Connect with us

Бусад

Криста Дэгүчи: Би монгол жүдочдын хүчтэй байдгийн нууцыг олчих шиг боллоо шүү

Нийтэлсэн

-

Монголын жүдо бөхийн холбооны урилгаар Канадын жүдогийн шигшээ баг манай улсад иржээ. Тэд энэ сарын 7-ныг хүртэп хамтарсан бэлтгэл хийж байгаа юм. Энэхүү багийн бүрэлдэхүүнд 57 кг-ын дэлхийн шилдгүүдийн нэг ДАШТ-ий хүрэл медальт Криста Дэгүчи, Жессика Климкайт болон 63 кг-ын жинд ДАШТ-ийн тавдугаар байрт Кэтрин Бушмин-Пинар, 70 кг-д Пан Америкийн дөрвөн удаагийн аварга, “Их дуулга”, гран при тэмцээний аварга Келита Зупанчич нарын шилдгүүд багтжээ. Тэгвэл манай тамирчин Д.Сумьяагийн гол өрсөлдөгчдийн нэг Криста Дэгүчийг бэлтгэлээ дууссаных нь дараа ярилцлаа. Канад аав, япон ээжтэй тэрбээр Канадын иргэншил авч барилдаад удаагүй ч өнгөрсөн оны дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэн юм. Ингээд түүний ярилцлагыг хүргэе.

-Монголд ирсэн сэтгэгдэл ямар байна. Анх удаагаа ирж байгаа байх аа?

-Монголд анх удаа ирж байна. Монголын хөдөө тал их сайхан санагдсан. Маш уудам газар нутагтай юм аа. Мөн далайн түвшнээс их өндөрт байрладаг болохоор бэлтгэл хийхэд амархан ядарч байна шүү.

-Монголын бэлтгэл хийх орчин Канадтай харьцуулахад ямар санагдаж байна вэ?

-Монголын бэлтгэлийн заал болон Канадынхаас хамаагүй том юм. Канадад ийм олон татами нэг зааланд байдаггүй. Тийм болохоор Монголд нэг зааланд олон тамирчин бэлтгэл хийж байна. Японы заал ч гэсэн жижигхэн байдаг. Мөн энд тамирчид бэлтгэлээ хийж дуусаад урт олсонд гарч байгаа нь их сонин, бас сайхан байна.

Миний бодлоор Монголын жүдочдын бэлтгэл маш хүнд санагдлаа. Монголын газар зүйн онцлог нь их өндөрлөг юм. Үүнээс үүдээд бидний хувьд бэлтгэлдээ их ядарч байна. Харин монгол тамирчид үүндээ дасчихаж. Би монгол жүдочдын хүчтэй байдгийн нууцыг олчих шиг боллоо шүү. Ийм хүнд бэлтгэл хийдэг. Дээрээс нь Монгол орны газарзүйн байрлал, цаашлаад хөдөө нутагт өссөн нь их нөлөөтэй юм шиг санагдлаа. Ер нь би цаашдаа өөрийн хүчээ илүү нэмэгдүүлэх хэрэгтэй гэдгээ энэ удаагийн хамтарсан бэлтгэлээр илүү их ойлгож байна.

-Таны хувьд дэлхийн чансаанд хоёрдугаар байрт яваа тамирчин. Хэзээнээс барилдаж эхэлсэн бэ. Жүдогоор барилдах шалтгаан нь юу байсан юм бол. Хэн нэгэн нөлөөлсөн үү?

-Манай гэр бүлд жүдо барилддаг хүн байхгүй. Харин эмээ маань миний анхны багштай найз байсан. Тэгээд намайг гурван настай байхад найздаа шавь оруулсан юм. Тийм болохоор би эмээгийнхээ ачаар жүдо бөхийн спорттой холбогдсон хүн л дээ. Би жүдогоор хичээллэж эхлээд 20 жил болж байна. Анх манай гэр бүлийнхэн эмэгтэй хүүхэд учраас өөрийгөө хамгаалах урлагт суралцаг гэсэн бодолтой жүдогоор хичээллүүлсэн гэсэн.

-Та анх жүдог Японд сурсан. Тийм байж яагаад Японы нэр дээр барилдахгүй Канадаас барилдах болсон юм бэ?

-Жүдогийн бүх үндэс суурийг Японд сурсан. Гэхдээ олон улсад гарч тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд орохын тулд улсдаа чансаагаар нэгдүгээрт байх хэрэгтэй. Гэтэл Японд 57 кг-ын жинд өрсөлдөөн их байдаг. Энэ жинд олон тамирчин барилддаг. Тийм болохоор Канадаас барилдвал надад илүү их боломж байсан. Канад бол миний аавын эх орон. Одоо энэ жилийн Токиод болох ДАШТ болон “Токио-2020” олимпын наадамд аварга болно гэсэн зорилготойгоор иргэншлээ солиод Канадын нэрийн өмнөөс барилдаж байна.

-Манай жүдоч Д.Сумьяатай нэг жингийн өрсөлдөгчид. Сүүлд таарахдаа та ялсан. Түүний талаарх таны бодол. Ер нь цаашдаа олон таарч барилдах байх?

-Д.Сумьяа бол миний хамгийн шилдэг өрсөлдөгчдийн нэг. Монголчуудын хувьд бахархал болсон тамирчин нь юм байна гэдгийг би энд ирээд мэдэрлээ. Д.Сумьяатай хийсэн барилдаанууд маш хүнд болдог. Бид хоёр цаашдаа олон хүнд барилдааныг хийнэ. Гэхдээ дараа таарахдаа би Д.Сумьяаг заавал ялна гэж бодож байгаа. Ер нь би ялахын төлөө хамаг хүчээ дайчилж барилдах болно.

-Жүдо бол хүндлэл гэдэг. Олон улсын тамирчдын дэвжээнээс гадуурх харилцаа ямар байдаг юм бол?

-Улс орныхоо өмнөөс барилдаж байгаа учраас дэвжээн дээр бол өрсөлдөгчид. Харин дэвжээнээс буугаад сайхан харилцаатай найзууд байдаг. Яагаад гэвэл энэ дэлхий дээрх жүдогоор хичээллэж буй хүмүүс жүдо хэмээх нэг том гэр бүлийн гишүүн. Ер нь жүдо ч гэлтгүй бүх спортод л тийм байдаг гэж бодож байна.

-Монголд жүдо бөх бол улсын маань нэрийн хуудас болсон спортод ордог. Тэр утгаараа жүдочдоо их хүндэлдэг. Харин Канадад ямар байдаг вэ. Та бүхнийг хэрхэн хүлээж авдаг вэ?

-Канадад хүмүүс монголчууд шиг олноороо жүдогоор хичээллэдэггүй. Харин Японд Монголтой адил олон хүн жүдогоор хичээллэдэг. Канад том улс хэдий ч жүдогийн багш цөөхөн байдаг. Тийм болохоор ч тэр үү хүүхэд залуус жүдогоор хичээллэх нь ховор. Канадад хүмүүс нь жүдогоор хичээллэдэг, жүдогийн дэвжээтэй Кэбэк гэдэг хот байдаг. Тэр хотоос л олонх жүдоч нь гардаг. Энэ удаагийн хамтарсан бэлтгэлд оролцож байгаа жүдочдын олонх нь Кэбэк хотынх.

-Канадтай манай улс цаг агаарын хувьд төстэй. Танд тэгж санагдаж байна уу?

-Цаг агаарын хувьд төстэй. Гэхдээ ер нь Монгол их өндөрлөг орон юм. Одоо бидний байгаа Улаанбаатар хот л гэхэд далайн түвшнээс дээш 1,000 гаруй метрийн дээр байрладаг юм байна. Тэр утгаараа агаарын даралт ихтэй нь маш их нөлөөлж, би болон манай бусад тамирчин нэлээд ядарч байх шиг. Ялгаатай зүйл хэлбэл миний амьдардаг Канад, өссөн Япон ч хот суурин газар олон, байшин барилга ихтэй. Гэтэл Монголд эсрэгээрээ эзгүй зэлүүд, тал нутаг байдаг нь сайхан юм.

-Танд Монголын тал нутаг их таалагдсан бололтой?

-Тийм. Тал нутаг нь үнэхээр их таалагдсан. Монголд хөдөө хүссэнээрээ морь унасан. Япон болон Канадын алинд нь ч тийм боломж байдаггүй. Морь унаад эзгүй талаар явах нь надад их сайхан санагдсан. Мөн монголчууд их найрсаг ард түмэн гэж сонсоод энд ирсэн. Өөрөө Монголд ирээд олны үг ортой болохыг өөрийн биеэр мэдрэх сайхан байна.

-Энэ удаагийн хамтарсан бэлтгэлээр Монголын жүдочдоос юуг сурч, мэдэж байна вэ?

-Өмнө нь монголчууд хүчтэй гэж боддог байсан. Өөрөөр хэлбэл, Монголын жүдочдын талаар ийм бодолтой явдаг байлаа гэсэн үг. Харин энэ хамтарсан бэлтгэлээр монголчуудыг үнэхээр хүчтэй хүмүүс юм гэдгийг биеэрээ мэдэрлээ, ойлголоо. Тийм болохоор би өөрийнхөө хүчийг нэмэгдүүлэх хэрэгтэй гэдгээ мэдэрчихээд сууж байна. Бас монголчууд урагшаа мэх их хийх юм. Жишээ нь өмсөх, сууж үүрэх гэх мэт. Би өөрөө үүрэх мэхийг тийм сайн хийж чаддаггүй. Энэ удаагийн бэлтгэлээр үүрэх мэхээ их давтаж туршлагатай боллоо. Одоо цаашдаа үүрэх мэхээ улам сайжруулна.

-Сурах зүйлийн хажуугаар бас манай жүдочдод сургамаар санагдаж байгаа зүйл байна уу?

-Тийм зүйл байлгүй яах вэ. Миний ажигласнаар Монголын жүдочид бүгд сайн үүрдэг. Энгэр ханцуйн дээрээс урагшаа мэх хийж барилддаг. Үүнийг өрсөлдөгчид нь мэддэг болсон учраас мэхнийх нь хариуг тааруулаад бэлддэг. Сайн үүрдгийг нь бусад орны тамирчид мэдээд үүнд нь бэлэн байдаг болохоор одоо монгол жүдочид өрсөлдөгчийнхөө санаанд орохооргүй мэх хийх хэрэгтэй байна.

Монгол жүдоч намайг хутгах ч юм уу, этэх юм бол би үүнд бэлэн биш учраас мэх даацтай болох байх. Товчхондоо бол би өрсөлдөгчөө урагшаа мэх хийх нь тодорхой гэж бодож байтал эсрэгээрээ өөр мэх хийхийг сургамаар байна. Нэг ёсондоо Монголын жүдочдын барилдаан дэлхийд судлагдчихаж.

-Урилгыг минь хүлээн авч ярилцсан танд баярлалаа?

-Намайг урьж ярилцлага хийсэнд би ч бас баяртай байна. Ярилцлага өгнө гэж огт төсөөлөөгүй болохоор гэнэтийн байлаа.

Дэлгэрэнгүй ...
Сэтгэгдэл үлдээх

Хариулах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Бусад

Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.

Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.

Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.

Дэлгэрэнгүй ...

Бусад

Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.

Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.

Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.

Дэлгэрэнгүй ...

Бусад

АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Нийтэлсэн

-

Нийтэлч

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.

Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.

Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм12 минут өмнө

Авлигын дөрвөн хэргийг шүүхэд шилжүүлжээ

Нийгэм25 минут өмнө

Нийслэлийн МАН-ын 100 жилийн ойд зориулсан хүчит 128 бөхийн барилдаан болно

Нийгэм2 цаг өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 688 тохиолдол бүртгэгджээ

Нийгэм2 цаг өмнө

АТГ: Нийтийн албанд томилогдох 767 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав

Улс төр2 цаг өмнө

Монгол Улсын хүн амыг нэмэгдүүлэх хөгжлийн бодлогыг дэмжиж, оролцож ажиллахыг эрдэмтэн, судлаачдад санал болголоо

Нийгэм2 цаг өмнө

Туулын хурдны зам барих олон улсын нээлттэй тендерийг дахин зарлана

Эдийн засаг3 цаг өмнө

Шивээхүрэн боомтоор 758 мянган тонн нүүрс экспортолжээ

Улс төр3 цаг өмнө

Өнөөдөр хуралдах УИХ-ын байнгын хороод

Нийгэм3 цаг өмнө

Гал түймэртэй холбоотой дуудлага, мэдээлэл нэмэгдэж байна

Улс төр3 цаг өмнө

Согтуу эмэгтэй 3.75 хувийн согтолттой, жолоодох эрхийн үнэмлэхгүй байжээ

Улс төр3 цаг өмнө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ

Энтертайнмент22 цаг өмнө

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлж байна

Нийгэм22 цаг өмнө

Архангай аймгийн ахмадын хорооны барилгыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болжээ

Нийгэм22 цаг өмнө

Улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүллээ

Нийгэм1 өдөр өмнө

АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав

Нийгэм1 өдөр өмнө

Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ

Бусад1 өдөр өмнө

Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Энтертайнмент1 өдөр өмнө

Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Бангкокт энэ сарын 25-д эхэлнэ

Нийгэм1 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ

Энтертайнмент1 өдөр өмнө

“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна

Нийгэм1 өдөр өмнө

Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна

Улс төр1 өдөр өмнө

Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд

Нийгэм1 өдөр өмнө

Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь

Нийгэм4 өдөр өмнө

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Улс төр4 өдөр өмнө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Нийгэм4 өдөр өмнө

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Нийгэм4 өдөр өмнө

Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Нийгэм4 өдөр өмнө

Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх шинжлэх ухаан, технологи, инновацын салбар зөвлөл хуралдлаа

Нийгэм4 өдөр өмнө

АТГ: “Үндэсний энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-ыг хянав

Улс төр4 өдөр өмнө

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцэв

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад2 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр2 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм7 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм8 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм10 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм10 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад11 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг11 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим