Connect with us

Нийгэм

Цэргийн сургуулилтаар хаацайлсан “ЦЭРГИЙН ДЭГЛЭЛТ” байсаар байх уу

Нийтэлсэн

-

“Та хэнтэй уулзах вэ” гээд хүн бүрээс асуух сувилагч хаалганы наана цаагуур эргэлдэнэ. Цэргийн төв эмнэлгийн зургаан давхарт гарч мэдрэлийн мэс заслын тасгаар ороход үүдэнд эргэлтээр ирсэн хүмүүс дугаарлан зогсож харагдлаа. Сувилагчийг дуудан Ховд аймгийн Зэвсэгт Хүчний 123 дугаар ангид алба хааж байгаад бэртсэн Н.Тэмүүжин хүүгийн сахиуртай уулзах хүсэлт тависан ч “Энд хүлээж байгаарай” гээд сувилагч цааш явлаа. Төд удалгүй гарч ирээд “Сахиур нь байхгүй гадуур гарсан байна. Тиймээс та уулзах боломжгүй” гээд тасаг руу орохыг хориглосон юм. Харин эмчлэгч эмчтэй уулзахыг хүссэн ч эмч хагалгаанд орсон гэх хариултыг өглөө.

Ийн тасгийн үүдэнд хэсэг сахиж суутал суга таяг тулсан 30 орчим насны залуу эргэлт авахаар гарч ирэхдээ “дунд чөмгөө хугалсан гэх хүүгийн талаар ийн ярив “Ховд аймгаас ирсэн цэрэг гүйж яваад хөлөө хугалсан гэнэ. Түүнийг эмч “Одооны залуучууд “кока кола” уугаад ясны сийрэгжилттэй болчихсон гээд байна лээ” гээд сониучлан ярив.

Хүлээж суусны эцэст хүүгийн ээжтэй уулзаж юу болсон талаар асуухад “Миний хүүг бүдэрч унаад хөлөө хугалсан гэж мэдэгдэл хийсэн байна лээ. Ямартай ч үүнтэй санал нийлэхгүй байна. Шүүх эмнэлэгт хандсан байгаа. Манай хүүг бэртсэн гээд Зэвсэгт хүчний Жанжин штабаас хүмүүс ирж уулзсан. Мэдүүлэг авсан. Хүүг маань Улаанбаатарт ирэхээс өмнө ангийн удирдлагууд болсон явдлыг нуугаарай гэж хэлсэн байж мэднэ. Одоо болтол миний хүү надад үнэнээ хэлээгүй. Бүдэрч унасан гэхэд би итгэхгүй байгаа. Өөр зүйл ярихыг хүсэхгүй байна. Түүний бие нь тэнхэрч сайжирч байгаа. Хэвлэл мэдээллийнхэнд ярилцлага өгөхийг хүсэхгүй байна. Мэдээлэл өгөхгүй” хэмээн дургүйцэж нэрээ хэлэхээс татгалзсан юм.

Энэ мэтчилэн эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ ухамсарлаж цэргийн алба хааж яваа эрс амь нас, эрүүл мэндээрээ хохирох тохиолдол сүүлийн гурван сард шил даран гарсаар энгийн үзэгдэл болох нь. Асуудал чухам юунаас үүдэлтэй байна вэ гэдэг олны анхаарлыг татах нь зайлшгүй. Цэргийн албанд яргалал үүрээ зассан уу гэх хар хэнд ч төрөх нь тодорхой. Ийм асуудал ар араасаа хөвөрсөөр байтал Зэвсэгт хүчний Жанжин штабаас ямар нэгэн тайлбар хэлж арга хэмжээ авахгүй байсаар асуудлыг өөгшүүлж өдийг хүргэлээ.

Өнгөрсөн жил гэхэд Ховд аймгийн Зэвсэгт хүчний 123 дугаар ангид цэрэгт татагдсан залуу цэргийн дэглэлт даалгүй нас барсан. Мөн Зүүнбаян дахь Зэвсэгт хүчний 336 дугаар ангид цэрэг амиа алдсан хэрэг гарсан. Тодруулбал, өнгөрсөн намар цэрэгт татагдсан залуу амиа алдсан шуугиан дэгдээсэн. Энэ явдал одоо мартагдахад хүрээд буй. Түүний үхэлд гадны нөлөө байхгүй бөгөөд хоёр удаагийн шүүх шинжилгээний дүгнэлтээр талийгаачийг “Өвчний улмаас амиа алдсан” гэсэн хариу гарсан байдаг. Түүнчлэн Завхан аймгаас Увс аймгийн Баруунтуруунд цэргийн албанд татагдсан цэрэг харуулын байр дээрээсээ морь унаж, буу сум агсаж аваад хил даваад алга боллоо гэсэн мэдээллээр эрлийн багийнхан шуурхай ажиллаж хоёрдугаар сарын 2-нд цэргийг Тувагийн нутаг дэвсгэрээс амиа алдсан байдалтай байхад нь олсон юм.

Ийн харамсалтайгаар амиа алдсан цэргүүдийн талаар албаныхан олигтой зүйл ярьсангүй. Энэ удаад цэргийн алба хаахаар очсон 18 настай байлдагч Н.Тэмүүжин баруун хөлийн дунд чөмөг хугарсан гэх оноштойгоор цэргийн төв эмнэлэгт энэ сарын 14-нд хүргэгдэн ирж улмаар яаралтай хагалгаанд орсон. Энэ мэтчилэн цэрэг эрс эрсэдсээр байхад хэн ч, юу ч дуугарахгүй байх юм. Элдэв буудалцаан, мөргөлдөөнгүй энх цагт үүрэг гүйцэтгэж явсан хугацаат цэрэг цаг бусаар амиа алдсан харамсалтай хэрэг өргөсөн тангарагтаа үнэнч байсныхаа төлөө хорвоог орхисон баатарлаг эрсийн хойноос гашуудсан нулимс өнөөдөр хатаагүй байна. Гэтэл дахин нэг цэрэг бэртэл авлаа гэх мэдээлэл нийгмийг цочроолоо. Үнэхээр цэргийн албанд яргалал үүрлэв үү, аль эсвэл сургах нэрийдлээр хатуу чанга зүй бусаар харьцаж байна уу гэдэгт хэн хариулах вэ. Үүнээс болж олон аавын хүүгийн эр зориг мохож цэргийн албанд мордохгүй гэх айдаст автуулах вий.

ЭМЧ НАР ХҮҮГИЙН БЭРТЛИЙГ “КОКА KOЛA” УНДААТАЙ ХОЛБОН ТАЙЛБАРЛАВ
Эх сурвалжийн мэдээлж байгаагаар хүү Зэвсэгт хүчний жанжин штабын хяналтын өрөөнд дөрвөн хуудас мэдүүлэг бичиж өгчээ. Мэдүүлэгт цэргийн албанд байхдаа дарамт, шахалтад байсан талаараа дурджээ. Ховд аймгийн Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн удирдлага ар гэрийнхэнд нь “Цэргийн анхан шатны сургалтын үеэр бүдэрч унасны улмаас баруун хөлийн дунд чөмөг нь хугарсан. Эхний цэргүүд гүйж ирээд зогсчихсон байх үед байлдагч гүйж ирээд унасан. Залуугийн бэртэл гадны нөлөөгүй шүү” гэж хэлсэн байна.

Харин Цэргийн төв эмнэлгийн эмч нарын зүгээс хүүгийн бэртлийг ясны сийрэгжилт буюу “кока кола” ундаатай холбон тайлбарлаж буй. Албаны хүний хэлснээр “Цэргийн алба өөрөө эрсдэлтэй алба. Их бага хэмжээгээр бэлтгэл сургуулилалт хийх ёстой. Хуучин бидний үед биеийн тамирын хичээл, цэрэгжилт зэргээр бэлтгэл сургуулилалт сайн хийдэг байсан. Тухайн үед бэртэж гэмтдэг цэргүүд цөөхөн байсан. Одоо үед залуучууд зүгээр алхаж яваад хөлөө хэлтгий гишгэхэд л дунд чөмөг нь хугарчихдаг. Ясны сийрэгжилт маш багаас нь эхэлчихсэн дээрээс нь хөдөлгөөний дутагдалтай. Үүнээс гадна архаг өвчин цэргийн албанд ирээд сэдэрдэг тохиолдлууд бас бий. Архаг өвчтэй хүүхдүүд тэр болгон нарийн шинжилгээ өгдөггүй учраас цэргийн албанд ирээд бөөрний өвчин, ходоодны үрэвсэл зэрэг нь сэдэрдэг. Бид хүүхдүүдийн ходоодыг нь дурандаж, тархийг нь компьютерээр харж авдаггүй” гэв. Бид мэдээллийн үнэн тэнцвэртэй байдлыг харгалзан үзэж тал талын эх сурвалжаас мэдээлэл авсан нь, энэ. Зэвсэгт хүчний жанжин штабаас уг асуудлаар тодруулга авах гэсэн боловч “Удирдлагууд хуралтай байна. Манайхаас мэдэгдэл гаргасан” гэх хариуг өгсөн юм.

