Нийгэм
Х.Баттулга, Ч.Ганбат нарын төмөр замын авлигын хэрэг АНУ-д сөхөгджээ

Төмөр замын авлигын хэрэгт татагдсан гурван хүний нэг Х.Баттулга Ерөнхийлөгч болсноор хэрэг нь дарагдаж эхэлсэн…
АНУ-ын Нью-Йорк хотод төвтэй, “ПроПаблика” хараат бус сэтгүүл зүйн агентлагаас Америкийн Маккензи зөвлөх фирм болон Монголын төмөр замын төсөлтэй холбоотой авлигын хэргийн талаар томоохон материал нийтэлжээ. Хэргийг эрэн сурвалжилсан сэтгүүлч Иан Макдугалл 2010 оноос хойш 10 орчим жилийн турш олон зуун материал, тэр дундаа төмөр замын хэргээр Интерполоор эрэн сурвалжлагдсан, тухайн үеийн Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд асан Х.Баттулгын зөвлөх Ч.Ганбатын мэдүүлгүүдийг ашигласнаа дурдсан байна. Тус нийтлэл 2019 оны 5-р сарын 14-ний өдөр нийтлэгджээ.
Тус нийтлэлийн онцлох санаа, баримтуудыг хүргэж байна.
2010 он. Түүхий эдийн үнийн өсөлтийг ашиглаж, Монгол Улс уул уурхайгаасаа ахиу орлого олж, дэд бүтцээ хөгжүүлэхээр шийдсэн. Улмаар төмөр замын томоохон төсөл хэрэгжүүлэхээр болсноо зарлаж, олон улсын анхаарал Монгол руу чиглэв.
Энэ үед дэлхийд нэртэй зөвлөх үйлчилгээний фирм болох Маккензигийн Азийг хариуцсан захирал Жимми Хэкстер Монголд ирж, Монголын Засгийн газартай зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулсан.
Тухайн үед төмөр замын төслийг Зам тээвэр барилга хот байгуулалтын асан Х.Баттулга хариуцаж байсан бөгөөд сайдын зөвлөхөөр Ч.Ганбат гэгч 35 настай залуу ажиллаж байв. Ч.Ганбат Маккензи-гийн Жимми Хэкстер захиралтай хурдан танилцаж, хэл амаа ололцсон бөгөөд эхний ээлжинд 4 сая ам.доллараар Feasibility study буюу төмөр замын ТЭЗҮ-г хийлгэхээр тохирсон.
Ч.Ганбат Монголын Засгийн газрыг төлөөлж Маккензитай гэрээ байгуулсан атлаа өөрийн “Либерти партнерс” компанийг төслийн зөвлөх компаниар оруулсан байв. Өөрөөр хэлвэл Маккензигийн авах зөвлөх үйлчилгээний тодорхой хэсгийг Либерти партнерс гүйцэтгэнэ. Дээр нь тендер, сонгон шалгаруулалт гэж явуулаагүй. Ашиг сонирхлын ийм том зөрчил байгааг мэдэж байсан ч Маккензи энэ талаар нарийвчлан судлалгүйгээр ажлыг эхлүүлсэн байдаг.
Дээр нь анхны ярилцсан 4 сая ам.долларын дүн тун удалгүй 5.6 сая ам.доллар болж нэмэгдсэн байсан. Энэ талаар Ч.Ганбат мэдүүлэг өгөхдөө “Төмөр замын дагуух хөрсний судалгаа хийлгэх хэрэгтэй болсон” гэж тайлбарлаж байжээ.
Маккензигийн гаргасан ТЭЗҮ судалгааг ашигласан Монголын Засгийн газар 1.5 тэрбум ам.доллар босгосон гэж ярьдаг ч энэ мөнгө улстөрчдийн буруу гараар орж, эсвэл авлигын замаар алга болсон.
2015 он гэхэд Монгол Улс төмөр зам ч үгүй, төмөр замын мөнгө ч үгүй болж, прокурорын газраас нь Х.Баттулга, Ч.Ганбат нарын гурван хүнд эрүүгийн хэрэг үүсгээд байв.
Бүр 2010 оны эхээр АНУ-ын Төрийн департаментаас “Монгол Улсад төрийн авлигын түвшин өндөр тул Монголын Засгийн газартай холбоотой аливаа төсөлд оролцох бол маш нарийн хяналт шалгалт хийж, өндөр анхаарал болгоомжтой хандах шаардлагатай” гэдэг сануулгыг өгч байсан ч Маккензи-гийн тухайн үеийн удирдлагууд улсынхаа энэ анхааруулгыг тоож үзээгүй. Мөн АНУ-ын авлигын эсрэг хууль, тогтоомжуудыг мөрдөж ажиллаагүй зэрэг шалтгаанаар өөрийн улсын хуульчдаас багагүй шүүмжлэл авсан байдаг.
Ч.Ганбатын “Эхний ээлжинд 4 сая ам.доллараар энэ төсөлд орчих. Цаашаа төмөр зам баригдахаар та нарыг бүр том ажилд оруулна” гэж амласан амлалт Маккензи-г ийм нөхцөл байдал руу оруулсан байх магадлалтай.
Маккензи энэ хэргээс ихээхэн сургамж авч, дотоод хяналт шалгалтаа сайжруулсан гэж мэдээлдэг. Гэвч авлигын хэрэгт татагдсан гурван хүний нэг болох Х.Баттулга 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулснаар энэ хэрэг дарагдах, замхрах нөхцөл байдал үүссэн. Мөн Х.Баттулга нь Ерөнхийлөгч болсноосоо хойш прокурор, шүүгчдийг шууд огцруулж болдог хуулийн өөрчлөлт оруулж, өөрийнх нь авилгын хэрэг дээр ажиллаж байсан прокурорууд болон Авлигатай тэмцэх газрын удирдлагуудыг сольсон байдаг.
Маккензи компанийн тухайн үеийн төсөл хариуцсан зөвлөх Хэкстертэй энэ асуудлаар холбогдож тодруулга авахыг хүссэн боловч мэйл, утасны аль алинд хариу өгөөгүй болно.
Монголын төмөр замын төсөл тойрсон авлигын хэрэг одоо ч эцэслэгдээгүй хэвээр байна. Энэ төсөлд зарцуулсан олон сая ам.доллараас одоо нэг ч цент байхгүй. Харин говийн уудам талд олон зуун метр үргэлжлэх шороон д
https://www.propublica.org/article/the-country-that-exiled-mckinsey?utm_content=buffer82967&utm_medium=social&utm_source=facebook&utm_campaign=buffer&fbclid=IwAR0-rc7jc-zQRyG21RAz5c5gkblkZloihgTtJLhmz_WKk7q1svHKZQ8hdDw

Нийгэм
Жил бүр даатгалын сангийн 0.7 хувийн санхүүжилтийг хөнгөлөлттэй эмэнд зарцуулж байна

Монгол Улсын ЗГ-аас журам баталж эмийн чанар, аюулгүй байдлыг сайжруулах, зонхилон тохиолддог өвчний эмчилгээнд зориулагдсан эмийн үнийг тогтворжуулах бодлогын хүрээнд “Нэг эх үүсвэр”-ийн эмээр хангаж эхэлсэн.
Одоогоор Dongkoo Bio & Pharm үйлдвэрээс 5, CKD үйлдвэрээс 4, Hanmi pharm үйлдвэрээс 5, Hanlim pharm үйлдвэрээс 4 нийт 18 төрлийн эм импортлохоор үнийн хэлцэл хийсэн. Yuhan corporation, Hanmi pharm, Korea United Pharm зэрэг үйлдвэрүүдтэй 20 гаруй нэр төрлийн хавдрын хими эмчилгээний тариаг импортлох боломжийг нээхээр үнийн хэлцэл хийж, эхний ээлжид Korea United Pharm үйлдвэрийн 5 нэрийн хими эмчилгээний тариаг импортлон 2025 оны 4 дүгээр сараас эхлэн Хавдар судлалын үндэсний төвийн эмчилгээнд нэвтрүүлээд байна.
Өнөөдөр “Нэг эх үүсвэр”-ийн эм хэрхэн хэрэгжиж ямар замаар иргэдийн гарт хүрч буй тухай талуудын нэгдсэн мэдээллийг ЭМЯ-д зохион байгууллаа.
ЭМЯ-ны Эм, эмнэлгийн хэрэгслийн бодлогын хэлтсийн даргын үүргийг хавсран гүйцэтгэгч Л.НАМХАЙНОРОВ: “БНСУ-ын үйлдвэрлэгчидтэй Гадаад хэргийн яамаар дамжуулж хүсэлт өгөөд БНСУ дахь Монгол Улсын элчин сайдын яамаар дамжиж эм үйлдвэрлэгчдийн холбооны төлөөлөлтэй уулзсан. Тэнд эм үйлдвэрлэгчдийг цуглуулж уулзалт хийж худалдан авалтын бодлогоо танилцуулсан. ДЭМБ-аас хүлээн зөвшөөрөгдсөн эмийн зохицуулалтын эрх бүхий байгууллагатай гадаад улсын үйлдвэрлэгчээс нэг эх үүсвэрийн аргаар тус 4 эмийг худалдан авахад 23.5 ТЭРБУМ төгрөгийн хэмнэлт хийх боломжтой”хэмээн онцлов.
Харин: ЭМДЕГ-ын дарга С.ЭНХБОЛД “ЭМДЕГ-тай гэрээ хийсэн 1500 орчим эмийн сантай хөнгөлөлттэй эм олгож, санхүүжилтийг нэхэмжлэлээр нь олгодог. Жил бүр даатгалын сангийн 0.7 хувийн санхүүжилтийг хөнгөлөлттэй эмд зарцуулдаг. Энэ жил эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар УИХ-аар батлагдсан 2.5 их наяд төгрөгийн төсвийн 135 тэрбум төгрөг нь хөнгөлөлттэй эмд зарцуулагдана. Хүний эмийн зөвлөлөөр зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад багтсан, манай улсад бүртгэлтэй, жороор олгодог эмийг хөнгөлөлттэй эмийн жагсаалтад оруулж, баталдаг” гэсэн юм.
Нийгэм
Дөрөвдүгээр сарын 28, 29-нд Богд уул руу гарахгүй байхыг зөвлөж байна

Иргэн та тэжээвэр нохойгоо байнгын хараа хяналтдаа байлгаж, бусдад гэм хор учруулахаас урьдчилан сэргийлэх үүрэгтэй тул хуульд заасан хугацаанаас бусад тохиолдолд байнга уяатай байлгах тал дээр анхаарч хамтран ажиллахыг уриалж байна.
Мөн нохой устгалын ажил 2025 оны дөрөвдүгээр сарын 28, 29-ний өдөр хийгдэж байна.
Тиймээс дээрх өдрүүдэд Богд уул руу гарахгүй байхыг зөвлөж байна.
“Мал, амьтны эрүүл мэндийн тухай” хуульд заасны дагуу нохойгоо уяагүй байлгаснаас гарах хариуцлагыг тухайн нохойны эзэн өөрөө хүлээнэ гэж Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас мэдээллээ.
Нийгэм
Төмөр замын дээд сургуулийн уулзвараас Гранд плазагийн уулзвар хүртэлх авто замыг хаана

Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөөний засвар шинэчлэлтийн ажлын хүрээнд Төмөр замын дээд сургуулийн уулзвараас Гранд плазагийн уулзвар хүртэлх авто замын зорчих хэсгийн суурь солих ажлыг хийнэ.
Тодруулбал, өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 4-ний өдрүүдэд 22:00-06:00 цагийн хооронд буюу шөнийн цагаар авто замын хөдөлгөөнийг хааж, зорчих хэсгийн суурь солино.
Өдрийн цагаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжилнэ.
Иймд иргэд, жолооч та бүхэн шөнийн цагаар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
-
Улс төр10 цаг өмнө
БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга бараалхлаа
-
Улс төр10 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг-ийг Д.Сүхбаатарын талбайд угтан мэндчиллээ
-
Нийгэм10 цаг өмнө
Жил бүр даатгалын сангийн 0.7 хувийн санхүүжилтийг хөнгөлөлттэй эмэнд зарцуулж байна
-
Энтертайнмент10 цаг өмнө
Монголын хоккейчид эхний хожлоо авлаа
-
Нийгэм10 цаг өмнө
Дөрөвдүгээр сарын 28, 29-нд Богд уул руу гарахгүй байхыг зөвлөж байна
-
Нийгэм10 цаг өмнө
Төмөр замын дээд сургуулийн уулзвараас Гранд плазагийн уулзвар хүртэлх авто замыг хаана