Нийгэм
Та урьдчилан сэргийлэх үзлэгтээ хамрагдсан уу?

Сүүлийн үед амьдралын хэв маяг, уур бухимдал, буруу хооллолт, хөдөлгөөний дутагдал нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж хавдар, даралт ихсэх, чихрийн шижин, зүрхний өвчин хүндрэх шалтгаан болж байна. Тухайлбал, Монгол Улс хавдрын өвчлөл, үүнээс шалтгаалсан нас баралтаар дэлхийд тэргүүлжээ. Өнгөрсөн оны байдлаар улсын хэмжээнд нас баралт 17864 байсны 24.6 хувь буюу дөрвөн нас баралтын нэг нь хавдраас шалгаалжээ. Энэ нь өдөрт 16 иргэн хавдраар өвдсөнөөс 12 нь амь насаа алдаж байна гэсэн судалгаа бий. Гэхдээ хавдраар өвчлөхгүй, өвдсөн ч эрт илрүүлж төгс эмчлэх боломж биднээс хамаарч байна. Иргэд мэдээлэл муутайгаас өөрсдийгөө урьдчилан сэргийлэх, хамгаалах чадваргүй, оройтож оношлуулж байгаа нь амь насаа алдах шалтгаан нь болж байна.
Тиймээс урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагдах нь энэ өвчнүүдийг эрт илрүүлэхэд ач холбогдолтой талаар эмч, мэргэжилтнүүд анхааруулдаг. Иймд Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Эрүүл мэндийн яамнаас хамтран гаргасан эрт илрүүлэг үзлэгт насны ангиллын дагуу хэдэн насанд ямар шинжилгээ, үзлэгт хаана хамрагдах талаарх мэдээллийг хүргэж байна. Үзлэг, шинжилгээнүүдийг харьяа өрх, сум, дүүргийн Эрүүл мэндийн төвдөө эрүүл мэндийн даатгалаар үнэ төлбөргүй үзүүлэх аж. Эрүүл мэндийн даатгал төлдөг иргэн улиралд нэг удаа 140 мянган төгрөгийн үзлэг, шинжилгээнд хамрагдах эрхтэй юм байна.
18-29 нас
Энэ насны эрэгтэй, эмэгтэй хүмүүс жилд нэг удаа цусны даралт, таван жилд нэг удаа холестерол илрүүлэх, гурван жилд нэг удаа чихрийн шижин, элэгний В, С вирус илрүүлэх шинжилгээг хоёр жилд нэг удаа, мэдрэхүйн эрхтэний үзлэгийг таван жилд нэг удаа үзүүлэх хэрэгтэй. Харин эмэгтэй умайн хүзүүний өмөний шинжилгээг гурван жилд нэг удаа өгөх юм.
30-39 нас
Энэ насны эрэгтэй, эмэгтэй хоёр жилд нэг удаа цусны даралт үзэх, гурван жилд нэг удаа холестерол илрүүлэх, гурван жилд нэг удаа чихрийн шижин, элэгний В, С вирус илрүүлэх шинжилгээг хоёр жилд нэг удаа, мэдрэхүйн эрхтэний үзлэгийг таван жилд нэг удаа, эмэгтэй умайн хүзүүний өмөнг гурван жилд нэг удаа, хөхний хавдрын шинжилгээг хоёр жилд нэг удаа өгнө.
40-49 нас
Энэ насны эрэгтэй, эмэгтэй хүмүүс жилд хоёр удаа цусны даралт үзэх, жилд нэг удаа холестерол илрүүлэх, гурван жилд нэг удаа чихрийн шижин хоёрдугаар хэв шинж, элэгний В, С вирус илрүүлэх шинжилгээг хоёр жилд нэг удаа, мэдрэхүйн эрхтэний үзлэгийг таван жилд нэг удаа мөн ясны сийрэгжилтийн шинжилгээг гурван жилд нэг удаа өгнө. Харин энэ насны эмэгтэй умайн хүзүүний өмөнг гурван жилд нэг удаа, хөхний хавдар жилд нэг удаа, эрэгтэй төмсөг болон түрүү булчирхайн хавдрын шинжилгээг гурван жилд нэг удаа өгнө.
50-59 нас
Энэ насныхан цусны даралт, бие махбодийн үзүүлэлт, биеийн жингийн индекс, урьдчилан сэргийлэх үзлэг, зөвлөгөөг жил бүр авах, цусны даралтаа жилд дөрвөн удаа үзэх, жилд нэг удаа холестерол илрүүлэх, чихрийн шижин хоёрдугаар хэв шинжээ гурван жилд нэг удаа, элэгний В, С вирус илрүүлэх шинжилгээг хоёр жилд нэг удаа, мэдрэхүйн эрхтэний үзлэгийг таван жилд нэг удаа, ясны сийрэгжилтээ хоёр жилд нэг удаа, бүдүүн гэдэсний хавдрын шинжилгээг гурван жилд нэг удаа, уушгины хавдрын шинжилгээг гурван жилд нэг удаа, эмэгтэйчүүд умайн хүзүүний өмөнг гурван жилд нэг удаа, хөхний хавдар жилд нэг удаа, эрэгтэйчүүд төмсөг болон түрүү булчирхайн хавдрын шинжилгээг гурван жилд нэг удаа өгснөөр та өөрийгөө хавдар, даралт ихсэх, чихрийн шижин, зүрхний өвчнийг хүндрүүлэхгүй эрт үед нь илрүүлж, эмчлэх боломжтой юм байна.



Нийгэм
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 800 болжээ


Нийгэм
Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийгдэх засварын хуваарь

Өнөөдөр буюу 2025 оны дөрөвдүгээр сарын 25-ны Баасан гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.
ЖИЧ: Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орвол, гэрээт бүртгэлтэй утасны дугаарт мэдээлэл хүргэх болно. Засварын ажлыг тухайн тоноглолоос хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг хэрэгчлэгч та бүхнээс хүсье.
Нийгэм
“Бөмбөгөр” худалдааны төвийн баруун талын үерийн далангийн түшиц ханыг шөнийн цагаар засварлаж байна

Өнгөрсөн оны зургаадугаар сард орсон аадар борооноор хөрсний нуралт үүсэн, “Бөмбөгөр” худалдааны төвийн баруун талын үерийн далангийн босоо түшиц хана 40 метр хэсэгт нурж, эвдэрсэн.
Тус эвдэрсэн хэсгийг ГУББГ-аас шөнийн цагаар засварлаж байна.
Ингэхдээ авто замын тэмдэг, тэмдэглэгээг тавьж аюулгүй ажиллагааг ханган бохирдуулсан замаа угааж байгаа юм.
Ажлын явцын талаар Геодези, усны барилга байгууламжийн газрын дарга Б.Бямбасайхан “Уг үерийн далан нь Ногооннуур, Дэнжийн мянга, Хайлаастаас ирж байгаа үерийн усыг цуглуулан Нэгдүгээр хороолол орчмоор дамжин Дунд голтой нийлүүлдэг чухал үүрэг бүхий үерийн байгууламж юм. Иймд авто замын хөдөлгөөнд саад учруулахгүйгээр шөнийн цагаар засварын ажлыг гүйцэтгэж, долоо хоногийн дотор дуусгахаар төлөвлөж байна. Мөн даланд хуримтлагдсан 150-180 метр зузаантай лагийг цэвэрлэнэ” гэлээ.
-
Улс төр7 цаг өмнө
БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
-
Улс төр5 цаг өмнө
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн 102.5 км салбар төмөр замын трасстай танилцаж, бүтээн байгуулалтыг эхлүүллээ
-
Нийгэм7 цаг өмнө
Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийгдэх засварын хуваарь
-
Нийгэм5 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 800 болжээ
-
Улс төр5 цаг өмнө
“Нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах асуудлаар хуулийн төсөл санаачлах тухай” нийтийн өргөдлийг 100,033 иргэн дэмжжээ