч

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооноос 2024 оны 11 дүгээр сарын 20-нд хүний эрх, эрх чөлөөг хамгаалахтай холбоотой “Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт” хяналтын сонсголыг зохион байгууллаа. Хяналтын сонсголыг Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг даргалсан бөгөөд Байнгын хорооны гишүүдийн 54.5 хувийн ирцтэйгээр 10 цаг 48 минутад эхлэв.

Хяналтын сонсголыг П.Сайнзориг гишүүн нээж, үг хэлэхдээ холбогдох хуулийн дагуу ирцийг танилцуулж, энэ удаагийн хяналтын сонсголын зорилго, дараалал, дэгийг дэлгэрэнгүй танилцуулсан юм. Дараа нь эрүүдэн шүүлт, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийг хангахтай холбоотой асуудлаар холбогдох чиг үүргийн байгууллагын дүгнэлт, мэдээллийг сонслоо.

Эхлээд Хүний эрхийн Үндэсний Комиссоос эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх эрхтэй холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилт, төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд хийсэн дүгнэлтийг тус Комиссын дарга Д.Сүнжид танилцуулсан.

Тус Комисст эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх эрхийн зөрчлийн талаар 2020 онд 47, 2021 онд 27, 2022 онд 15, 2023 онд 60, 2024 онд 48 гомдол, мэдээлэл ирсэн байна. 2023, 2024 оны нийт 108 гомдол, мэдээллийн 55 нь цагдаагийн байгууллагын алба хаагчтай, 4 нь прокурортой, 3 нь Авлигатай тэмцэх газрын мөрдөгчтэй, 1 нь шүүгчтэй, 45 нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын алба хаагчтай холбоотой байсан бөгөөд хуульд заасан шалгах ажиллагаа явуулж, гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй байж болзошгүй 34 гомдлыг Авлигатай тэмцэх газарт, 3 гомдлыг Цагдаагийн ерөнхий газарт шилжүүлжээ. 2016-2023 оны хооронд эрүү шүүлт тулгах 14 гэмт хэргийг шүүхээр шийдвэрлэсэн бөгөөд нийт гомдол, мэдээлэлтэй харьцуулахад шийдвэрлэлт хангалтгүй байгааг Д.Сүнжид дарга тэмдэглэсэн юм.

Бие махбодь болон сэтгэл санааг шаналган зовоох хэлбэрээр тодорхой төрлийн зэвсэг, хэрэгсэл ашиглан янз бүрийн үйлдлээр эрүү шүүлт явуулдаг талаар танилцуулгад дурдав. Хэрцгий, хүнлэг бус, хүний нэр төрийг доромжлон харьцах, шийтгэхтэй холбоотой нөхцөл байдлын талаарх мэдээлэлдээ хорих анги, цагдан хорих байр, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн нөхцөл байдлын талаар болон цэргийн анги, байгууллага дахь дүрмийн бус харьцааны талаарх Комиссын дүгнэлтийг танилцуулав. Үргэлжлүүлэн эрүү шүүлтийн хохирогч хамгаалал, нөхөн төлбөрийн талаарх олон улсын болон дотоодын эрх зүйн зохицуулалтуудыг танилцуулсан юм. Монгол Улсын хувьд хохирогчдыг хамгаалах, хохирол нөхөн төлүүлэх, эрүүл мэнд, нийгэм, сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх, нийгмийн амьдралд эргэн ороход дэмжлэг үзүүлэх эрх зүйн орчин дутмаг гэв. Хохирлоо нөхөн төлүүлэхэд цаг хугацаа зарцуулах, процессын олон үе шатыг дамжих, ач холбогдол бүхий нотлох баримтыг гаргуулан авах явцад олон саад бэрхшээл тулгардаг байна. Д.Сүнжид дарга танилцуулгынхаа төгсгөлд урьдчилан сэргийлэх сургалт, үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, нөхцөл байдлын талаарх дүгнэлт, зөвлөмжийг дэлгэрэнгүй танилцуулсан.

