Нийгэм
C.E.O шиг мөнгө олмоор байвал 1,000 жил ажилла
102 сая ам.доллар… Өнөөгийн ханшаар 250 орчим тэрбум төгрөг.
Энэ бол дэлхийн томоохон компаниудын гүйцэтгэх захирлуудын (CEO) жилийн орлого. Харин ажилчид нь тэдэн шиг олохын тулд 1,000 жил шаардлагатай. Мэдээж бид 1 эрин байтугай 1 зууныг ч давж насалж үл чадна.
Үүнийг бид тэгш бус байдал гэх үү? эсвэл бидний хоорондох чадварын асуудал гэх үү? юутай ч улс орон бүрт дундаж ажилтан болон CEO хоорондын цалингийн ялгаа нэмэгдсээр иржээ. 1995 оноос хойш интернет, техник технологийн хөгжил нь компаниудыг тэс өөр түвшинд хүргэсэн. Тиймээс компанийг зөв удирдан чиглүүлж чадах удирдагчийн хэрэгцээ ч ихээр нэмэгдэж, түүнд төлөх цалин ч гэсэн огцом өссөн хэрэг.
1978 онд АНУ-д дунджаар CEO- нь ажилчдаас 30 дахин өндөр цалин авдаг байсан бол 38 жилийн дараа буюу 2016 онд 275 дахин өндөр цалин авах болжээ (Ажилчдын жилийн дундаж цалин 60 мянган доллар, CEO 15 сая доллар). Өөрөөр хэлбэл Америкт дундаж ажилтан CEO шигээ мөнгө олохын тулд 275 жил ажиллах шаардлагатай болж байна.
Эх үүсвэр: Economic Policy Institute
ХАРИН МОНГОЛД?
Монгол ч гэсэн энэхүү трендээс хоцорсонгүй. Томоохон компаниудын нүүр царайг чадвартай, туршилгатай CEO-р бий болгож эхэлсэн. Ялангуяа бизнес нь өөрөө итгэлцэл дээр тогтдог учир тухайн гүйцэтгэх удирдлага ямар байх нь маш чухал. Хүн ер нь компани гэх мэт тухайн нэг обьяктив зүйлд итгэхээсээ илүү түүнийг удирдан чиглүүлж буй хүнд итгэх нь ойлгомжтой. ААН, байгууллагуудын дундаж цалин 2018 онд 1 сая төгрөгт хүрчээ.
Харин гүйцэтгэх захирлуудын хувьд цалингийн тодорхой мэдээлэл ил байдаггүй нь харамсалтай. 2016 онд төрийн өмчит компаниудын захирлуудын цалин ил болж, хэсэгтээ шуугиан тариад амжсан билээ. Дараах линкээр https://ikon.mn/n/ti1 орж харах боломжтой. Тус мэдээнд багадаа л цалин нь 5 сая төгрөгөөс эхэлж байв.
Төрийн өмчит компаниуд | Гүйцэтгэх захирлын сарын цалин |
---|---|
Төрийн банк | 10,000,000 төг |
Хөгжлийн банк | 10,000,000 төг |
Монголын Цахилгаан Холбоо | 4,800,000 төг |
МИАТ ХК | 7,000,000 төг |
ХАА-н бирж | 9,500,000 төг |
Эрдэнэс Монгол | 6,000,000 төг |
Төрийн орон сууцны корпораци | 5,500,000 |
Эндээс бид хувийн болон төрийн өмчит компаниудын гүйцэтгэх захирлын цалин багадаа 5 сая төгрөгөөс эхэлж байна гэж төсөөлвөл цаашлаад 10, 15, 25, 50 сая төгрөгөөр ч тогтохгүй биз. Дараах энгийн тооцоолол хийе. Гүйцэтгэх захирлын жилийн цалин 60 сая төгрөг бол ажилчдынхаас 5 дахин их, 120 сая төгрөг бол 10 дахин их, 240 сая төгрөг бол 20 дахин их байх нь. Гүйцэтгэх захирал, ажилчдын цалингийн харьцаа Монгол Улсад 1978 оны Америктай ижил түвшинтэй байна гэсэн үг. Цаашид ч энэ ялгаа өсөн нэмэгдсээр байх болно.
Гүйцэтгэх захирал, сарын цалин Ажилчдын сарын дундаж цалин Гүйцэтгэх захирал, жилийн цалин Ажилчдын жилийн цалин Гүйцэтгэх захирал, ажилчдын цалингийн харьцаа.
Гүйцэтгэх захирал, сарын цалин |
Ажилчдын сарын дундаж цалин |
Гүйцэтгэх захирал, жилийн цалин |
Ажилчдын жилийн цалин |
Гүйцэтгэх захирал, ажилчдын цалингийн харьцаа |
5,000,000 |
1,002,900 |
60,000,000 |
12,034,800 |
5 |
10,000,000 |
1,002,900 |
120,000,000 |
12,034,800 |
10 |
20,000,000 |
1,002,900 |
240,000,000 |
12,034,800 |
20 |
ЦАЛИНГИЙН ЗӨРҮҮ ӨНДӨР БАЙХ НЬ БИЗНЕСТ НЬ САЙН УУ? МУУ ЮУ?
2018 онд Америкийн Бэрклигийн их сургуулийн сэтгэлзүйчид 500 компанийг хамруулсан судалгаа хийжээ. Судалгаагаар гүйцэтгэх захирал, ажилчдын цалингийн зөрүү өндөр байх нь хэрэглэгчдийг үргээх нэг хүчин зүйл болдог байна. Мөн ажилчдын уур амьсгал, ажилдаа хандах хандлагад сөргөөр нөлөөлдөг болохыг тогтоожээ. Түүнээс гадна шинээр ажилд орох гэж буй ажилчид дээрх зөрүү багатай компанийг нь илүү сонгож байгаа нь ажиглагдсан байна. Тиймээс энэ зөрүү хэт өндөр байх нь эргээд бизнест сөргөөр нөлөөлөх боломжтойг тус судалгааны үр дүн харуулжээ.
Энэхүү сэдэв нь бид өөрийнхөө ч юм уу, өөр хэн нэгэн гүйцэтгэх захиралтай өрсөлдөх ёстойг хэлээгүй. Дэлхий нийтээр үүсч буй тэгш бус байдлын илэрч буй нэг хэлбэр нь энэ. Энэ зөрүүг өсгөж байгаа нэг хүчин зүйл нь АЖИЛЧИД ӨӨРСДӨӨ. Компанийн ажилчид харилцан адилгүй чадвартай байгаа нь эргээд КОМПАНИЙН ЭЗЭД мэдлэг, ур чадвар бүхий СЕО -г ажиллуулах шаардлага тулгардаг байна.
ЗАЛУУСТАА УРИАЛАХ НЬ : ЗҮГЭЭР Л ХҮЛЭЭХ ҮҮ ЭСВЭЛ ХИЧЭЭХ ҮҮ?
Захирлынхаа авдаг цалинтай барьцахаас илүүтэй бид нийтээрээ дундаж цалингаа өсгөх шаардлагатай. Монголын хүн амын бүтэц залуу. Өөрөөр хэлбэл хамгийн өндөр бүтээмж гаргадаг үе дээрээ бид ирсэн. Гэвч нийт ажилчдын 70 хувь нь 1 сая хүртэлх төгрөгийн цалин авч байгаа нь өртөг өндөртэй өнөөгийн нөхцөлд хаанаа ч үл хүрнэ. Өнөө, маргаашийн хоол ундаа яах тухай бодож байгаа хүн ирээдүйн их үйлсийн талаар бодож чадна гэж үү? Мэдээж мөнгө аз жаргалын үндэс биш ч бид дор хаяж хоол хүнс, орон байрны хэрэгцээгээ хангахуйц түвшинд олдог байх хэрэгтэй.
Ялангуяа залуус бид өөрсдийгөө зах зээлд хүссэн шигээ үнэлүүлэх хэрэгтэй. Тийм байхын тулд бид мэдлэгтэй, чадвартай байх ёстой. Өөрсдөөсөө хамаарч болох бүхнээ эзэмших хэрэгтэй. Бид мөрөөдөлгүй учраас ажлын байрны олдцыг харж сонголтоо хийж байна. Энэ нь биднийг долоо хоногийн амралтын өдрүүд, жилийн ээлжийн амралт, баярын өдрүүдийн амралтыг хүлээж суудаг цаг хугацаанаас уйдсан, хөгшрөхөө хүлээсэн нэгэн болгож хувиргаж байна. Насаараа ДАВААГ үзэн ядаж, өөрсдийн ийм байгаадаа бусдыг буруутгасаар хорвоог барахын оронд хүсэж, мөрөөдсөн мэргэжлээ л сонгон суралцаж, ажиллах хэрэгтэй.
Харин бонуст нь АЗ ЖАРГАЛ, АМЖИЛТ, МӨНГӨ дагалдах болно. Энэ нь бид хувь тавилангаа бусдад даатгахгүйгээр ДУНДАЖ ЦАЛИН-гаа өсгөж, цаашлаад ДУНДАЖ ДАВХАРГА-г нэмэгдүүлэх, дараа нь УЛСАА ӨӨРСДӨӨ АВЧ ЯВАХ зөв гарцуудын нэг юм.
Нийгэм
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас “Хөдөлмөрийн тухай хууль” /Шинэчилсэн найруулга/-ийг сурталчлан таниулах арга хэмжээг тогтмол зохион байгуулдаг боловч хуулийг буруу хэрэглэх, өөрөөр ойлгох, тайлбарлах зэрэг асуудал цөөнгүй байсаар байна.
Иймд Хөдөлмөрийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, жижиг, дунд аж ахуйн нэгж, байгууллагад хөдөлмөрийн харилцааны соёлыг төлөвшүүлэх, ажилтны хөдөлмөрлөх эрхийг хангахад чиглэсэн “Хөдөлмөрийн харилцааны хөтөлбөр”-ийг Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2024 оны 03 дугаар тогтоолоор баталсан.
Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх “Мэргэшсэн зөвлөх”-үүдийг бэлтгэх эхний сургалтыг 2024 оны 05 дугаар сард зохион байгуулж, 27 мэргэшсэн зөвлөх бэлтгэсэн бол хоёр дахь удаагийн сургалтыг 2024 оны 11 дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд зохион байгуулж, 16 аймаг, Улаанбаатар хотоос хуульч, эрх зүйч, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй болон бусад чиглэлээр мэргэшсэн 35 хүн хамрагдаж байна.
Энэхүү хөтөлбөр нь хөдөлмөрийн болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, нийгмийн даатгалын хууль тогтоомжийн талаар зөвлөх үйлчилгээ үзүүлэх, зөвлөгөө мэдээлэл өгөх, сургалт зохион байгуулах, хөдөлмөрийн харилцааны мэдээллийн цахим үйлчилгээ үзүүлж, ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх, хөдөлмөрийн харилцааны хууль тогтоомжийн хэрэгжилтийг дэмжих зорилготой юм гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.
Нийгэм
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.
Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.
Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
-
Нийгэм9 цаг өмнө
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна
-
Улс төр9 цаг өмнө
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
-
Улс төр9 цаг өмнө
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа