Connect with us

Улс төр

Монгол шуудан ХК-ийн үйл ажиллагаа, түгээлтийн сүлжээний ашиглалтын талаарх мэдээллийг сонслоо

Нийтэлсэн

-

УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны 2025 оны тавдугаар сарын 06-ны өдрийн хуралдаанаар Монгол шуудан ХК-ийн үйл ажиллагаа, үндэсний хэмжээний шуудан түгээлтийн сүлжээний ашиглалтын талаарх холбогдох байгууллагын удирдлагын  мэдээллийг сонсож, ажлын хэсэг байгуулах тухай байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ.

Байнгын хорооны хэлэлцэх эхний асуудлыг Монгол шуудан ХК-ийн дэд захирал Н.Хосбаяр танилцуулсан. Тэрбээр, Монгол шуудан ХК нь 2016 оноос Төрийн өмчийн оролцоотой нээлттэй хувьцаат компани болон ажиллаж байна. Тус компани 375 салбар нэгж, 1100 ажилтан, 210 тээврийн хэрэгсэлтэйгээр  жилдээ 2,5 сая шууданг хүлээн авах, тээвэрлэх, ялган боловсруулах, хүлээлгэж өгөх үйл ажиллагааг явуулж байна гээд  2014-2024 оны орлого, ашгийн үзүүлэлт, хөрөнгийг  танилцуулсан. Тухайлбал, 2014 онд 10,9 тэрбумын орлоготой байсан бол 2024 онд 23,6 тэрбум төгрөг болон өсчээ. Харин 2016 оноос өнөөдрийн хүртэл 2,5 тэрбум төгрөгийн ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдэд тараасан бөгөөд алслагдсан байдал, зах зээлийн багтаамжаас шалтгаалан орон нутагт 1,5-2 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилладаг ч өөрсдийн нөөц бололцоогоор нөхдөг гэв. Мөн тэрбээр, дэлхийн шуудангийн 192 байгууллагаас 89 дугаарт ордог гээд компанийн 2025 оны үндсэн зорилт, 2025-2028 оны эдийн засгийн төсөөлөл зэргээ танилцуулсан юм.

Тухайлбал, 2025 онд хүчин чадал, бүтээмжээ нэмэгдүүлэхийн тулд цахим шилжилт, инновац нэвтрүүлэх, бизнесээ өргөжүүлэх зэргээр ажиллаж байна. Харин компанийн дунд хугацааны стратегийг тодорхойлохдоо нэгд, төрийн цахим үйлчилгээний хүргэлтийн үндсэн сүлжээ байх,  хоёрт,  хүргэлтийн цогц үйлчилгээ үзүүлэгч сүлжээ болох,  гуравт, орон даяар шуудан-логистикийн нэгдсэн сүлжээг бий болгох, дөрөвт, бүс нутгийн хил дамнасан цахим худалдааны транзит тээвэрлэгч болохоор тусгасан хэмээн танилцуулаад дээрх стратегийн зорилтыг хэрэгжүүлсэнээр орон нутгийн жижиглэн худалдааны шуудан тээврийн хүргэлтийн хурдыг 5 дахин нэмэгдүүлж, Улаанбаатар хотын замын ачааллыг 10 хувиар бууруулж, төр, хувийн хэвшлийн байгууллагын цахим үйлчилгээг сумын түвшинд хамгийн бага зардлаар хүргэх, орон нутгийн иргэдэд хүрэх санхүүгийн үйлчилгээний өртгийг бууруулах, дамжин өнгөрөх транзит шуудангийн сүлжээ бэхжүүлэх, хот хөдөөгийн бараа бүтээгдэхүний үнийн ялгааг ойртуулах зэрэг дэвшил гарахаар төлөвлөж буй зэрэг үйл ажиллагаагаа танилцуулав.

Мөн хуралдаанд Орон нутгийн хэвлэл мэдээллийн холбоо болон  “Монгол инфинити шуудан”, “Түгээмэл шуурхай шуудан”, “Юбикаб экспресс” зэрэг төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн төлөөлөл оролцож, хэлэлцэж буй асуудлаар байр сууриа илэрхийлсэн. Орон нутгийн хэвлэл мэдээллийн холбооны тэргүүн Ц.Шаравдорж, Монгол шуудангийн тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй байгааг шүүмжлээд орон нутгийн 21 аймгийн сонины эрхлэгчид, сонин уншигчдад цаг хугацаандаа хүрэхгүй байгаа талаар гомдол гаргасан. Гомдлын дагуу хөдөө орон нутгаар явж үзэхэд сумын шууданч гэж байхгүй болсон. Харин хувийн таксины жолооч нар иргэдийн бичиг хэрэг, илгээмжийг ямар ч баталгаагүй зөөж байна. Тиймээс холбогдох дээд байгууллагуудад хандсан гэв. “Монгол инфинити шуудан” компанийн захирал Ф.Ганбаатар, шуудангийн салбарт бодлогын баримт бичиг тодорхойгүй учраас мухардмал байдалд орохоос гадна өнөө цагийн шаардлагад нийцэхгүй байна гээд шуудангийн бизнесийг шударга хүртээмжтэй байх талаар саналаа илэрхийлсэн. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэлэв.

Тухайлбал,  УИХ-ын гишүүн Ч.Анар, Монгол шуудан хувьцаат компани дэлхийн жишигтэй харьцуулахад хөгжлийн өсөлт байхгүй, монополь  байдалтай ажиллаж байна. Энэ салбарыг либералчлах талаар ямар бодлого баримтлаж ажиллах талаар асуухад ажлын хэсгээс хариулахдаа, 2025 оны 1 улирлын байдлаар Харилцаа, холбооны зохицуулах хорооноос шуудангийн сүлжээ, үйчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг  93 аж ахуйн нэгж эзэмшиж байгаагаас 62 нэгж идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс шуудангийн тусгай зөвшөөрлийг 4 хуулийн этгээд эзэмшдэг. Шуудангийн тухай хуулийн 3.1.12-д заасны дагуу Монгол шуудан хувьцаат компани бүх нийтийн үүргийн хэрэгжүүлэгч, үндсэн сүлжээний оператор гэж тодорхойлсон гэж ажлын хэсгээс хариуллаа.

Мөн УИХ-ын гишүүн Ж.Золжаргал, Ч.Ундрам, Б.Пунсалмаа, С.Цэнгүүн, П. Мөнхтулга  нар асуулт асууж, саналаа илэрхийллээ. Тухайлбал, Монгол шуудангийн үйлчилгээ хоцрогдож, цаг үеийн шаардлагыг хангахгүй болсон учраас хууль эрх зүйн орчныг сайжруулах, тулгамдаж буй асуудлуудыг зайлшгүй шийдэх нь зүйтэй. Хууль эрх зүйн орчныг сайжруулахдаа хувиараа хүргэлтийн үйлчилгээ эрхлэгч иргэдийн эрх ашгийг хааж боох бус дэмжих, шуудан хүргэлтийн үйлчилгээнд том саад болж буй хаягжилтийн системийг хувийн хэвшлийн оролцоотой хэрэгжүүлэх, олон улсын шуудангийн тогтолцоог нэвтрүүлэх зэргээр саналаа илэрхийлсэн юм.

Мөн орон нутгийн хэрэгцээ шаардлагыг хангахад шуудангийн үйлчилгээг сайжруулах боломж, цахим худалдааны хүргэлтийн үйлчилгээний зах зээлд өрсөлдөх чадварыг сайжруулах талаарх  бодлого, төрийн өмчийн оролцооны  66 хувийг бууруулах эсэх талаар асуулт асууж, саналаа илэрхийлсэн юм.

Байнгын хорооны хуралдаан Монгол шуудан ХК-ийн үйл ажиллагаа, үндэсний хэмжээний шуудан түгээлтийн сүлжээний ашиглалтын талаарх мэдээллийг хэлэлцсэнтэй холбогдуулан Шуудангийн тухай хууль, Харилцаа холбооны тухай хууль болон Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн журмын биелэлтийг хянан шалгах, шуудан түгээлтийн сүлжээний ашиглалтыг сайжруулах талаар санал дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулах тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй ...

Улс төр

Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигчтэй хийх сонсгол болов

Нийтэлсэн

-

Нийтэлч

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооноос Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг өнөөдөр /2025.05.07/ зохион байгуулав.

Сонсгол 09 цаг 16 минутад, гишүүдийн 52.0 хувийн ирцтэй эхэлсэн. Төсвийн байнгын хорооны 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 8 дугаар тогтоолоор нэр дэвшигчийн сонсголыг 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр явуулахаар товлож, Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдиннямыг сонсгол даргалагчаар сонгон, сонсголыг зохион байгуулахаар болсон билээ.

Ингээд нэр дэвшигчийн сонсголыг Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням даргалж, сонсголын дэг болон Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигчийг танилцуулсан.

Нэр дэвшигч Сандаг овогтой Магнайсүрэн нь 1975 онд Говь-Алтай аймгийн Жаргалан суманд төрсөн./дэлгэрэнгүй мэдээллийг эндээс/ Тэрбээр Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн дээд сургуулийг баклавр, магистрын зэрэгтэй тус тус төгссөн. 1997-1999 онд “Улаанбаатар Эрдэм” дээд сургуульд багш, тэнхимийн эрхлэгч, 1999-2000 онд Улсын Их Хурлын Тамгын газарт Улсын Их Хурлын гишүүний туслах, 2000-2005 Улсын Их Хурлын Тамгын газарт зөвлөх, 2005-2006 онд Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга, 2006-2007 онд Хүнс, хөдөө аж ахуйн сайдын зөвлөх, 2007-2008 онд Сангийн яаманд газрын дарга, 2008-2013 онд  Улсын Их Хурлын Тамгын газрын Нарийн бичгийн дарга, 2015 онд Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, 2015-2023 онд Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга, 2023-2024 онд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар тус тус ажилласан байна.

Нэр дэвшигчтэй холбогдуулан иргэд болон иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл асуулт асууж, үг хэлсэн. Тухайлбал, “Монголын залуучуудын эвсэл” төрийн бус байгууллагын захирал Т.Амарзаяа иргэний нийгмийн байгууллагуудаас аудит хийлгэх хүсэлт гаргасан нөхцөлд хэрхэн хамтарч ажиллах, төрийн аудитын байгууллагын хараат бус байдлыг хангахад ямар байр суурь баримтлахыг лавласан. Нэр дэвшигч хариултдаа, аудитын сэдвийг сонгохдоо иргэдийн ашиг сонирхлыг хөндсөн, хариу хүлээсэн сэдвийг нэн тэргүүнд тавих, хоёрдугаарт иргэдийн саналыг харгалзан үзэж, аудитын сэдвээ сонгож Төсвийн байнгын хороогоор хэлэлцүүлж, батлуулдаг. Энэ хүрээнд асуудлыг авч үзнэ гэв. Мөн аудитын хараат бус байх үндсэн зарчим нь хангагдаж байж мөн чанар нь шийдэгддэг. 2000 онд Төрийн аудитын тухай хуулийг Улсын Их Хурлаас батлахдаа энэхүү хараат бус байх асуудлыг нэлээдгүй өндөр түвшинд сайн хуульчилсан. Ер нь хараат бус байдлын талаарх хууль эрх зүйн орчин нь бүрдсэн гэж үздэг хэмээв.

Дараа нь “Үнэн хатамж” нийтэд үйлчлэх төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал Ж.Сайнзаяа аудитын сэдэвт иргэдийн саналыг чухалчлан үзнэ гэсэн нь сайшаалтай байгааг тэмдэглээд, жил бүр төсвийн төсөлд өгдөг аудитын зөвлөмжийг үр дүнтэй болгоход цаашид ямар  арга хэмжээ авч хэрэгжүүлэх талаар тодруулсан. Нэр дэвшигч С.Магнайсүрэн хариултдаа, 2024 онд адуитын байгууллагаас 9629 зөвлөмж хүргүүлсэн  бөгөөд биелэлт нь 75.2 хувьтай байгаа нь шийдвэрийн хэрэгжилтэд анхаарах шаардлагатай байгаа нь харагдаж байна гэж байлаа.

Сонсгол гишүүдийн асуулт, саналаар үргэлжилсэн. Нэр дэвшигчээс Улсын Их Хурлын гишүүн Д.Пүрэвдаваа, Т.Аубакир, Р.Батболд, Х.Ганхуяг, Ж.Батжаргал, Д.Батбаяр, Б.Заяабал, Ж.Баясгалан, З.Мэндсайхан, Г.Ганбаатар, Д.Батлут нар асуулт асууж, үг хэлэв. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Д.Пүрэвдаваа, үйл ажиллагааныхаа чиглэлд улс төрөөс хараат бус байдлыг хэрхэн хангаж ажиллах, төрд итгэх иргэдийн итгэлийг сэргээхийн тулд аудитын байгууллага нээлттэй байхад баримтлах  зарчмын талаар, Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир аудитын байгууллага санхүү, гүйцэтгэлийнхээ хяналттай зэрэгцүүлээд нийцлийн аудит хийхэд анхаарах шаардлагатай талаар байр суурийг нь сонирхож байлаа.

Нэр дэвшигч хариултдаа, Аудитын хараат бус байдал нь үйл ажиллагааных нь үндсэн гол амин судас байдаг.  Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр аудитын байгууллагын суурь үндсийг тусгасан нь чухал алхам болсон. Үүнээс үндэслээд 2000 онд Төрийн аудитын тухай хуулийг шинэчлэн найруулсан. Иймд уг хууль нь аудитын хараат бус байдлын эрх зүйн орчныг хангахад чиглэснийг дурдаад өнөөдрийн нөхцөлд төрийн аудитын байгууллага хараат бусаар ажиллах эрх зүйн орчин бүрдсэн. Хууль зүйн хувьд хараат бус ажиллах бүх нөхцөл, бололцоо хангагдсан тул улс төрийн нам болоод бусад субъектээс үл хамаарч, хараат бусаар ажиллах боломжтой гэв.

Мөн иргэнийхээ зүгээс ч, УИХ-аас томилогдвол энэ чиглэлийн үүрэг хүлээсэн албан хаагчийн хувьд ч аудитын ил тод, нээлттэй байдал чухал асуудал гэдгийг тодотгоод цаашдаа аливаа зөрчил, хохирлыг төлүүлэхээсээ илүүтэй эрсдэлийг бага түвшинд байлгахад онцгойлон анхаарч ажиллана гэж байлаа. Мөн тэрбээр, Төрийн аудитын тухай хуульд заасны дагуу санхүү, гүйцэтгэл, нийцэл гэсэн гурван аудитыг хийдэг. Нийгэм, эдийн засаг хөгжиж, төсөв тэлж байгаа энэ цаг үед аудитын гүйцэтгэх чиг үүрэг өсөж байна. Өнөөдөр санхүү, гүйцэтгэлийн аудитыг нийцэлтэйгээ хамт хийх асуудлыг хуулиар зохицуулсан хүрээнд явуулж байгаа. Нийцлийн аудитад онцгойлон анхаарч, хэрэгжилтийг нь хангах нь чухал гэдэгтэй санал нэг байна гэлээ.

Гишүүд Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд төрд олон жил ажилласан туршлагатай, улс төрөөс хараат бус бие даан ажиллах чадвартай хүнийг нэр дэвшүүлснийг дэмжиж байгаагаа илэрхийлээд цаашид Үндэсний аудитын газар нь хяналтын байгууллагын хувьд төрийн болон төрийн өмчит байгууллагын төсвийн ерөнхийлөн захирагч, санхүүгийн мэргэжилтнүүдийн ур чадвар, мэдлэгийг дээшлүүлэх асуудалд ул суурьтай хандахгүй бол зөрчил, хохирлын асуудал багасгахгүй гэдгийг анхааруулж байв. Мөн төрийн аудитын байгууллагаас үр ашиггүй гэдэг дүгнэлтийг гаргасан байхад үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр буй төрийн өмчит компаниудын асуудлыг цэгцлэх, хариуцлага тооцдог болох, хуулийн хэрэгжилтийг ханган ажиллахад санаачилгатай ажиллахыг хүсэж байлаа. Түүнчлэн санхүүгийн аудитын хүрээнд өгсөн хязгаарлалттай дүгнэлтийн дагуу холбогдох зөвлөмжийг хэрэгжүүлээд явдаг болсон. Харин гүйцэтгэл, нийцлийн аудитыг чамбайруулж, энэ хүрээнд өгсөн зөвлөмжийг биелүүлэхэд хариуцлагагүй ханддаг байдлыг зогсоох, төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүдийн үр ашигтай байдалд онцгойлон анхаарах, улмаар хууль эрх зүйн орчныг сайжруулах шаардлагатай бол Төсвийн байнгын хороотой нягт хамтран ажиллахыг хүсэж байлаа.

Улсын Их Хурлын гишүүн, сонсгол даргалагч Г.Дамдинням Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай 133 дугаар зүйлийн 133.1-т “Нэр дэвшигчийн сонсгол явуулснаас хойш ажлын 2 өдрийн дотор сонсголд оролцсон гишүүд хаалттай хуралдаж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар сонсголын тайлан гаргана. Тайланд сонсголын дүнд үндэслэн гаргасан нэр дэвшигч тухайн албан тушаалд тавих шаардлага хангасан эсэх дүгнэлт, түүний үндэслэлийг тусгаж, холбогдох бусад мэдээллийг хавсаргана” гэснийг  онцлон дурдаад үүгээр Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсгол өндөрлөснийг мэдэгдлээ.

Нэр дэвшигчтэй холбоотой сонсголын тайланг гаргахаар хуралдаан хаалттайгаар үргэлжиллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.  

Дэлгэрэнгүй ...

Улс төр

Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа

Нийтэлсэн

-

Нийтэлч

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны тавдугаар сарын 7-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлдэг Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөл 2025 оны тавдугаар сарын 6-ны өдөр шинэчилсэн бүрэлдэхүүнээр хуралдсан.  Тус хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн дэд дарга Л.Энх-Амгалан Засгийн газрын гишүүдэд өнөөдөр танилцуулж, танилцуулгатай холбогдуулан:

-Хүүхдийн төлөө сангийн зарцуулалт, менежментийг сайжруулж, хөрөнгийг  арвижуулах саналаа бэлтгэж дараагийн хуралдаанаар шийдвэрлүүлэх,

-Монгол Улсын Засгийн газар 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарласантай холбоотойгоор хүүхдийн хөгжил, хамгааллын асуудлаарх цогц бодлогыг тодорхойлох, бүс, орон нутгийн онцлогт тохирсон дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан барьж, байгуулах ажлыг үе шаттай хэрэгжүүлэх,

-Хүүхэд өөрсдөө оролцдог оролцооны байгууллагуудын зөв оролцоо, хамтын ажиллагааны механизмыг зөв тодорхойлж, хамтран ажиллах,

-Хүүхдийн эсрэг хүчирхийлэл, бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, түүнийг таслан зогсоох, авч хэрэгжүүлэх саналыг дараагийн хуралдаанд танилцуулах,

-Гэр бүлийг дэмжих тухай хуулийн төслийг боловсруулж, танилцуулах,

-Хүүхдийн эрхийг хангах, хүүхэд хамгааллын үйлчилгээг шуурхай үзүүлэх нөхцөлийг бүрдүүлж, хүүхэд, гэр бүлийн хөгжлийн орон нутгийн байгууллагуудыг автомашинаар хангах ажлыг улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр 2025, 2026 онд бүрэн шийдвэрлэх,

-Хүүхдийг эхийн хэвлийд байхаас нь эрүүл мэндэд нь анхаарах, жирэмсний хяналт, цэцэрлэг, сургуулийн хүүхдийн эрт илрүүлгийн тогтолцоог бүрдүүлж, цэцэрлэг, сургуулийн орчны эрүүл ахуй, аюулгүй байдалд анхаарах, одоо хэрэгжүүлж буй ажлаа эрчимжүүлж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.

Дэлгэрэнгүй ...

Улс төр

Ураны хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд иргэдийн хяналт, оролцоог хангана

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монгол Улсын Засгийн газрын тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Цөмийн энергийн тухай хуульд заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас тогтоол гаргалаа.

Монгол Улсын Үндсэн хуульд “Иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийнхээ хүрээнд газрын хэвлийн баялгийг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар мэдэх эрхтэй” гэж заасны дагуу ураны хайгуул, олборлолтын үйл ажиллагаа, түүний үр дагавар, нөлөөллийн талаар бодит мэдээллийг иргэд, олон нийтэд хүртээмжтэй, ойлгомжтой хүргэх, ураны төслийн үр нөлөө, ач холбогдлыг үнэн зөвөөр таниулж ойлгуулах ажлын хүрээнд дараах шуурхай арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр тогтлоо.

Тус тогтоолоор, Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт өнөөг хүртэл хийгдсэн ураны геологи, хайгуулын ажлын үр дүн болон уран олборлолтын техник, технологийн орчин үеийн шийдэл, аюулгүй ажиллагааны талаарх мэдээллийг олон нийтэд хүргэх арга хэмжээ авна.

Мөн Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутаг дэвсгэрт байрлах Зөөвч-Овоо, Дулаан-Уулын ураны ордыг олборлох, боловсруулахтай холбоотой хүн, мал, амьтан, хүрээлэн байгаа орчинд үзүүлэх цацрагийн нөлөөллийн талаар олон улсын болон үндэсний мэргэжлийн судалгааны байгууллага, эрдэмтэн, судлаачдын хийсэн судалгааны ажлын үр дүнд тулгуурлан холбогдох мэдээллийг бэлтгэн олон нийтэд хүргэхийг тогтоолоор үүрэгжүүллээ.

Зөөвч-Овоо, Дулаан-Уулын ураны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулснаар нийгэм, эдийн засаг, орон нутагт үзүүлэх үр нөлөө, ач холбогдлын талаар тодорхой мэдээлэл бэлтгэн олон нийтэд хүргэх, ураны төслийн үйл ажиллагаанд ил тод, хариуцлагатай байдлыг хангуулах, олон нийтийн хяналтын механизмыг бүрдүүлэх зорилгоор орон нутгийн иргэдийн төлөөлөл болон төрийн бус байгууллага, мэргэжлийн хараат бус судлаач, шинжээчдээс бүрдсэн орон тооны бус Иргэдийн хяналтын зөвлөл байгуулах асуудлыг судалж шийдвэрлэхээр боллоо.

Цацраг идэвхт ашигт малтмалын цөмийн болон цацрагийн хэмжилт, шинжилгээ хийх олон улсын стандартад нийцсэн лаборатори байгуулах асуудлыг судалж танилцуулна.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Эдийн засаг15 цаг өмнө

Үхрийн цул махны үнэ өсөж 23325 төгрөг болжээ

Улс төр15 цаг өмнө

Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигчтэй хийх сонсгол болов

Улс төр15 цаг өмнө

Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа

Улс төр15 цаг өмнө

Ураны хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд иргэдийн хяналт, оролцоог хангана

Нийгэм15 цаг өмнө

Зургаадугаар сарын 01-ээс эхлэн хүнсний ногооны тариалан эрхлэгчдэд урамшуулал олгоно

Нийгэм15 цаг өмнө

Хүүхдийн бэлгэнд сахрын агууламж өндөртэй бүтээгдэхүүн бэлэглэхгүй байхыг уриалав

Нийгэм15 цаг өмнө

Хол замд зорчихгүй байхыг анхааруулж байна

Нийгэм16 цаг өмнө

ТЦА: Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоохоор ажиллаж байна

Эдийн засаг16 цаг өмнө

Монгол Улсын Хөгжлийн банкны дүрмийн санг 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэхээр боллоо

Нийгэм17 цаг өмнө

“Математикийн 1000 бодлого” нээлттэй нийтлэгдлээ

Нийгэм18 цаг өмнө

АТГ: Төсвийн хөрөнгийн зарцуулалттай холбоотой гомдол давамгайлав

Нийгэм18 цаг өмнө

Алба хаагчид өдөр бүр ногоон бүс, зуслангийн чиглэлд аюулгүй байдлыг ханган ажиллаж байна

Нийгэм18 цаг өмнө

Солонготын даваа цасан бүрхүүл тогтож, халтиргаа гулгаа үүссэн байна

Нийгэм19 цаг өмнө

25 дугаар эмийн сангийн уулзвараас “Гранд плаза”-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, асфальт бетоноор хучна

Нийгэм19 цаг өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1410 болжээ

Улс төр20 цаг өмнө

Засгийн газар хуралдаж байна

Улс төр20 цаг өмнө

Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна

Улс төр20 цаг өмнө

Монгол шуудан ХК-ийн үйл ажиллагаа, түгээлтийн сүлжээний ашиглалтын талаарх мэдээллийг сонслоо

Улс төр21 цаг өмнө

Өнөөдөр хуралдах УИХ-ын ажлын хэсгүүд

Эдийн засаг2 өдөр өмнө

Монгол Улсын гадаад валютын нөөц 5 тэрбум ам.долларт хүрчээ

Нийгэм2 өдөр өмнө

Эзэнгүй нохой, муур барих ажлыг бүсчилсэн байдлаар зохион байгуулан ажиллаж байна

Нийгэм2 өдөр өмнө

Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт 1278 ТҮЦ-ийг нүүлгээд байна

Нийгэм2 өдөр өмнө

Шадивлан зуслангийн авто замаас Петровис ШТС хүртэлх авто замыг хаана

Улс төр2 өдөр өмнө

Монгол, Ираны Гадаад харилцааны яам хоорондын II зөвлөлдөх уулзалт болов

Эдийн засаг2 өдөр өмнө

Тавдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь

Улс төр2 өдөр өмнө

ТББХ: Төрийн албаны зөвлөлийн 2024 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэв

Нийгэм2 өдөр өмнө

“Цар тахлын үед хариу арга хэмжээ авах нийгмийн хамгаалал” төсөл2 хэрэгжүүлж байна

Нийгэм2 өдөр өмнө

“Чингис хаан” онгоцны буудал руу явах автобусны үнэ тариф

Нийгэм2 өдөр өмнө

“Хамрын таславч тэгшлэх, хамрын амьсгал сэргээх” мэс ажилбарыг амжилттай хийжээ

Нийгэм2 өдөр өмнө

АТГ: Нийтийн албанд томилогдох 885 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянав

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм7 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад3 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр3 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм3 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм8 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм8 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм10 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм11 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад11 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг12 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим