Connect with us

Нийгэм

Г.Дэнзэн: Дасгал хөдөлгөөнийг зөв хооллолттой хослуулснаар бие махбод, оюун санаагаа төгөлдөршүүлэх боломжтой

Нийтэлсэн

-

Бүх нийтийн биеийн тамир, спортыг дэмжих зорилготой “Улаанбаатар марафон” зургаа дахь удаагийн олон улсын гүйлтийн тэмцээн Бямба гарагт амжилттай зохион байгуулагдаж, 30 орчим мянган хүн оролцлоо.

Herbalife Nutrition компани энэхүү тэмцээнд тав дахь удаагаа албан ёсны түншээр оролцож, ивээн тэтгэж байгаа юм. Тус компанийн Монгол дахь салбарын суурин төлөөлөгч Г.Дэнзэнтэй амьдралын эрүүл, идэвхтэй хэв маягийн талаар ярилцлаа.

-Herbalife Nutrition компанийн гишүүд өнгөрсөн Бямба гарагт болсон марафонд идэвхтэй оролцлоо. Мөн танай байгууллага “Улаанбаатар марафон”-ыг жил бүр ивээн тэтгэдэг. Энэ арга хэмжээнд яагаад ийм өндөр ач холбогдол өгч оролцдог талаар яриагаа эхлүүлье?

-Манай Herbalife Nutrition бол амьдралын эрүүл, идэвхтэй хэв маяг хэмээх ойлголтыг олон улсад түгээгээд 40 дэх жилдээ ажиллаж байгаа компани. Тиймээс эхлээд эрүүл амьдралын хэв маяг гэж юу юм бэ гэдгийг хамгийн түрүүнд ярих хэрэгтэй болдог.

Бид ердөө л 25 жилийн өмнөх буюу аав, ээжийнхээ залуу үеийн амьдралыг эргээд бодохоор огт өөр хэв маягтай байсныг санана. Техник технолог өнөөдрийнх шиг хөгжөөгүй, илүү хөдөлгөөнтэй байсан. Нэг ажил амжуулахын тулд заавал тэр газар руугаа очиж уулзах жишээний. Харин өнөөгийн энэ хөгжлийн эринд өдөрт нэг байтугай 10-20 дахин их бүтээмжтэй ажиллах боломж бүрдсэн. Гэвч бүтээмж нэмэгдсэн ч эрүүл мэнд талаасаа хөдөлгөөний хомсдол, стресс зэрэг сөрөг үр дагаварууд ч бидний амьдралд нэмэгджээ.

Нөгөө талаар, хөдөлгөөн багасахын зэрэгцээ бидний иддэг хоолны хэмжээ, тэр дундаа агуулагдаж буй илчлэгийнх нь хэмжээ аав, ээжийн минь амьдарч байсан тэр үеэс гурав дахин нэмэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, их идэхгүй бол стрессээ давахгүй, цатгалан мэдрэмжийг авахаа больжээ. Үүн дээр нэмээд идэж байгаа хоол хүнс маань хангалттай шим тэжээл өгч байгаа эсэх нь эргэлзээтэй.

Тийм учраас Herbalife Nutrition компанийн зүгээс эдгээр асуудлыг цогцоор нь шийдэхийн төлөө ажиллаж байна. Хооллолт бол маш чухал. Шим тэжээлт хоолыг хөдөлгөөнтэй хослуулснаар амьдралын эрүүл хандлага бүрэн утгаараа тогтоно.

Энэ үүднээсээ бид “Улаанбаатар марафон”-ыг дэмжиж ирсэн. Энэхүү тэмцээнд орсноороо хүмүүс хөдөлгөөний хомсдлоос сэргийлэх, спортын амтыг мэдрэх, тодорхой хэмжээний сорилыг давж сэтгэл ханамж авах, цаашлаад аз жаргалын гармон эндорфин ялгарах гэх мэтээр маш олон ач холбогдолтой. Бас нэг чухал зүйл бол “Авто машингүй” өдрийн үеэр гэр бүлээрээ хамт чөлөөт цагаа өнгөрүүлэх сайхан боломж гардаг.

