Бусад
Энэ өдөр түүхэнд: Дэлхийн хүрээлэн буй орчны өдөр

Оны 156 дахь өдөр,шинэ он хүртэл 209 хоног үлдлээ.
Өнөөдрийн тэмдэглэлт өдөр
Дэлхийн хүрээлэн буй орчны өдөр
Жил бүрийн зургадугаар сарын 5-нд тэмдэглэдэг Дэлхийн хүрээлэн буй орчны өдөр нь (World Environment Day) дэлхийн хамтын нийгэмлэгийг хүрээлэн буй орчны асуудалд хандуулах зорилготой. Хүрээлэн буй асуудлаар Стокгольмын 1972 оны бага хурлаас энэ өдрийг тэмдэглэх тогтоолыг анх гарсан билээ. Дэлхийн байгаль орчны өдрийг 1973 онд “Ганцхан эх дэлхий” гэсэн уриан дор зохион байгуулсан бол 1987 оноос эхлэн улс орнууд өөр өөр уриан дор санаачлан зохион байгуулж эхэлжээ.
Бидний амьсгалж буй агаар, идэж буй хоол хүнс, ууж буй уснаас нас баралтын 23 хувь нь үүдэлтэй. Химийн бодисын алдагдал, бохирдсон агаар, эрүүл бус амьдралын хэвшил үүнд хамгийн их нөлөөлж байна. Сахарын цөл орчмын Африкийн орнуудад гэхэд л халдварт өвчин, хоол хүнсээр дамждаг өвчин, шимэгч хорхойнууд халдварладаггүй өвчнөөс илүүтэй хор хөнөөл учруулж байна.
Дэлхийн газрын зургийг харвал хүрээлэн буй орчноос үүдэлтэй үхэлд хамгийн их нэрвэгдэж буй бүс нутаг нь Азийн зүүн өмнөд хэсэг (28 хувь), Номхон далайн баруун хэсэг (27 хувь) юм. Газар дундын тэнгисийн зүүн хэсгээр нийт нас баралтын 22 хувь нь агаарын бохирдолтой холбоотой, Европ тивд энэ үзүүлэлт 15 хувьтай байна. Жил бүр долоон сая хүн агаарын бохирдлоос, 3.5 сая хүн ундны усны хомсдол, эрүүл ахуйн доголдлоос болж хорвоог орхиж байгаа гэсэн тоо бий.
1995 оноос хойш 600 гаруй мянган хүн цаг агаарын өөрчлөлттэй холбоотой гамшгийн улмаас амь насаа алдсан бол, 4.1 сая хүн гэмтэж, бэртэж, орон гэрээ алдаж, яаралтай тусламж авах шаардлагатай болжээ. Эрүүл хүрээлэн буй орчинд хөрөнгө оруулах нь олон ашиг тус авчирна хэмээн НҮБ үзэж байна.
Сонирхолтой түүх
Гарриет Бичер-Стоугийн “Том авгын овоохой” роман
“Энэ бяцхан авгайн номноос болоод иргэний дайн үүссэн юм” гэж нэгэн удаа АНУ-ын ерөнхийлөгч Авраам Линкольн хэлж байлаа.
Америкийн зохиолч эмэгтэй Гарриет Бичер-Стоугийн роман Америкийн боолын нийгмийн эсрэг зохиол байсан юм. Өөрийн номондоо Гарриет Бичер-Стоу бусдын хүсэл зорилгоор мянга мянгаар мөхөлд орсон хар арьст боолын хүнд хувь заяа, зүрх зүсэм гуниг, цөхрөлийг үзүүлсэн байдаг.1851 оны зургаадугаар сарын 5-нд Вашингтон хотын боолчлолын эсрэг талынхны гол ухуулга, индэр нь болсон “National Era” гэх долоо хоногийн сонин Гарриет Бичер-Стоугийн “Том авгын овоохой” романыг хэвлэж эхэлжээ.Арван сарын дараа нийтлэл төгсч “Миссис Стоу аугаа ажлаа төгсгөлөө. Ингэж өргөн гүнзгий сонирхол төрүүлсэн Америкийн зохиолчдын өөр бүтээлийг бид санахгүй байна” гэж “National Era” сонины ерөнхий редактор дүгнэлтээ гаргасан байлаа.
Арван сарын дотор хэвлэгдсэн роман 1852 онд ном 300 мянган хувиар гарсан нь тухайн үедээ хамгийн өндөр үзүүлэлт байжээ. Түүнд олон эсэргүүцэгсэд гарч ирсэн учир 1953 онд Гарриет “Том авгын овоохойн түлхүүр” гэсэн номыг гаргаж романаа үнэн явдлаас үндэслэн бичсэн гэдгээ гэрчүүдийн яриагаар өгүүлжээ.
Африк гаралтай америкчуудын ерөнхий дүр төрхийг бүтээхэд энэ номын гүйцэтгэсэн үүрэг маш их. Учир нь XIX зууны турш энэ ном бестселлер байсан юм. Хэдэн жилийн дотор ном олон зуун удаа хэвлэгдэж, олон хэлнээ хөрвүүлэгдсэн байлаа.
Өнөөдөр түүхэнд
МЭӨ 8499 – Атландын далайд “А солир” унан Атлантидаа хотыг мөхөөжээ. Энэ үйл явдал олон ард түмний ном судар, домогт “усан галав” гэж дурсагджээ.
1650 – Амурын хязгаарт анхны аянаа хийсэн Ерофей Павлович Хабаров Якутскт эргэн ирээд Даурын нутгийн газрын зургуудыг Москвад илгээсэн нь 1667 ба 1672 онуудад Сибирийн газрын зургийг гаргахад гол эх сурвалж нь болов.
1806 – “Янки” нэртэй хурдан морь нэг милийг 3 минутад туулан анхных гэж бүртгэгдэв.
1844 – Британийн заводын хууль ажилчин эмэгтэйн ажлын цагийг 12, 8-13 насны хүүхдийн ажлын өдрийг 6,5 цаг гэсэн хязгаарлалт тогтоож өгчээ.
1848 оны хувьсгалаар Данийн засгийн эрхэнд национал-либералууд гарч ирэв. Фредерик VII (1848–1863) хаан хязгааргүй эрх ёсоо халан Үндсэн хуульт засаглалыг хүлээн зөвшөөрч шинэ Үндсэн хуульд гарын үсэг зуржээ.
1873 – Английн шахалтаар Занзибарын дэлхийн хамгийн том боолын зах хаагдав.
1880 – Москвад Александр Сергеевич Пушкины хөшөө нээгдсэнтэйгээр холбогдуулан Пушкины баяр нээгджээ.
1907 – Дэлхийд анхны угаалга, хатаалгын газрууд нээгдлээ.
1912 – Аляскт газар хөдөлснөөс тав хоногийн дараа Новаруптын галт уул дэлбэрч эхэлсэн нь ХХ зууны хамгийн хүчтэй үзэгдэл болов. 60 цагийн дотор агаар мандалд 29 шоо км галт уулсын үнс чулуу цацагджээ. Түүний дуу чимээ Атланта, Сент-Луис хотуудад сонсогдож байлаа.
1933 – Нью-Жерси мужийн Кэмден хотод машинтайгаа кино үзэж болох анхны кинотеатр нээгджээ.
1938 – Хөлбөмбөгийн дэлхийн аваргын тэмцээнүүдийн нэг тоглолтын үр дүнгийн дээд амжилт тогтоогдов. Бразили Польшийг 6:5-аар хожжээ.
1940 – АНУ-д анхны синтетик резинэн дугуйг танилцуулав.
1964 – Гурван хүний суудалтай судалгааны шумбадаг онгоц “Элвин” (ALVIN) анхны шумбалтаа хийжээ.Тэр цагаас хойш уг төхөөрөмжөөр далайн ёроолд 12000 судлагч бууж, шумбагчийн хиймэл гар өмнө нь мэдэгдэхгүй байсан 300 амьтны төрлийг “барьжээ.Элвин 1966 онд Америкийн бөмбөгдөгчийн унагасан устөрчийн бөмбөгийг Газар дундын тэнгисээс олж байв. Одоо илүү гүнзгийд нэвтрэх Alvin-II хувилбарыг нь бүтээж байна.
1967 – Өглөөний 9 цагийн орчим Израилийн нисэх хүчин гэнэтийн цохилтоор Египетийн нисэх хүчний устгав. Ийнхүү агаарт бүрэн ноёрхол тогтоосны дараа түүхэнд зургаа хоногийн дайн гэж орсон Египет, Иордан, Сирийн эсрэг Израилийн довтолгоон эхлэв.
1974 – БАМ-ын төмөр зам хоёр талаасаа угтан баригдсаар энэ өдөр залгагдлаа.
1975 – Суэцийн сувгийг дахин нээжээ.
1977 – Apple компани ширээний Apple II компьютерийг худалдаанд гаргав. Загвар ихээхэн амжилттай болсон учраас 1990 оны эхэн хүртэл зарагдаж байв.
1981 –Америк эрдэмтэн М.Готлиб хүний дархлалын системийг гүнзгий сүйтгэдэг вирусын тухай анх дэлгэрэнгүйгээр бичжээ. Тэр болтол танигдахгүй байсан вирус Дархлал хомсдлын хам шинж-Aquired Immune Deficience Syndrom (AIDS) нэр авчээ.
1982 – Будапештад Минь Таи гэдэг вьетнам залуу Рубикийн шоог 22,95 секундад эвлүүлэн дээд амжилт тогтоолоо.
1995 – Английн эрэг хавиас дэлхийн хамгийн том 60,5 кг жинтэй могой загасыг барьжээ.
1996 – Английн Терри Коул толгой дээрээ шилтэй сүү тогтоогоод 115,87 километр замыг алхан туулж дэлхийн дээд амжилтын эзэн болжээ.
2006 – Серби тусгаар тогтнолоо зарласнаар Серби ба Монтенегро гэсэн нэгдэл бүрэн нуржээ.

Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
Бусад
АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ.
-
Нийгэм4 цаг өмнө
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг дэмжсэнгүй
-
Нийгэм8 цаг өмнө
Авлигын дөрвөн хэргийг шүүхэд шилжүүлжээ
-
Улс төр5 цаг өмнө
Зам тээврийн ослын 98 хувь нь жолоочоос шалтгаалж байна
-
Нийгэм10 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 688 тохиолдол бүртгэгджээ
-
Улс төр11 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ
-
Нийгэм7 цаг өмнө
Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөмжийг байршууллаа
-
Эдийн засаг6 цаг өмнө
НӨАТ-ын буцаан олголт энэ сард иргэдийн дансанд орно
-
Эдийн засаг11 цаг өмнө
Шивээхүрэн боомтоор 758 мянган тонн нүүрс экспортолжээ