Нийгэм
Хүүхдэд ээлтэй тохилог орчныг бүрдүүллээ

ХУНЭмнэлгийн хүүхдийн тасгийн зүүн жигүүрийн барилгын их засвар тохижилтын ажлыг ЭМЯамны хөрөнгө оруулалтаар “ТЭТҮ” ХХКомпани, хүүхдийн тасгийн агааржуулалтын хоолойн засвар шинэчлэлийн ажлыг Нийслэлийн хөрөнгө оруулалтаар “Вива Зон” ХХКомпаниуд тус тус гүйцэтгэж ашиглалтанд орууллаа.
Мөн ХУНЭмнэлэг өөрийн хөрөнгөөр шаардлагатай хүүхдийн ор болон матрас, хүүхдийн хоолны ширээ, дуслын хөл, өвчтөний шүүгээ зэргээр хангасан байна. Ингэснээр хүүхдэд ээлтэй эрүүл тохилог орчин бүрдсэн сайхан үйл ажиллагаа боллоо.

Нийгэм
ХӨСҮТ: Улаанбурханы батлагдсан тохиолдол 7717 бүртгэгдэж, нас баралт 6 болжээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Өнөөдөр буюу 2025 оны зургаадугаар сарын 16-ны байдлаар нийт улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 7717, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 693, гэрээр 1212, эдгэрсэн 5807, Хавьтал 63052, нас баралт 6 байна.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой юм.
Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе.
Нийгэм
Саналын хуудас, санал тоолох төхөөрөмж хүлээлгэж өглөө

Сонгуулийн ерөнхий хорооноос Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны нөхөн сонгуулийн саналын хуудас, санал тоолох төхөөрөмж, түүний иж бүрдлийг энэ сарын 13-16-нд хуваарийн дагуу 18 аймгийн сонгуулийн хороонд хүлээлгэн өглөө.
“Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны нөхөн сонгууль зохион байгуулах цаг хугацааны хуваарь”-ийн дагуу 6 дугаар сарын 19-ний өдрөөс өмнө саналын хуудсыг санал авах байранд хүргүүлнэ. Үүний дараа Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны нөхөн сонгуульд ашиглах Сонгуулийн автоматжуулах хэрэгслийн иж бүрдлийг нам эвсэл, ажиглагч, олон нийтэд нээлттэйгээр шалган туршина.
Энэ жилийн тухайд Баянхонгор, Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тус бүр нэг, 18 аймгийн 52 сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 61 мандатад нөхөн сонгууль болно. Нөхөн сонгуулийн саналыг 2025 оны зургаадугаар сарын 22-ны өдөр Улаанбаатарын цагаар 07.00-20.00 цагт авах юм.
Нийгэм
“Хүрээ цам-Даншиг наадам 2025″ энэ сарын 28, 29-нд болно

“Хүрээ цам-Даншиг наадам 2025” шашин, соёлын наадмыг зургаадугаар сарын 28-29-ний өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулна.
Энэ жил анх удаа нийслэл хотын иргэдийн баяр болгон зохион байгуулж буй уг наадмаар монголын соёл, шашны зан үйл, уламжлалыг түгээн дэлгэрүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлж, олон улсын жуулчдыг татах өндөр ач холбогдолтой.
Тухайлбал, наадмын үеэр бурханы шашны бага таван ухааны бүжиглэлийн ухаанд багтах цам харайх үзүүлбэр үзүүлдэг.
Нийт 120 гаруй цамцин уран нарийн хийцтэй хувцас өмсгөл, багтай, гоёмсог чимэг зүүлт, хэрэгслээр гоён, гар, хөл, биеийн хөдөлгөөнөөр дотоод сэтгэлийн амар амгалан, бясалгалыг илэрхийлдэг. Хортон дайсан, ад зэтгэрийг даран сөнөөж буйг уран яруугаар харуулдаг.
120 гаруй цамцин Очирваань бурхан, Цагаан өвгөн, нийслэл хотыг хүрээлэх дөрвөн дагшин уулын эзэд болох хангарди, гахай, нохой, хөх өвгөн зэрэг дүрд хувирч, сүрдэм бишрэм үзүүлбэрийг үзүүлдэг онцлогтой юм.
“Хүрээ цам-Даншиг наадам 2025” шашин, соёлын наадмыг НЗДТГ, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд хамтран зохион байгуулж байна. Түүнчлэн даншиг наадмын үеэр хүчит бөхийн барилдаан, хурдан морь болон жороо морины уралдаан, сээр цохих тэмцээн, шагайн болон сур харвааны наадам болохоос гадна жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн, Улаанбаатар хотын түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн, монгол хувцасны үзүүлбэр, есөн дүүргийн Ардын авьяастнуудын тоглолт, Улаанбаатар театрын “Монгол туургатан” уран бүтээлээ толилуулна.
Харин лам нарын дунд ном хаялцах, мэтгэлцэх, балин тосон урлалын тэмцээн зохиогддог бөгөөд Даншигийн цуваа, Сүнчэ айлдвар, Очирвааний тахилга, Чингис хааны сан, цам харайх, сор залах, соёмбот туг залах, шашны сүлд дуулал эгшиглүүлэх зэрэг шашин соёлын олон арга хэмжээ болох юм.
Зургаадугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотын тахилга шүтлэгт дөрвөн уул болох Богдхан, Сонгинохайрхан, Чингэлтэй хайрхан, Баянзүрх хайрханыг тахих ёслолоор даншиг наадмын үйл ажиллагаа эхэлнэ. Энэ үеэр нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг сүм хийдүүд цан хэнгэргээ дуугарган, ард иргэдийн сайн сайхны төлөөх хурал ном хурж, буян үйлдэн, сайн үйлсийн ажил зохион байгуулна.
Даншиг наадам нь анх 1639 онд Өндөр гэгээн Занабазарыг Монгол түмний шашны тэргүүн, анхдугаар Богд Жавзандамба хутагтын ширээнд өргөмжлөн залах үеэс эхлэлтэй бөгөөд Монголын шашин соёлын томоохон арга хэмжээ болж уламжлал болон зохион байгуулагдсаар байна.
-
Улс төр42 минут өмнө
Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалт албан ёсоор эхэллээ
-
Эдийн засаг22 минут өмнө
Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа
-
Нийгэм40 минут өмнө
“Хүрээ цам-Даншиг наадам 2025″ энэ сарын 28, 29-нд болно
-
Нийгэм39 минут өмнө
Саналын хуудас, санал тоолох төхөөрөмж хүлээлгэж өглөө
-
Нийгэм36 минут өмнө
ХӨСҮТ: Улаанбурханы батлагдсан тохиолдол 7717 бүртгэгдэж, нас баралт 6 болжээ