Нийгэм
Монголын инновацийн 7 хоног эхэллээ
Инновацийн соёлыг төлөвшүүлж, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, инновацийн түншлэл, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Инновацийн 7 хоног-2019” арга хэмжээг 2019 оны 5 дугаар сарын 6-12-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо эхэлж байна.
Энэ жилийн тухайд “Хамтын инноваци” уриатайгаар БСШУСЯ, ҮХГ, Нийслэлийн шинжлэх ухаан,үйлдвэрлэл, инновацийн газар, Оюуны өмчийн газар, ШУТС, ШУА, ШУТИС, СУИС, ХААИС, БХИС, МУИС, АШУҮИС, МУБИС, МҮХАҮТ, Монголын залуу эрдэмтдийн холбоо ТББ, Монголын хамтын оффисын холбоо ТББ зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулах юм.
Инновацийн үйл ажиллагаа, хууль, эрх зүй, төрийн бодлого, төр, хувийн хэвшил, их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын шинжлэх ухаан, технологи, инновацийн хамтын ажиллагаа, түншлэлийн боломжууд нээх, олон нийтэд инновацийн бүтээгдэхүүнийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх ач холбогдолтой болохыг энэ үеэр онцлон тэмдэглэлээ.
Долоон хоногийн хүрээнд зохион байгуулах дараах арга хэмжээд иргэд олон нийтийг идэвхтэй оролцохыг зохион байгуулагчид уриаллаа.
2019.05.07 “ХАМТЫН ИННОВАЦИ-2019” хэлэлцүүлэг
БСШУСЯ, Монголын хамтын оффисын холбоо ТББ аас инновацийн үйл ажиллагаа, хууль, эрх зүй, төрийн бодлого, төр, хувийн хэвшил, их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын шинжлэх ухаан, технологи, инновацийн хамтын ажиллагаа, түншлэлийн боломжуудын талаар хэлэлцэх хэлэлцүүлгийг Корпорейт-2 зочид буудал /Улаанбаатар танхим/ -д зохион байгуулна.
2019.05.07-08 “ИННОВАЦИЙН ҮЗЭСГЭЛЭН-2019”
Нийслэлийн шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацийн газар, Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран МҮХАҮТ-ын үзэсгэлэнгийн танхимд үзэсгэлэн худалдаа зохион байгуулна.Энэ үеэр аж ахуйн нэгж байгууллагууд, их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын инновацийн үйл ажиллагааны үр дүн, оюуны бүтээл, шинэ техник, технологи, бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулна.
2019. 05.08. Залуу судлаачдын “BPA-2019” эрдэм шинжилгээний бага хурал
Гадаад, дотоодын эрдэмтэд, судлаачид, магистр, доктор-оюутнууд судалгааны ажлын үр дүнг танилцуулах, эрдэм судлалын бүтээлийг хэвлүүлж, нийтийн хүртээл болгох ба залуу судлаачдын шилдэг бүтээлийг шалгаруулж урамшуулах арга хэмжээг “Монголын залуу эрдэмтдийн холбоо” ТББ ШУТИС-ийн 604 тоотод зохион байгуулна.
2019.05.08. “СОЁЛЫН БҮТЭЭЛЧ ҮЙЛДВЭРЛЭЛ-2019” эрдэм шинжилгээний бага хурал
Эрдэм Шинжилгээ, онол практикийн бага хурлыг СУИС зохион байгуулж, Соёлын бодлого, соёлын бүтээлч үйлдвэрлэл, зохиогчийн эрхэд суурилсан үйлдвэрлэл, соёл урлагийн байгууллагын менежмент маркетингийн чиглэлээр илтгэл хэлэлцүүлнэ. Арга хэмжээ МУИС-ын номын сангийн 502 тоот хурлын танхим болно.
2019.05.09. “ICIED-2019: Олон улсын эрдэм шинжилгээний бага хурал
Мэдлэгийн эдийн засаг, шинжлэх ухаан, технологи, инновацийн хөгжлийн олон улсын туршлага, Монгол Улсад шинжлэх ухаан, технологи, инновацийг хөгжүүлэх боломж, үндэсний инновацийн тогтолцоог бүрдүүлэгч талуудын хамтын ажиллагааны талаар хэлэлцэх ба ирүүлсэн бүтээлүүдэд мэргэжлийн хянан магадалгаа хийж, “Менежмент ба Инноваци” эрдэм шинжилгээний сэтгүүлд нийтэлнэ. Тус арга хэмжээг ШУТИС зохион байгуулна.
2019.05.10. “ФРОНТИР ФИНТЕК” ХАКАТОН арга хэмжээ
Нийслэлийн шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацийн газар, ШУТИС хамтран Фронтир Финтек Хакатоныг орчин үеийн дэвшилтэт технологи болох блокчейн технологийг Монгол Улсад нутагшуулах, залуучуудад блокчейн технологийн талаар оролцох хүсэлтэй бүх хүн, нийтэд мэдлэг, туршлага олгох зорилготой арга хэмжээг зохион байгуулна. 2019.05.3-10, “ЭРДЭМ” хакатон Судлаачдын дунд бизнесийн шинэ санаа, шилдэг төсөл шалгаруулах арга хэмжээг зохион байгуулах, түүнийг аж ахуйн нэгж байгууллагуудад хүргэх зорилготой тус арга хэмжээгн ШУА зохион байгуулна.
2019. 05.11-12. “СОЁЛЫН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХААЛТЫН АЖИЛЛАГАА”
Олон улсын хуралд оролцсон гадаадын төлөөлөгчдөд Монголын соёл, уламжлалыг танилцуулах соёлын арга хэмжээг ШУТИС зохион байгуулна.
2019.05.13. “ИННОВАЦИЙН ХӨГЖИЛ-ХАМТЫН АЖИЛЛАГАА” УУЛЗАЛТ хаалтын ажиллагаа
Инновацийн 7 хоногийн хүрээнд зохион байгуулагдсан бүх арга хэмжээний үр дүнг нэгтгэж, санал санаачлага ба зөвлөмжийг шийдвэр гаргагчдад хүргэнэ. Энэ арга хэмжээг МУИС хариуцан зохион байгуулах юм.
Эх сурвалж: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам
Нийгэм
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас “Хөдөлмөрийн тухай хууль” /Шинэчилсэн найруулга/-ийг сурталчлан таниулах арга хэмжээг тогтмол зохион байгуулдаг боловч хуулийг буруу хэрэглэх, өөрөөр ойлгох, тайлбарлах зэрэг асуудал цөөнгүй байсаар байна.
Иймд Хөдөлмөрийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, жижиг, дунд аж ахуйн нэгж, байгууллагад хөдөлмөрийн харилцааны соёлыг төлөвшүүлэх, ажилтны хөдөлмөрлөх эрхийг хангахад чиглэсэн “Хөдөлмөрийн харилцааны хөтөлбөр”-ийг Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2024 оны 03 дугаар тогтоолоор баталсан.
Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх “Мэргэшсэн зөвлөх”-үүдийг бэлтгэх эхний сургалтыг 2024 оны 05 дугаар сард зохион байгуулж, 27 мэргэшсэн зөвлөх бэлтгэсэн бол хоёр дахь удаагийн сургалтыг 2024 оны 11 дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд зохион байгуулж, 16 аймаг, Улаанбаатар хотоос хуульч, эрх зүйч, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй болон бусад чиглэлээр мэргэшсэн 35 хүн хамрагдаж байна.
Энэхүү хөтөлбөр нь хөдөлмөрийн болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, нийгмийн даатгалын хууль тогтоомжийн талаар зөвлөх үйлчилгээ үзүүлэх, зөвлөгөө мэдээлэл өгөх, сургалт зохион байгуулах, хөдөлмөрийн харилцааны мэдээллийн цахим үйлчилгээ үзүүлж, ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх, хөдөлмөрийн харилцааны хууль тогтоомжийн хэрэгжилтийг дэмжих зорилготой юм гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.
Нийгэм
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.
Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.
Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
-
Энтертайнмент21 цаг өмнө
Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ
-
Улс төр2 цаг өмнө
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
-
Улс төр2 цаг өмнө
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа
-
Нийгэм2 цаг өмнө
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна