Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Нийгэм

Түүхий нүүрс үнэд орж, сайжруулсан түлш эрэлттэй байна

Нийтэлсэн

-

Эрх мэдэлтэн, албан тушаалтан хэн байхаас үл хамааран хүн бүрийн хүсэл нь утааг бууруулах. Амьсгалах агаар нь бохирдож, уушгитай бүхний ярьдаг сэдэв нь болсон утааны  эсрэг  Засгийн газар дорвитой арга хэмжээ авсан нь түүхий нүүрсийг хориглох шийдвэр байв. Гэхдээ өмнөх алдаагаа давтаагүй нь шахмал түлшийг түүхий нүүрснээс хямд үнээр борлуулж байгаа юм.

Улаанбаатар хотын зургаан дүүрэгт түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон Засгийн газрын 2018 оны хоёрдугаар сарын 28-ны өдрийн 62 дугаар тогтоол хэрэгжээд долоо хоног ч өнгөрөөгүй байна. Хэдийгээр орон даяар өнөөх утаагаа мартдаг улирал нь эхэлж, зуны тэргүүн сар гарсан ч нийслэлийн гэр хорооллын айл өрхүүд өглөө, оройдоо нүүрсээ түлж, яндангаас нь суунаглах утаа замхраагүй.

Ялангуяа өвлийг санагдуулахаар их хэмжээний цас хөдөө орон нутагт орж, нийслэлд ч бас хавирга жиндүүлэм хүйтэн энэ өдрүүдэд нүүрсээ санагалзсан иргэдийн эрэлт, хэрэгцээг  “Тавантолгой  түлш” ХХК-иас хангаж, ажиллах учиртай. Тус компани төрийн нэрийн өмнөөс шахмал түлш үйлдвэрлэж буй. Харин иргэдэд уг сайжруулсан шахмал түлш хүрэлцээтэй байж чадаж байна уу гэдгийг энэ удаа сурвалжлахаар  нийслэлийн хамгийн их хүн амтай Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийг зорилоо.

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГТ САЙН ТҮЛШ БОРЛУУЛАХ ГАНЦХАН ЦЭГ БАЙНА

Нэг сая 200 мянга орчим оршин суугчтай нийслэлийн хамгийн их хүн амтай том айл нь Сонгинохайрхан дүүрэг. Тус дүүргээс гаргасан 2018 оны  статистик мэдээллээс үзвэл нийт 322.458 мянган хүн ам оршин суудаг аж.  Иргэдийнх нь дийлэнх хэсэг нь 73.5 хувь нь буюу  239.605 мянга нь гэр хорооллынхон.  Эдгээр айл өрхийн 50.5 хувь буюу 32.023 нь байшинд, 49 хувь нь 32023 өрх / 112204  хүн ам/ гэрт амьдарч байна.

Өвөлдөө хамгийн их агаарын бохирдолтой Баянхошууны Хөтлийн буудалд “Тавантолгой  түлш” ХХК-ны сайжруулсан түлшийг борлуулах ганцхан цэг бий. Тус цэгт өдрийн 12.00 цагийн үед очиход 9000 тонн нүүрснээс цаг орчмын дотор нэг тонн борлуулагдаж дууссан байлаа. Борлуулагчдын хэлснээр өглөө нь 11.00 цагийн үед үйлдвэрээс татсан 9000 тонн орчим нүүрс ирснээсээ хойш өдрийн 1.00 цаг гэхэд дуусч, дахин үйлдвэрээс таталт хийдэг байна. Тиймээс сайжруулсан түлш дуусна гэсэн ойлголт байхгүй аж.

 УРТАСГАСАН ЦАГААР ШӨНӨ ХҮРТЭЛ АЖИЛЛАЖ ШАХМАЛ ТҮЛШИЙГ БОРЛУУЛЖ БАЙНА

Борлуулагч Т.ЭНХТАЙВАН:

-Одоогоор таван тонн сайн түлш үлдлээ. Манай энэ цэг хамгийн их ачаалалтай нь. Өнгөрсөн өвлөөс энд шахмал түлшийг  борлуулж эхэлсэн болохоор хүмүүс андахгүй. Нийт 10 гаруй орчим тонныг борлуулсан. Ойролцоогоор 20 орчим тонн түлш цэг дээр ирсэн даруйдаа хоёр цагийн дотор л дуусч байсан болохоор зарим хүмүүс хүрэлцээгүй байна гэж бодсон байх. Бид уртасгасан цагаар шөнө хүртэл аль болох иргэдийг түлшээр таслахгүй байхыг зорьж ажиллаж байна. Сайжруулсан шахмал түлшийг хүмүүс хэрэглэж сурч байна. Хэрэглэж үзсэн хүмүүс шаталт сайтай, мөнгөнд хэмнэлттэй л гэж ярьдаг. Зарим нь туршиж үзэхээр нэг шуудайг худалдан авдаг ч маргааш нь дахин ирж байна. Түүхий нүүрсний үнэ 5000 хүрчхээд байхад манай түлш 25 кг шуудайтай нь 3750 төгрөг болохоор хүмүүс ч их худалдан авалт хийж байгаа.

ИРГЭД ТҮҮХИЙ НҮҮРСНЭЭС ТАТГАЛЗАЖ ЭХЭЛЖЭЭ 

Эндээс шахмал түлш худалдан авахаар ирсэн машины цуваа тасрахгүй. Ихэнх нь 2-3 шуудайг авч байв. Тэдний зарим нь Хөтөл орчимд оршин суудал бол нөгөө хэсэг нь хотын захад  аж төрж буй. Баруун салаанд амьдардаг Б.Батсайхан “Түүхий нүүрстэй харьцуулахад үнс ихтэй л болохоос утаа бага, тортоггүй, дулаанаа сайн барьдаг. Манайх энэ сайжруулсан түлшийг л түлж байгаа. Улсаас 3750 төгрөгийн үнэ тогтоосон болохоор боломжийн санагдсан. Түлшний хүрэлцээ нь боломжийн ч цэг нь маш хол юм. Заримдаа олдохгүй юм. 112 буудал орчимд байхгүй, Хөтлөөс л ирж авч байна. Борлуулалтын цэгийг нь олон болгох хэрэгтэй” гэлээ.

СХД-ийн оршин суугч Г / нэрээ хэлэхийг хүсээгүй/

-Өнгөрсөн өвөл худалдаанд гарч эхэлснээс нь хойш сайжруулсан шахмал түлшийг хэрэглэж байна. Анх туршилтаар гарахдаа цагаан шуудайтай байсан юм. Орой нь унтахаасаа өмнө нэг хувинг зуухандаа хийж хоноход шөнө босох шаардлагагүй өглөө 09.00 цаг хүртэл дулаанаа барьж байснаас гадна ямар ч тортоггүй болохоор түүхий нүүрснээс татгалзсан гэх үү дээ. Түүхий нүүрстэй харьцуулахад илч сайн, дулаанаа олон цагаар барьдаг, тортоггүй, эдийн засагт ч хэмнэлттэй. Түлэхэд 5-10 минут орчим л яндангаас утаа гардаг юм билээ. Манай байшин гурван өрөө гэхэд өглөө нэг хувин түлшээр орой 19.00 цаг хүртэл хангалттай дулаанаа барьдаг. Нүүрстэй харьцуулахад нэг шуудай нь хоёр хонодог гэж үзвэл 2000 төгрөгийн хэмнэлттэй байгаа юм. Гэтэл түүхий нүүрс нэг л хонодог. Яах вэ, үнс л ихтэй юм билээ. Бас түүхий нүүрсийг хориглосноос хойш үнэд орчихсон байна билээ. Долоон буудлын орчимд 7000-8000 төгрөг, манай энд 5000-6000 төгрөгийн үнэд хүрсэн. Миний хувьд эндэхийн борлуулалтын цэг рүү нь холбогдож байж түлшээ олж авлаа. Эртхэн авахгүй бол их хурдан дуусдаг юм билээ.  Өөр нэг давуу тал нь Багануур, Налайхын нүүрс шиг өмхий үнэргүй болохоор их таалагдсан.

СХД-ийн оршин суугч БАЯРСАЙХАН:

ЗУРХАЙ

2019/05/20ДОЛЛАР (USD)

USD - Доллар2,646.21УЛААНБААТАР

+18°C

Түүхий нүүрс үнэд орж, сайжруулсан түлш эрэлттэй байна

Б.Дэлгэрцэцэг
Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Илч сайтай. Цаашид эл сайжруулсан түлшийг л хэрэглэх бодолтой байгаа шүү дээ. Улсаас тогтоосон үнэ 3750  болохоор их боломжийн санагдаж байгаа. Өмнө нь шахмал түлш 4000-6000 төгрөгөөр авч хэрэглэх шаардлагатай байсан болохоор түүхий нүүрсээ л хэрэглэдэг байлаа. Улсаас тогтоосон уг шахмал түлш дулаанаа олон цагаар барьдаг юм билээ. Өглөө нь зуухандаа хийчхээд гарахад орой 20.00 цагийн үед гэртээ ирэхэд дулаанаа алдаагүй байх жишээтэй. Түүхий нүүрс бол өвөлдөө их хэцүү шүү дээ.  Өглөө нь нэг хувин нүүрс түлэхэд орой нь 06.00 цагийн үед гэр хөрсөн байдаг.

СХД-ийн оршин суугч  Б.ДАМБИЙНЯМ: 

Түүхий нүүрстэй харьцуулахад утаа бага, илч сайтай юм билээ. Анх удаа хэрэглэж үзсэн. Хүмүүс их “сайн амтай” байхаар нь туршаад хэрэглэж үзсэн юм. Үнэ нь боломжийн санагдсан. Хүрэлцээ нь их хангалттай л юм шиг байна. Харин түүхий нүүрс үнэд орсон байна билээ.

Тус цэгээс машинаар нүүрс зөөх, сураглаж ирэх хүмүүсийн хөл хөдөлгөөн татрахгүй аж Зарим нь энэхүү түлш борлуулах цэгээс холгүйхэн амьдардаг бол нөгөө хэсэг нь  хотын захад алслагдсан газар оршин суудаг тул зорьж очихоос өөр аргагүй. Эндээс одоогоор хотын захын алслагдсан Баянхошууны долдугаар хороо, Баруун салаа, Зүүн салаа, Толгойт, Нарангийн гол, шинэ цэргийн хотхон орчимд оршин суудаг гэр хорооллын иргэд  нүүрсээ бөөндөж авахаас өөр аргагүй ба өвөлтэй золгосон даруйд энэ зовлон арилах аж.

   “ОДООГООР 600 ЦЭГ БАЙГУУЛАХ ШААРДЛАГАГҮЙ”

“Тавантолгой”  Түлш ХХК-ны Борлуулалтын ахлах менежер Ш.МӨНХЦОГ:

-Бид бүхэн төлөвлөгөөний дагуу өвөл хүртэл түлшээ нөөцлөн ажиллаж байна. Одоогоор 60 мянган тонныг нөөцөлсөн. Цаашид үйлдвэрлэлийн шугамыг нэмэгдүүлснээр илүү ихийг үйлдвэрлэж нөөцөлнө. Хамгийн гол нь хүйтний улиралд иргэдэд түлш хүрэлцээтэй байлгахаар зорьж байгаа юм. Энэ долоо хоногт цаг агаар муудаж, их хүйтэн байлаа. Тиймээс иргэдийг галаар тасрааж, зутраахгүйн тулд компаниас ажлын хэсэг гарч дүүрэг бүрт 2-3 цэг нээн ажиллуулаад гурав хонож байгааг иргэд зөв ойлгох хэрэгтэй. Цэг бүрт өглөөнөөс орой хүртэл тасралтгүй түлшээр хангаж байна.

Өвөл болмогц 600 цэгт, бас дэлгүүр, гудамж гээд байж болох бүх газарт гэрээ байгуулж, тусгай цэг гаргана. Одоогоор 600 цэг байгуулах шаардлагагүй түр хугацаанд зургаан цэгт борлуулалт явуулж байгааг зөвөөр ойлгоосой гэж хүсье. Ирэх долоо хоногоос цаг агаар дулаарчих байх. Сайжруулсан түлш нь зөвхөн ахуйн хэрэглээнд айл өрхөд зориулагдсан учраас үйлдвэрийн зориулалтай бус. Төслийн болон энгийн зуухад илүү тохиромжтой. Ер нь манай улс анх удаа угаасан нүүрсээр “сайн түлш” үйлдвэрлэж байна. Манай үйлдвэрээс гадна улсын бүртгэлтэй 12 шахмал түлшний үйлдвэр байгаа тул иргэд андуурах гээд байдаг. Манайх “Сайн түлш” нэртэй борлуулагдаж байгаа юм.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ ӨДӨРТ 30 ТОНН “САЙН ТҮЛШ” БОРЛУУЛАГДАЖ ДУУСДАГ

Чингэлтэй дүүрэгт байрлах борлуулалтын цэгт худалдан авалт, эрэлт ямархуу байгааг сонирхлоо. Нарантуул-2 зах худалдааны төвийн харалдаа байрлах тус борлуулалтын цэгт өнөөдөр 12 мянган тонн түлш иржээ. Өдрийн 13.00 цагийн орчимд дөрвөн тонн орчим түлш борлуулагджээ.  Энд мөн адил хөл хөдөлгөөн ихтэй, машины цуваа тасарсангүй. Өдөртөө 30 тонн хүртэл сайжруулсан түлш ирээд дуусдаг гэж борлуулагч нь хэлсэн юм.

Дэлгэрэнгүй ...
Сэтгэгдэл үлдээх

Хариулах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Нийгэм

Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас “Хөдөлмөрийн тухай хууль” /Шинэчилсэн найруулга/-ийг сурталчлан таниулах арга хэмжээг тогтмол зохион байгуулдаг боловч хуулийг буруу хэрэглэх, өөрөөр ойлгох, тайлбарлах зэрэг асуудал цөөнгүй байсаар байна.

Иймд Хөдөлмөрийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, жижиг, дунд аж ахуйн нэгж, байгууллагад хөдөлмөрийн харилцааны соёлыг төлөвшүүлэх, ажилтны хөдөлмөрлөх эрхийг хангахад чиглэсэн “Хөдөлмөрийн харилцааны хөтөлбөр”-ийг Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2024 оны 03 дугаар тогтоолоор баталсан.

Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх “Мэргэшсэн зөвлөх”-үүдийг бэлтгэх эхний сургалтыг 2024 оны 05 дугаар сард зохион байгуулж, 27 мэргэшсэн зөвлөх бэлтгэсэн бол хоёр дахь удаагийн сургалтыг 2024 оны 11 дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд зохион байгуулж, 16 аймаг, Улаанбаатар хотоос хуульч, эрх зүйч, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй болон бусад чиглэлээр мэргэшсэн 35 хүн хамрагдаж байна.

Энэхүү хөтөлбөр нь хөдөлмөрийн болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, нийгмийн даатгалын хууль тогтоомжийн талаар зөвлөх үйлчилгээ үзүүлэх, зөвлөгөө мэдээлэл өгөх, сургалт зохион байгуулах, хөдөлмөрийн харилцааны мэдээллийн цахим үйлчилгээ үзүүлж, ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх, хөдөлмөрийн харилцааны хууль тогтоомжийн хэрэгжилтийг дэмжих зорилготой юм гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.

Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.

Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.

Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм9 цаг өмнө

Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна

Улс төр9 цаг өмнө

ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ

Улс төр9 цаг өмнө

Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа

Энтертайнмент1 өдөр өмнө

Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ

Нийгэм2 өдөр өмнө

Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ

Улс төр2 өдөр өмнө

Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө

Улс төр2 өдөр өмнө

Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо

Улс төр2 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ

Улс төр2 өдөр өмнө

Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр

Улс төр3 өдөр өмнө

“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна

Улс төр3 өдөр өмнө

Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав

Дэлхий дахинд3 өдөр өмнө

АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ

Энтертайнмент3 өдөр өмнө

“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо

Энтертайнмент3 өдөр өмнө

Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо

Нийгэм3 өдөр өмнө

Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна

Нийгэм3 өдөр өмнө

Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ

Нийгэм3 өдөр өмнө

Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ

Нийгэм3 өдөр өмнө

Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой

Нийгэм6 өдөр өмнө

О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой

Нийгэм6 өдөр өмнө

“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ

Улс төр6 өдөр өмнө

Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ

Бусад6 өдөр өмнө

Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана

Нийгэм7 өдөр өмнө

Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө

Дэлхий дахинд7 өдөр өмнө

Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ

Нийгэм7 өдөр өмнө

Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны цахим бүртгэл эхэллээ

Нийгэм7 өдөр өмнө

Хог шатсан дуудлага нэмэгдэх хандлагатай байна

Нийгэм7 өдөр өмнө

Сонгинохайрхан дүүргийн 75 өрхийн цахилгааны монтажийг шинэчиллээ

Нийгэм7 өдөр өмнө

Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ

Улс төр7 өдөр өмнө

Мал аж ахуйн салбарын нэмүү өртөг, хүртээмжтэй хөгжлийг дэмжих санамж бичиг байгууллаа

Нийгэм7 өдөр өмнө

Нийслэлийн хэмжээнд хүүхдийн амбулаториуд уртасгасан цагаар ажиллаж байна

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм3 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг7 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад11 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим