Улс төр
Ч.Хүрэлбаатар: Ерөнхийлөгч хуулиа ойлгоогүй үндэслэлгүй хориг тавьсан
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Татварын багц хууль дээр Ерөнхийлөгчийн тавьсан хоригийн талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Ерөнхийлөгч Татварын багц хуульд бүхэлд нь хориг тавьсан. Үүнд таны байр суурь ямар байна вэ?
-Ерөнхийлөгчөөс дөрөв дэх хоригоо хүлээж авч байна. Энэ хоригтой огтхон ч санал нийлэхгүй байгаа. Үндэслэлгүй, хууль дотор байгаа зүйлээ ойлгоогүй ийм хориг тавьсан байна. Эхнийх нь Оюу толгойд давуу байдал егөх гээд байна гэх үндэслэлийг хоригт оруулж ирсэн байгаа юм. Тэр хууль дээр цагаан цаасан дээр хараар биччихсэн байгаа. Ашигт малтмал, цацраг идэвхт бодис, газрын тосны хайгуулын болон тусгай зөвшөөрлийн лиценз эзэмшиж байгаа компанид энэ хууль үйлчлэхгүй гэж заасан байгаа.
Нөлөөлөхгүй гээд хууль дээр биччихсэн байхад энэ хоригийг оруулж ирж байгаад би гайхаж байна. Ойлгочихоод тоглоод байгаа юм уу, мэдэхгүй. Учрыг нь олохгүй юм. Хоёрдугаарт, үе шилжилтийн мөнгөн хөрөнгөжүүлэлтийн дүрмийг дордуулчихлаа гэж байгаа. Гэтэл яг эсрэгээрээ байгаа. Манай улс Европын холбооноос гаргадаг татварын хар жагсаалтад орсон байсан.
Үүнээс гарах нэг нөхцөл болох нь үе шилжүүлэхийн .эсрэг заалт манай татварын хуулиуд дээр алга, үндэстэн дамнасан компаниудад боломж олгоод байна гэсэн учраас хуульдаа оруулсан. Мөн Ерөнхийлөгчийн хоригт Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн эрх олгосон орлогоос 30 хувийн татвар ногдуулж байсныг 10 хувь болгожээ гэсэн байна.
2006 оны хуулиар иргэн хүн газар шилжүүлсэн, эрх шилжүүлсэн байвал, аж ахуйн нэгж газраа шилжүүлсэн байвал 30 хувийн татвар авдаг байсан. Үүнийг 2018 оны төсвийн хүрээний мэдүүлэг өргөн мэдүүлэх үеэр иргэн газар шилжүүлбэл 10 хувь болгосон. Тиймээс аж ахуйн нэгжүүдийг Татварын хуулиар 10 хувь болгосон. Энэ хуулийг УИХ-д өргөн мэдүүлэхээс өмнө маш их хэлэлцүүлэг хийсэн.
Хэлэлцүүлгээр гарч ирсэн санал юм. Хэрвээ хуулийн төслөө олон нийтээр хэлэлцүүлээд тэр хэлэлцүүлгийг нь хүлээж авахгүй бол яах гэж хэлэлцүүлэг хийх юм бэ. Мөн уул уурхайн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүрээр тайлан гаргахаар хуульд тусгачихжээ гэж байгаа. Бөөнд нь тайлагнах санал Ерөнхийлөгч оруулж ирж байгаа юм байна. Үүнийг огтхон ч хүлээн зөвшөөрөхгүй.
Учир нь ашигт малтмалын тусгай лиценз бүрээр тайлан авахгүй бол нэг тайлан дээр ашигтай, нөгөө тайлан дээр гаргасан алдагдлаа хольж бичээд татвар төлөхгүй болчихоод байгаа юм. Тиймээс Сангийн яам лиценз бүрээр нь тайлагнуулж байгаа. Үүнийг ингэж өөрчлөхгүй бол татвар төлөхгүй болчихоод байна. Энэ хоригууд үндэслэлгүй байна. Арилжааны банкууд гаднаас хөрөнгө татахаар 10 хувийн татвар авдаг байсныг таван хувь болгосон гэж байна. Энэ бол яг эсрэгээрээ юм.
Дотоодын зээлийн хүүг бууруулах зорилгоор ийм зохицуулалт хийсэн. Монголд байгаа мөнгөөрөө зээл олгоод байвал манай зээлийн хүү өндөр яваад байна. Тиймээс гаднаас илүү олон эх үүсвэр орж ирээсэй гэж үзэж татварын хувь хэмжээг таван хувь болгож бууруулсан. Борлуулалтын орлого нь 50 саяас бага аж ахуйн нэгжүүдэд татварын хялбаршуулсан горимыг өгөөд бусад хөнгөлөлт чөлөөлөлтөд оролцох боломжгүй болгосон гэж байгаа юм. Энэ бол онигооны юм болж байна.
Аж ахуйн нэгжүүд 50 сая төгрөгийн борлуулалтын орлоготой бол өөрсдөө сонголтоо хийх эрх нь байгаа. Тухайлбал, аж ахуйн нэгж 10 сая төгрөгийн борлуулалтын орлоготой бол жилд 100 мянган төгрөгийн татвар төлөөд би нягтлан бодогч авахгүй, жилдээ нэг удаа тайлан гаргаж өгнө гэсэн сонголт нь бий. Эсвэл тайлангаа гаргаж өгөөд хөнгөлөлт, чөлөөлөлтөө авах эрхээ эдлэх нь хуулиараа нээлттэй байгаа.
Үүнийг бид үзээд хоригийг хүлээж авах боломжгүй гэж үзсэн. Мөн хориг дотор байгаа зүйл хүлээж авах боломжгүй, Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг хаасан хэлэлцүүлгийнхээ эсрэг хориг болоод байгаа юм.
-Танай танхимын нэг сайд 10 сая ам.долларын авлигын хэрэгт холбогдсон гэсэн мэдээлэл бий. Энэ талаар Засгийн газрын хурлаар ярьсан уу?
-Тийм зүйл сонссон. Хэрвээ тийм зүйл байгаа бол нэр устай нь гаргачих хэрэгтэй. АХА тэмцээн шиг зүйл явуулаад байх юм. Тийм мэдээлэл гаргаж байгаа бол нэр ус баримттай нь гаргаж тавих хэрэгтэй. Баримт байгаа бол түүнийгээ эртхэн гаргаад ирэх ёстой. Би ямар Ванга биш, хэн хаанаас юу авсныг хэлж мэдэхгүй шүү дээ.
-Итгэлийн зээл иргэдэд олгох хуулийн төслийг танай намын хэсэг гишүүн санаачилж санал авахаар Засгийн газарт хүргүүлж байгаа гэсэн. Энэ талаар та ямар байр суурьтай байгаа вэ?
-Итгэлийн зээлийн тухай хуулиар манай намын бүлэг дээр хууль санаачилж байгааг хэлсэн. Бүлгийн хуралдаанаар манай маш олон гишүүн болгоомжилж байсан. Зарим гишүүд эсэргүүцэж байсан. Засгийн газар байр сууриа илэрхийлээгүй байгаа. Энэ хуулийг гишүүд санаачлаад, оруулаад ирэх байх. Саналаа авч байгаад ярилцана. Засгийн газар байр суурь илэрхийлж саналаа өгнө.
Улс төр
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
Монгол Улсын Их Хурал 2023 онд Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тэмдэглэх тухай 64 дүгээр тогтоолыг баталсан билээ.
Уг тогтоолоор Үндсэн хуулиа эрхэмлэн дээдлэх үзэл санааг иргэдэд тайлбарлан таниулах ажлыг зохион байгуулахыг Ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах Ажлын хэсэгт даалгасан юм.
Монгол Улсын Их Хурлын 2023 оны 64 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Монгол орон даяар 21 аймаг, нийслэлийн өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн эхний цагийн хичээлийг “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвийн доор байгуулахаар шийдвэрлэсэн.
Энэхүү хичээлийг сурагчдад Үндсэн хуулийн ач холбогдол, Монгол Улсын үндсэн хууль, үндсэн хуульт ёсны хөгжлийг таниулж, тэдний үндсэн хууль, төрт ёсоо дээдлэх, эх оронч үзэл санааны төлөвшлийг дэмжих зорилгоор зохион байгуулах гэж байна. Улс орон даяар нэг зэрэг зохион байгуулах хичээлд ерөнхий боловсролын 885 сургуулийн 26.228 бүлгийн нийт 797.905 суралцагч хамрагдана.
Хичээл 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 08.00 цагт эхлэх бөгөөд нийслэлийн 314, аймаг, сум, багийн 567, бусад 4 сургуулийн бага, дунд, ахлах ангийн сурагчид хамрагдах юм.
Бага ангийн сурагчдад заах хичээлийн агуулгад Үндсэн хуулийн тухай, Үндсэн хууль ба бидний эрх, эрх чөлөө, Үндсэн хууль ба бидний үүрэг гэсэн сэдэв багтсан бол, дунд ангийн сурагчидтай Үндсэн хууль гэж юу вэ гэсэн сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэхээс гадна Монгол улсын Үндсэн хууль, түүний бүтэц, баталсан түүх, хүний эрх, эрх чөлөө, иргэний үндсэн ба журамт үүргийн талаар тайлбарлан таниулахаар хичээлийн агуулгад тусгасан байна.
Ахлах ангийн сурагчидтай Монгол Улсын Үндсэн хууль бидний амьдралд яагаад тийм чухал вэ сэдвээр ярилцан, Монгол Улсын тусгаар тогтнол, Төрийн дуулал, хэн нэгнээс үл хамааран өөрийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хийгээд, Үндсэн хуулиар олгогдсон бусад эрхийн талаар хэлэлцэнэ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Улс төр
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
Улс төр
Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Сандра Шуфани болон Канадын ГХЯ-ны Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг хариуцсан худалдааны Ерөнхий төлөөлөгч Пол Топпил, Blackberry компанийн төлөөлөл Мааз Ясин нарыг хүлээн авч уулзлаа.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү “Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хиймэл оюун, их өгөгдөл зэрэг дэвшилтэт технологийг бусад салбарт нэвтрүүлэх, инновац, гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих, хүний нөөцийг чадавхжуулах зэрэг үндэсний хэмжээний томоохон ач холбогдолтой арга хэмжээ, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр тусгасан. Мөн Кибер аюулгүй байдал, цахим хөгжилд ихэд анхаарч, эрсдэлийн түвшнийг тодорхойлохоор олон байгууллагатай хамтран ажиллаж байна. Мэдээллийн технологийн хүний нөөцийг чадавхжуулах шаардлага их байгаа тул кибер аюулгүй байдлын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэхэд Канадын их, дээд сургуулиудтай хамтрах, хамтарсан хөтөлбөрийг МУИС, ШУТИС дээр түшиглэн байгуулах чиглэлээр хамтран ажиллахыг хүсэж байна. Түүнчлэн цахим эдийн засгийг хөгжүүлэхэд анхаарч, Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, инновацид түшиглэсэн бараа бүтээгдэхүүнийг экспортлох нөхцөлийг бүрдүүлж, УИХ-аас хууль баталсан. Цаашид энэ салбарт хамгийн ээлтэй улс болохыг зорьж байна. 2027 онд Үндэсний хиймэл дагуулаа хөөргөж, сансрын эдийн засгийг хөгжүүлэх амбицтай байна. Мөн дрон туршилтын бүс байгуулах бэлтгэл ажилдаа орсон” хэмээн ярилаа.
Талууд хоёр улсын программ хангамж үйлдвэрлэгч хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ялангуяа үүлэн тооцоолол чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Хиймэл оюун, их өгөгдөл, машин сургалт гэх мэт орчин үеийн технологийг төрийн үйлчилгээнд ашиглах талаар xамтарсан төсөл хэрэгжүүлэх боломжийг судлан үзэхээ сайд Ц.Баатархүү илэрхийлэв.
Канадын ГХЯ-ны Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг хариуцсан худалдааны Ерөнхий төлөөлөгч Пол Топпил “Канадын Засгийн газраас хоёр жилийн өмнө Энэтхэг, Номхон далайн бүс нутаг руу чиглэсэн стратегиа зарласан. Энэ хүрээнд тус бүс нутаг дахь улсуудтай харилцаагаа өргөжүүлэхийг хүсэж байна. Цахим аюулгүй байдал ардчилсан улсуудын хувьд олон сорилтыг дагуулж байна. Энэ чиглэлд Монгол Улсын Засгийн газартай хамтарч ажиллахдаа таатай байх болно. Мөн манай улсын Blackberry компани энэ чиглэлд найдвартай, дэвшилтэт технологийг Засгийн газруудад санал болгож байна” гэж онцоллоо.
Канад Улс нь мэдээллийн технологийн салбарт үндэстэн дамнасан компаниуд болон үндэсний хэмжээний олон компаниудтай. Тэдгээр компаниудыг дэмжин хөгжүүлэх чиглэлээр арвин туршлагатай аж.
“Blackberry” компанийн төлөөлөгч Мааз Ясин “Blackberry компани аюулгүй харилцаа холбоо, цахим аюулгүй байдлын чиглэлд анхаарч ажиллаж байна. Бизнесийнхээ үйл ажиллагааг цахим аюулгүй байдлыг хангахад чиглүүлж, дэвшилтэт технологийг хөгжүүлсэн. Энэхүү технологийг АНУ, GREAT 7, НАТО-тай хамтран ажиллаж байна. Улмаар Азийн цахим хөгжлийг түүчээлэгч улсуудтай хамтрахыг зорьж байна. Ингэхдээ Засгийн газруудад дата мэдээллийн бие даасан байдлыг санал болгож байгаа юм” гэж ярилаа гэж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.
-
Нийгэм3 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент2 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм3 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Энтертайнмент2 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм3 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм3 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд1 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
-
Улс төр1 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав