Нийгэм
79 автобусанд онлайн камер суурилуулж, ашиглалтад оруулжээ

Нийтийн тээврийн үйлчилгээний газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийв.
Тус газраас дөрвөн багц үйл ажиллагааг явуулж байгаа талаар Нийтийн тээврийн үйлчилгээний газрын даргын үүрэг гүйцэтгэгч Х.Булгаа танилцууллаа.
ЭКСПРЕСС БОЛОН БОГИНО ЭРГЭЛТИЙН ЧИГЛЭЛИЙГ ҮЙЛЧИЛГЭЭНД НЭВТРҮҮЛЖ БАЙГАА
2019 оны дөрөвдүгээр сард тус газраас Ч:7 “Нисэх-Төв номын сан-7 буудал-Зунжин”, Ч:43 “Баянхошуу-Ард кино театр-ТЭЦ3”, Ч:24б “Чингэлтэй–3,4-р хороолол-Гурвалжингийн гүүр–ТЭЦ4” чиглэлүүдийн замналд өөрчлөлт оруулан богино эргэлтээр явуулж, эдгээр чиглэлд иргэдийн автобус хүлээх хугацааг 3-7 минутаар бууруулсан байна.
Мөн Ч:24а “Зунжин–3,4-р хороолол–Сонсголон–ТЭЦ4” чиглэлийн эцсийг Чингэлтэй болгон өөрчилж, зорчигч урсгал 3 хувь өссөн, Ч:54 “Яармаг–10-р хороолол–3,4-р хороолол–Зурагт” чиглэлийн эцсийг Баянхошуу болгон өөрчилж, зорчигч урсгал 17 хувиар тус тус өссөн гэв.
“АВТОМАШИНГҮЙ ӨДӨР”–ИЙН ҮЕЭР ӨӨРЧЛӨЛТ ОРОХ НИЙТИЙН ТЭЭВРИЙН ТӨЛӨВЛӨЛТ
Тавдугаар сарын 18-ны Бямба гарагт болох “Автомашингүй өдөр”-өөр “Улаанбаатар марафон-2019” гүйлтийн тэмцээн 07:00-17:00 цагийн хооронд явагдана.
Уг үйл ажиллагааны хүрээнд Их тойруу доторх автозамын хөдөлгөөнийг хязгаарлах тул эдгээр гудамж, замаар үйлчилгээ үзүүлдэг нийтийн тээврийн 40 чиглэлийн 344 тээврийн хэрэгслийн чиглэл, замналд өөрчлөлт орно.
Их тойруугаар явах чиглэлүүдэд Баянбүрд, Үндэсний шуудан, Сансарын ШТС зогсоолуудаар, Нарны замаар явах чиглэлүүдэд Жигүүр гранд, Замын цагдаагийн газар, Миний дэлгүүр зогсоолуудаар, Босоо чиглэл буюу хойноос урагш явах чиглэлүүдэд Ногоон нуур, 120 мянгат, Төв цэнгэлдэх хүрээлэн зогсоолуудаар, Баруун 4 замыг дайран өнгөрөх чиглэлүүдэд МҮЭСТО, Элба төв, Бөмбөгөр худалдааны төв, Нарны титэмийн зогсоолуудаар, Зүүн 4 замыг дайран өнгөрөх чиглэлүүдэд Сансарын үйлчилгээний төв, Хадвар судлалын эмнэлэг зогсоолуудаар бууж, сууж үйлчлүүлэх боломжтой.
Хотын төвийн буюу Их тойруу доторх гол гудамж, замууд хаагдах үед нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний чиглэлүүд хойгуураа Их тойруугийн гудамж, урдуур Нарны зам, Намъяанжугийн гудамжаар явах бөгөөд хойноос урагш болон урдаас хойш явдаг босоо чиглэлүүд Баруун 4 зам, Нарны гүүр, Зүүн 4 замаар үйлчилж 17:00 цагаас хойш үндсэн замналаар үйлчилгээ үргэлжилнэ.
Тухайн өдөр троллейбус үйлчилдэг Т:2 “5 шар–Ботаник”, Т:4 ” Ботаник-Вокзал”, Т:5 “3,4 хороолол-Офицеруудын ордон” чиглэлүүд зогсоно.
НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНД ТАВЬЖ БУЙ ХЯНАЛТ, ШАЛГАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Тус газраас нийтийн тээврийн үйлчилгээнд төрийн захиргааны хяналт болон техникийн хяналтыг тавьж, үйлчилгээ эрхлэгчид болон иргэдэд зөвлөн туслах үйл ажиллагаа явуулдаг.
Энэ хүрээнд дөрөвдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 15-ны өдрийг хүртэл Автотээврийн хяналтын 21 улсын байцаагч ажиллаж, 5,793 тээврийн хэрэгсэл, 632 зорчигч шалгаж, 412 зөрчил илрүүлж, 12,385,000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ ногдуулсан байна.
Мөн Энхтайваны өргөн чөлөө дагуух нийтийн тээврийн үйлчилгээний 16 автобусны зогсоолд нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулан зогсож байгаа суудлын автомашинуудыг чөлөөлөх ажилд тус газрын Автотээврийн хяналтын улсын байцаагч нар тогтмол хяналт тавин ажиллаж байгаа аж.
Нийтийн тээврийн үйлчилгээний их, дунд, бага багтаамжийн автобус, троллейбус, ажилчдын автобус болон такси үйлчилгээний тээврийн хэрэгслийн хаврын ээлжит Техникийн хяналтын үзлэг, оношилгоо гуравдугаар сарын 25-ны өдрөөс тавдугаар сарын 31-ний өдрийн хооронд зохион байгуулагдаж байгаа.
Хаврын үзлэг оношилгоонд нийт 1,848 тээврийн хэрэгсэл орохоос тавдугаар сарын 16-ны байдлаар хуваарийн дагуу 1,356 тээврийн хэрэгсэл орж, үүнээс 1,311 тээврийн хэрэгсэл тэнцэж, 45 тээврийн хэрэгсэл тэнцээгүй байна. Техникийн хяналтын үзлэг, оношилгоонд орж тэнцсэн 1,356 тээврийн хэрэгслээс 370 тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлын зөрчлийг арилгуулж, давтан үзлэгт орж тэнцсэн байна.
НИЙТИЙН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛҮҮДЭД ОНЛАЙН КАМЕР СУУРИЛУУЛЖ ЭХЭЛЖЭЭ
Нийтийн тээврийн үйлчилгээнд өдөр тутам ажиллаж байгаа жолооч, шалгагч нарын үйл ажиллагааг хянах, бэлэн мөнгөний зорчилтыг байхгүй болгох, автобусанд үйлдэгддэг хулгайн гэмт хэрэгтэй тэмцэхэд хяналтын камер нь өндөр ач холбогдолтой юм. Энэ ажлын эхлэл болгож “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын бүртгэлийн санд байгаа нийт 79 автобусанд онлайн/online/ камер суурилуулж, ашиглалтад оруулжээ.
Нийтийн тээврийн үйлчилгээний тээврийн хэрэгслүүдэд суурилуулсан хяналтын камерын ажиллагаанд Улаанбаатар смарт карт ХХК-аас нэгдсэн үзлэг хийх ажлыг өнгөрсөн сард зохион байгуулж, нэгдсэн үзлэгийн үр дүнд хяналтын камеруудыг бүрэн ажиллагаатай болгоход шаардагдах хөрөнгийн асуудлыг шийдвэрлэж, нийтийн тээврийн хэрэгслийн бүх хяналтын камерыг зургаадугаар сарын 1-нээс өмнө бүрэн ажиллагаанд оруулахаар төлөвлөжээ.
Энэхүү ажлыг үргэлжлүүлэн нийслэлийн бүх автобусыг камержуулж, онлайнд холбох зорилгоор Нийтийн Тээврийн үйлчилгээний газар, Нийслэлийн Цагдаагийн газар, Улаанбаатар Смарт Карт ХХК-иуд хамтран ажиллаж байгаа аж.

Нийгэм
Жил бүр даатгалын сангийн 0.7 хувийн санхүүжилтийг хөнгөлөлттэй эмэнд зарцуулж байна

Монгол Улсын ЗГ-аас журам баталж эмийн чанар, аюулгүй байдлыг сайжруулах, зонхилон тохиолддог өвчний эмчилгээнд зориулагдсан эмийн үнийг тогтворжуулах бодлогын хүрээнд “Нэг эх үүсвэр”-ийн эмээр хангаж эхэлсэн.
Одоогоор Dongkoo Bio & Pharm үйлдвэрээс 5, CKD үйлдвэрээс 4, Hanmi pharm үйлдвэрээс 5, Hanlim pharm үйлдвэрээс 4 нийт 18 төрлийн эм импортлохоор үнийн хэлцэл хийсэн. Yuhan corporation, Hanmi pharm, Korea United Pharm зэрэг үйлдвэрүүдтэй 20 гаруй нэр төрлийн хавдрын хими эмчилгээний тариаг импортлох боломжийг нээхээр үнийн хэлцэл хийж, эхний ээлжид Korea United Pharm үйлдвэрийн 5 нэрийн хими эмчилгээний тариаг импортлон 2025 оны 4 дүгээр сараас эхлэн Хавдар судлалын үндэсний төвийн эмчилгээнд нэвтрүүлээд байна.
Өнөөдөр “Нэг эх үүсвэр”-ийн эм хэрхэн хэрэгжиж ямар замаар иргэдийн гарт хүрч буй тухай талуудын нэгдсэн мэдээллийг ЭМЯ-д зохион байгууллаа.
ЭМЯ-ны Эм, эмнэлгийн хэрэгслийн бодлогын хэлтсийн даргын үүргийг хавсран гүйцэтгэгч Л.НАМХАЙНОРОВ: “БНСУ-ын үйлдвэрлэгчидтэй Гадаад хэргийн яамаар дамжуулж хүсэлт өгөөд БНСУ дахь Монгол Улсын элчин сайдын яамаар дамжиж эм үйлдвэрлэгчдийн холбооны төлөөлөлтэй уулзсан. Тэнд эм үйлдвэрлэгчдийг цуглуулж уулзалт хийж худалдан авалтын бодлогоо танилцуулсан. ДЭМБ-аас хүлээн зөвшөөрөгдсөн эмийн зохицуулалтын эрх бүхий байгууллагатай гадаад улсын үйлдвэрлэгчээс нэг эх үүсвэрийн аргаар тус 4 эмийг худалдан авахад 23.5 ТЭРБУМ төгрөгийн хэмнэлт хийх боломжтой”хэмээн онцлов.
Харин: ЭМДЕГ-ын дарга С.ЭНХБОЛД “ЭМДЕГ-тай гэрээ хийсэн 1500 орчим эмийн сантай хөнгөлөлттэй эм олгож, санхүүжилтийг нэхэмжлэлээр нь олгодог. Жил бүр даатгалын сангийн 0.7 хувийн санхүүжилтийг хөнгөлөлттэй эмд зарцуулдаг. Энэ жил эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар УИХ-аар батлагдсан 2.5 их наяд төгрөгийн төсвийн 135 тэрбум төгрөг нь хөнгөлөлттэй эмд зарцуулагдана. Хүний эмийн зөвлөлөөр зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад багтсан, манай улсад бүртгэлтэй, жороор олгодог эмийг хөнгөлөлттэй эмийн жагсаалтад оруулж, баталдаг” гэсэн юм.
Нийгэм
Дөрөвдүгээр сарын 28, 29-нд Богд уул руу гарахгүй байхыг зөвлөж байна

Иргэн та тэжээвэр нохойгоо байнгын хараа хяналтдаа байлгаж, бусдад гэм хор учруулахаас урьдчилан сэргийлэх үүрэгтэй тул хуульд заасан хугацаанаас бусад тохиолдолд байнга уяатай байлгах тал дээр анхаарч хамтран ажиллахыг уриалж байна.
Мөн нохой устгалын ажил 2025 оны дөрөвдүгээр сарын 28, 29-ний өдөр хийгдэж байна.
Тиймээс дээрх өдрүүдэд Богд уул руу гарахгүй байхыг зөвлөж байна.
“Мал, амьтны эрүүл мэндийн тухай” хуульд заасны дагуу нохойгоо уяагүй байлгаснаас гарах хариуцлагыг тухайн нохойны эзэн өөрөө хүлээнэ гэж Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас мэдээллээ.
Нийгэм
Төмөр замын дээд сургуулийн уулзвараас Гранд плазагийн уулзвар хүртэлх авто замыг хаана

Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөөний засвар шинэчлэлтийн ажлын хүрээнд Төмөр замын дээд сургуулийн уулзвараас Гранд плазагийн уулзвар хүртэлх авто замын зорчих хэсгийн суурь солих ажлыг хийнэ.
Тодруулбал, өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 4-ний өдрүүдэд 22:00-06:00 цагийн хооронд буюу шөнийн цагаар авто замын хөдөлгөөнийг хааж, зорчих хэсгийн суурь солино.
Өдрийн цагаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжилнэ.
Иймд иргэд, жолооч та бүхэн шөнийн цагаар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
-
Улс төр13 цаг өмнө
БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга бараалхлаа
-
Улс төр14 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг-ийг Д.Сүхбаатарын талбайд угтан мэндчиллээ
-
Нийгэм14 цаг өмнө
Жил бүр даатгалын сангийн 0.7 хувийн санхүүжилтийг хөнгөлөлттэй эмэнд зарцуулж байна
-
Нийгэм14 цаг өмнө
Төмөр замын дээд сургуулийн уулзвараас Гранд плазагийн уулзвар хүртэлх авто замыг хаана
-
Энтертайнмент14 цаг өмнө
Монголын хоккейчид эхний хожлоо авлаа
-
Нийгэм14 цаг өмнө
Дөрөвдүгээр сарын 28, 29-нд Богд уул руу гарахгүй байхыг зөвлөж байна