-Улаанбаатар марафон дээрээс харж байхад танай гишүүдийн дийлэнх нь спортоор хичээллэдэг хүмүүс харагдсан. Идэвхтэй амьдралын хэв маягийг сонгосон хүмүүс танай гишүүн болоод байна уу эсвэл танай гишүүн болхоороо идэвхтэй спортоор хичээллээд байна уу?

-Мэргэжлийн бус хүмүүс олонх нь байгаа. Хүн амьдралынхаа хэв маягаа өөрчилснөөр дараа өөртөө шинэ зорилго тавьж, урагш тэмүүлдэг. “Улаанбаатар марафон”-д оролцож буй бие даасан гишүүдээ дэмжээд харж байхад хүмүүс жилээс жилд сайжирч байна. Өмнө нь таван км-т гүйж байсан хүн маань дараа жил нь 10 км-т, дараагийнхад нь 21км буюу хагас марафонд амжилттай гүйж, дараа жил “42 км-т гүйнэ” гэсэн зорилго тавьж байна. Энэ зорилгын төлөө, жилээс жилд ахиж, амжилт гаргахын төлөө тухайн хүн бүтэн жилийн турш биеэ бэлдэж, хооллолтын хувьд дахиад шинэ, өөртөө таарсан хувийн хөтөлбөр боловсруулах гэх мэт маш олон зүйл дээр ажиллаж эхэлдэг юм билээ. Үүнд насны хязгаар байхгүй. Залуу ч бай, ахмад настай ч бай, тэмүүлэл нь үргэлж нэмэгдэж байдаг.

-Herbalife брэнд Монголд төдийгүй олон улсын түвшинд спортын арга хэмжээг ивээн тэтгэж, мэргэжлийн тамирчидтай хамтран ажилладаг. Тэгэхээр мэргэжлийн тамирчид болон спорт сонирхогчдод хэдийнэ танигджээ дээ?

-Манай бүтээгдэхүүнүүд шинжлэх ухаанд суурилдаг гэдгийг хэлмээр байна. Herbalife Nutrition өөрийн лаборатори, үйлдвэрүүдтэй. Тухайн лабораторийн орчинд дэлхийд танигдсан нэр хүндтэй 20 эрдэмтэн ажиллаж байна. Тэдгээр 20 эрдэмтний удирдлага дор 300 орчим эрдэм шинжилгээний ажилтан, судлаач ажиллаж, бүтээгдэхүүний орц, найрлагыг үр өгөөжтэй болгох тал дээр ажиллаж байдаг. Тухайлбал, аливаа нэг улс орны эрүүл мэндийн салбарын бодлогод өөрчлөлт ороход тэр өөрчлөлтөд тохируулан бүтээгдэхүүний найрлагыг шинэчлэх ажлыг тогтмол хийдэг.

Бас нэг зүйлийг энд онцолж тодотгоход, манай бүтээгдэхүүнүүд допингийн төрлийн агууламжгүй, 100 хувь байгалийн, генийн өөрчлөлтгүй түүхий эдээс бүрддэг.

Энэ бүх тоо баримт дээр үндэслээд дэлхийн хэмжээний тамирчид манай компанид итгэж, хамтран ажиллах саналыг зарим тохиолдолд өөрсдөө тавьдаг. Нэг ёсондоо бид тамирчдаа хайж, санал болгодоггүй, тухайн тамирчин өөрсдөө манай бүтээгдэхүүнийг хэрэглэдэг учраас хамтарч ажилладаг. Тухайлбал, дэлхийн супер од Криштиано Рональдо сүүлийн таван жил Herbalife Nutrition-той хамтран ажиллаж байна. Рональдо өмнө нь манай бүтээгдэхүүнийг хэрэглэдэг байсан бөгөөд эрдэмтэн, судлаачидтай илүү ойр хамтран ажиллах хүсэлт тавьснаар манай компанитай хамтран болсон юм.

Манайх энгийн, өдөр тутмын хэрэглээний бүтээгдэхүүн, тамирчдад зориулсан спортын бүтээгдэхүүнүүд аль альнийг нь үйлдвэрлэдэг. Тиймээс тамирчид маань манай бүтээгдэхүүнүүдийг өдөр тутамдаа, спортын бүтээгдэхүүнүүдийг уралдаан тэмцээний үеэр туулах чадвараа сайжруулах зорилгоор ашигладаг.

-Хөлбөмбөгийн “Эрчим” багтай нэлээд удаан хугацаанд хамтран ажиллаж байгаа, тийм үү? Энэ хамтын ажиллагааны туршид ямар үр дүн гарсан талаар хуваалцахгүй юу?

-Бид сүүлийн дөрвөн жилд “Эрчим” багтай хамтран ажиллаад одоо гэрээ маань дуусч байна. Хамтран ажилласан дөрвөн жилийн хугацаанд багийн удирдлагуудаас бидэнд олон удаа сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлсэн. Жишээ нь, тамирчдынх нь хооллолт өөрчлөгдөнгүүт туулах чадвар нь эрс нэмэгдсэн. “Эрчим” баг маань сүүлийн дөрвөн жил дараалан Үндэсний лигийн аварга болсонд манай компанийн бүтээгдэхүүний хувь нэмэр байгаа гэдэгт би итгэлтэй байна. Энэ нь Монголын хөлбөмбөгийн түүхэнд байгаагүй амжилт юм. Энэ бол яах аргагүй бидний хамтдаа хүрсэн үр дүн.

-Та бүхний хамтран ажиллах гэрээ дуусч байгаа бол цаашид спортын өөр баг, тамирчидтай хамтран ажиллах төлөвлөгөө бий юу. Хүмүүс та бүхэнд санал тавьж байна уу?

-Саналууд ирж байгаа. Бид тэдгээр саналуудын цаадах зорилго, урт хугацаанд гаргахыг хүсэж байгаа амжилтыг нь сонирхдог. Бидний гол зорилго бол хэн нэгэн тухайлсан тамирчинтай хамтрахаасаа илүүтэй олон нийтэд эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх. Тийм ч учраас “Улаанбаатар марафон”-ыг ивээн тэтгэж ажилладаг.

Түүнчлэн бид компани дотроо спорт өдөрлөгүүдийг зохион байгуулдаг. Тухайлбал, өнгөрсөн жил бид Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд спорт өдөрлөг зохион байгуулсан бөгөөд кроссфит, туялзуур жад, спиннинг, иога, аэробекийнхэн ирж, олон нийтэд тухайн спортын онцлогийн талаар танилцуулж, зөвлөгөө өгч, хамтдаа нийтийн биеийн тамир хийж нэгэн өдрийг өнгөрүүлсэн. Ийм арга хэмжээг ойр ойрхон зохион байгуулж, илүү олон хүнийг хамруулахыг эрмэлздэг. Арга хэмжээ маань ч аажмаар тэлж байна.

Дасгал хөдөлгөөнийг зөв хооллолтой хослуулснаар бие махбод, оюун санаагаа төгөлдөршүүлэх боломжтой гэдгийг хүмүүст ойлгуулах нь бидний хувьд хамгийн чухал бөгөөд нийгэмд оруулж буй нэгэн хувь нэмэр маань юм.

-Та бүхний хүчин чармайлтын үр дүнд эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлсэн хүмүүсийн тоо олширч, эрүүл хүнсний хэрэглээ, нийлүүлэлт нэмэгдэж буйг бид харж байна. Гэсэн хэдий ч Монголд төдийгүй дэлхий нийтэд илүүдэл жин олон хүний асуудал хэвээр байна. Ийм асуудалтай нүүр тулгарсан хүмүүст та юу зөвлөх вэ?

-Энэ бол маш өргөн цар хүрээтэй асуудал. Юуны өмнө хооллолтын боловсрол маш чухал. Хүн идэж байгаа зүйлээ мэддэггүй, юу идэж байгаагаа таньдаггүй. Нүднийх нь өмнө таваглаад авч ирэх нэг өөр, өөрөө түүхий эдээ бэлтгээд гэртээ хоол идэх өөр.

Нөгөө талаар улс үндэстэн бүрт хооллолтын уламжлалт дадал зуршил гэж бий. Өвөг дээдэс маань хэрэглэж ирсэн учраас зарим нэг хүнсийг үргэлжлүүлэн хэрэглэх нь зөв гэж үздэг хүмүүс байдаг. Гэтэл сүүлийн 30-аад жилд дэлхийн уур амьсгал, хүн амын өсөлттэй холбоотойгоор хүнсний хангамжийн хүрээнд технологийн маш их өөрчлөлт гарсан. Үүнд шинэлэг дэвшилтэд талууд байхад сөрөг талууд ч байна.

Илүү олон хүнийг хүнсээр хангах шаардлага үүссэнээр илүү хурдан өсгөх, нэгж эх үүсвэрээс их хэмжээний бүтээгдэхүүн авах зэргээр генийн өөрчлөлтүүд хүнсний үйлдвэрлэлд орж ирсэн. Үүнээс үүдээд хүнс зорилтот үүргээ хангахаа больж байна. Өөрөөр хэлбэл хоол идээд буй ч шим тэжээл биш илчлэг л авч байна гэсэн үг. Үүн дээр хөдөлгөөнийн хомсдол нэмэгдсэнээр хүний өөхний эсэд өөрчлөлт ордог. Тодруулбал, хүний биед ердийн буюу цагаан өөх, хүнийг энергээр тэтгэдэг бор өөх гэж байна. Нялх хүүхэд бор өөх ихтэй байдаг тул даардаггүй. Харин ердийн буюу цагаан өөх мөн эс дотор өөхний хуримтлал хүнд цэвэр хор болдог. Ийм өөхөн эсийг яавал цуглуулахгүй байх вэ, өдрийнхөө илчлэгийг яаж тооцох вэ гэдэг нь тухайн хүний хооллолтын боловсролтой шууд холбоотой.

Гэтэл манайд хүүхдүүдэд ийм боловсрол олгохгүй байгаа нь харамсалтай. Herbalife Nutrition компанийн бие даасан гишүүд, эрүүл амьдралын хэв маягийн клубүүд дээр хооллолт, зөв хэв маягийн талаарх өргөн хүрээний боловсролыг олгож, амьдралын хэвшлээ өөрчлөхөд нь тусалдаг. Ийнхүү өөрийнхөө амьдралыг өөрчилж байгаа хүмүүсийн хувьд манай клубүүд маш том мэдээллийн хурдасгуур бааз болдог.

Идэвхтэй амьдралын хэв маяг бол илүүдэл жингээс сэргийлэх болон салах хамгийн үр дүнтэй арга. Ялангуяа, “Улаанбаатар марафон” бол олон нийтийг эрүүлжүүлэх жим болж буйгаараа өндөр ач холбогдолтой. Энэ арга хэмжээг санаачилсан Нийслэлийн Биеийн тамирын газар, цаашлаад дэмжигч байгууллагууддаа талархал илэрхийлмээр байна. “Улаанбаатар марафон”-д оролцогчиддоо 5,10, 21 км гээд гүйх зайгаа улам уртасгаж, зорилгоо ахиулж байгаасай гэж захимаар байна.

-Ярилцсан танд баярлалаа.

Дэлгэрэнгүй ...
Сэтгэгдэл үлдээх

Хариулах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Нийгэм

Жил бүр даатгалын сангийн 0.7 хувийн санхүүжилтийг хөнгөлөлттэй эмэнд зарцуулж байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монгол Улсын ЗГ-аас журам баталж эмийн чанар, аюулгүй байдлыг сайжруулах, зонхилон тохиолддог өвчний эмчилгээнд зориулагдсан эмийн үнийг тогтворжуулах бодлогын хүрээнд “Нэг эх үүсвэр”-ийн эмээр хангаж эхэлсэн.

Одоогоор Dongkoo Bio & Pharm үйлдвэрээс 5, CKD үйлдвэрээс 4, Hanmi pharm үйлдвэрээс 5, Hanlim pharm үйлдвэрээс 4 нийт 18 төрлийн эм импортлохоор үнийн хэлцэл хийсэн. Yuhan corporation, Hanmi pharm, Korea United Pharm зэрэг үйлдвэрүүдтэй 20 гаруй нэр төрлийн хавдрын хими эмчилгээний тариаг импортлох боломжийг нээхээр үнийн хэлцэл хийж, эхний ээлжид Korea United Pharm үйлдвэрийн 5 нэрийн хими эмчилгээний тариаг импортлон 2025 оны 4 дүгээр сараас эхлэн Хавдар судлалын үндэсний төвийн эмчилгээнд нэвтрүүлээд байна.

Өнөөдөр “Нэг эх үүсвэр”-ийн эм хэрхэн хэрэгжиж ямар замаар иргэдийн гарт хүрч буй тухай талуудын нэгдсэн мэдээллийг ЭМЯ-д зохион байгууллаа.

ЭМЯ-ны Эм, эмнэлгийн хэрэгслийн бодлогын хэлтсийн даргын үүргийг хавсран гүйцэтгэгч Л.НАМХАЙНОРОВ:  “БНСУ-ын  үйлдвэрлэгчидтэй Гадаад хэргийн яамаар дамжуулж хүсэлт өгөөд БНСУ дахь Монгол Улсын элчин сайдын яамаар дамжиж эм үйлдвэрлэгчдийн холбооны төлөөлөлтэй уулзсан. Тэнд эм үйлдвэрлэгчдийг цуглуулж уулзалт хийж худалдан авалтын бодлогоо танилцуулсан. ДЭМБ-аас хүлээн зөвшөөрөгдсөн эмийн зохицуулалтын эрх бүхий байгууллагатай гадаад улсын үйлдвэрлэгчээс нэг эх үүсвэрийн аргаар тус 4 эмийг худалдан авахад 23.5 ТЭРБУМ төгрөгийн хэмнэлт хийх боломжтой”хэмээн онцлов.

Харин: ЭМДЕГ-ын дарга С.ЭНХБОЛД “ЭМДЕГ-тай гэрээ хийсэн 1500 орчим эмийн сантай хөнгөлөлттэй эм олгож, санхүүжилтийг нэхэмжлэлээр нь олгодог. Жил бүр даатгалын сангийн 0.7 хувийн санхүүжилтийг хөнгөлөлттэй эмд зарцуулдаг. Энэ жил эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар УИХ-аар батлагдсан 2.5 их наяд төгрөгийн төсвийн 135 тэрбум төгрөг нь хөнгөлөлттэй эмд зарцуулагдана. Хүний эмийн зөвлөлөөр зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад багтсан, манай улсад бүртгэлтэй, жороор олгодог эмийг хөнгөлөлттэй эмийн жагсаалтад оруулж, баталдаг” гэсэн юм.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Дөрөвдүгээр сарын 28, 29-нд Богд уул руу гарахгүй байхыг зөвлөж байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Иргэн та тэжээвэр нохойгоо байнгын хараа хяналтдаа байлгаж, бусдад гэм хор учруулахаас урьдчилан сэргийлэх үүрэгтэй тул хуульд заасан хугацаанаас бусад тохиолдолд байнга уяатай байлгах тал дээр анхаарч хамтран ажиллахыг уриалж байна.

Мөн нохой устгалын ажил 2025 оны дөрөвдүгээр сарын 28, 29-ний өдөр хийгдэж байна.

Тиймээс дээрх өдрүүдэд Богд уул руу гарахгүй байхыг зөвлөж байна.

“Мал, амьтны эрүүл мэндийн тухай” хуульд заасны дагуу нохойгоо уяагүй байлгаснаас гарах хариуцлагыг тухайн нохойны эзэн өөрөө хүлээнэ гэж Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Төмөр замын дээд сургуулийн уулзвараас Гранд плазагийн уулзвар хүртэлх авто замыг хаана

Нийтэлсэн

-

Нийтэлч

Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөөний засвар шинэчлэлтийн ажлын хүрээнд Төмөр замын дээд сургуулийн уулзвараас Гранд плазагийн уулзвар хүртэлх авто замын зорчих хэсгийн суурь солих ажлыг хийнэ.

Тодруулбал, өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 4-ний өдрүүдэд 22:00-06:00 цагийн хооронд буюу шөнийн цагаар авто замын хөдөлгөөнийг хааж, зорчих хэсгийн суурь солино.

Өдрийн цагаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжилнэ.

Иймд иргэд, жолооч та бүхэн шөнийн цагаар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Улс төр18 цаг өмнө

БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга бараалхлаа

Нийгэм19 цаг өмнө

Жил бүр даатгалын сангийн 0.7 хувийн санхүүжилтийг хөнгөлөлттэй эмэнд зарцуулж байна

Улс төр19 цаг өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг-ийг Д.Сүхбаатарын талбайд угтан мэндчиллээ

Нийгэм19 цаг өмнө

Дөрөвдүгээр сарын 28, 29-нд Богд уул руу гарахгүй байхыг зөвлөж байна

Энтертайнмент19 цаг өмнө

Монголын хоккейчид эхний хожлоо авлаа

Нийгэм19 цаг өмнө

Төмөр замын дээд сургуулийн уулзвараас Гранд плазагийн уулзвар хүртэлх авто замыг хаана

Улс төр3 өдөр өмнө

БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигийг угтан авлаа

Нийгэм3 өдөр өмнө

Я.Чулуунхүү: Эзэнгүй нохой, муурыг барьж, иргэдийн аюулгүй орчинд амьдрах орчныг бүрдүүлж байна

Улс төр4 өдөр өмнө

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн 102.5 км салбар төмөр замын трасстай танилцаж, бүтээн байгуулалтыг эхлүүллээ

Нийгэм4 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 800 болжээ

Улс төр4 өдөр өмнө

“Нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах асуудлаар хуулийн төсөл санаачлах тухай” нийтийн өргөдлийг 100,033 иргэн дэмжжээ

Улс төр4 өдөр өмнө

БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ

Нийгэм4 өдөр өмнө

Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийгдэх засварын хуваарь

Нийгэм5 өдөр өмнө

“Бөмбөгөр” худалдааны төвийн баруун талын үерийн далангийн түшиц ханыг шөнийн цагаар засварлаж байна

Нийгэм5 өдөр өмнө

“Агросити” дагуул хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах нээлттэй тендерийг дахин зарлалаа

Улс төр5 өдөр өмнө

БНКазУ, Монгол Улсын арьс шир, ноос боловсруулах туршлагаас судалж байна

Эдийн засаг5 өдөр өмнө

Үхрийн цул мах нэг килограмм нь дундажаар 22 940 төгрөгийн үнэтэй байна

Нийгэм5 өдөр өмнө

Өвөрбайгалийн нутаг дэвсгэрт 178 мянган га талбайг хамарсан 36 түймрийг унтраахаар ажиллаж байна

Нийгэм5 өдөр өмнө

Зорчигчийн галт тэрэгний цагийн хуваарьт өөрчлөлт орлоо

Нийгэм5 өдөр өмнө

Зам тээврийн осолд өртсөн 164 хүүхдийн эрхийг хамгаалжээ

Нийгэм5 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 758 болжээ

Энтертайнмент5 өдөр өмнө

Улаанбаатар хотын бүжгийн спортын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 26-нд болно

Нийгэм5 өдөр өмнө

Орон сууц, сургалтын төлбөрийн татварын хөнгөлөлтийг энэ сард багтаан буцаан олгоно

Нийгэм5 өдөр өмнө

Өнөөдөр цахилгааны засвар хийгдэх хуваарь

Улс төр5 өдөр өмнө

Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна

Улс төр5 өдөр өмнө

Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар…

Улс төр5 өдөр өмнө

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Унгар Улсад албан ёсны айлчлал хийнэ

Нийгэм6 өдөр өмнө

Бохирын хоолойнуудад хатуу хог хаягдлын шүүр суурилуулж байна

Нийгэм6 өдөр өмнө

Хавдрын эсрэг Үндэсний аяны хүрээнд хортой хавдрын 11 шинэ тохиолдол илрүүлжээ

Улс төр6 өдөр өмнө

Ноолуур худалдан авах нэмэлт эх үүсвэрийг бүрдүүлж вексель гаргана

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад2 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр2 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм8 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм8 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм10 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм10 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад11 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг12 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим