Нийгэм
Дөрвөн сартай охиноо байрны гадаа орхиж явсан эцэг, эхийг эрэн сурвалжилж байна

Сүхбаатар дүүрэг 9-р хорооны нутаг дэвсгэрт, байрны гадаа дөрвөн сартай охин хүүхдийг орхиж явсан хэрэг энэ сарын 4-нд гарсан байна. Энэ тухай дуудлага цагдаагийн байгууллагад тухайн өдрийн 21:00 цагт иржээ.
Хүүхдийг Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын харьяа Түр хамгаалах байранд хүргэсэн байна. Хүүхдийн биеийн байдал ямар байгааг тус газраас тодруулахад “Дөрвөн сартай хүүхэд 4-ний орой хүргэгдэж ирсэн. Биеийн байдал хэвийн, эмч, нийгмийн ажилтнуудын асаргаанд сайн байгаа” гэв.
Харин эцэг эх, асран хамгаалагчийг нь эрэн сурвалжилж байгааг цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
Эцэг эх, асран хамгаалагч нь хүүхдийг төөрүүлэх, орхиж явах нь гэмт хэрэгт тооцогддог бөгөөд Эрүүгийн хуулийн дагуу дараах хариуцлагыг хүлээлгэнэ.
Хүүхдийг хаях, төөрүүлэх, тэнүүчлэлд хүргэх
Хуулиар хүлээсэн асран хамгаалах, харгалзан дэмжих үүргээсээ зайлсхийж хүүхдийг хаясан, орон гэрээ олох боломжгүй газар зориуд орхисон, хүүхдийг оршин суугаа газраас нь хөөж тэнүүчлэхэд хүргэсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, хохирогч нас барсан бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Нийгэм
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 800 болжээ


Нийгэм
Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийгдэх засварын хуваарь

Өнөөдөр буюу 2025 оны дөрөвдүгээр сарын 25-ны Баасан гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.
ЖИЧ: Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орвол, гэрээт бүртгэлтэй утасны дугаарт мэдээлэл хүргэх болно. Засварын ажлыг тухайн тоноглолоос хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг хэрэгчлэгч та бүхнээс хүсье.
Нийгэм
“Бөмбөгөр” худалдааны төвийн баруун талын үерийн далангийн түшиц ханыг шөнийн цагаар засварлаж байна

Өнгөрсөн оны зургаадугаар сард орсон аадар борооноор хөрсний нуралт үүсэн, “Бөмбөгөр” худалдааны төвийн баруун талын үерийн далангийн босоо түшиц хана 40 метр хэсэгт нурж, эвдэрсэн.
Тус эвдэрсэн хэсгийг ГУББГ-аас шөнийн цагаар засварлаж байна.
Ингэхдээ авто замын тэмдэг, тэмдэглэгээг тавьж аюулгүй ажиллагааг ханган бохирдуулсан замаа угааж байгаа юм.
Ажлын явцын талаар Геодези, усны барилга байгууламжийн газрын дарга Б.Бямбасайхан “Уг үерийн далан нь Ногооннуур, Дэнжийн мянга, Хайлаастаас ирж байгаа үерийн усыг цуглуулан Нэгдүгээр хороолол орчмоор дамжин Дунд голтой нийлүүлдэг чухал үүрэг бүхий үерийн байгууламж юм. Иймд авто замын хөдөлгөөнд саад учруулахгүйгээр шөнийн цагаар засварын ажлыг гүйцэтгэж, долоо хоногийн дотор дуусгахаар төлөвлөж байна. Мөн даланд хуримтлагдсан 150-180 метр зузаантай лагийг цэвэрлэнэ” гэлээ.
-
Улс төр12 цаг өмнө
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн 102.5 км салбар төмөр замын трасстай танилцаж, бүтээн байгуулалтыг эхлүүллээ
-
Улс төр14 цаг өмнө
БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
-
Нийгэм14 цаг өмнө
Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийгдэх засварын хуваарь
-
Нийгэм12 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 800 болжээ
-
Улс төр12 цаг өмнө
“Нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах асуудлаар хуулийн төсөл санаачлах тухай” нийтийн өргөдлийг 100,033 иргэн дэмжжээ