Нийгэм
“Өнөөгийн дийлэнх гэр бүл Монгол уламжлал ч үгүй, орчин үеийн соёл ч үгүй яваад байна”
“Хууль ёсны гэрлэлт нэмэгдэж байгаа. Үндэсний статистикийн газраас 2016 онд 16,900 гэр бүл гэрлэлтээ батлуулж байсан бол 2017 онд 20,500 гэр бүл гэрлэлтээ батлуулсан гэсэн судалгаа гаргасан. Бэр гуйх, хурим хийх зэрэг ёс заншлаа сэргээж байгаа нь гэр бүлийнхээ өмнө хүлээх хариуцлагыг нэмэгдүүлж байгаа эерэг хандлага юм.
Гэвч албан ёсны гэрлэлт нэмэгдэхийн хэрээр гэр бүл цуцлалт ч нэмэгдэж байна. Жилд дунджаар 20 мянга орчим гэр бүл гэрлэлтээ батлуулдаг бол 4,000 орчим гэр бүл гэрлэлтээ цуцлуулдаг гэсэн судалгаа бий. Гэхдээ энэ 4,000 мянга бол зөвхөн хууль ёсны гэр бүлийн салалт юм” гэсэн мэдээллийг Гэр бүл хөгжлийн газрын ажилтан Л.Бадамцэцэг “Гэр бүлийн үнэ цэнэ” сэдэвт зөвлөгөөний үеэр хэлсэн юм.
Энэ сарын 15-ны өдөр тохиох Олон улсын гэр бүлийн өдрийг тохиолдуулан “Гэр бүлийн үнэ цэнэ” зөвлөгөөнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хууль зүй, дотоод хэргийн яам болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны санаачилгаар зохион байгууллаа. Уг зөвлөгөөнийг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлсэн бол Дэлхийн зөн Монгол ОУБ-ын суурин төлөөлөгч Филипп Ийвэрт, ХНХ-ийн сайд С.Чинзориг нар үг хэлж, цагдаа, эцэг эх, хүүхдийн төлөөллүүд гэр бүлийн өмнө тулгарч байгаа асуудлуудын талаар илтгэл тавьсан юм.
“Нийгмийн замбараагүй байдал нь гэр бүлийг задрал, салалтад хүргэж байна”
Энэхүү зөвлөгөөний талаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтэн Л.Бадамцэцэгээс зарим зүйлийг тодрууллаа.
-Монголчуудын хувьд гэр бүлийн үнэт зүйлийг юу гэж тодорхойлж болох вэ?
-Эцэг эхийн үүрэг, хүүхдийн хүмүүжил төлөвшлийн асуудлыг шийдвэр гаргагчдын түвшинд сонсгохын тулд бид Төрийн ордонд энэхүү зөвлөгөөнийг хийж байна.
Бид өнөөдөр гэр бүлийн үнэ цэнийн тухай ярихгүй бол болохгүй болж. Судлаач хүний хувьд өнгөрсөн жил хийсэн судалгаан дээр үндэслэж ярья.
Монголын гэр бүлүүдийн өмнө тулгамдсан асуудлын талаар 42 мянган гэр бүлийн дунд ГБХЗХГ-аас судалгаа хийсэн юм. Судалгаанд оролцогчид гэр бүлийн хувьд хамгийн үнэ цэнэтэй дөрвөн зүйлийг нэрлэж байна. Юу гэхээр,
Гэр бүлийн гишүүдийн эрүүл мэнд
Хүүхдийн хүмүүжил, төлөвшил
Хосуудын харилцаа
Боловсролын чанарын асуудал зэрэг дөрвөн асуудлыг чухалчилж үзсэн байдаг.
-Өнөөдрийн нийгэмд гэр бүлийн үнэ цэнэ ямар түвшинд байна гэж үнэлж байгаа вэ?
-Бид нэг асуудал ярих гэхээр шилжилтийн үеийн эдийн засгийн байдалтай холбож тайлбарладаг. Одоо шилжиж дуусмаар байна шүү дээ. Бодлого тодорхойгүй, 2-4 жилийн циклтэй өөрчлөгдөж байдаг учраас иргэдийн амьдрал, гэр бүлийн харилцаанд ч сөргөөр нөлөөлж байна. Улс орны нийгэм, эдийн засгийн тогтворгүй байдал нь гэр бүлийг ч тогтворгүй байдал руу түлхээд байна.
Хариуцлага гэдэг юм байхгүй. Нийгмийн замбараагүй байдал нь гэр бүлийн замбараагүй байдал, задрал, салалтад хүргэж байна.
Өнөөгийн дийлэнх гэр бүл Монголын уламжлал ч үгүй, орчин үеийн соёл ч үгүй яваад байна. Гэр бүлийн маш олон асуудал байна. Тухайлбал, гэр бүл салалтад төр засаг хүртэл нөлөөлж байгаа. Гадаадад ажиллах сонирхолтой залуусыг гэр бүлээр нь гаргадаггүй, ид хийж бүтээх насны залуусыг ганцааранг нь явуулж байна. Бие холдвол сэтгэл холддог гэдэг зүйл л болдог.
Гэхдээ сүүлийн үед гэр бүлүүдэд чиглэсэн олон арга хэмжээ, сургалтууд зохион байгуулагдах болсон. Тиймээс өөрчлөлт гарна гэж найдаж байна.
Өнөөдөр та хүүхэдтэйгээ яаж харьцана 20-30 жилийн дараа хүүхэд тань таньтай яг тэгж л харьцана
НЦГ-ын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батзориг “Сүүлийн гурван жилийн байдлаар дүгнэхэд 2,800 гаруй хүүхэд гэмт хэрэг үйлдсэн, 4,900 гаруй хүүхэд гэмт хэргийн хохирогч болсон тоо баримт бий. Үүнийг дүгнээд үзэхээр ойрын 10 жилд дунджаар 15 мянган хүүхэд ямар нэг хэмжээгээр хохирох хар зураг харагдаж байна.
Тэгэхээр ийм хар зураг байлгахгүйн төлөө төрийн байгууллагууд хамтраад “Зөв тусгал” аяныг улсын хэмжээнд зохион байгуулж байгаа.
Хоёрдугаарт, маргааш Гэр бүлийн өдөр тохионо. Энэ өдрийг манай улс тэмдэглэн өнгөрүүлдэг болоод нэлээд хугацаа өнгөрч байна. Өмнө нь төрийн бус байгууллагын хүрээнд энд тэнд тодорхой хүрээнд тэмдэглэдэг байсан бол энэ жил Төрийн ордонд, Ерөнхийлөгч оролцож үг хэлж, зөвлөгөөн зохион байгуулж байгаа нь гэр бүл гэдэг асуудлыг төр анхаарч байна гэсэн эерэг мессэж харагдаж байна.
“Зөв тусгал” аян болон өнөөдрийн зөвлөгөөн ямар зорилготой юм бэ гэхээр, хүүхэд гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаа суурь шалтгаан нь эцэг эхчүүдийг үүрэг хариуцлага маш сул байгаатай холбоотой. Хүүхдээ эерэг, зөв аргаар хүмүүжүүлж чадахгүй байгаатай холбоотой. Монгол гэр бүлүүд хэрхэн зөв үлгэр дууриалтай байх вэ гэдгээ сайн мэддэггүй.
20 орчим насандаа, гүйцэд төлөвшөөгүй байхдаа айл гэр болдог. Улмаар хоёр биенээ сайн таньж мэдээгүй хүмүүс салдаг. Энэ мэтчилэн жилд 4,900 хүүхэд гэмт хэргийн золиос болох нөхцлийг тавиад байна.
Тэгэхээр “Зөв тусгал” аяны хүрээд эерэг мессэжийг иргэддээ тараая, өөрсдийнх нь үздэг, сонсдог бүх сувгаар хүүхдээ яаж хүмүүжүүлэх вэ, эцэг эхийн үүрэг оролцоо ямар байх вэ гэдгийг ойлгуулъя гэж байгаа юм.
Эцэг эх, асран хамгаалагчид маань нэг л зүйлийг ойлгох хэрэгтэй. Өнөөдөр та хүүхэдтэйгээ яаж харьцана 20-30 жилийн дараа хүүхэд тань тантай яг тэгж л харьцана. Хүүхэд том байж үзээгүй. Харин та өөрөө хүүхэд байж үзсэн шүү дээ. Тиймээс ирээдүйн амьдралаа амгалан тайван байлгая гэдэг бол, үр хүүхэддээ сайн сайхныг хүсдэг бол хүүхэддээ зөв үлгэр дууриал үзүүлж, зөв харилцдаг байх хэрэгтэй” гэлээ.
Нийгэм
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас “Хөдөлмөрийн тухай хууль” /Шинэчилсэн найруулга/-ийг сурталчлан таниулах арга хэмжээг тогтмол зохион байгуулдаг боловч хуулийг буруу хэрэглэх, өөрөөр ойлгох, тайлбарлах зэрэг асуудал цөөнгүй байсаар байна.
Иймд Хөдөлмөрийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, жижиг, дунд аж ахуйн нэгж, байгууллагад хөдөлмөрийн харилцааны соёлыг төлөвшүүлэх, ажилтны хөдөлмөрлөх эрхийг хангахад чиглэсэн “Хөдөлмөрийн харилцааны хөтөлбөр”-ийг Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2024 оны 03 дугаар тогтоолоор баталсан.
Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх “Мэргэшсэн зөвлөх”-үүдийг бэлтгэх эхний сургалтыг 2024 оны 05 дугаар сард зохион байгуулж, 27 мэргэшсэн зөвлөх бэлтгэсэн бол хоёр дахь удаагийн сургалтыг 2024 оны 11 дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд зохион байгуулж, 16 аймаг, Улаанбаатар хотоос хуульч, эрх зүйч, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй болон бусад чиглэлээр мэргэшсэн 35 хүн хамрагдаж байна.
Энэхүү хөтөлбөр нь хөдөлмөрийн болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, нийгмийн даатгалын хууль тогтоомжийн талаар зөвлөх үйлчилгээ үзүүлэх, зөвлөгөө мэдээлэл өгөх, сургалт зохион байгуулах, хөдөлмөрийн харилцааны мэдээллийн цахим үйлчилгээ үзүүлж, ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх, хөдөлмөрийн харилцааны хууль тогтоомжийн хэрэгжилтийг дэмжих зорилготой юм гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.
Нийгэм
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.
Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.
Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
-
Нийгэм5 цаг өмнө
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна
-
Улс төр5 цаг өмнө
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
-
Улс төр5 цаг өмнө
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа