Нийгэм
Байгалийн түүхийн музей их тэнгэрийн аманд ЦОГЦОЛБОР хэлбэрээр сүндэрлэнэ

Засгийн газрын хуралдаанаас Байгалийн түүхийн музейг Их тэнгэрийн аманд барьж байгуулах шийдвэрийг гаргасан. 1924 онд Үндэсний музей нэртэйгээр анх байгуулагдаж одоогийн барилга нь 1955 онд Хөдөө аж ахуйн техникумын зориулалттай баригдсан байдаг. Барилгын ашиглалтын хугацаа бүрэн дуусч 2013 оноос Байгалийн түүхийн музей олон нийтэд үйлчлэх үндсэн үйл ажиллагааг бүрэн зогсоосон.
Соён гэгээрэл, урлаг, түүх нь улс үндэстний амин судас. Тийм ч учраас У.Хүрэлсүхийн Засгийн газар эх орныхоо нэн чухал бүтээн байгуулалт хэмээн үзэж Их тэнгэрийн аманд зай талбай, агаар орчин, жишиг бүтээн байгуулалт бүхий цогцолбор хэлбэрээр шинээр барьж байгуулах ажлыг шуурхайлахаар шийдвэрлэв. Шинэ “Байгалийн түүхийн музей” нь авто зогсоол болон гэр бүлийн амралт чөлөөт цагт зориулсан үйлчилгээтэй байх тул Богд уулын цогцолборын дагуу Их тэнгэрийн аманд баригдахаар болж байна.
Засгийн газрын тэргүүн “Байгалийн түүхийн музей”-г Их тэнгэрийн аманд барих асуудлыг дэмжиж, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд газар ашиглуулах гэрээ байгуулан хамтарч ажиллахыг холбогдох хүмүүст даалгасан бол музейн барилгын ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай техникийн нөхцөл, зөвшөөрлийг холбогдох хууль, журмын дагуу олгож дэмжлэг үзүүлж ажиллахыг ч мөн холбогдох газрын удирдлагуудад үүрэг болгоод байна.
Дашрамд сонирхуулахад Төрийн тусгай хамгаалалттай Их тэнгэрийн ам хэсэгт АСЕМ-ийн үеэр хувийн компанид 7.4 га газар олгосон НОЦТОЙ асуудал байдаг юм байна. Тус газрыг судалж холбогдох хуулийн дагуу Музейн газраар шийдвэрлэхийг Ерөнхий сайд үүрэгджээ.
Байгалийн түүхийн музейг Их тэнгэрийн аманд барих шийдвэр гаргасан явдлыг мөн хуучин барилгын газрыг ямар хэлбэрээр ашиглах тухайд цахим орчинд нэлээд шүүмжлэл дагуулж байна. Тэгвэл Ерөнхий сайдын зөвлөх А.Үйлстөгөлдөр тайлбартаа “Байгалийн түүхийн музей”-н одоогийн барилгын газрыг дуудлага худалдаагаар юмуу ямар нэгэн зохицуулалтаар хэн нэгэнд шилжүүлж хувьчлахгүй. Харин уг барилгыг нураан оронд нь дахин музей босгоно. Одоогоор хаадын эсвэл түүхийн гэх мэт хувилбарууд яригдаж байна” гэх тайлбарыг өөрийн цахим хуудсаараа мэдэгдсэн байна.

Нийгэм
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 800 болжээ


Нийгэм
Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийгдэх засварын хуваарь

Өнөөдөр буюу 2025 оны дөрөвдүгээр сарын 25-ны Баасан гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.
ЖИЧ: Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орвол, гэрээт бүртгэлтэй утасны дугаарт мэдээлэл хүргэх болно. Засварын ажлыг тухайн тоноглолоос хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг хэрэгчлэгч та бүхнээс хүсье.
Нийгэм
“Бөмбөгөр” худалдааны төвийн баруун талын үерийн далангийн түшиц ханыг шөнийн цагаар засварлаж байна

Өнгөрсөн оны зургаадугаар сард орсон аадар борооноор хөрсний нуралт үүсэн, “Бөмбөгөр” худалдааны төвийн баруун талын үерийн далангийн босоо түшиц хана 40 метр хэсэгт нурж, эвдэрсэн.
Тус эвдэрсэн хэсгийг ГУББГ-аас шөнийн цагаар засварлаж байна.
Ингэхдээ авто замын тэмдэг, тэмдэглэгээг тавьж аюулгүй ажиллагааг ханган бохирдуулсан замаа угааж байгаа юм.
Ажлын явцын талаар Геодези, усны барилга байгууламжийн газрын дарга Б.Бямбасайхан “Уг үерийн далан нь Ногооннуур, Дэнжийн мянга, Хайлаастаас ирж байгаа үерийн усыг цуглуулан Нэгдүгээр хороолол орчмоор дамжин Дунд голтой нийлүүлдэг чухал үүрэг бүхий үерийн байгууламж юм. Иймд авто замын хөдөлгөөнд саад учруулахгүйгээр шөнийн цагаар засварын ажлыг гүйцэтгэж, долоо хоногийн дотор дуусгахаар төлөвлөж байна. Мөн даланд хуримтлагдсан 150-180 метр зузаантай лагийг цэвэрлэнэ” гэлээ.
-
Улс төр7 цаг өмнө
БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
-
Улс төр5 цаг өмнө
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн 102.5 км салбар төмөр замын трасстай танилцаж, бүтээн байгуулалтыг эхлүүллээ
-
Нийгэм7 цаг өмнө
Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийгдэх засварын хуваарь
-
Нийгэм5 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 800 болжээ
-
Улс төр5 цаг өмнө
“Нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах асуудлаар хуулийн төсөл санаачлах тухай” нийтийн өргөдлийг 100,033 иргэн дэмжжээ