Дараа нь Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт болон Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сангийн талаар танилцууллаа. Монгол Улс олон улсын хүний эрхийн тогтолцооны өмнө Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт, Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцоор үүрэг хүлээдэг бол энэ харилцааг дотооддоо Үндсэн хууль, Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар зохицуулдаг. Тэрбээр эрх зүйн орчны талаар дэлгэрэнгүй танилцуулаад, үргэлжлүүлэн цагдаагийн байгууллагын мэдүүлэг авах өрөөний нөхцөл байдал, хоригдсон этгээдийн эрх чөлөөг нь хязгаарласантай холбоотойгоор суурь эрх зүйн баталгаагаар хангагдаж буй байдлын талаар болон Эрүүгийн хууль дахь нөхөн төлбөр олгох зохицуулалтын хэрэгжилтийн талаар дэлгэрэнгүй танилцууллаа.

Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т заасны дагуу Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сангийн эх үүсвэр нь эрүүгийн торгох ялыг биелүүлсний 60 хувь, төрөөс олгосон нөхөн төлбөрийг гэм буруутай төлбөр төлөгчөөс нөхөн төлүүлсэн мөнгөн хөрөнгөөс бүрддэг байна. Уг санд 2012 оноос хойш нийт 31.4 тэрбум төгрөгийг төвлөрүүлжээ. Дээрх хууль болон журмын дагуу 2012-2024 онд Хууль зүй, дотоод хэргийн сайдын 30 удаагийн тушаалаар 516 хохирогч иргэнд 3.2 тэрбум төгрөгийн нөхөн төлбөрийг Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сангаас олгосон ч Эрүүгийн хуулийн эрүү шүүлт тулгах зүйл ангиар шүүхээр шийдвэрлэгдэж, Тусгай сангийн тухай хуульд заасан “Зарим төрлийн гэмт хэргийн хохирогчид төрөөс нөхөн төлбөр олгох журам”-ын дагуу хохирол авсан тохиолдол байхгүй гэв. Санд 2012-2017 онд 78.5 сая төгрөг, 2018 онд 102.7 сая төгрөг, 2019 онд 155.9 сая төгрөг, 2020 онд 128.3 сая төгрөг, 2021 онд 218.6 сая төгрөг, 2022 онд 205.8 сая төгрөг, 2023 оны 134.7 сая төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын байдлаар 100.1 сая төгрөг, нийт 1.2  тэрбум төгрөгийг төвлөрүүлээд байгаа аж.

Улсын ерөнхий прокурорын орлогч прокурор М.Чинбат эрүү шүүлт тулгах гэмт хэргийн шийдвэрлэлт, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хүний эрхийг хангах чиглэлээр хийсэн ажлынхаа талаарх мэдээллийг танилцуулав. Тус байгууллагаас холбогдох сургалт, хэлэлцүүлгийг зохион байгуулах, гарын авлага, зөвлөмж, зурагт хуудас тараах, видео, контент бэлтгэн олон нийтийн сүлжээгээр түгээх, эрүү шүүлт тулгах гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлтийн байдал шалтгаан нөхцөлийг нь судалж дүгнэх хууль тогтоомжийн хэрэгжилтийг судлан шалгах ажлуудыг тогтмол хийж иржээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд 2020 онд хүнийг гэмт хэрэгт сэжиглэх үндэслэл илэрсэн тохиолдолд гэрчийн мэдүүлэг авахгүй байх, гэрчийн мэдүүлэг авсан бол яллах ажиллагаанд нотлох баримтаар үнэлэхгүй байх зөвлөмжийг гаргаж хэрэгжилтийг нь хангуулан ажилласан гэлээ. Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх зөвлөлөөс 2023 онд эрүү шүүлт тулгах гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлтийн байдал, шалтгаан нөхцөлийн талаар хавсарга судалгааг хийжээ. 2020-2022 онд улсын хэмжээнд үйлдэгдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг судалж, хүний эрхийн зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх ажил арга хэмжээний талаар зөвлөмж гаргаж, харьяа нэгж, прокурорын газрууд үйл ажиллагаандаа ашиглаж байгаа аж. Холбогдох судалгааны дүн, илэрсэн зөрчил, анхаарах асуудлын талаар нийт прокуроруудад сургалт зохион байгуулж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Улсын дээд шүүхийн тайлбарыг зөв ойлгож хэрэглэх талаар хэлэлцүүлэг зохион явуулжээ.

Прокурорын байгууллага 2022 онд улсын хэмжээнд ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих ажлынхаа хүрээнд цагдан хорих байр хорих ангиудыг техникийн хяналт хамгаалалтыг шалгасан байна. Энэ хүрээнд хорих анги, цагдан хорих байранд ашиглагдаж байгаа дүрс бичлэгийн төхөөрөмж ашиглалтын шаардлага хангахгүй, зарим өрөө тасалгаа, зорчих бүсийг камерын хяналтад оруулаагүй зэрэг зөрчил илэрч, холбогдох арга хэмжээг авсан гэв.

Улсын хэмжээнд 2017 оны сүүлийн хагасаас 2024 оны эхний IX сарын байдлаар гэмт хэргийн шинжтэй нийт 603 мянган гомдол, мэдээлэл хүлээн авч шалгасны 478 нь эрүү шүүлт тулгах гэмт хэргийн талаар байжээ. Үүний 67 хувийг прокурор мөрдөгчийн саналыг үндэслэн, хэрэг нээхээс татгалзсан бол 150 гомдлын дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн гэв. Дээрх хугацаанд 196 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулснаас 83.2 хувийг хааж, 2.5 хувийг нэгтгэж, 18 хэрэг буюу 9.2 хувьд нь эрүүгийн хэрэг үүсгэж, шийдвэрлэсэн. 10 хэрэг хэрэг бүртгэлтийн шатад шалгагдаж байгаа гэх мэдээллийг өгөв.

Эрүүгийн хуулийн 21 дүгээр бүлэг буюу Хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэрэгт тооцож, тус бүлэгт хуульчилсан, гэмт хэргийн шинжийг “бусдын бие махбод, сэтгэл санааг шаналган зовоосон” гэж конвенцод зааснаас өөр байдлаар тодорхойлсноор гэмт хэргийн субъект болон хохирогчийг явцуу хүрээнд тодорхойлох нөхцөлийг бүрдүүлсэн хэмээн Улсын ерөнхий прокурорын орлогч прокурор М.Чинбат танилцуулгынхаа үеэр онцоллоо. Иймд Конвенцын орчуулгыг агуулгын хувьд дахин нягталж үзэх, Эрүүгийн хуульд заасан, эрүү шүүлт тулгах гэмт хэргийн шинжийг Конвенцын тодорхойлолтод бүрэн нийцүүлэх, тусгай ангийн зохих бүлэгт хуульчлах, мөрдөн шалгах эрх бүхий байгууллага, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын мэдүүлэг авах өрөөний хүртээмжийг нэмэгдүүлэх, мэдүүлэг авах өрөөнд тавигдах шаардлагыг бүрэн хангуулахад чиглэсэн зорилтот арга хэмжээг авах шаардлагатай хэмээв.

Улсын дээд шүүхээс энэ төрлийн гэмт хэргийн шүүхийн шийдвэрлэлт ба гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэл тогтоох, нөхөн төлүүлэх талаарх хууль тогтоомжийн хэрэглээ, шүүхийн практикийн талаар танилцуулсан. Шүүхийн шийдвэрийн нэгдсэн санд эрүү шүүлт тулгах гэмт хэргийн талаарх Анхан шатны шүүхийн 14 тогтоол, Давж заалдах шатны шүүхийн 14 магадлал, Хяналтын шатны шүүхийн 4 тогтоол сүүлийн 5 жилийн хугацаанд бүртгэгджээ. Энэ төрлийн гэмт хэрэгт торгох ялыг 8 тохиолдолд, 1-2 жил хорих ялыг 4 тохиолдолд оногдуулсан бол хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар 1 тохиолдолд сольж, 2 тохиолдолд эрх хасах нэмэлт ял оногдуулжээ. Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхим хариуцсан ахлах референт М.Хатанзориг үргэлжлүүлэн гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэл тогтоох, нөхөн төлүүлэх талаарх хууль тогтоомжийн хэрэглээ, шүүхийн практикийн талаар дэлгэрэнгүй танилцуулав.