Ийн штабаас гаргасан мэдэгдэлтэй танилцахад “Зэвсэгт хүчний 2018-2019 оны цэргийн сургалт бэлтгэлийн нэгдсэн төлөвлөгөөний дагуу 2019 оны I ээлжийн хугацаат цэргийн алба хаагчидтай цэргийн анхан шатны сургалтыг зохион байгуулан явуулж байна. Үүний дагуу Зэвсэгт хүчний 123 дугаар ангид цэргийн анхан шатны бэлтгэл сургалтад хамрагдаж буй 90 орчим цэргийн алба хаагч 2019 оны тавдугаар сарын 12-нд 10.00 цагт сургалтын төлөвлөгөөний дагуу гүйлтэд хамрагдах явцад байлдагч Н.Тэмүүжин нь бүдэрч унан дунд чөмгөө хугалсан. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр байлдагч Н.Тэмүүжинг зодож гэмтээсэн гэх ташаа мэдээлэл цацагдаж байна. Тийм зүйл огт болоогүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна” хэмээн тодотгожээ. Зэвсэгт хүчний Жанжин штабаас гаргасан мэдэгдэлтэй хүүгийн ар гэрийнхний санал нийлэхгүй байгаа нь “том асуудал”-ыг далдалж гэх хар төрүүлэх жишээний. Аливаа улс үндэстний аюулгүй оршин тогтнох үндэс, өөрийн улс орны хил хязгаар нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, халдашгүй дархан байх зэргийг хариуцан хамгаалах нэр хүндтэй бөгөөд ариун, хариуцлагатай үүрэг Монгол Улсын зэвсэгт хүчинд ноогддог билээ.

Гэтэл энэ хүчний байгууллага олны хэл амны бай болох боллоо. “Улсын сүр цэрэгтээ, цэргийн сүр жагсаалдаа” гэж үг бий. Алив улсын нүүр царай, дүр төрх нь ч цэрэг армиас нь харагддаг. Манай Зэвсэгт хүчин ч мөн адил Монгол Улсынхаа нүүр царай болж, НҮБ-ийн ажиллагаанд идэвхтэй оролцож том гавьяа байгуулсан. Энэ мэтээр тоочвол манай армид олон бахдууштай зүйл бий. Дээхнэ үед айлын хүү цэргийн албанд мордох, цэргийн албанаас халагдаад ирэхэд бөөн баяр хөөр болж хүндэлж биширдэг байжээ. Тэр үеийн цэрэгт яваад ирсэн залуус эх орондоо хайртай, эх оронч зөв төлөвшилтэй тэсвэр хатуужилтай, амьдралыг өөдрөг эерэг нүдээр харж жинхэнэ эр хүний ёсоор хүмүүжээд ирдэг байв. Одоо үед дээрх байдлаас хамааран цэргийн алба хаах хэрэггүй, дэмий цаг алдах хэлбэр, бие бялдар, сэтгэл санааны дарамт авч болзошгүй гэж үзэх болжээ. Энэ юунаас болоод тэр вэ. Энэ асуултад хариулах олон хариулт байх боловч яахын аргагүй нэг гол хариулт нь дүрмийн бус харилцаа буюу цэргийн дэглэлт байж мэдэхээр байна.

Иймд Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабын удирдлагууд цэрэг эрсийг хатуу чанга дэглэмээр сургаж, залууст башир арга хэрэглэн хүмүүжүүлж байгаа тамлалаа зогсооход анхаараач.

Дэлгэрэнгүй ...
Сэтгэгдэл үлдээх

Хариулах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Нийгэм

Жил бүр даатгалын сангийн 0.7 хувийн санхүүжилтийг хөнгөлөлттэй эмэнд зарцуулж байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монгол Улсын ЗГ-аас журам баталж эмийн чанар, аюулгүй байдлыг сайжруулах, зонхилон тохиолддог өвчний эмчилгээнд зориулагдсан эмийн үнийг тогтворжуулах бодлогын хүрээнд “Нэг эх үүсвэр”-ийн эмээр хангаж эхэлсэн.

Одоогоор Dongkoo Bio & Pharm үйлдвэрээс 5, CKD үйлдвэрээс 4, Hanmi pharm үйлдвэрээс 5, Hanlim pharm үйлдвэрээс 4 нийт 18 төрлийн эм импортлохоор үнийн хэлцэл хийсэн. Yuhan corporation, Hanmi pharm, Korea United Pharm зэрэг үйлдвэрүүдтэй 20 гаруй нэр төрлийн хавдрын хими эмчилгээний тариаг импортлох боломжийг нээхээр үнийн хэлцэл хийж, эхний ээлжид Korea United Pharm үйлдвэрийн 5 нэрийн хими эмчилгээний тариаг импортлон 2025 оны 4 дүгээр сараас эхлэн Хавдар судлалын үндэсний төвийн эмчилгээнд нэвтрүүлээд байна.

Өнөөдөр “Нэг эх үүсвэр”-ийн эм хэрхэн хэрэгжиж ямар замаар иргэдийн гарт хүрч буй тухай талуудын нэгдсэн мэдээллийг ЭМЯ-д зохион байгууллаа.

ЭМЯ-ны Эм, эмнэлгийн хэрэгслийн бодлогын хэлтсийн даргын үүргийг хавсран гүйцэтгэгч Л.НАМХАЙНОРОВ:  “БНСУ-ын  үйлдвэрлэгчидтэй Гадаад хэргийн яамаар дамжуулж хүсэлт өгөөд БНСУ дахь Монгол Улсын элчин сайдын яамаар дамжиж эм үйлдвэрлэгчдийн холбооны төлөөлөлтэй уулзсан. Тэнд эм үйлдвэрлэгчдийг цуглуулж уулзалт хийж худалдан авалтын бодлогоо танилцуулсан. ДЭМБ-аас хүлээн зөвшөөрөгдсөн эмийн зохицуулалтын эрх бүхий байгууллагатай гадаад улсын үйлдвэрлэгчээс нэг эх үүсвэрийн аргаар тус 4 эмийг худалдан авахад 23.5 ТЭРБУМ төгрөгийн хэмнэлт хийх боломжтой”хэмээн онцлов.

Харин: ЭМДЕГ-ын дарга С.ЭНХБОЛД “ЭМДЕГ-тай гэрээ хийсэн 1500 орчим эмийн сантай хөнгөлөлттэй эм олгож, санхүүжилтийг нэхэмжлэлээр нь олгодог. Жил бүр даатгалын сангийн 0.7 хувийн санхүүжилтийг хөнгөлөлттэй эмд зарцуулдаг. Энэ жил эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар УИХ-аар батлагдсан 2.5 их наяд төгрөгийн төсвийн 135 тэрбум төгрөг нь хөнгөлөлттэй эмд зарцуулагдана. Хүний эмийн зөвлөлөөр зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад багтсан, манай улсад бүртгэлтэй, жороор олгодог эмийг хөнгөлөлттэй эмийн жагсаалтад оруулж, баталдаг” гэсэн юм.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Дөрөвдүгээр сарын 28, 29-нд Богд уул руу гарахгүй байхыг зөвлөж байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Иргэн та тэжээвэр нохойгоо байнгын хараа хяналтдаа байлгаж, бусдад гэм хор учруулахаас урьдчилан сэргийлэх үүрэгтэй тул хуульд заасан хугацаанаас бусад тохиолдолд байнга уяатай байлгах тал дээр анхаарч хамтран ажиллахыг уриалж байна.

Мөн нохой устгалын ажил 2025 оны дөрөвдүгээр сарын 28, 29-ний өдөр хийгдэж байна.

Тиймээс дээрх өдрүүдэд Богд уул руу гарахгүй байхыг зөвлөж байна.

“Мал, амьтны эрүүл мэндийн тухай” хуульд заасны дагуу нохойгоо уяагүй байлгаснаас гарах хариуцлагыг тухайн нохойны эзэн өөрөө хүлээнэ гэж Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Төмөр замын дээд сургуулийн уулзвараас Гранд плазагийн уулзвар хүртэлх авто замыг хаана

Нийтэлсэн

-

Нийтэлч

Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөөний засвар шинэчлэлтийн ажлын хүрээнд Төмөр замын дээд сургуулийн уулзвараас Гранд плазагийн уулзвар хүртэлх авто замын зорчих хэсгийн суурь солих ажлыг хийнэ.

Тодруулбал, өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 4-ний өдрүүдэд 22:00-06:00 цагийн хооронд буюу шөнийн цагаар авто замын хөдөлгөөнийг хааж, зорчих хэсгийн суурь солино.

Өдрийн цагаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжилнэ.

Иймд иргэд, жолооч та бүхэн шөнийн цагаар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Улс төр18 цаг өмнө

БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга бараалхлаа

Нийгэм19 цаг өмнө

Жил бүр даатгалын сангийн 0.7 хувийн санхүүжилтийг хөнгөлөлттэй эмэнд зарцуулж байна

Улс төр19 цаг өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг-ийг Д.Сүхбаатарын талбайд угтан мэндчиллээ

Нийгэм19 цаг өмнө

Дөрөвдүгээр сарын 28, 29-нд Богд уул руу гарахгүй байхыг зөвлөж байна

Энтертайнмент19 цаг өмнө

Монголын хоккейчид эхний хожлоо авлаа

Нийгэм19 цаг өмнө

Төмөр замын дээд сургуулийн уулзвараас Гранд плазагийн уулзвар хүртэлх авто замыг хаана

Улс төр3 өдөр өмнө

БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигийг угтан авлаа

Нийгэм3 өдөр өмнө

Я.Чулуунхүү: Эзэнгүй нохой, муурыг барьж, иргэдийн аюулгүй орчинд амьдрах орчныг бүрдүүлж байна

Улс төр4 өдөр өмнө

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн 102.5 км салбар төмөр замын трасстай танилцаж, бүтээн байгуулалтыг эхлүүллээ

Нийгэм4 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 800 болжээ

Улс төр4 өдөр өмнө

“Нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах асуудлаар хуулийн төсөл санаачлах тухай” нийтийн өргөдлийг 100,033 иргэн дэмжжээ

Улс төр4 өдөр өмнө

БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ

Нийгэм4 өдөр өмнө

Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийгдэх засварын хуваарь

Нийгэм5 өдөр өмнө

“Бөмбөгөр” худалдааны төвийн баруун талын үерийн далангийн түшиц ханыг шөнийн цагаар засварлаж байна

Нийгэм5 өдөр өмнө

“Агросити” дагуул хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах нээлттэй тендерийг дахин зарлалаа

Улс төр5 өдөр өмнө

БНКазУ, Монгол Улсын арьс шир, ноос боловсруулах туршлагаас судалж байна

Эдийн засаг5 өдөр өмнө

Үхрийн цул мах нэг килограмм нь дундажаар 22 940 төгрөгийн үнэтэй байна

Нийгэм5 өдөр өмнө

Өвөрбайгалийн нутаг дэвсгэрт 178 мянган га талбайг хамарсан 36 түймрийг унтраахаар ажиллаж байна

Нийгэм5 өдөр өмнө

Зорчигчийн галт тэрэгний цагийн хуваарьт өөрчлөлт орлоо

Нийгэм5 өдөр өмнө

Зам тээврийн осолд өртсөн 164 хүүхдийн эрхийг хамгаалжээ

Нийгэм5 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 758 болжээ

Энтертайнмент5 өдөр өмнө

Улаанбаатар хотын бүжгийн спортын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 26-нд болно

Нийгэм5 өдөр өмнө

Орон сууц, сургалтын төлбөрийн татварын хөнгөлөлтийг энэ сард багтаан буцаан олгоно

Нийгэм5 өдөр өмнө

Өнөөдөр цахилгааны засвар хийгдэх хуваарь

Улс төр5 өдөр өмнө

Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна

Улс төр5 өдөр өмнө

Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар…

Улс төр5 өдөр өмнө

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Унгар Улсад албан ёсны айлчлал хийнэ

Нийгэм6 өдөр өмнө

Бохирын хоолойнуудад хатуу хог хаягдлын шүүр суурилуулж байна

Нийгэм6 өдөр өмнө

Хавдрын эсрэг Үндэсний аяны хүрээнд хортой хавдрын 11 шинэ тохиолдол илрүүлжээ

Улс төр6 өдөр өмнө

Ноолуур худалдан авах нэмэлт эх үүсвэрийг бүрдүүлж вексель гаргана

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад2 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр2 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм8 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм8 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм10 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм10 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад11 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг12 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим