Нийгэм
Ёс зүйгээр цангасан Монгол Улс

Дэлхийн ямар улс дотроо атаа жөтөө, аархал, бардамнал, заналхийлэл, хүчирхийлэл, дээрэм тонуул, худал хуурмаг, хов жив, завхайрал, шунал тачаал, бусармаг үйлс, гүтгэлэг доромжлол дүүрэн нийгэмтэй байж олон улсад нэр хүнд олж, хил дамнасан арилжаа наймаа хийгээд ард түмнээ амар жимэр, хөгжлийн замаар хөтөлсөн гэж та бодож байна.
Манай улс ардчилал, чөлөөт эдийг засаг, сонгууль, үндсэн хууль, хувь эрх чөлөө, тусгаар тогтнол, хэвлэлийн эрх чөлөө зэрэг дэвшил гарсан гурван арван жилийг ардаа үлдээх гэж байна. Гол асуудал нь эдгээр зүйлсийн дараагийн гурван арван жил, магадгүй 100 жилийнхээ суурийг тавьсан уу гэж асуувал “тийм” гэж хариулах нэгэн байгаа болов уу.
Бид хүнд гайхуулах хурдны замгүй. Амлалтаа биелүүлж мянганы замаа дуусгаагүй байж болно. Хамаг хэргээ хүлээгээд хөгжлийн гарц болох төмөр замаа ч тавьж амжаагүй байж болно. Гэхдээ хүн ёсны анхдагч хэрэгцээ болох ёс зүйгээ бид хэдий хүртэл хойш нь тавих ёстой вэ.
Ёс зүй нь өндөр хөгжилтэй улс орны нийгмийн үндэс суурь бөгөөд иргэд хоорондын зөвшилцөл, харилцан итгэлцэл, хамтын ажиллагаа хийгээд нийтийн ашиг тусын төлөө аливаа эрсдлийг үүрч нийтийн итгэлийг олж авах суурь ойлголтын үндэс хэмээн тодорхойлсон байдаг. Онолын хувьд ч тэр мөс чанарын хувьд ч тэр хатгагдах ёстой асуудал баймаар.
Ардчилал бий болсон гэх энэ хугацаанд эгэл жирийн иргэн хүн ёс зүйгээ анхдагч хүчин зүйл, улс орны хөгжлийн цөм болгосон оронд бидний гурван сая гаруй иргэн хэдэн зуугаар нь компани босгож чадсан гэхэд болно.
Сүүлийн гурван арван жилд хэчнээн компани тэгээс эхэлж хэдэн зуун долларын жилийн борлуулалттай болтлоо өссөнийг та бүхэн сайн мэдэх биз.
Мөн нүүрс, зэс, алт гээд ямар л эрдэнэс баялаг байна түүгээрээ хөрөнгө оруулалт хайж, олон улсын анхаарлыг татах гээд янз бүрээр оролдож байна. гол нь ямар зүйл дээр алдаж байгаа болоод гадныхны итгэлийг олохгүй байгаа нь нөгөө л ёс зүй.
Сүүлийн саруудад манай улсын улс төр, нийгэм, эдийн засгийн амьдралд тойрон эргэлдэж буй сэдвүүдийн үндсийг бодож үзсэн ч бүгд л ёс зүй хэм хэмжээн асуудал яригдах юм.
Өөрөөр хэлбэл, энэ нийгэм цаг үед ёс зүйн асуудал хамгийн байж болох доод шатанд яригдаж, үнэлэгдэж байхад асуудлыг авч хэлэлцэхгүй байгаа нь харамсалтай.
Монгол Улсын Ерөнхийлөгч хэдэн мянган зарлиг гаргалаа гээд, Ерөнхий сайд нь хэдэн зуун тушаалд гарын үсэг зурлаа гээд, УИХ нь хэдэн арван хууль баталлаа гээд хэн нэгэн нь ёс зүйн хариуцлага хүлээж байгаа ганц ч тод жишээ ард түмний нүдэнд харагдахгүй байна. Энэ аян хаана, хэнээс эхлэх вэ гэж нүдээ ширгэтэл хүлээж сууна.
Мөнгөөр ёс зүйг худалдаж авч болдоггүй нь харамсалтай.
Энэ асуултанд хариулт өгч, ёс зүйг төлөвшүүлэхэд хувь нэмрээ оруулахаар олон улсын хүндэт зочид оролцох “Ёс зүйн хурал”-ыг 5 сарын 3-4-нд “Новотел” зочид буудлын 4 давхарт зохион байгуулах гэж байна.

Нийгэм
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 800 болжээ


Нийгэм
Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийгдэх засварын хуваарь

Өнөөдөр буюу 2025 оны дөрөвдүгээр сарын 25-ны Баасан гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.
ЖИЧ: Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орвол, гэрээт бүртгэлтэй утасны дугаарт мэдээлэл хүргэх болно. Засварын ажлыг тухайн тоноглолоос хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг хэрэгчлэгч та бүхнээс хүсье.
Нийгэм
“Бөмбөгөр” худалдааны төвийн баруун талын үерийн далангийн түшиц ханыг шөнийн цагаар засварлаж байна

Өнгөрсөн оны зургаадугаар сард орсон аадар борооноор хөрсний нуралт үүсэн, “Бөмбөгөр” худалдааны төвийн баруун талын үерийн далангийн босоо түшиц хана 40 метр хэсэгт нурж, эвдэрсэн.
Тус эвдэрсэн хэсгийг ГУББГ-аас шөнийн цагаар засварлаж байна.
Ингэхдээ авто замын тэмдэг, тэмдэглэгээг тавьж аюулгүй ажиллагааг ханган бохирдуулсан замаа угааж байгаа юм.
Ажлын явцын талаар Геодези, усны барилга байгууламжийн газрын дарга Б.Бямбасайхан “Уг үерийн далан нь Ногооннуур, Дэнжийн мянга, Хайлаастаас ирж байгаа үерийн усыг цуглуулан Нэгдүгээр хороолол орчмоор дамжин Дунд голтой нийлүүлдэг чухал үүрэг бүхий үерийн байгууламж юм. Иймд авто замын хөдөлгөөнд саад учруулахгүйгээр шөнийн цагаар засварын ажлыг гүйцэтгэж, долоо хоногийн дотор дуусгахаар төлөвлөж байна. Мөн даланд хуримтлагдсан 150-180 метр зузаантай лагийг цэвэрлэнэ” гэлээ.
-
Улс төр7 цаг өмнө
БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
-
Улс төр5 цаг өмнө
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн 102.5 км салбар төмөр замын трасстай танилцаж, бүтээн байгуулалтыг эхлүүллээ
-
Нийгэм7 цаг өмнө
Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийгдэх засварын хуваарь
-
Нийгэм5 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 800 болжээ
-
Улс төр5 цаг өмнө
“Нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах асуудлаар хуулийн төсөл санаачлах тухай” нийтийн өргөдлийг 100,033 иргэн дэмжжээ