Зэвсэгт хүчний нэгтгэл, анги байгууллагуудад хүний эрх, эрх чөлөөг зөрчих, дүрмийн бус харилцааны талаар гаргасан гомдол, мэдээллийн шийдвэрлэлт болон авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, хошууч генерал С.Ганбямба танилцуулав. Цэргийн алба хаагч болон иргэдээс 2020 онд 11967, 2021 онд 10168, 2022 онд 13308, 2023 онд 7655, 2024 оны III улирлын байдлаар 6152 буюу нийт 49250 өргөдөл, гомдол Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, төрлийн цэргийн командлал, Барилга-Инженерийн цэргийн удирдах газар, харьяа нэгтгэл, анги, салбар, байгууллагад гаргасан байна.

Зэвсэгт хүчний хэмжээнд 2020-2024 онд иргэдээс 49250 өргөдөл, гомдол ирүүлснээс 48544 өргөдлийг шийдвэрлэн өргөдөл, гомдол гаргагчид хуулийн хугацаанд нь хариуг хүргүүлж, 690 өргөдлийг харьяаллын дагуу бусад байгууллагад шилжүүлж, 16 өргөдлийг хуулийн хугацаанд шийдвэрлэхээр ажиллаж байгаа гэв. Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабт сүүлийн 5 жилийн байдлаар буюу 2020-2024 онд иргэдээс хүний эрх, эрх чөлөө, дүрмийн бус харилцааны талаар 25 өргөдөл, гомдол ирүүлснээс 19-ийг хуулийн хугацаанд нь шийдвэрлэн, 3 өргөдлийг бусад байгууллагад шилжүүлсэн бол 3 өргөдөл хуулийн хугацаанд хянагдаж байгаа гэлээ. Иргэдээс хүний эрх, эрх чөлөө, дүрмийн бус харилцааны талаар гаргасан өргөдөл, гомдол, мэдээлэл нь нийт өргөдөл, гомдол, мэдээллийн 0.05 хувийг эзэлж байгаа юм байна. Зэвсэгт хүчний нэгтгэл, анги байгууллагуудад хүний эрх, эрх чөлөөг зөрчих, дүрмийн бус харилцааг бууруулах талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар тэрбээр мэдээллээ үргэлжүүлж, цаашид анхаарах, авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналаа танилцуулсан.

Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул төрөлжсөн асрамжийн газарт амьдарч буй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхдийн эрхийн хэрэгжилт, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл танилцуулав. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд хэвтэн эмчлүүлэгчид болон байнгын асруулагчдын эрхийн хэрэгжилтийн талаар Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат танилцуулсан.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1.4-т заасны дагуу сонсголд оролцогч Х.Бат-Ялалт, М.Хувьцагаан, Л.Нямзундуй, Б.Оюундэлгэр, Н.Бадамзул, н.Даваасүрэн, О.Шинэбаяр, н.Баярмаа, Б.Бямбасүрэн, Ж.Занаа, С.Шаарийбуу, н.Сарантуяа, н.Ганболд, Г.Баяртогтох, Т.Хүрэлбат нарын 40 гаруй иргэн санал, мэдээллээ танилцуулж, хоёр оролцогчоос бичгээр ирүүлсэн мэдээллийг П.Сайнзориг гишүүн уншиж танилцуулсан юм. Дараа нь хяналтын сонсголд оролцож буй Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан, Ц.Сандаг-Очир, Г.Ганбаатар, Х.Баасанжаргал, Ж.Баярмаа, О.Номинчимэг, М.Нарантуяа-Нара, С.Эрдэнэболд, П.Сайнзориг нар асуулт асууж, Хууль зүй, дотоод хэргийн сайд болон сонсголд оролцогч төрийн байгууллага, оролцогчдоос хариулт, тайлбар, мэдээлэл авсан юм.

Дараа нь Улсын Их Хурлын гишүүд хяналтын сонсголтой холбогдуулан үг хэлсэн. Д.Цогтбаатар гишүүн эрүүдэн шүүлтэд өртсөн гэдгээ илэрхийлж буй олон иргэн энэ танхимд байгаа нь харамсалтай хэмээгээд Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо тасралтгүй ажиллах шалтгаан гэлээ. Мөн тэрбээр хэн нэгнийг хилсээр хэлмэгдүүлсэн албан тушаалтнуудад хатуу хариуцлага тооцдог болох, нас барсан нэгнийг цагаатгадаг шиг энэ төрлийн гэмт хэргийг илэрсэн цагт нь гэм буруутныг тогтоодог байх эрх зүйн зохицуулалтыг бий болгох нь зүйтэй гэдэг санал хэлсэн. Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал сонсголын зохион байгуулалттай холбоотой санал хэлсэн. Мөн ээжийнхээ хамт хорих байранд байдаг 2 хүртэлх насны хүүхдүүдийн эрхийг хангахтай холбоотой, Эрүүгийн хууль дахь нөхөн төлбөр олгох зохицуулалтыг шуурхай болгох шаардлага, хууль сахиулах байгууллагуудын төсвийг зохих хэмжээнд хуваарилах шаардлагын талаар санал хэлсэн. Г.Ганбаатар гишүүн, ажил үүргээ гүйцэтгэх явцдаа хүний эрхийн зөрчил гаргасан албан тушаалтнуудын мэдээллийг бүртгэн сан үүсгэх, Хүний эрхийн Үндэсний Комиссын бие даасан байдлыг бэхжүүлэх, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг олон нийтийн оролцоотойгоор шинэчлэх, Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэн батлах, хэвлэлийн эрх чөлөөний асуудлыг бэхжүүлэх, мөрдөн байцаах өрөөний техникийн чанарыг анхаарах, гадаад улсад байгаа Монгол Улсын иргэний хууль ёсны эрх ашгийг хамгаалах асуудалд анхаарах зэрэг асуудлаар байр сууриа илэрхийллээ. Эрүү шүүлтэд өртсөн, хилс хэрэгт хэлмэгдсэн иргэдэд олгох нөхөн төлбөрийн талаар, мөн энэ төрлийн зөрчил үйлдсэн албан тушаалтанд хуулийн хатуу хариуцлага хүлээлгэх, өөр албан тушаалд шилжүүлэн томилдог явдлыг таслан зогсоох шаардлагын талаар М.Нарантуяа-Нара, Ц.Сандаг-Очир, Ж.Баярмаа нарын гишүүд хэлж, байр сууриа илэрхийлж байв.

Түүнчлэн холбогдох төрийн байгууллагуудын төлөөлөл бүхий ажлын хэсэг байгуулж, эрүү шүүлтэд өртсөн, төрийн буруутай үйл ажиллагаа, шийдвэрээс үүдэн гомдолтой байгаа иргэдийн асуудлыг шийдвэрлэх ажлын хэсэг байгуулах саналыг Ц.Сандаг-Очир гишүүн хэлж байв. Дав.Цогтбаатар гишүүн иргэдийн гомдол, мэдээллийг шуурхай шийдвэрлэдэг байх санал хэлсэн бол С.Эрдэнэболд гишүүн хүний эрхийг хангах, хамгаалахад шаардлагатай санхүүжилтийг төсөвт тусгуулах чиглэлээр онцгой анхаарал хандуулж ажиллахаа илэрхийлсэн.

“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт” хяналтын сонсголын дараа Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулж, Хууль зүйн байнгын хороо, улмаар Улсын Их Хурлаар хэлэлцүүлэх боломжтой хэмээн үзэж буйгаа сонсгол даргалагч П.Сайнзориг гишүүн хэлээд, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нөхөн төлбөрийн талаарх зохицуулалтыг боловсронгуй болгох, Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцын орчуулгыг нягталж, дотоодын хууль тогтоолуудыг нийцүүлэх шаардлагын талаар байр сууриа илэрхийлсэн юм. Түүнчлэн улс төрд нөлөө бүхий этгээдүүд энэ төрлийн гэмт хэрэгт нөлөөлөх байдлаар оролцсон нь тогтоогдвол өндөр хариуцлага хүлээлгэдэг эрх зүйн зохицуулалттай болгоход холбогдох талууд санаачилгатай ажиллахыг уриалсан.

Төгсгөлд нь тэрбээр “Уулын мод урттай, богинотой гэдэгчлэн хууль сахиулах байгууллагын зарим албан тушаалтан, алба хаагч бусдад эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий ханддаг ч нөгөө талд нь шударга албан хаагч олон байдгийг санах нь зүйтэй. Монгол Улс хүний эрхийг дээдэлсэн, ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэхээр зорьж байгаа. Хүний эрх, эрх чөлөө нь өнөөгийн Монгол Улсын хамгийн үнэ цэнтэй зүйл, тусгаар тогтнол, аюулгүй байдлын баталгаа юм. Бид бие биедээ хүндэтгэлтэй байж, хуулийн хүрээнд харилцдаг, хэн нэгэнд хүчээр гэмт хэрэг тулгадаггүй байх, эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байвал олон бэрхшээл шийдэгдэнэ. Энэ төрлийн гэмт хэргийн үеэр нэр төр гэдэг ойлголтыг орхигдуулдаг, ярьдаггүй. Үүнд бас анхаарал хандуулах шаардлагатайг өнөөдөр олон хүн хэллээ. Хяналтын сонсголд оролцсон 70 гаруй иргэний 40 гаруй нь хүсэлт, мэдээллээ хэлж, идэвхтэй оролцлоо. Холбогдох төрийн байгууллагууд тодорхой мэдээллүүд танилцуулсан нь олон нийтийн мэдэх эрхийг хангасан гэж үзэж байна” гээд нийт оролцогчдод талархал илэрхийлээд хяналтын сонсгол өндөрлөж байгааг мэдэгдэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм2 өдөр өмнө

О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой

Нийгэм2 өдөр өмнө

“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ

Улс төр2 өдөр өмнө

Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ

Бусад2 өдөр өмнө

Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана

Нийгэм2 өдөр өмнө

Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө

Дэлхий дахинд2 өдөр өмнө

Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ

Нийгэм2 өдөр өмнө

Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны цахим бүртгэл эхэллээ

Нийгэм2 өдөр өмнө

Хог шатсан дуудлага нэмэгдэх хандлагатай байна

Нийгэм2 өдөр өмнө

Сонгинохайрхан дүүргийн 75 өрхийн цахилгааны монтажийг шинэчиллээ

Нийгэм2 өдөр өмнө

Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ

Улс төр3 өдөр өмнө

Мал аж ахуйн салбарын нэмүү өртөг, хүртээмжтэй хөгжлийг дэмжих санамж бичиг байгууллаа

Нийгэм3 өдөр өмнө

Нийслэлийн хэмжээнд хүүхдийн амбулаториуд уртасгасан цагаар ажиллаж байна

Улс төр3 өдөр өмнө

“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаарх хяналтын сонсгол боллоо

Улс төр3 өдөр өмнө

Ж.Баясгалан: Өндөр настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд халамж авахаасаа илүү боломж олдвол хөдөлмөрлөхийг хүсдэг

Улс төр3 өдөр өмнө

“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

Улс төр3 өдөр өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа

Улс төр3 өдөр өмнө

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дүрмийг шинэчлэн баталлаа

Нийгэм3 өдөр өмнө

Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ

Улс төр3 өдөр өмнө

Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хорооны ээлжит хуралдаан болов

Нийгэм4 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм4 өдөр өмнө

“Эрүүдэн шүүхийн эсрэг конвенц”-ыг хэрэгжүүлэхэд чиглэсэн ажлуудыг үнэлэх хэлэлцүүлэг боллоо

Нийгэм4 өдөр өмнө

Иргэдийн гомдлыг хиймэл оюунд суурилсан технологиор шийдвэрлэнэ

Улс төр4 өдөр өмнө

Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахтай холбоотой хяналтын сонсгол өнөөдөр болно

Улс төр4 өдөр өмнө

ТББХ: “Үндсэн хуулиа дээдлэн залах тухай” УИХ-ын тогтоолын төслийг батлахыг дэмжлээ

Нийгэм4 өдөр өмнө

Улаанбаатарын анхны дагуул хот Шинэ Зуунмодыг бүтээн байгуулна

Нийгэм4 өдөр өмнө

Автомашины гаалийн мэдүүлгийг хүлээн авагчид зориулж цаасаар хэвлэх ажлыг зогсоож, цахимд шилжүүлнэ

Нийгэм4 өдөр өмнө

“Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө” 100 ортой гэр цэцэрлэг ашиглалтад ороход бэлэн боллоо

Нийгэм5 өдөр өмнө

Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх

Энтертайнмент5 өдөр өмнө

С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо

Нийгэм5 өдөр өмнө

АТГ: Гэмт хэргийн шинжтэй 43 өргөдөл, гомдлыг хүлээн авав

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм2 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг6 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад11 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим